НАЛАЙХААС ТАВАН ТОЛГОЙ ХҮРТЭЛ
Уурхайчдын хотод өссөн, “Налайх бол Монголын ууган хүнд үйлдвэр, эх орны гал голомтыг тэтгэгч” гэсэн суртал нэвтрүүлгийн дотор өссөн хүнд уул уурхайн асуудал хэзээд сонирхол татна.
Уурхай: Өгөх ба авах
Уурхайчдын хотод өссөн, “Налайх бол Монголын ууган хүнд үйлдвэр, эх орны гал голомтыг тэтгэгч” гэсэн суртал нэвтрүүлгийн дотор өссөн хүнд уул уурхайн асуудал хэзээд сонирхол татна. Манайх ажилчны гэр бүл, хамаатан садангууд бүгд уурхайчин. Бидний багад “Аав минь уурхайчин, Ах минь уурхайчин, Би өөрөө уурхайчин, Бид бүгдээрээ уурхайчин юм” гэж цэцэрлэг сургуулийн урлагийн үзлэгт хоороороо дуулдаг байсан. Аав, ээж өглөөд “Алтан уурхай” минь гэж залбирч, цай сүүнийхээ дээжийг уурхайнхаа зүг өргөдөг байв. Манай гэр бүлд хамгийн хүндтэй хүн нь ээжийн дүү уурхайн болон аврах ангийн инженер, аавын ах гүний уурхайн чигчих цехийн дарга. Аав маань гүний уурхайн өрмийн комбайны машинист байгаад группэд гарсан ээж маань гүний уурхайн ус татагч, моторист зэрэг ажил хийж явсан.
Саяхан Зян Руны “Чонон сүлд” романд Монголын гүн ухааныг гайхалтай томъёолсон байна. Дэлхийд их буюу өгөх амь, бага буюу авах амь гэж байна. Бага амь их амиас “авч” оршдог. Харин их амь өгч оршдог. Их амиа сүйтгэвэл бага амь мөхнө. Монголчуудын гүн ухаан бол “өгөх” ухаан юм гэж. Монголчууд бүхнийг байгальдаа өгч, байгалиа тэтгэж, байгалиа хамгаалж амьдардаг. Суурин иргэншил бол байгалиас авч, байгалийг өөрчилж амьдардаг. Монголчууд байгалийн эргэлтэнд дунд байгалийн нэг хэсэг болон амьдарч байхад суурин иргэншил байгальтайгаа зөрчилдөж амьдардаг тул хэт хөгжлийн явцад мухардалд орж буй хэрэг. Аврал Монголчуудад л бий... “Чонон сүлд” Нобелийнхоос бусад дэлхийн утга зохиолын хамгийн дээд 7 шагналыг авчээ. Нобелийг нэхэж олгодоггүй тул авч чадаагүй ажээ.
“Алтан уурхай”-даа цай, сүүний дээжээ өргөдөг нь “өгөх ухааны” илрэл. Бид авдаг, гэхдээ бас өгнө гэсэн үг. Үеийн үед Хангай дэлхийдээ ингэж өгсөөр ирсэн. Аав ээж хоёр маань хөдөлмөрийн хүнд нөхцлөөс хоёулаа жаргаж суух жаран насаа өгчээ. Баахан одон медаль, депутатын тэмдэг л үлдэж, гэхдээ тэднийгээ ажилсаг нэр хүндтэй хүмүүс байсны баталгаа учраас тэр одонгуудыг одоо ч хадгалдаг. Амьдрал хангалуун байсан. Миний л ухаан суухын, аав группын мөнгө гэж сардаа 1040 төгрөг авдаг байлаа. Уушгины тоосжилттой, ер нь дотор эрхтэн гэж авах юмгүй байсан байх, хоолтой хоолгүй зүтгэсээр биегүй болчихсон хүн байжээ гэж одоо бодож муу аавыгаа өрөвддөг юм.
