ДОМГИЙН ЦЭНХЭР ДЭЛХИЙД ДӨМӨГХӨН НЭРТЭЙ ЯВДАГ БОЛЖЭЭ, МОНГОЛ УЛС
Нэгэн цагт дэлхийн дайдыг нумаар эмжин хүчирхэг явсан түүх монголчууд бидэнд бий.
Нэгэн цагт дэлхийн дайдыг нумаар эмжин хүчирхэг явсан түүх монголчууд бидэнд бий. Түүнээс хойш Монгол Улс дэлхийд ямархан нэртэй, байр суурьтай явсныг нийтээрээ мэднэ. Манжийн дарлалд зовж, тусгаар тогтнолоо олох гэж зүдэрч, хөршийнхөө тоглоомын бүгд найрамдах улс болон будилж явсан түүх ч бас биднийх. Найман зуун жилийн дараа, өнөөдөр Монголыг байгалийн баялаг, ардчилал хоёр нь хэмжүүр, загвар болтлоо дэлхийн анхааралд аваачлаа. Ийм дүгнэлтийг судалгаа нотолгоо, баримтад тулгуурлан хийвэл илүү л үнэмшилтэй. Харин НҮБ-ын 66 дугаар чуулганы Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон арга хэмжээнүүдийг нүдээр үзсэн сэтгүүлчийн мэдрэмжээрээ ийм харьцуулалт хийхэд нэг их буруудахгүй байх. НҮБ-ын чуулганы эргэн тойронд харахад Монгол Улс ингэж дэлхийн анхааралд ороход гурван хүчин зүйл чухал нөлөөтэй байна. Нэгд, манай улсын байгалийн баялаг. Хоёрт ардчилсан тогтолцоо. Гуравт, одоогийн Ерөнхийлөгчийн улстөрчийн намтар, түүн дээрээ улс төр судлаач Б.Дэлгэрмаагийн нэгэнтээ тодорхойлсон харизматик чанараа хослуулах чадвар нь. Хамгийн гол нь энэ гурван хүчин зүйл биесээсээ хамаарсан нэгэн цогц болж чадаж байгаа нь, гурвуулаа нэгэн цаг үед зэрэг тохиосон нь монголчууд бидний аз хийморь, амны хишиг гэлтэй. Хэрвээ байгалийн энэ их баялаг маань 20 жилийн өмнө, түүнээс жаахан өмнөхөн олдсон бол Монгол Улс дэлхийн анхааралд өртөх байсан уу. Монголын эдийн засаг дэлхийд нээлттэй байж чадах уу. Хоёр хөршөөсөө өөр улс гүрэнд хаалттай явсан тэр цаг үед олдсон бол баялаг нууж байгаа газар нутаг нь Монголынх, дор нь нуугдаж буй баялаг нь өөр улсынх болох байсан биз ээ.
Эдийн засгаа дагаад дэлхийн улс төрийн анхааралд ч Монгол Улс орж эхэлж байна. Хэрвээ Монгол Улс өнөөдөр ардчилсан нийгмээс огт өөр тогтолцоотой байсан бол дэлхий ингэж тоох уу. Тоолоо гэхэд өөр байдлаар л харах байх. Хорин жилийн өмнө эхлүүлж, энхтайвнаар хийсэн Монголын ардчилал өнөөдөр зөвхөн Азийн загвар байхаа больж, Киргиз болон Тунис, Ливи гээд арабын ертөнцийн сонирхлыг татаж эхэллээ. Яг ийм цаг үед Монголын ардчиллыг санаачлагч, манлайлагч, удирдагчдын нэг болох Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж таарсан нь уул уурхай дээр суурилж манай улс руу хандсан дэлхийн анхаарлыг улам хүчтэй сонирхолтой болгож байна.
НҮБ-ын чуулганы үеэр Монголыг дэлхий анхаарч эхэлснийг илтгэх болон ач холбогдол өндөртэй хэд хэдэн үйл явдал боллоо.
