ЭРҮҮГИЙН ХУУЛИАС СЭТГҮҮЛЧДИЙН ЭСРЭГ ЗААЛТЫГ АВЧ ХАЯСАН УЛСТӨРЧИЙГ ДЭМЖЬЕ
Дэлхийн улс орнуудад хөгжилтэй байх, баян байх, хүн амаар олон байх гээд олон шалгуур үзүүлэлт бий.
Дэлхийн улс орнуудад хөгжилтэй байх, баян байх, хүн амаар олон байх гээд олон шалгуур үзүүлэлт бий. Үүнээс хамгийн жин дардаг, бас үнэн мөн, гэрэл гэгээний хэмжүүр бол хэвлэл нь эрх чөлөөтэй эсэхийн үзүүлэлт билээ. Тийм ч учраас хэвлэлийн эрх чөлөөний индекс улс орнуудын өөрсдийгөө товойлгох, бас бүдгэрүүлэх бодит үндэслэл болдог. Гадаад ертөнцөд нэр төрөө хэрхэн ойлгуулах эл хэмжүүрт сэтгүүлчдийн амь насанд халдах, хүлээлгэж буй ял шийтгэл, тэдний ажил үүргээ гүйцэтгэх боломж, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг олон үзүүлэлтүүд хамаардаг. Эдүгээ пакистан, мехсик, гондурасчууд энэ салбарт аймшигтай нь дэлхийн хар хаяг болж байна. Учир нь 2010 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 87 сэтгүүлчийн 43 хувь нь дээрх орнуудад нас барсан билээ. Ажил албаа залгуулж яваад амь насаа алдсан аль ч мэргэжлийнхнээс илүүгээр сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нэгэнт дэлхий дахинд тогтсон. Яагаад гэвэл шударга ёс, бодит мэдээллийн төлөө зүтгэдэг тэдний хөдөлмөр нь хүн төрөлхтний язгуур эрх ашгийн төлөө байдаг учраас. Сэтгүүлийн ажлыг ч уурхайчны дараа ордог хүнд хөдөлмөр хэмээн онцолдог. Тэдний үйлс хүн гээч амьтны суурь эрх ашгийг хамгаалах мөнхүү чанартай холбоотой учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс нас барсан жирийн нэгэн ажилчны үхлээс сэтгүүлчийн үхлийг өөрөөр авч үзэх үнэлэмж нэгэнт жишигжжээ. Энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг эрхлэх үедээ алдаа гаргасан тохиолдолд ч хамрагддаг нөхцөл. Учир нь тэд бусдаас үлэмж эрх мэдлийг төвлөрүүлсэн, бусад олныг төлөөлөн хөрөнгө зарцуулах эрх мэдэлтэй хүмүүсийг хянах нүд болж байдаг учраас тэгэхээс ч өөр аргагүй.
Сэтгүүл зүйд хэрхэн хандахаас улс орны үнэлэмжийн сайн муу шууд нөлөөлж байгаа талаар дээр дурдсан. Зах хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг анх гаргаж байх үед эрх чөлөөний орон гэдэг АНУ дээгүүр цохидог байснаа үндэсний аюулгүй байдлынхаа төлөө терроризмын эсрэг дайныг шүүмжилсэн сэтгүүлчдийг сэжиглэх тухай заалт оруулснаар тэртээ дор шидэгдэж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээллээр бичигдэж байлаа. Үнэндээ ч 2001 оны аймшигт алан хядлагын хохирогч болсон америкчууд үндэсний аюулгүй байдлынхаа төлөө тийм хандлагатай байх нь хэр шүү дээ гэж бодогдмоор. Гэвч түүгээрээ сэтгүүлчдийн хөдөлмөрт хориг тавих гэж оролдож байгаа гэсэн нөгөө өнцгөөрөө л буруутчихаж байгаа хэрэг шүү дээ. Сэтгүүлчийн хөдөлмөрт тэгж эмзэг, тэгж нандин ханддаг жишиг олон улсад байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ тэргүүнд нь эрэмбэлэгдэж байсан Дани улс 2006 онд 19 рүү бичигдэж байсан түүхийг хүмүүс санаж л байгаа байх. Мохамедийн шог зургийг Данийн нэгэн хэвлэлд гаргасан нь лалын шашинтнуудын уур хилэнг багагүй хүргээд авсан. Магад тэр шог зургийн хор нөлөө нь тайван амгалан улсад террор халдлага гарахад хүргэх байсан ч юм билүү. Уг зургийг зурсан шог зураачдад заналхийлсэн хэрэг гарсан, бас тэдний аюулгүй байдлын төлөө цагдаагийн хамгаалалтад авсан төдийгөөр хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 19 рүү уначихаж байв даа.
Тэгэхээр сэтгүүлчийн хөдөлмөрийг яах аргагүй өөр үнэлэмжээр авч үзэхээс аргагүй. Монголд энэ тухай ярихаар хүмүүс алдаатай хэрэг хийсэн хэн боловч шүүхийн өмнө эрх тэгш байх ёстойг үндэслэл болгодог. Маргашгүй боловч нөгөө талд яах аргагүй өөр өнцөг, үнэлэмжээр авч үзэх ёстой хөдөлмөр гэдгийг дэлхий дахинд нэгэнт хүлээн зөвшөөрснийг баримтаар бодитой харж байна. Угаасаа сэтгүүлчид нийгмийг эрүүлжүүлж, болохгүйг илчилдэг тусгай даалгавартай хүмүүс. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг модыг өтөнд бариулчихгүйн тулд цэвэрлэгээ хийж байдаг тоншуулууд.
Энэ навчийг идэж байсан өтийг тэрийг нь идлээ гээд тоншчихсоны төлөө тоншуулын хурц хошууг огтлоод авч болохгүй биз дээ. Түүн шигээр сэтгүүлчийн ажлын онцлогийг яах аргагүй харгалзан үзэх шаардлага байгаа юм.