Орлогч сайдын цалинг “зүгээр сууж” байгаад авч байна, төрийн буян гэдэг байсан авч эрүүл мэндээрээ улсад төлжээ. Аав намайг зургадугаар ангид байхад өнгөрч миний тэжээгч гэж 502 төгрөг ирдэг боллоо. Дунд мэргэжлийн багшийн цалин шүү дээ. Ээжийн тэтгэвэр 562 төгрөг. Ийм мөнгөөр коммунизмын үед хангалуунаар барах уу амьдардаг, худалдан авах бараа хомс учраас илүүг нь цааш нь хийдэг байлаа. 20 дугаар тогтоол гарч байхад манай хадгаламж 10 мянга гаруй төгрөгт хүрсэн ба хожим сонсвол улсын хэмжээнд 10 мянган төгрөгөөс дээш хадгаламжтай 56 мянган хүн байсан юм билээ.
“Иж-Планета-3” мотоцикльтой, аав дураараа зөрүүд хүн учраас төвийн халаалттай байр чийгтэй тул хатгаа туслаа гэсэн шалтгаар улсад өгөөд хашаа авч хувьдаа байшин барьж орсон. Сүрхий ажилсаг аж ахуйч хүн тул казах айлаас цагаан толгой үүлдрийн сүүний чиглэлийн эрлийз үнээ худалдан авсан нь өссөөр товхийсэн аж ахуйтай болсон байв. Сүүгээ гэрээлж литрийг нь зундаа 2 төгрөгөөр, өвөлдөө 3 төгрөгөөр өгч хадгаламжаа зузаатгана. Хааяа өөрөө шимийн архи нэрж уугаад улаа бутарч суудаг аавтай байлаа.
Ардчилсан хувьсгалын дараахь жилүүдийн эдийн засгийн хямралын үед хавар Налайхчуудад их хүнд туссан даа. Хөгшид уушги, зүрх, бөөрний өвчнөөр л голдуу явчихна. Хавар хавсарганаар хэд хэдэн оршуулга зэрэгцэн гарахад хөгшчүүл “өнөө хэн явчихаж” гэлцэн нүдэндээ нулимстай суудагсан. Тоостой уурхайд ажилласаар бүгд багтраатай болсон, усны гуталтай ажилласаар бөөргүй болсон, зүрхний хэм алдагсан, хонон өнжин ажилласаар ходоодны шархтай, тоосжилтонд дассан тул ажилгүй үедээ байнга л дүнс баагиулсан, артуклит энэ тэр бол зүгээр л хэвийн өвчин болсон хүмүүс байлаа. Гүний уурхайн нүсэр дуу чимээнд ажиллаад дассан тул унтахдаа толгой дээрээ радиогоо байдаг чангаар нь тавьж унтдаг хүмүүс ч байсан. Радио унтармагц давхийн сэрдэгсэн. Тэднийг хүнд, хортой нөхцөлд ажилласан гэж сар бүр эмчийн үзлэгт хамруулж, улсаас үнэгүй эм тариагаар хангадаг байсан нь гэнэт тасарснаас оршуулгын хаврууд олон бус жил үргэлжилсэн.
