СҮЖИГ БА НҮНЖИГ
Манай Монголчууд үлгэрт дуртай. Гэхдээ шидэт үлгэрт.
Манай Монголчууд үлгэрт дуртай. Гэхдээ шидэт үлгэрт. Хятад ардын үлгэрт ажил хөдөлмөрийн гайхамшигийг түлхүү магтсан байдаг. Нэг ядуу хүн цөхрөлтгүй ажилласаар байгаад баяждаг маягийн түүх. Харин манай үлгэрүүд дээр нэгэн ядуу хүү хээр ид шидтэй чулуу дэрлэж унтаад сэрэхэд л мал хөрөнгө, орд харш бүүр сайхан эхнэр хүртэл гараад ирдэг, эсвэл аймар муухай баян нэг хүнийг арга залиар хамаг юмыг нь хусдаг. Ерөнхийдөө ийм үлгэрийн сэтгэхүй бидний олонхийх нь сэтгэлд бат шингээстэй. Өөрөө бүтээж тун чадахгүй бол хэн нэг бөө ганц илбэдээд аргалаад өгнө гэж итгэдэг. Өөрөө хүчээрээ тэнцэхгүй бол хэн нэг таньдаг багш ганц дохиод л сургуульд оруулаад өгнө гэж сэтгэдэг. Өөрөө ажил хийж мөнгө олох юмсан гэж шаналахгүй “шуудайтай бөөн мөнгө газраас олох юмсан” гэж мөрөөддөг. Зүгээр сууж байгаад ид шид биелэхийг хүлээдэг энэ муу зуршилыг нь намууд ч, бизнесийнхэн ч хөөрхөн ашиглачихдаг.
Хэдэн жилийн өмнө дөө, шар хэвлэлүүд азтай захиалагчиддаа машин сойх моод дэлгэрээд байлаа. Моод ч гэж тухайн үедээ шинэлэг мэнэжмэнт юмуудаа. Нэг нь захиалагчиддаа хоёр машин өгнө гэнэ, нөгөөх нь түүнээсээ давж арван машаан бэлэглэнэ гэнэ. Яг л манай хоёр нам шиг бэлэн сайхан зүйл тарааж өрсөлдөнө. Захиалагч бүр хонжвортой болно. Сүүлдээ сонинууд мэдээгээрээ биш хонжвороороо өрсөлддөг болчихсон. Шар хэвлэлүүд дээр гарах материалууд хоорондоо ялгагдаад байх юмгүй учир хэн их хонжвор амалсан нь олон захиалагч татдаг. Мэдээж яаж жирийн нэг шар хэвлэлийн редакц тэр олон машиныг төлж хүчрэхэв. Гаднаас нь харахад үзэмжтэй ч дотроо бол хуучин мотор, хулхи акумлятортой төмрийн сэг сугалааны хонжвортоо өгнө дөө.
Нэг сонин “бүх захиалагчиддаа мөнгөн аяга бэлэглэнэ” гээд цочир бэлэг барив. “Мөнгөн аяга” –аа өгсөөн, гэхдээ тэр нь мөнгөн аяга шиг хэлбэртэй эрээнд үйлдвэрлэсэн пиавран “зүйл” байлаа. Яахав архи сөгнөөд байж болохоор хөөрхөн жижигхэн. Дэвтэр, ном, календар бүүр ууттай майонез хүртэл тарааж байсан шиг санагдаад байхын. Захиалагч бүртээ ямар нэг хэрэггүй зүйл үнэгүй өгдөг. Түүнд нь ч хүмүүс дуртай. Цагаан сараар айлд ороод гарахдаа “бэлэг” нэртэй хэрэггүй хог авахгүй л бол сэтгэл цаддаггүйтэй тун төстэй. Мөнгөө төлсөн, уншчихаар мэдээнээс гадна сонирхолтой “бэлэг” авахгүй л бол ерөөс амтгүй.
Сугалаат худалдаа, урамшуулалт худалдаа гээчийг манайхан мундагдаа сэдээд олчихсон зүйл биш л дээ. Барааг нь худалдаж авсан хүнд тодорхой урамшуулал өгдөг нь баруунд ч тэр, азид ч тэр байдаг л маркетинг. Том үнэтэй алтан бөгж авлаа гэхэд бэлгэнд нь жижиг мөнгөн бөгж өгдөг, персонал компютер авлаа гэхэд флаш диск дагуулж өгдөг гэх мэт. Харин манайхан утга учрыг нь сайхан алдагдуулсан дэлхийн ганц улс байж магад.
Одоогоос арван жилийн өмнөх явдалууд заримдаа тун чиг инээдтэй. Монголчууд суралцсаан, одоо дахиж тийм инээдтэй зүйл хийхгүй. Ерөнхийдөө мөнгө, бизнес, маркетинг гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож эхэлсэн цаг. Одоо бол хэн нэгэнд машин нэртэй явдаггүй төмөр өглөө гэхэд тэр дор нь л фээсбүүк, твиттер, блог дээрээ тавиад бүгд мэдчихнэ. Өөрөөс хэтийдсэн том хонжвор өгөх гэж шаналж суух тийм захирал ч байхгүй.
Нэг жижигхэн тосгон байж. Тэнд нэг охин тамхи татаж буй хүмүүс дээр очиж халаасан дахь янжуурыг нь хэд ч байсан бүтэн хайрцаг Марлборогоор сольж өгөөд л яваад байж. Шал дэмий хайран юм үнэгүй тарааж байна даа гэж зарим нэг нь бодно. Гэхдээ удалгүй тосгоныхон бүгдээрээ Марлборо татдаг болжээ. Энэ бол маркетингийн тухай ойлголт өгөх хөөрхөн жишээ. Ер нь бол хэн ч үнэгүй юм зүгээр өгдөггүй.
Юнителийнхэн нэг сая азтан тодруулах болж. Хонжворыг нь харж байхад мэдээж өөрсдийнх нь бараа үйлчилгээ зонхилно. Гэхдээ нэг өрөө байр гэсэн хонжвор содон. Түрүүчээсээ авч эхэлсэн гэнэ, дажгүй чанартай байр. Урамшуулалт үйлчилгээний хувьд тэсрэлт гэж болохуйц. Улс хөгжиж байна, одоо цагт хонжвор гээд нэгнийгээ хулхиддаг цаг өнгөрсөн. Магадгүй боловсролын салбар тааруухан байгаад боловсролын сайд шаналахгүй байж болно. Харин өөрийнх нь компаний нэр хүнд унаж, хүмүүст муу хэлүүлэх нь ямар ч захирал, менежерийн зүрхийг зүснэ. Тиймээс эх орны хишиг, эрдэнийн хувь гэх мэтээс арай л бодитой үнэмшилтэй сонсогдоод байхын, энэ.