Тийм ч учраас олон улсын хэм хэмжээнд сэтгүүлчийн хөдөлмөртэй холбоотой алдаа мадаг улмаар түүнээс учирсан хор хөнөөл байлаа гэхэд эрүүгийн хэрэгт тооцолгүй бусад хууль заалтын дагуу ял шийдээд явдаг.
Харин Монгол бол Эрүүгийн хуулиндаа сэтгүүлчдээ яллах зүйл заалт оруулсан орон. Эрүүгийн хуулийн зургадугаар хэсгийн 110.1-ийн доромжлох, 111 дүгээр зүйлийн 1-3-т зааснаар гүтгэсэн бол нэгээс гурван сар баривчлах, гурваас зургаан сар баривчлах, хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хэрэв сэтгүүлч алдаатай ажиллаж, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан бол буруугаа хүлээх ёстой. Алдаатай ажиллагааг нь зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Гэхдээ сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж байгаад алдсаныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох учиргүй. Олон улс оронд сэтгүүлч ажлаа хийх явцдаа алдаа гаргасныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болж, эрүүгийн хуулиар шийтгүүлэх ёсгүй гэдгийг зааж өгдөг. Тэгэхгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно шүү гэсэн заналхийлэл, шүүхээр ял оноолгоно шүү гэсэн дарамт нь сэтгүүлчийн ажилд дөнгө болно. Манайд ч үүнийг Эрүүгийн бус Иргэний хэргээр шийдэх бүрэн боломжтой.
Гэтэл манайх сэтгүүлчдэдээ хамгийн халгаатай улс орон гэдгээ баталж, сэтгүүлчдэдээ эрүүгийн хуулиар ял төлөвлөж байна. Уг нь манай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэгдүгээр хэсэг, нийтлэг үндэслэл дотор “...Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гээд заачихсан байдаг л даа. Их яривал энэ заалттай сэтгүүлчийн хөдөлмөр шууд уялдчихаж байгаа. Гэвч уг хуулийн дараагийн зүйл заалтуудад өнөөх баривчилна, хорино гэсэн ялууд нь ороод ирдэг л дээ.
Судлаач Ш.Сүхбаатарын сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанд дурдагдсанаар 2004-2009 онд нэр төр, алдар хүндэд халдсан иргэний 206 хэргийн 86 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчидтэй холбоотой байсан аж. Харин 2006-2010 оны хоорондох дөрвөн жилийн хугацаанд дээрх гомдлоор 102 эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Хэдийгээр шүүхээс тэдэнд ял оноосон хувь нь бага ч эрүүгийн хэргээр сэтгүүлч шалгагддаг, буруутдаг гэсэн агуулга нь өөрөө гунигтай билээ. Гунигтай ч биш байж боломгүй асуудал.
Тэгэхээр нэгэнт сэтгүүлчийн хөдөлмөр өөр үнэлэмжээр цэгнэгдэх ёстой учраас бид Эрүүгийн тухай хуулинд оруулж өгсөн энэ заалтаа авч хаях цаг болжээ. Угаасаа энэ заалтыг оруулсан алдаагаа засах цаг болсон гэхэд болно. Хууль санаачлагчдад ийм боломжууд бий. АНУ-ын Конгресс гэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгүй гэсэн заалтыг тэртээ 1791 онд оруулж өгсөн цагаасаа хойш ер өөрчилсөнгүй. Мэдээж ийм заалтгүй гээд үүнийг зохицуулах дүрэм журам байхгүй, сэтгүүлчид хүссэнээ гүтгээд доромжлоод явна гэсэн үг биш.
Хууль санаачлах эрхтэй улстөрчдөд хандан сэтгүүлчид бид Эрүүгийн хуулин дахь сэтгүүлчийн хөдөлмөрийн эсрэг заалтаа авч хаяхыг хүсч байна. Энэ нь сэтгүүлчдийг дэмжиж тэтгэж байгаа хэрэг биш, тэднийг буруугаас авч үлдэх гэсэн арга саам ч бус харин хэвлэлийн эрх чөлөөтэй ардчилсан улс байгаа гэдгээ нотолж, шударга бусын эсрэг, эрх мэдэлтний зүй бус авирлалын эсрэг зогсч байгаа гэдгээ харуулах л боломж юм.
Хууль санаачлах эрхтэй улстөрчдөө, сэтгүүлчдийн хөдөлмөрийн эсрэг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг авч хаях санаачилгыг гаргахыг та бүхэндээ уриалж байна. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөний төлөө таны хийсэн том гавьяа тэр болно. Бас сэтгүүлчид бид ч таны хийж байгаа ажлуудыг олон түмэнд хүргэх ажлыг онцгойлон хийх болно. Сэтгүүлчдийн төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө хийсэн тухайн түшээгийн гавьяаг бодлогоор хөхиүлэн ажиллахаа үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин” албан ёсоор өөрийн хуудсаар дамжуулан зарлаж байна. Бас сэтгүүлчид ажлаа зоригтой, хэний ч дарамт шахалтад оролгүй шударгаар явуулах боломжийг нээж өгсөн түшээдийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэгт нэгт нөхөд маань буухиалан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингэснээр Монголд шударга ёсыг цэцэглүүлж, хүчтэний өмнө хүчгүй нь бөхийн зогсох тэгш бус харилцааг алга болгосон гэрэлт үе хэмээн хойчийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх биз ээ.

email@gmail.com
өлзий
zochin
Zochin
зочин
Зочин
china man
setguulch
db
s
Jagaa
kkk
Зочин
Zochin
Zochin
болд
шоогоо
Зочин
Зочин
Зочин