Уурхай бол хүнд хөдөлмөр. “Сэтгүүлч бол оюуны хөдөлмөрийн уурхайчин юм” гэдэг үгийг сонсоод мэргэжлээ ойлгож байсан хүн дээ, би. Уурхайчин ялангуяа гүний уурхайчин гэдэг авахдаа тулбал амьдралыг нь хугаслаад амийг нь ч аваад явчихдаг тийм л хөдөлмөр. Хамгийн сүүлд Налайхын гүний уурхайд метан тэсрэхэд Налайхын 20 гаруй залуу амь эрсэдсэний дотор тэднийгээ аврах гэж яваад эрсэдсэн аврах ангийн олон байлдагч байсан. Уулын цэрэгжүүлсэн аврах анги гэдэг байсан юм, цэрэгжүүлэхгүй л бол аврах ажиллагаанд оролцох амаргүй. Тэр шөнө Налайхад яг дайн болсон мэт байсан. 20 гаруй мянган хүнтэй жижиг хотынхон бүгдээрээ л ах дүү хамаатан садан учраас бүгд эмнэлгийн гадаа бөөгнөрсөн. Аврах ангийн, эмнэлгийн, цагдаагийн маякууд тосгоны гудамжаар гялалзаж, аврахын дохио хангинаж, эмнэлгүүд дүүрэн, эмэгтэйчүүд хүүхдүүд, хөгшид нулимсаа барж байв. Бид бүгд нэг хувь заяатай. Тэгээд л уурхай хаагдсан. Олон арвюан уурхайчин, цэрэгжүүлсэн аврах ангийхан бараг тэр чигээрээ 40 хувьтай ажлаас чөлөөлөгдсөн, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан тул нөхөн олговор гэж цалингийн нь 40 хувийг “зүгээр өгөөд” ажил хийж болохгүй гэсэн оноштой ажилгүй орхисон. Тэтгэвэрийн насанд хүртлээ энэ мөнгөөр амьдралаа залгуулах хэцүү тавилан угтсан. Олонхид нь 40 хувьдаа нэмэрлэх өөр ажил олдоогүй. Тэсрэлтийн улмаас уурхай хаагдмагц 20 мянган хүний амьжиргаа тасарч байсан юм. Залуу насны аагаар нударга зөрүүлэх үе байх, ялангуяа олуулаа дарвисан үедээ. Тэгэхэд манай ангийн найзыг газадсан авч огт тоогоогүй юм. Газадсан залуус дараа нь их гайхаж байж билээ, гэтэл манай хүн аврахад ганцхан жил ажиллаад хийнд дасалтай болчихсон байсан шүү.
Налайхын эмгэнэл: Шилжилтийн үе
Хот арай ч сүйрчихээгүй, гэхдээ их зовсондоо Налайхчууд. Ийм хүнд үеийг манай өрх гэр хэдэн малын буянаар гэдэс өлсөхийн зовлонгүй туулсан. Нисэх ангийн хотхон-Городокийн зууханд мазут тасарснаас хотхон тэр чигээрээ хөлдсөн. Үүдэндээ “Байлдагч аа, чи Монголын хилийг төдийгүй Зөвлөлт эх орноо хилийг хамгаалж байгаагаа байнга санагтун” гэсэн бетон самбартай агаараас эсэргүүцэн хамгаалах ангийн хотхон-Налайхынхны хэлдэгээр “лакаатар” бүрмөсөн сүйрсэн. Харин Налайх үлдсэн, гэхдээ бас л алтан уурхайн буянаар. Нүүрс ухахаас өөр мэргэжилгүй ажилчин хувийн ам нээж хотод зарж амьжиргаагаа залгуулах болов. Гүний уурхай ашиглахдаа хөрсөнд ойр чанаргүй нүүрсийг авалгүй орхисон ба туршлагатай уурхайчид нүүрсний судал хаагуур байгааг мэддэг тул нэг л өдөр ам гаргачихдаг байсан. Налайхын захиргаанд ажиллаж байхдаа хуучны 35, 53 дугаар уклонуудад гаргасан хөдөлмөрийн аюулгүй байдал нь хангалтгүй амнуудыг дэлбэлж нураах ажилд явж үзсэн. Уурхайчид “Хэрэв та нар намайг дарагдаж үхнэ гэж айгаад байгаа бол одоо эндээ дарагдаад үхчихье, дэлбэлчих” гээд амныхаа мухарт хэвтчихдэг байсан. Амиа алдахаас айхгүйгээр ар гэрээ тэжээх гэж зүтгэж байгаа хэрэг. Олон сайхан залуус бэхэлгээгүй амандаа дарагдаж өнгөрсөн. Оюутан байхдаа өвчтэй ээжийнхээ цагаан сарыг сайхан тэмдэглэх гэж амралтаараа ийм аманд нүүрс үүрч байсан. Дээр доороосоо шаврын судлаар хамгаалсан давчуу пластад 100 мерт газар галуун цуваагаар 70 килограммын шуудай дүүрэн нүүрс үүрсээр 100 хүргэх амаргүй. Ингэж байж нэг машин нүүрс гаргаж 100 мянгаар зардаг байсан юм.
