МАХН ахиад л Монголын тєрд хvсэл шуналаа тулгалаа
Тийм ээ. МАХН ахиад л Монголын тєрд увайгvй зорилгоо дугтуйлаад илгээж байна.
Тийм ээ. МАХН ахиад л Монголын тєрд увайгvй зорилгоо дугтуйлаад илгээж байна. Парламент харин мєн чанар дээрээ зогсож, тэдний энэ хэрээс хэтэрсэн хvсэл шуналын хоншоорыг тас цохиж чадах уу гэх асуулт гарч ирж байна. Хариулт нь нэг л омог тєгєлдєр сонсогдож єгєхгvй нь. Тэгэхээр эргэлзээтэй гэсэн vг. Уг нь парламентын мєн чанарыг хамгийн тєгєлдєржvvлэх бололцоог єєртєє агуулж байсан парламент бол энэ удаагийнх байсан юм. Гэвч энэ агуулгыг анхнаас нь мєнєєх МАХН-ын бvлэг л сэвтvvлээд хаячихсан. АН-ыг гуйж гvйж, хандарч хамтарч юм юм болж байж Засгийн газраа байгуулж байсан цаг саяхан. Ард тvмэн мартаагvй. 62-ын бvлэг гэгчийг байгуулан тэдний нэрэнд арилшгvй сэвх суулгасан бохир ажиллагааг МАХН-ын Удирдах зєвлєл, намын бvлэг улаан гараараа гардаж хийсэн. Бvгдийг нь хvмvvс мэднэ. Тєд удалгvй нєгєє хэдээ хаяж, энд тэндээс эрээвэр хураавар, урваач шарваач нєхдvvдийг тvvж цуглуулаад ахин айл гэр болж тоглосон. Бvгдээрээ санаж байгаа. Одоо ахиад бvлэглэлvvдийн зєрчилдєєнєєсєє болж засгаа унагаж байна. Яаж хор найруулж, яаж хуйвалддагийг нь улс даяараа харлаа.
Тєрийн хоймрыг тоглоомын талбар болгон хувиргасан эдгээр бохир ажиллагаануудыг
МАХН гэдэг нэг байгууллага сvvлийн гуравхан жилийн дотор хийчихлээ. Хамгийн богино хугацаанд хамгийн их тєрийг тогтворгvйтvvлсэн, булингартуулсан, урвалт шарвалтыг тєрийн дээд тvвшний тайзнаас дурайтал харуулсан vзэгдлvvд энэ vед болсон.
Монгол тєрийн vйл хэрэг нэг намын бvлгийн шийдвэр, Удирдах зєвлєлийн бодлогоор явдаг болсоор даанч дээ гэмээр удаж байна. Бидний vеийнхнийг ухаан мэдээ орох цагт л тийм байсан. Одоо ч тийм л байна. Бvхэл бvтэн хувьсгал хийгдээд, зуун солигдоод ч энэ байдал арилсангvй. Улс тєрийн товчоог Удирдах зєвлєлєєр л сольсон юм биш vv гэх эмгэнэлтэй vг энд тэндээс унаж эхэлснийг манай нийгэм эргэцvvлэх цаг болжээ. Энэ байгууллагын дарга л энэ улсын хаан байж ирсэн гэхэд хилсдэхгvй. Хаан залж, хаан л сонгож ирсэн энэ нам ахиад нэг шинэ “Хаан” сонгох гэж єнгєрсєн долоо хоногийн турш “алалдах”-ыг бид харлаа. Шинэ хаан тамгаа гардав уу, vгvй юу “Би гvйцэтгэх засаглал”-ыг авна гэж мэдэгдэв. Бєєн амбиц, бєєн дарангуйлал ханхлуулсан тэдний шинэ дарга Их хурлынхаа сэтгэлийн хєдєлгєєн дээр дvрмэндээ ахин нэг маапаантай мэс ажилбар хийгээд авлаа. Тулхтай парламентчид нь хичнээн хэлээд нєгєєх нь vл тоов. Одоо парламент Монголынх уу, МАХН-ынх уу гэдгээ харуулах л vлдлээ. Парламентын гишvvд нэг намын даргын тулгалтыг хvлээж аваад л явчих юм бол энэ улсын Тєрт ёс руу аль дуртай байгууллагын дарга хvсэл шуналаа тулгаж байгаад эз дийлдэг гажиг улам гаарна.
“Элснийхэн” бол хэсэгхэн зуур л ашиг сонирхолдоо хєтлєгдєн нэг хаанд vйлчилж байгаа тvр хороо. Шорвогоор хэлбэл борооны улирал дуусахаар амбаар луу шидэгддэг усны гутал гэсэн vг. Єєрсдийгєє л энэ намын капитал гэж єхєєрдєєд байдаг болохоос тэд энэ парламентын агуулгад тийм ч их жин дарахгvй. УИХ доторх МАХН-ын бусад гишvvд ч тэгж хэн дуртайгаар нь дєрлvvлээд байх хvсэлгvй л байгаа болов уу. Дээр нь сєрєг хvчин тэдний энэ тулгалтыг зvгээр зогсч байгаад хvлээгээд авчихгvй биз.
Юутай ч олон тvмэн энэ улсын парламент чадамжаа харуулж чадах эсэхийг хvлээж байна. Намын нэр хvнд, сонгуульд ялах зорилго гэх мэт шалдан лоозон Монголын тєрийг эрхшээж байдаг цагт цэг тавих уу, цэцэглvvлэн хєгжvvлэх vv гэдгийг парламент харуулах цаг иржээ.
С.Баяр хэн байх вэ?