Нэгэнт дэлхий Монголыг тоож байгаа учраас зөрүүлээд Ерөнхийлөгч ч бас санал хэлж байв. Тэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай болсны 20 жилийн ойг НҮБ-ын хэмжээнд хамтарч тэмдэглэн хүчтэй сурталчлах, Монголд цөлжилттэй тэмцэх тусгай төсөл хэрэгжүүлэх, НҮБ-д ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван санал хэлсэн. Тэрээр “Дэлхий цөлжилтийн тухай ярина гэдэг бол Монголын асуудлыг ярьж байгаа хэрэг. Манай орны газар нутгийн 70 хувь нь цөлжсөн. Цөлжилтийг шийдэх гэж байгаа бол Монголд очиж говийг судлаач ээ. НҮБ энэ сэдвээр арван жил ярилаа. Үр дүн нь удаан байна. Монголд очиж нүдээр үзээд Засгийн газрын төвшинд төсөл хэрэгжүүлээч. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 50 жилд 16 монгол хүн тус байгууллагад ажиллаж байна. Энэ чамлалттай. Манай энхийг сахиулагчид дэлхийн хэмжээнд үнэлэгддэг. Энхийг сахиулагчид шиг боловсрол мэдлэг, чадвар өндөртэй монгол залуус манай улсад олон бий. Иймд НҮБ-д ажиллах монголчуудын тоог, ялангуяа мэргэжилтнээс дээд төвшинд ажиллах монгол хүний тоог нэмэгдүүлээч. Үүнээс гадна архи бол хөгжсөн, эдийн засгийн хувьд хүн ам нь амьдралын найдвартай баталгаатай улс орнуудад хар тамхи мансууруулах бодистой дүйцэх хор хөнөөлтэй биш байж болно. Харин хөгжиж байгаа, манайх шиг хүн амын олонхи нь эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсч чадаагүй улс орнуудад архи бол асуудал болоод байна. Тамхины эсрэг конвенц гэж бий. Үүн шиг архины эсрэг олон улсын конвенцтой болоход ерөнхий нарийн бичгийн дарга та дэмжлэг үзүүлээч” гэж ярилаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихээ илэрхийлж, манай энхийг сахиулагчдын ур чадварыг өндөр үнэлдгээ илэрхийлсэн. Суданд манай 40 эмч энхийг сахиулах ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа. Тэнд монгол эмч нарт үзүүлэх дараалал хамгийн их байдаг юм билээ гэж монгол эмч нараар бахархаж байсан.
НҮБ-ын чуулган учраас болж байгаа хурал нь ихэнхдээ хаалттай, ярьж байгаа нь дэлхийн хэмжээний асуудал. Ерөнхийлөгчийн оролцсон уулзалтууд дотроос сэтгүүлчдэд нээлттэй болж, илүү Монголд хамааралтай зүйл ярьсан нь Азийн нийгэмлэгт хийсэн уулзалт юм. Тус нийгэмлэг ашгийн бус, нам бус боловсролын байгууллага. Яланугяа Азид ардчиллыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулдаг ажээ. Тус нийгэмлэгээс Ерөнхийлөгчийг өнгөрсөн зургадугаар сард АНУ-д айлчлахад “Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал өгч байв. Энэ удаа Азийн нийгэмлэгийнхэн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан нэг сарын аяныг зохион байгуулж байгаад бөгөөд нээлтийг нь Ерөнхийлөгчөөр хийлгэх гэж урьсан байв. Ирэх сард Монгол Улсын Ерөнхий сайдыг АНУ-д айлчлахад уг аянаа хаалгахаар төлөвлөжээ. Хөтлөгч уулзалтыг нээхдээ энэ өдрүүдэд Нью-Йорк олон зочинтой байгаа. Тэдэн дундаас бид сонгож цөөхнийг нь урьж уулзана. Сая Палестиний Ерөнхийлөгч уулзалт хийсэн гэж танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалтад тус хотод амьдардаг монгол үндэстнүүд, Монголыг дэмждэг америкууд гээд 150 гаруй хүн ирэв. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа “Танай улс хоёр том хөрштэй. Эдийн засгийн хувьд тэднийгээ давж ашигтай гэрээ хийж чадах уу, байгалийн баялаг бол авлигажсан засаглалыг бий болгодог. Бодитой жишээ нь, Каддафийн засаглал. Иймд танай улс байгалийн баялгийн ашгаа яаж нийгмийн бүх хэсэгт тэгш хүртээх вэ, НҮБ улс орнуудын соёлын өвийг бүртгэдэг. Танай зарим өвийг хятадууд бүртгүүлээд байна. Ардчиллыг монголчууд бүгдээрээ талархан дэмждэг үү, хүн амын ядуу гээд байгаа хэсэгт ардчилал юу өгсөн юм бэ” гэх зэргээр асууж байлаа. Энэ бүгдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бол хоёр том зааны дунд зогсч байгаа жижигхээн пони морь. Олоон жилийн өмнө манай улс энэ хоёр хөршдөө том хөрш нь байлаа. Зөвхөн хөрш гэлтгүй их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах зовлон Монголд бий. Гэхдээ энэ бүгдийн өмнө Монгол Улсын үндэсний эрх ашиг эрэмбэлэгдэнэ. Үүнийгээ л харж хөрөнгө оруулагчдаа сонгодог. Байгалийн нөөцийн тухайд Монголд хүний нөөц бол байгалийн баялгаас чухал. Гадаадын хөрөнгө оруулагчид бол бурхан биш. Өөрийнхөө улс оронд муу бизнестэй, амжилтад хүрээгүй хөрөнгө оруулагчид Монголын төлөө ажиллана гэж хэзээ ч байхгүй. Бид ийм хөрөнгө оруулагчидтай хэзээ ч хамтрахгүй. Иймд баялгийнхаа тодорхой хэсгийг улсаа хөгжүүлэх монгол хүний нөөц бэлтгэхэд ашиглана. Энэ бол монгол төрийн бодлого. Соёлын өвийн тухайд бусдыг буруутгахаасаа өмнө өөрсдийгөө шүүмжилмээр байна. Монгол залуус бодитойгоор өв соёлоо мэдэх нь чухал. Орчин үеийн боловсрол эзэмших нь ч чухал. Үүнээсээ өмнө монгол зан заншил өв соёлоо мэдэж, эзэмшиж байж даяаршлын энэ нийгэмд Монголоороо үлдэнэ. Дэлхийд ч гэсэн Монгол Улс Монголоороо үлдэх нь сонирхолтой байх. Монголчуудын нүүдэлчин амьдрал бол байгаль орчинд хамгийн ээлтэй, байгальтайгаа зохицож амьдардаг орчин үед тохирсон хамгийн стандарт амьдрал. Монголчууд ардчилалд үнэнч. 20-хон жилийн “нас”-тай Монголын ардчилал өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хэмжээнд хүртлээ бэхэжсэн, туршлага суусан. Сая Саркози, Камерон нар Ливид айлчиллаа. Энэ нь надад ардчилал дөнгөж эхэлж байх үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бейкер Монголд айлчилж байсан үеийг санагдууллаа. Ардчиллын үлгэр загвар болсон орны удирдагчид ардчиллыг дөнгөж хийж байгаа улс орнуудад айлчилна гэдэг бол сэтгэлийн том дэмжлэг болдог. Манай Чингис хаан мориноосоо буухгүй талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төрийг тохинуулах хэцүү гэж сургасан. Өөрөр хэлбэл, хувьсгал хийх амархан. Харин хийсэн хувьсгалынхаа үр дүнгээр нийгмийг бэхжүүлэх хэцүү. Тэглээ гээд авлигаас болж ардчилалдаа сэв суулгасан 53 орны нэг нь Монгол Улс болохгүй гэдэгт монгол хүн бүр итгэдэг. Ардчилал бидэнд их юм өгсөн. Эрх чөлөө гэж ярихаа больё, коммунизмын 70 жил манай малчин айлд ганцхан радио л өгсөн. Харин ардчиллын 20 жил хувийн өмч, машин компьютер, гар утас гээд та бүхний хэрэглэдэг бүх техник технологийг өгсөн. Өнөөдөр малчин эр гэрээсээ хот руу утасдаад ноолуурынхаа үнийг мэдэж, нийсэлд болж байгаа үйл явдлыг орой нь зурагтаараа шууд үздэг болсон” гэх зэргээр хариулсан.
Ер нь монголчууд өмнө нь дарга цэрэггүй л гаднаас туршлага сурах гэж, судлах гэж явдаг байлаа. Харин энэ удаа гаднынханд туршлагаа зааж сургах юм болоод ирлээ. Үүнийг л домгийн цэнхэр дэлхийд дөмөгхөн нэртээ явдаг болжээ, Монгол Улс гэж дүгнээд байгаа юм. Цэнхэр өнгийг бэлгэдлийнхээ суурь өнгө болгож дэлхийн 200 гаруй улсын дийлэнхийг эгнээндээ багтаасан НҮБ-ын чуулганаас үүнийг илүү мэдэрлээ.
