C.БАТБОЛДЫН Ч ЗӨВ, У.ХҮРЭЛСҮХИЙН Ч ЗӨВ
Сүүлийн 20 жилийн түүхэнд ах намын нэр хүнд ингэтэл туйлдаа хүртэл дорд орж, намын гишүүд нь хуваагдан ингэтлээ итгэл алдарч байсан үе бий болов уу.
Сүүлийн 20 жилийн түүхэнд ах намын нэр хүнд ингэтэл туйлдаа хүртэл дорд орж, намын гишүүд нь хуваагдан ингэтлээ итгэл алдарч байсан үе бий болов уу. Хөдөө хотгүй хийгдэж буй судалгаануудаас МАН, МАХН гэдгийн ялгааг мэдэж байгаа хүн цөөн гэдэг нь тодорхой болж, алдарт 90 жилийн түүхтэй намын рейтинг навс унасан нь харагдаж байна.
Хамгийн гол нь намын гишүүдийн итгэл алдрах байдал, УИХ-ын гишүүдийн сонгууль болоход ганцхан жил дутуу байхад удирдлагуудын байж байгаа царай нь энэ гэсэн шивнээ байдлыг бүр дордуулна. Гэхдээ тэрнээс аюумшигтай нэг зүйл нь тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёр голын наана, цаана гарчихаад байгаа явдал хэмээн тус намын гишүүн түшээд харамсангуй ярьж байх юм. Уг нь сонгуулийн өмнөх жил, дээрээс нь нэрээ сольж, хуучин нэрийг нь экс дарга нь авчихсан гээд эрсдэлт он цаг мөн үү гэвэл мөн.
Гэтэл Ерөнхий сайд, тус намын дарга С.Батболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар таарамж муутай байгаа гэсэн мэдээлэл хуурай өвсөнд ассан гал мэт шуугиад ирлээ. Энэ үнэн бол хэнийх нь буруу вэ. Бас хэний зөв бэ.
С.Батболд:
Тоглоомын дундаас орж ирээд бүх хариуцлага түүнд хамааралтай болоод явж байгаа учраас нэг талаас азгүй гэж болох, нөгөө талаас Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхдөө түүнийг сонгосон учраас азтай ч гэж болох. Гэхдээ түүний аз, эзийн талаар одоо ярихад эрт.
Тэр нэгэнт энэ том намын дарга болсон учраас бүх л ялалт, гавьяа түүнтэй холбогдоно. Тиймээс хичээж ажиллах үүрэг хариуцлага ирсэн нь мэдээж. Тэгэхдээ намын аппаратын бүр доод шатнаас нь явсаар ерөнхий нарийн бичгийн дарга болсон У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах үүрэг түүнд оногдсон. Намын хөл гэж юу болох, анхан шатандаа байдал хэрхдэгийг томхон татаасаар явсаар өнөөг хүрсэн С.Батболд мэдэхгүй нь хэр билээ. Тиймээс тэрийг мэддэгээрээ түрий барьж, ажилд оролцох даврангуй, дэврэнгүй генсектэй байх амаргүй байж таарна. Хэзээнээс энэ намд дарга том байж ирсэн. Даргын үг эцсийнх байх ёстой. Бас дарга ч хариуцлагаа хүлээж таарна. Гэтэл хааяадаа өмнүүр нь орж ярьчих гээд байдаг, намын аппарат дотроо түүнээс илүү мэдэлтэй байчих гээд байгаа учраас У.Хүрэлсүхэд уур хүрэх нь аргагүй.
Уг нь түүхийн энэ мөчид ялагдсан намын дарга гэсэн нэр зүүмээргүй байдаг. Бас С.Батболдтой ороод сонгуульд ялагдлаа гэсэн хар ярианы сэдэв болмооргүй байдаг. Дээрээс нь замын дундаас бүр ч огцорчихмооргүй байдаг. Гэтэл өөрийнхөөрөө намын ажилдаа ороод зүтгэе гэхээр хүчтэй генсек гай болоод байдаг. Ямар ч дарга ийм хүнээс салахыг хүсч эхлэх байх. Соёлтой боловсролтой бас дипломатч мэргэжилтэй С.Батболд цэргийнх бас залуучуудын байгууллагын гэх тодотголтой У.Хүрэлсүхтэй дандаа аргадангуй өнгө аясаас хандаад байж болохгүй биз дээ. Дарга хүн зангараг үзүүлэх ёстой. Гэтэл энэ нь түүний мөн чанараас ангид. Ядаж байхад АН зэрэгцээд тоглолт хийгээд байдаг.
Нэгэнт дарга нь мөн хойно өөрөөс нь илүү гарч ажиллачих гээд байгаа генсекээсээ сална гэж үзэж л таарах байх. Үүний тулд мань хүний холбогддог "Хадгаламж" банкны асуудлыг ч дахин хөндүүлж эхлэх арга нь зөв ч байж болох юм. Ерөнхий сайдын албаасаа гадна намын даргын албан тушаалыг авна гэсэн нь "даахгүй нохойд булуу дараа" болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ер нь У.Хүрэлсүх хөгзгөр С.Баярыг даргын албаа хашсан хэвээр байсан бол тэгж өрвөлзөө ч үү хэн мэдлээ дээ. Мэдээж, хүнээс ногоон гэрлээр том албан тушаал авчихсан тэгээд үүрэгт хугацаа нь дуусахад жил үлдээд байхад янз бүрийн эрсдэл хүлээхийг хэн хүсэх юм.