Нисэхийн 137 дугаар анги, агаараас эсэргүүцэн хамгаалах анги, 128, 238 дугаар ангиуд Налайхад байсан, өөрөөр хэлбэл өмнө зүгээс ирэх аюулаас нийслэлийг хамгаалах үүрэгтэй. Оросууд гараад явахад мазутаар ажилладаг уурын зуухнуудыг ажиллуулж дийлэхгүйгээс цэргийн хотхонуудаа сүйтгэсэн. Юун мазут, бензин ч үгүй үе байсан. Түүнийг дагасан цэргийн оёдлын томоохон үйлдвэр байсан нь арми цомхотгосны дараа хаагдав. Ажилчдыг нь бүгдийг нь эрт тэтгэвэрт гаргасан. Улсын цорын ганц шилний үйлдвэр байсан, лонх, стакан, шилэн гоёл чимэглэлийн зүйлс үйлдвэрлэдэг байсан нь мөн л хаагдав. Технологийн шинэтгэл хийлгүй удсан ба 1960-аад оны Польшийн технологийг шинэчлэх хөрөнгөгүй тул хоёр өндөр яндан л үлдсэн. Цагаан булгийн шохойн үйлдвэр хаагдсан. Уурхай хаагдсан тул Уурхайн барилга трест хаагдсан. Цэргийн, уурхайчдын амралт мөн хаагдав. Угсармал орон сууцны хороолол барьж байсныг дутуу орхисныг арваад жилийн дараа л гүйцээсэн. Тэтгэвэрт гарсан хөгшид цалиндаа орлого нэмдэг байсан өндөр настны зөвлөл гэж товхийсэн аж ахуйтай байгууллага байсан авч захиалга өгдөг үйлдвэрүүд нь хаагдсанаас мөн л хаалгаа барьсан. НҮБ-ын хөрөнгө оруулалтаар барьсан Уул уурхайн ТМС мөн л хаалгаа барьсан. Уул уурхайн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчин шаардлагагүй болсноос тэр. Уг нь дотуур байр хичээлийн хоёр ч байртай, спорт урлагийн заалтай томоохон объект байсан ба уул уурхайн ажиллах хүчнийг бэлтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн сургууль. ТМС-ийн оюутнууд хоолны мөнгө, улирлын хувцсаар хангагдсан байсан тэр үе үлгэр мэт болжээ. Уурхайн барилга трестийн бааз болон 14 дүгээр автобааз мөн л хаагдав. Энэ хэрээр нэг хотын 20 мянган хүн, багш, эмч, шилний үйлдвэрийн мастер, инженер, оёдолчин, жолооч, офицерууд ажилгүй болж байсан хэрэг шүү дээ. Харин саяхнаас “Оюу толгой” төслийн санхүүжилтээр МСҮТ болгон дахин сэргээх болсон байна.
Налайхад ганц дутагддаггүй байсан юм нь нүүрс л байв. Гэхдээ гүний чанартай нүүрсийг нь төлөвлөгөө биелүүлэхээр сорчилж авсан, хэдийгээр уурхайн нүүрсний нөөц дуусаагүй авч цаашид ашиглалтын зардал өндөр, аюултай болсон тул Монголын ууган хүнд үйлдвэрийг зогсоосон юм. Ингээд хотын гол тулгуур зогсмогц хот тэр чигээрээ сүйрлийн байдалд ордог юм билээ.
Үүнийг нуршихын учир нь уул уурхайн салбар гэгч ямар осолтой салбар болохыг л харуулахыг зорьсон хэрэг. Налайх бол тухайн үедээ “Баялгийн хараал” туссан газар байсныг одоо л ойлгож байна. Жилдээ сая тонн нүүрс олборлохын төлөө хотоороо зүтгэдэг байлаа. Ордыг сорчилж ашиглажээ. Уг нь нүүрс бол байгаа, 250 шахам метрийн гүнээс нүүрс олборлодог, Монголдоо цорын ганц гүний уурхай байсан юм. Налайхын иргэд хонины хоёрдугаар мах голдог, тэр ч байтугай хаа авдаггүй байсан юм. Хотод цахилгаан хязгаарлаж байгаа тухай сонсдог л байсан, харин уурхай онцгой объект учраас цахилгаан станцтай тусгай шугамаар холбогдсон байв, тэгэхээр цахилган тасрах хязгаарлах тухай огт мэддэггүй байжээ. Улсын онцгой халамжинд байсан тул хангамж сайтай, мөнгөө нисэх, локаторын орос бараанд л үрдэг байжээ. Нэг л өдөр уурхай хаагдахад бүгд байхгүй болсон. Метаны дэлбэрэлтэд өртсөн уурхайчид, аврагчид амь насаараа болохоо байсан тухай дохио өгөөд оджээ.