Эдийн засгаа дагаад дэлхийн улс төрийн анхааралд ч Монгол Улс орж эхэлж байна. Хэрвээ Монгол Улс өнөөдөр ардчилсан нийгмээс огт өөр тогтолцоотой байсан бол дэлхий ингэж тоох уу. Тоолоо гэхэд өөр байдлаар л харах байх. Хорин жилийн өмнө эхлүүлж, энхтайвнаар хийсэн Монголын ардчилал өнөөдөр зөвхөн Азийн загвар байхаа больж, Киргиз болон Тунис, Ливи гээд арабын ертөнцийн сонирхлыг татаж эхэллээ. Яг ийм цаг үед Монголын ардчиллыг санаачлагч, манлайлагч, удирдагчдын нэг болох Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж таарсан нь уул уурхай дээр суурилж манай улс руу хандсан дэлхийн анхаарлыг улам хүчтэй сонирхолтой болгож байна.
НҮБ-ын чуулганы үеэр Монголыг дэлхий анхаарч эхэлснийг илтгэх болон ач холбогдол өндөртэй хэд хэдэн үйл явдал боллоо.
* * *
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий шүүмжлэлийн эхний өдөр үг хэлэв. Тэрээр монгол хэлээр, монгол дээлтэйгээ НҮБ-ын индэр дээр хэлсэн үгэндээ ардчиллын боловсролыг дээшлүүлэх, архидалтын эсрэг олон улсын конвенц батлах санал дэвшүүлж, Монгол Улс нутагтаа хэзээ ч цөмийн хаягдал авахгүй, хэрвээ том гүрнүүд жижиг улсуудыг шахлаа гэхэд үүнийг нь дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүйг анхааруулав.* * *
-Ерөнхийлөгч монгол дээлтэй үг хэлсэн нь Монгол Улс тус байгууллагад элссэн 1961 оноос хойшхи хоёр дахь тохиолдол. Анх НҮБ-д элссэний дараа 1961 онд Дилав Хутагт “эх орон минь НҮБ-д элссэнийг харснаар миний амьд явсны нэг зорилго бүтлээ” гэж хэлээд монгол дээлтэйгээ төрийн далбааныхаа дэргэд зургаа татуулж байжээ. * * *
-Монгол Улс ардчиллын боловсролыг дээшлүүлэх саналаа хамгийн түрүүнд дэмжсэн гурван улсын хамт албан ёсоор зарлав. Дөрвөн улсын Ерөнхийлөгч зэрэгцэж зогсч байгаад нэг санаачилгыг зарлана гэдэг НҮБ-ын түүхэнд сүртэй бөгөөд ховор л тохиолдол юм билээ.* * *
-Авлигын эсрэг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын лобби бүлэг байгуулснаа албан ёсоор мэдэгдэв. Монголын Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг Энэтхэг, Солонгос, Нигерийн төрийн тэргүүн нар зөвшөөрснөө илэрхийлээд байгаа юм. * * *
-100 гаруй улс оролцсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдааныг Монгол Улс даргаллаа. Анх АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын санаачилсан тус нийгэмлэг бол нээлттэй гишүүнчлэлтэй ашгийн бус байгууллага. Монголын тал энэ байгууллагыг 24 улсаас бүрдсэн удирдах зөвлөлтэй болгож эхний хуралдааныг хийв. Ингэснээр тус нийгэмлэг гишүүн орнуудын татвараар санхүүжих эдийн засгийн эх үүсвэртэй болохын дээр удирдах зөвлөлийн дараагийн хурлыг ирэх арваннэгдүгээр сард Вашингтонд хийхээр товлов.* * *
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ардчилал бол хүн төрөлхтөний хамгийн үнэт зүйл. Ардчиллыг дэлгэрүүлэхэд Монгол Улс өөрийн бүх чадлаа дайчлахад бэлэн байна. Бидэнд бусдад заагаад байх онол байхгүй байж болно. Гэхдээ бидэнд туршлага бий. Хорин жилийн бидний туршлага бусдад сургамж болно” гэж байнга хэлж явав. НҮБ-ын индэр дээр, ерөнхий нарийн бичгийн даргатай болон бусад хоёр талын уулзалтын үеэр, Азийн нийгэмлэгт хийсэн уулзалт дээр, АНУ-ын гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангаас “Эрх чөлөөний төлөө” тэргүүн шагнал хүртэхдээ ч энэ үгээ давтаж байв. Энэ нь нэг талаар дэлхийн ардчиллын үйлст Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр, нөгөө талаас Монгол Улс одоо байгаа ардчиллаа бэхжүүлэхэд тустай болохыг Ерөнхийлөгч дагаж явсан хэвлэлийнхэндээ аминчлан учирласан.* * *