С.Баярын хийсэн энэ ил тодорхой мэдэгдлvvд нийгмийн уламжлалт сэтгэхvйд хэдий эрээ цээргvй бууж байгаа ч нэг талаас аливаа хор дандаа єєхєнд боогдон нvднээс далд явагддаг байдалд салхи орууллаа. Зорилгоо зовох юмгvй шулуухан хэлж орхисон нь дараагийн хийх алхмуудыг нь далдаас хайгаад байх шаардлагагvй болгочихсон.
Шинэ даргынхаа намын тамгаа гардаад индрээс хэлсэн vгийг тєлєєлєгчид нь амьсгаа даран чагнав.
Гэвч “Би намын дарга болох гэж нэг их зvтгээгvй юм аа” гэсэн vзvvрээсээ л тар нь танигдаад эхэлсэн. Ёстой нєгєє тавхан vгэндээ танигдаад байнаа гэдэг шиг юм боллоо гэх vгс хотоор нэг хийсч байна.
Хэвлэлvvдийн хуудаснаас ихэвчлэн бvсгvй сэтгvvлчдийн тvvн рvv нисгэсэн ул суурь багатай сээтэгнэсэн дvгнэлтvvд зурайж, ихэмсэг сэрvvн имиж бvхий гялалзсан лидерийн фото тэргvvн нvvрvvдээр заларч байна.
Мэдээж С.Баяр Монголын улс тєрд шинэ хvн биш. С.Баяр бол Монголын улс тєрийн мартаж чаддаггvй, тэврэлдэж чаддаггvй, єршєєж чаддаггvй хємхий зуусан кадруудын нэг. Тэр ойр зуурын шалдар булдар наймаанд оролцож, хардлага сэрдлэг, тойрон хvрээлэл, хов живээр нэг их уллаж гvйхгvй болов уу. Энэ талаараа хєнгєн шингэн хvн тэр биш билээ. Уярах, итгэх, уучлах мэтийн уян хатан чанаруудаас илvv цэгц, цэвдэг, жаварлаг шинж тvvнийг тодорхойлно. Зарим хvмvvс тvvнийг талын хvний уужим зангvй, 40 мянгатаасаа гараад л гадагшаа явчихсан, Монголд тоосго ч тавиагvй онолын хєвхєлзсєн сэхээтэн гэж дvгнэдэг. Энэ ч оргvй дvгнэлт биш. Гэвч ач холбогдлоороо єнєєдєр тvvний хувийн чанаруудаас илvv намын даргынхаа хувьд хэн байх нь л сонирхол татаж байна.
Миеэгомбын Энхболдод ердєє жил есєн сарын ємнє тавигдаж байсан энэ асуулт єнєєдєр хувь заяаны эрхээр тvvний ємнє иржээ. Тэр асуулт бол Энхбаяр байх юм уу, Баяр байх юм уу л гэх асуулт. Задлаад хэлбэл Н.Энхбаярын гэх засаглалыг бvрмєсєн тасалж, энэ намыг нэг хvнээс шалтгаалан ханарч байдаг хамжлага маягийн бvтцээс ангижруулж, жинхэнэ улс тєрийн намын байх ёстой тvвшинд нь авчрах vйлсийг хэрэгжvvлж чадах уу, vгvй юу гэсэн асуулт. Энэ суурь бол гvехэн ч гэсэн М.Энхболдын vед тавигдсан гэж ажиглагчид vзэж байна. Харин цааш нь яаж авч явахыг тvvний цар харуулна. Зарим сонинууд тvvний PR-ыг хамгийн хvнд vед намын дарга боллоо гэсэн зулгуй vгээр эхлvvлж байна. М.Энхболд vvнээс ч хэцvv vед намын даргаар сонгогдож байсныг бид мартаагvй. Сєрєг хvчинтэй хамтран ажиллаж байснаа гэнэт урван, намынх нь даргын тэргvvлж байсан Засгийн газрыг огцруулж байгаад ширээнд нь залах нvvр тvлэгдмээр шийдвэрийг МАХН-ын Удирдах зєвлєл гаргаж байсан. Сєрєг хvчний удирдагчийн бардам довтолгоо ёстой байх суух газаргvй болгож байсан тэр vеийг одоотой харьцуулах ч юм биш. Тэр єєрєє ч vvнийг мэдэж байгаа.
С.Баярын хийсэн мэдэгдэл ажиглагчдын анхаарлыг ихэд татлаа. Одоо тvvнийг жам ёсоор “Тэр яагаад XXV Их хурлын индэр дээрээс “Би намаас тєрсєн Монгол Улсын Ерєнхийлєгчтэй нягт хамтран ажиллана” хэмээн нялуун vг унагав. Н.Багабанди тvvнийг яагаад ил тод дэмжсэнгvй вэ. Тэр “элснийхэн”-д хариу барьж, ач санах уу. Н.Энхбаяр тэдний тvншлэл хэр урт настай вэ. Тэр эхлээд нєгєє гурван гишvvнийг “явуулах” уу. Ц.Нямдоржтой дайтах уу. М.Энхболдын гэх им тамгатай болгоныг цэвэрлэнэ гэв vv, Єєрт нь vйлчилсэн хvмvvст албан тушаалыг ёстой алчуур болгож єгнє гэсэн vнэн vv,Тэр улс тєрийн сайн менежер байх уу, эсвэл дунд vеийнхнийхээ нэгэн адил дээлээ сольсон л коммунист байх юм болов уу” гээд орлогын мэдvvлгээс нь эхлvvлээд олон асуулт ороож эхэллээ. Хариултууд нь ч тун удахгvй єгєгдєж эхэлнэ биз ээ.