Тэр үеийн дүүргийн ИТХ-ын дарга, одоо Конрад Аденаурын сангийн Ерөнхий менежерээр ажиллаж байгаа Буянтогтох, Шилний үйлдвэрийн дарга авъяаслаг инженер Булгаа нар /энэ хүн польшийн бутлуурын технологийг өндөр үр ашигтай болгон өөрчилж Польшийн мэргэжилтнүүдийг гайхшруулж байсан/ Засаг даргын даалгавраар Налайхыг сэргээн босгох том төсөл хийж, “Есөн эрдэнэ” брокерийн пүүсээс компьютер мэддэг учраас захиргааны статистикийн тасагт ажиллах болсон би түүнийг нь шивж хонон өнжин суудаг байсан. Тэр жил хотоос 400 гаруй сая төгрөгийн санхүүжилт олсон санагдаж байна, түүгээр шинэ дулааны станц барьсан. Шинэ дулааны станцад БЗУИ-100 тогоо суурилсан нь Налайхын тосгоноос гурав дахин том хотыг халаах чадалтай юм, удахгүй Налайхад Их дээд сургуулийг төвлөрүүлэх болсон нь дэд бүтцийн хувьд яг газраа олсон хэрэг. Городокийг хоёр жил хөлдөөгөөд Жигжидсүрэн дарга хөөцөлдөж байж нүүрсээр ажилладаг нам даралтын зуух суурилуулснаар ихээхэн хохиролтой ч овоохон хэдэн байшин авч үлдсэн. Харин шилний үйлдвэрийн дарга хоосон үлдэж ихэд санаагаар унаж байж билээ.
Голланд өвчин гэх үү, Налайхын сургамж гэх үү?
Хэрэв тухайн үед Налайхад уурхайгаас гадна, өөр нэг улсын чанартай томоохон үйлдвэр байсансан бол хямрал арай л хөнгөн тусах байсан. Бүхий л үйлдвэрийн салбар цэрэг, уурхай хоёрт зориулагдсан байснаас маш хүнд цохилтонд орсон хэрэг. Ууган үйлдвэрийн буянаар хангалуун амьдарч байсан 20 мянган хүн амьжиргаа залгуулах юу ч үгүй хоцорсон нь эмгэнэл. Уурхайчдын ордны өмнөх хүнд чулуун самбарт одон тэмдгээ ярайлгасан хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, гавъяат уурхайчдын гоёмсог жаазтай зураг байдаг, тэр зургууд бүдгэрсээр нэг л өдөр тэдний яруу алдрыг дурсах хүн ховор болсон. Гэвч тэднийг хүндлэх сэтгэл надад үлдсэн.