-Ардчилалд дөнгөж шилжих гэж байгаа Ливи Тунист, ардчилалд шилжиж эхэлж буй Киргиз зэрэг улсад ардчиллын туршлага суулгах НҮБ-ын мандаттай тусгай групп ажиллах манай талын санал албан ёсны болсон. Энэ тусгай багийг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаагийн улсын хувьд, Монголд ардчилал эхлүүлж явсан хүний хувьд өөрөө ахалж ирэхийг зарим улсын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч байлаа. Тухайлбал, Тунисийн түр Засгийн газрын тэргүүн энэ саналын хоёр ч удаагийн хурал дээр манай Ерөнхийлөгчид тавьсан гэдгийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэлсэн. * * *
Ерөнхий шүүмжлэлийг анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч \Бразилийн\ нээж, Өмнөд Суданыг 193 дахь гишүүнээ болгосон НҮБ-ын 66 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь нар багтсан. Тэд гурвуулаа л чухал үүрэг гүйцэтгэж чимэгтэй мэдээ дуулгаж явлаа. * * *
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ардчиллын бүлгийн хурлыг даргалж, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс гадна Г.Занданшатар сайд Нью-Йорк хотод амьдач буй, хүнд өвчтэй монгол охинд мөнгөн тусламж үзүүлж тэнд байгаа монголчуудыг, дагаж явсан айлчлалын багийнхныг баярлуулсан. Гадаад харилцааны сайдын мэдэлд Гадаадад байгаа иргэддээ туслах сан гэж байдаг бөгөөд тэндээсээ таван сая гаруй төгрөгийг эмчилгээний зардалд нэмэрлэх шийдвэр гаргаж ар гэрт нь мэдэгдсэн.* * *
-Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хоёр талын уулзалтын үр дүнд Монгол Улсынхаа 11-14 насны бүх охиныг нэг удаа вакцинд хамруулах талаар нааштай хариу авчээ. Уг вакциныг хийлгэсэн охид цаашдаа умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлж чадах юм байна. Энэ ажлыг Эрүүл мэндийн яам, Мянганы сорилын сан, “Хавдаргүй Монгол” төрийн бус байгууллагынхан хамтарч хийх юм. Нэг удаа бүгдийг нь вакцинжуулж чадвал цаашид жил бүр шинээр энэ насанд хүрэх охидын вакцины зардлыг улсын төсөвт тусгаад явах боломжтой. Мөн Люксембург улстай хамтарч зүрхний өвчлөл, цус харвалтыг эмчлэх оношлох хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж авах талаар яриа хэлцэл хийсэн гэж С.Ламбаа сайд ярьсан. * * *
-Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн даргатай уулзсан. НҮБ цөлжилттэй тэмцэх тухай ярьж, ажиллаж эхэлсний арван жилийн ой ирэх онд болно. Энэ ойг тэмдэглэх нэгдсэн хуралдаан, бусад арга хэмжээг Монголд хийх саналыг НҮБ өөрөө Монголын талд тавьжээ. Хэрвээ манай тал зөвшөөрвөл ирэх онд дэлхийн 190 гаруй улс төр засгийн тэргүүний хэмжээнд, байг гэхэд сайдын төвшинд Монголд чуулах нь. Нэгэнт дэлхий Монголыг тоож байгаа учраас зөрүүлээд Ерөнхийлөгч ч бас санал хэлж байв. Тэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай болсны 20 жилийн ойг НҮБ-ын хэмжээнд хамтарч тэмдэглэн хүчтэй сурталчлах, Монголд цөлжилттэй тэмцэх тусгай төсөл хэрэгжүүлэх, НҮБ-д ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван санал хэлсэн. Тэрээр “Дэлхий цөлжилтийн тухай ярина гэдэг бол Монголын асуудлыг ярьж байгаа хэрэг. Манай орны газар нутгийн 70 хувь нь цөлжсөн. Цөлжилтийг шийдэх гэж байгаа бол Монголд очиж говийг судлаач ээ. НҮБ энэ сэдвээр арван жил ярилаа. Үр дүн нь удаан байна. Монголд очиж нүдээр үзээд Засгийн газрын төвшинд төсөл хэрэгжүүлээч. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 50 жилд 16 монгол хүн тус байгууллагад ажиллаж байна. Энэ чамлалттай. Манай энхийг сахиулагчид дэлхийн хэмжээнд үнэлэгддэг. Энхийг сахиулагчид шиг боловсрол мэдлэг, чадвар өндөртэй монгол залуус манай улсад олон бий. Иймд НҮБ-д ажиллах монголчуудын тоог, ялангуяа мэргэжилтнээс дээд төвшинд ажиллах монгол хүний тоог нэмэгдүүлээч. Үүнээс гадна архи бол хөгжсөн, эдийн засгийн хувьд хүн ам нь амьдралын найдвартай баталгаатай улс орнуудад хар тамхи мансууруулах бодистой дүйцэх хор хөнөөлтэй биш байж болно. Харин хөгжиж байгаа, манайх шиг хүн амын олонхи нь эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсч чадаагүй улс орнуудад архи бол асуудал болоод байна. Тамхины эсрэг конвенц гэж бий. Үүн шиг архины эсрэг олон улсын конвенцтой болоход ерөнхий нарийн бичгийн дарга та дэмжлэг үзүүлээч” гэж ярилаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихээ илэрхийлж, манай энхийг сахиулагчдын ур чадварыг өндөр үнэлдгээ илэрхийлсэн. Суданд манай 40 эмч энхийг сахиулах ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа. Тэнд монгол эмч нарт үзүүлэх дараалал хамгийн их байдаг юм билээ гэж монгол эмч нараар бахархаж байсан.
НҮБ-ын чуулган учраас болж байгаа хурал нь ихэнхдээ хаалттай, ярьж байгаа нь дэлхийн хэмжээний асуудал. Ерөнхийлөгчийн оролцсон уулзалтууд дотроос сэтгүүлчдэд нээлттэй болж, илүү Монголд хамааралтай зүйл ярьсан нь Азийн нийгэмлэгт хийсэн уулзалт юм. Тус нийгэмлэг ашгийн бус, нам бус боловсролын байгууллага. Яланугяа Азид ардчиллыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулдаг ажээ. Тус нийгэмлэгээс Ерөнхийлөгчийг өнгөрсөн зургадугаар сард АНУ-д айлчлахад “Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал өгч байв. Энэ удаа Азийн нийгэмлэгийнхэн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан нэг сарын аяныг зохион байгуулж байгаад бөгөөд нээлтийг нь Ерөнхийлөгчөөр хийлгэх гэж урьсан байв. Ирэх сард Монгол Улсын Ерөнхий сайдыг АНУ-д айлчлахад уг аянаа хаалгахаар төлөвлөжээ. Хөтлөгч уулзалтыг нээхдээ энэ өдрүүдэд Нью-Йорк олон зочинтой байгаа. Тэдэн дундаас бид сонгож цөөхнийг нь урьж уулзана. Сая Палестиний Ерөнхийлөгч уулзалт хийсэн гэж танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалтад тус хотод амьдардаг монгол үндэстнүүд, Монголыг дэмждэг америкууд гээд 150 гаруй хүн ирэв. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа “Танай улс хоёр том хөрштэй. Эдийн засгийн хувьд тэднийгээ давж ашигтай гэрээ хийж чадах уу, байгалийн баялаг бол авлигажсан засаглалыг бий болгодог. Бодитой жишээ нь, Каддафийн засаглал. Иймд танай улс байгалийн баялгийн ашгаа яаж нийгмийн бүх хэсэгт тэгш хүртээх вэ, НҮБ улс орнуудын соёлын өвийг бүртгэдэг. Танай зарим өвийг хятадууд бүртгүүлээд байна. Ардчиллыг монголчууд бүгдээрээ талархан дэмждэг үү, хүн амын ядуу гээд байгаа хэсэгт ардчилал юу өгсөн юм бэ” гэх зэргээр асууж байлаа. Энэ бүгдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бол хоёр том зааны дунд зогсч байгаа жижигхээн пони морь. Олоон жилийн өмнө манай улс энэ хоёр хөршдөө том хөрш нь байлаа. Зөвхөн хөрш гэлтгүй их гүрнүүдийн тэнцвэрийг хадгалах зовлон Монголд бий. Гэхдээ энэ бүгдийн өмнө Монгол Улсын үндэсний эрх ашиг эрэмбэлэгдэнэ. Үүнийгээ л харж хөрөнгө оруулагчдаа сонгодог. Байгалийн нөөцийн тухайд Монголд хүний нөөц бол байгалийн баялгаас чухал. Гадаадын хөрөнгө оруулагчид бол бурхан биш. Өөрийнхөө улс оронд муу бизнестэй, амжилтад хүрээгүй хөрөнгө оруулагчид Монголын төлөө ажиллана гэж хэзээ ч байхгүй. Бид ийм хөрөнгө оруулагчидтай хэзээ ч хамтрахгүй. Иймд баялгийнхаа тодорхой хэсгийг улсаа хөгжүүлэх монгол хүний нөөц бэлтгэхэд ашиглана. Энэ бол монгол төрийн бодлого. Соёлын өвийн тухайд бусдыг буруутгахаасаа өмнө өөрсдийгөө шүүмжилмээр байна. Монгол залуус бодитойгоор өв соёлоо мэдэх нь чухал. Орчин үеийн боловсрол эзэмших нь ч чухал. Үүнээсээ өмнө монгол зан заншил өв соёлоо мэдэж, эзэмшиж байж даяаршлын энэ нийгэмд Монголоороо үлдэнэ. Дэлхийд ч гэсэн Монгол Улс Монголоороо үлдэх нь сонирхолтой байх. Монголчуудын нүүдэлчин амьдрал бол байгаль орчинд хамгийн ээлтэй, байгальтайгаа зохицож амьдардаг орчин үед тохирсон хамгийн стандарт амьдрал. Монголчууд ардчилалд үнэнч. 20-хон жилийн “нас”-тай Монголын ардчилал өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хэмжээнд хүртлээ бэхэжсэн, туршлага суусан. Сая Саркози, Камерон нар Ливид айлчиллаа. Энэ нь надад ардчилал дөнгөж эхэлж байх үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бейкер Монголд айлчилж байсан үеийг санагдууллаа. Ардчиллын үлгэр загвар болсон орны удирдагчид ардчиллыг дөнгөж хийж байгаа улс орнуудад айлчилна гэдэг бол сэтгэлийн том дэмжлэг болдог. Манай Чингис хаан мориноосоо буухгүй талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төрийг тохинуулах хэцүү гэж сургасан. Өөрөр хэлбэл, хувьсгал хийх амархан. Харин хийсэн хувьсгалынхаа үр дүнгээр нийгмийг бэхжүүлэх хэцүү. Тэглээ гээд авлигаас болж ардчилалдаа сэв суулгасан 53 орны нэг нь Монгол Улс болохгүй гэдэгт монгол хүн бүр итгэдэг. Ардчилал бидэнд их юм өгсөн. Эрх чөлөө гэж ярихаа больё, коммунизмын 70 жил манай малчин айлд ганцхан радио л өгсөн. Харин ардчиллын 20 жил хувийн өмч, машин компьютер, гар утас гээд та бүхний хэрэглэдэг бүх техник технологийг өгсөн. Өнөөдөр малчин эр гэрээсээ хот руу утасдаад ноолуурынхаа үнийг мэдэж, нийсэлд болж байгаа үйл явдлыг орой нь зурагтаараа шууд үздэг болсон” гэх зэргээр хариулсан.
Ер нь монголчууд өмнө нь дарга цэрэггүй л гаднаас туршлага сурах гэж, судлах гэж явдаг байлаа. Харин энэ удаа гаднынханд туршлагаа зааж сургах юм болоод ирлээ. Үүнийг л домгийн цэнхэр дэлхийд дөмөгхөн нэртээ явдаг болжээ, Монгол Улс гэж дүгнээд байгаа юм. Цэнхэр өнгийг бэлгэдлийнхээ суурь өнгө болгож дэлхийн 200 гаруй улсын дийлэнхийг эгнээндээ багтаасан НҮБ-ын чуулганаас үүнийг илүү мэдэрлээ.
Иргэн
Зочин
Зочин
Зочин
сэтгэгдэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
delgermaa
from Toronto
Зочин
Зочин
CHINA KAHAD эр
хэтийдсэн бна
Зочин
amaraa
Зочин
т
Зочин
Зочин
АНХААР АНХААР АНХААР
ээжтэй эхнэртэй охидуудтай эгчтэй монголчуудад
Зочин
àõ
zochin
Зочин
Зочин
Зочин