Тиймээс С.Батболдын зөв.
У.Хүрэлсүх:
Тэр бол бизнесээ өргөжүүлэхийн тулд нам дагах ёстой гэдэг ч юм уу, эсвэл намд өгсөн хандиваараа дэд сайд болж улмаар намд хүчин зүтгэсэн хүн биш. Харин хорь гаруй наснаасаа намын анхан шатны нэгжээс нь өгссөөр генсек болсон. Ерөнхийдөө хүчтэй зоримог, танхай бүдүүлэгдүү гэсэн имижээр өөрийгөө улс төрд тодорхойлсон. Тэр ч зангаараа намынхаа даргын өмнүүр орж юм хэлчихээд байдаг муу зантай. Даргынх нь удаан, байж байж шийддэг зан шуурхай түс тас түүний зантай нийцэхгүй байгаагаас байнга бухимдах болсон. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүний хурд нь нийцэхгүй байгаа нь хагарлын нэг асуудал болоод байгаа юм. Энэ цаг үед даргатайгаа шууд ярилцаад асуудлыг шийдэхгүй, хоёр талд гомдож гуниад яваад байгаа нь аль аль нь энэ албан тушаалд тэнцэх хүмүүс мөн байсан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрүүлж байгаа тал бий.
Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд дарга нь шууд тас няс үгээ хэлэхгүй дундын хатгаасаар яваад байгаад гомдож байгаа. Бас дээрээс нь нам болохгүй байна гэж дэргэдээс нь түнших хүмүүс олон байна. Бас сүүлийн үед илэрхий Ерөнхий сайдын гэж хардагддаг хэвлэлүүдээр "Хадгаламж" банкны 14 тэрбумыг сөхөх болсонд хямарч яваа.
Уг нь тэр бол даргын цэрэг байх ёстой. Гэвч өнөөх л омголон зангаараа хүлцэнгүй байж чадахгүй байгаа. Ядаж байхад "МАН нэрийг авснаар сонгуульд ялагдвал хэн хариуцлага хүлээх вэ" гэж намын 26 дугаар их хурлын дундуур сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Би хариуцлагыг хүлээнэ" гээд хэлчихсэн байдаг. Тэгэхээр ингэж хэлснээрээ асуудал үүсвэл тэр яах аргагүй туг тахиулж таарна. Гэтэл нэгдүгээр хүн байж, эцсээ болтол нь үзээд ялагдвал гомдолгүй гэхсэн. Харин хоёрдугаар эрх мэдэлтэн атлаа хариуцлага хүлээнэ гэвэл гомдолтой санагдаад байгаа.
Ийм нэгэн эрх ашгийн дээсэн дөрөөн дээр тэр тэнцэж явна. Хажуу хавиргынх нь хүмүүс "Намд өөрийнхөөрөө тоглолт хийж чадахгүй байж хариуцлага хүлээнэ гэвэл шатсан хэрэг болно. Тиймээс нэгмөсөн үзсэн шиг үзвэл дээр" гээд хатгаад байдаг. Гэтэл ёс зүйгээ бодохоор болохгүй байдаг. Бас нөгөө талаас харахад нэгэнт нам болохгүй байхад болохгүй байгааг нь хэлэхээс яах юм гэж өөрийгөө зөвтгөх. Бас үнэнхүү зангарагтай даргын дор бол ажиллахад гомдохгүй санагдах. Ийм тал талын бодол түүний дотор буцалж яваа байх. Бас даргынхаа адил С.Батболд, У.Хүрэлсүхийн үед энэ нам ялагдсан гэх гутамшгийг үүрэхгүй байх хязгааргүй амбиц байж таарна. Ядаж байхад бүх судалгаагаар намынх нь нэр хүнд унаад байдаг. Тэгэхээр түүнийг буцалж огшлоо гэж буруутгахад хэцүү. Ингээд бодохоор У.Хүрэлсүхийн зөв.
Ер нь тэр хоёрын хоёулангийнх нь зөв. Өөр өөрийнхөөрөө гомдлоо тээгээд өөрсдийгөө зөвтгөөд байх юм бол буруугүй хүн байхгүй. Ямартай ч эрх барих том намын хоёр толгой нь өөр, өөр тийшээ хараад байгаа нь л үнэн юм даг. Өөрсдөө асуудлаа хэрхэн шийдэх юм, намын олон нөхөд нь яах нь зөв гэж харж байгаа юм хэн мэдлээ дээ.

krPcucsXnQmnX
зочин
babula
zuchi
----w w w COMPUTERSHOP m n USA-gees irsen ZUUVRIIN
Zochin
Зочин
Enxbayar
Зочин
Zochin
бурхан
улаан хамгаалагч
Зочин
Гадаадаас
Гадаадаас
Гадаадаас
tsogoo
Зайлцгаа
Зочин
макс
сансрын холбоо
Altaigaas
Зочин
Зочин
zochin
Зочин
ҮХРИЙН БӨӨР
манан
улаан хамгаалагч
Баагий
judagtai bai
Зочин
baaska
Зочин
Зочин
Ха ха
Зочин
zochin
Зочин
gishuun
muusain
зочин
Зочин
Зочин
zochin
Зочин