Өнөөдөр Монгол улс ийм байдал руу алгуур гулсаж байна. Оюу толгой, Таван толгой, Гашуун сухайт, Эрдэнэт... Уул уурхайн орон болж байгаа нь энэ гэж бусад салбаруудаа зөнд нь хаяж байна. Хэрэв Эрдэнэтийн нөөц дуусвал ГОК-ийг түшиж амьдардаг 70 мянган хүн яана даа гэхээс зүрх өвддөг юм. Эрдэнэтийн хивсний үйлдвэрээс бусад нь мөн л баяжуулах үйлдвэрээ дагасан бүтэцтэй юм билээ. Багануур ч мөн л уурхайчдын хот. Харин Дархан аж үйлдвэрийн олон салбартай, төмөр замын зангилаа учраас арай гайгүй мэт. “Оюу толгой”, “Ухаа худагт” уурхайчдын том хот барилаа ч нөөц дуусвал мөн л Налайх шиг болно. Магадгүй төслүүд амжилттай хэрэгжвэл Монгол Улс яг Налайх шиг 60 жил амар сайхан, элбэг хангалуун амьдраад нөөц дуусмагц гэнэтийн огцом сүйрэлд орно. Налайхчууд бүх мөнгөө орос бараанд үрдэг шиг Монголчууд дэлхийн аль ч чанартай брэнд барааны хэрэглэгч л байсаар нэг л өдөр нэг ч төгрөгийн орлогогүй зогсоно. Уурхай баялгийн охийг авч болох ч нэг л өдөр түүнтэйгээ дүйцэх өглөг өгөх хэрэгтэй болно. Байгаль сүйднэ. Хэдийгээр “Оюу толгой” Монголын компаниудаас жилдээ нэг тэрбум төгрөгийн ханган нийлүүлэлт авч байгаа боловч “Оюу толгой” л зогсвол тэр бүх компаниуд дампуурна.
Налайхын нэг сайн тал нь Улаанбаатарт ойр байсан юм, тиймээс хотоос чирэгдсээр үлдсэн. Цагтаа Горхи Тэрэлжийн гүүрээр гарахад төлдөг хураамж, хот руу тээвэрлэж буй нүүрснээс авдаг татвар Налайх дүүргийн төсвийн орлогод ихээхэн ач тустай байсан гээд бод доо. Харин Монгол улс Налайх шиг болбол хэн харж үзэх вэ? Налайхад өнөөдөр ч хүнд л байгаа бололтой. Ойрд нутагтаа очоогүй авч хэвлэл сонин харж байхад Хятадын тоосгоны үйлдвэрүүдэд хямд үнэтэй ажиллах хүчин болсон Налайхчуудын тухай л уншиж байна. Үе үе ам нурж хувиараа нүүрс олборлогчид дарагдахад зурагтаар хөөрхий Жанчив дарга /гавъяат уурхайчин/ л хөлсөө урсгаад гүйж яваа харагдана.
Налайх цөөхөн хүн амтай бүгд нэгнээ сайн таних тул түүнд хамгийн хэцүү байгаа нь ойлгомжтой, уурхайчны ар гэр хамаатан садан тэрч чигээрээ түүнийг горьдлогын нүдээр харж зогсдог. Аврахынхан найзаа, хамаатнаа гаргах гэж хүний хэрээс хэтэрсэн хичээл зүтгэл гарган ажилладаг. Уурхайгаас аврах анги л үлдсэн, тэд хүмүүсийг аварсаар л... Энэ жил 17 хүн уурхайд эрсэджээ. Гэтэл коммунизмын жилүүдэд жил бүр ийм олон хүн эрсэддэггүй байсан юм. Тэднийг юу ч айлгахгүй, учир нь өвөл цагт олсон мөнгөө бүтэн жил хэрэглэхээр хураадаг. Гэр бүлээ жилжингээ тэжээх мөнгөө олж байгаа хүмүүс айдасгүй болчихдог юм. Гэвч хураасан мөнгө нь инфляцид идэгдээд амьдрал нь өөдөлдөггүй. Хүүхдүүд хонхны баяр, хичээлийн хэрэглэлийн мөнгөө олох гэж ам руу ордог. Пүүз, сөдөн куртка авах гэж ордог. Мод ашиглахыг хориглосон учраас бэхэлгээний мод хатуу хяналтанд ховор байгаагаас бэхэлгээгүй ам руу орж байгаагаас хүмүүс эрсдэж байна.
Чухам ийм эмгэнэлт түүхийг мэдэх учраас өнөөгийн төр засгийн явцуу бодлого, алсын хараагүй алхамуудад эмзэглэдгээр барахгүй, маш ихээр бухимддаг юм. Хэрэв ашигт малтмалаа ашиглаж эхэлсэн л бол хуримтлалаа эдийн засгийн өөр салбаруудад оруулах ёстой. Өнөөгийн халамжийн бодлого коммунизмын жилүүдийн уурхайчдын нэмэгдэл, өндөр цалин хангамжинд яагаад ч хүрэхгүй, иймэрхүү байдлаар хэсэгхэн хугацаанд жаргаад улсаараа сүйрвэл яанам билээ бид. Налайх-Улаанбаатарын чиглэлийн 33-хан километр засмал замыг өнөөдрийг хүртэл сайжруулж засаагүй байна. Налайхын автобусны буудлын эцсээс их уурхай хүртэл 6 киломерт засмал зам байсны төгсгөлийн километрийг бараг ашиглахаа больсон нь уурхай хаагдсаных. Монголын түүхэнд анхны 45 километр нарийн төмөр замыг Налайх-Улаанбаатарыг холбон тавьсан ба өнөөдөр тэр замаас бараг эдгэсэн далан, Хятадын хонхор хэмээх нэр хоёр л үлджээ. Хоёуланг нь Хятад ажилчдаар бариулаад дараа нь тэднийг хуу хөөсөн юм билээ. Оюу толгойд өнөөдөр 6200 хятад ажилчин ажилаж байгаа нь түүх давтагдаж байх шиг. Монгол яг шаварт суусан мэт хий эргэсээр байна уу даа.
Өргөн төмөр зам байсан ч хямралын хоёр дахь жил ашиггүй болсон тул ТЗУГ-аас зорчигч тээврийг гэнэт зогсоосон. Түүнээс болж МУИС-ын философийн ангид конкурсдэж байсан би хоёр дахь шалгалтаасаа хоцорч сургуульгүй хоцорч байсан гашуун түүх бий. Суурь шалгалтын 15 оноо хайран л байсан. Гэтэл өнөөдөр дорно, өрнөгүй тавих төмөр зам ирээдүйд иргэдэд ашиггүй бол хоосон хөрөнгө оруулалт болох вий гэсэн зовнил бий тул болж өгвөл томоохон суурингууд, аймгийн төвүүдээр дайруулмаар л байгаа юм. Дараа жил нь түүхийн ангид тэнцсэн авч жилийн төлбөр нь 10 мянган төгрөг гэв. Тэр төлбөр нь миний аав, ээжийн насаараа хурааж хуримтлуулсан хадгаламжтай тэнцэж байсан тул ямар хайран санагдаж байсан гээч. Бэлэн юманд дассан хүний л харамсал. Ийм олон азгүйтэл Налайхчуудыг нэрвэсэн. Гэвч хожим яалт ч үгүй илүү хүнд нөхцөлд төлбөрөө төлөөд л сурсан. Бидний үеийхэн төрөлх хотоо орхиод Улаанбаатарт ирж, тэмцэж байж хөлөө олсон. Үлдэгсэд маань гундуухан харагддаг ч олон залуус өнөөдөр сайн яваа. Яг үүн шиг уул уурхайн ашигт дулдуйдсан улсын эдийн засаг сүйрвэл бүгдээрээ гадагш дүрвэх байх даа.
Капитал уурхай, их уурхай гэдэг байсан пионерийн бат илэрхийлэх өргөх гэж очдог байсан сонгодог загварын конторын байшин балгас болжээ. Аавын ажиллуулдаг байсан уурхайн комбайны хөшөөг хаягдалд тушаасан ба суурь нь нурсан байна. Өнөөдөр “Оюу толгойд” яг хэд хэдээр нь барьж байгаа уурхайн гүн рүү ажилчид, тоног төхөөрөмж зөөдөг цооног, гүнээс нүүрс татаж вагонд ачдаг байсан цамхаг сайн цагийн дурсамж болон сэрийгээд үлджээ. Түүнийг буулгах техникийн чадамж Монголд байхгүй.
Олон хүн ажилгүй болсон ч “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд лав л инженерүүд нь хамгийн түрүүнд өндөр цалинтай ажилтай болж билээ. Бидний хүндэтгэдэг инженер Тулгаа ах маань алтны уурхайн инженер болсон ба хэдэн жилийн дараа Шивээ Овоон уурхайд Ерөнхий инженерээр очсон. Боловсролтой хүн амьдралтай байдгийг тэгж ойлгосон. Шивээ Овоод “А” лицензтэй талбай багаас болоод ашиглалтын технологи зөрчиж, уурхайг 35 градус бус, 33 градус налуу ухаж байна гэж санаа зовж явсан. Нуралт үүсэх аюултайн дээр ус гарснаас ус зайлуулахад асар их хөрөнгө зарсан нь цахилгааны үнэд алсдаа нөлөөлж байгааг Уянгаа бид хоёрт газар дээр нь үзүүлж тайлбарлаж байсан. Шивээ Овоогийн Шинэ усны хотгорын ордын лицензийг улсын мэдэлд авахаар уурхайн дарга Шагдарсүрэнгийн хамт мөн ч шаргуу хөөцөлдөж байсан. Одоо хочулаа тэтгэвэрт суужээ. Лиценз яах бол? Хэрэв Монгол Улс Оюу толгой, Таван толгойд ийм олон инженер бэлтгэж чадвал ирээдүйд Монголдоо биш гэхэд дэлхийд ажиллах хүн олон гарах байх.
Налайхын уурхай Монголын нүүрсний салбарын боловсон хүчний том төв байсан. Бүтэн цогцолбор одоогийнхоор бол аж үйлдвэрийн парк шахуу хот байсан ч ганцхан уурхай хаагдахад бүрмөсөн сүйдсэн энэ гашуун түүхийг тэнд амьдарч байсан би сануулах үүрэгтэй. Монголын анхны хүнд үйлдвэр, Монголын цорын ганц гүний уурхай, Монголчуудын нүүрс олборлосон 80 жилийн түүх өнөөдөр балран арилж мөргүй болохдоо тулсан нь Налайхчуудын буруу биш, бодлогын алдаа. Бодлого ч гэлтгүй ерөөсөө уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн сүйрлийн бодат түүх. Тиймээс “Голланд өвчин” энэ тэр гэж чамирхахын оронд “Налайхын сургамж” гэж томъёолбол бидэнд илүү ойр. Америкийн баримтат киноныхан Монголд ирээд коммунист дэглэмийн үед цэцэглэн мандаж байгаад сүйрсэн “бүтээн байгуулалт” хайсаар Налайхыг сонгож байсан шүү дээ. Бодлого шийдвэр гаргаж буй хүмүүс хөгжин цэцэглэсэн Голландад очиж сарнай үнэрлэхийн оронд хотоос ердөө 45 киломертт байгаа Налайхыг очиж үзээд юу хийхээ, ямар шийдвэр гаргахаа бодож үздэг байгаасай. Тэртэй тэргүй бүгдээрээ л амралтын өдрүүдэд орхигдмол Налайхын хажуугаар сүнгэнээд Тэрэлжид очиж амардаг л биз дээ. Цаашид чадвал сардаа нэг удаа Налайхын сургамж ба өнөөгийн том төслүүдийг харьцуулсан өгүүлэл гаргаж байх санаа байна. Авах гэхийн ухаанаар хандана гэж найдна. Үүнийг уншаад Налайхчууд эмзэглэхгүй байх, бидний жижигхэн хотын түүх ирээдүйн Монголын хөгжлийн сургамж болоосой гэж хүснэ. Ядаж хэдэн өгүүлэл минь олны анхааралд өртвөл Налайхдаа хийж буй буян тэр болох юм.

davka
хазаарбат
E.Bolor:
Баярлалаа
Алтанхуяг
уугуул налайх,
Unagan nalaih
zochin
Зочин
munkhuu
ДЭМЖИЖ БАЙНА
Зочин
Nalaihiin huuhed
Эх Оронч
Зочин
Өнгөрсний магтуу
Bek
Зочин
h
kana
tavshan
sol.s
zochin
Ганаа
Баатархуягт
Зочин
Aso
Зочин
Zanaa
1
Зочин
hutag negt
suuri
зочин
Зочин
Зочин
баатархуягийн фэн
Зочин
соко
58. 185. 172. *** -д
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Toronto man
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
банхар
Зочин
Зочин
Зочин
delgermaa
НОМ
onom
Зочин
Зочин
Зочин
Зочин
ok
ganaa
Зочин
nasan
Амьдрал бол кино клип дуу хуур биш ээ