АР ӨВӨР ХОЁР МОНГОЛЫН ДУНДУУР ИХ ХЯТАДЫН ХИЛИЙН ШУГАМ ЗУРАЙНА
Энэ зун Монголынхоо хязгааргүй их тал нутгаар баахан явлаа. Дорнод аймгаас эхлээд Манжуур, Хайлаар, Харбин хүртэл аяллаа. Монголын их талд урьд үзэгдээгүй сайхан зун болжээ.
Энэ зун Монголынхоо хязгааргүй их тал нутгаар баахан явлаа. Дорнод аймгаас эхлээд Манжуур, Хайлаар, Харбин хүртэл аяллаа. Монголын их талд урьд үзэгдээгүй сайхан зун болжээ. Төв Азийн их талыг бүхэлд нь хамарсан ийм сайхан зун, намар ойрд тохиогоогүй гэнэм. Өвс ногоо дөрөө шүргэж таана, хүмүүл, агь анхилна. Дорнод аймгаас цааш машинаар давхиж Алтан-Эмээл суурингаар дайрч Манжуур чиглэв. Цаад тал нь Харбин хүртэл Энэ их талд барга, буриад, дөрвөд, үзэмчин монголчууд үеэс үед нутагласан. Манайх баргуудтай айл аймаг явсан болохоор барга айлыг гаднаас нь хараад мэднэ. Баян баргынхныг гаднаа хэдэн чингэлэгтэй тэрэг угсарснаар нь таньдаг юм. Их замын ойр байгаа баргынхан нэлээд чинээлэг бололтой. Таваас арван чингэлэгтэй тэрэг угсарсан хот айлууд Манжуур, Хайлаар хүртэл тааралдана.
Хаа холоос бүүр 100 км-ийн цаанаас Баргын Богд уул хөхрөн, дөхөх тутам ногоон өнгөөр солигдож улам намсана. Хөлөн нуур, Далай нуур, Хунт нуур, Арвин нуур тал нутгийг мал сүрэгтэй нь ундаалан үнэхээр үзэсгэлэнтэй. Талын их нууруудын хөвөөгөөр зоос олох, зочдыг амраах гэж Барга монгол гэртэй жуулчны баазуудын олныг яана. Энд барга монголын хоёр ч хошуу байдаг байна. Хүн ам нь 40 мянга орчим гэсэн. Анхны баргууд манай Халх Монголыг зорьсон нь бүүр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед юм байна. Баргын их баатар манлай баатар Дамдинсүрэнгийн баргууд Халхад ирж Дорнод аймгийн Гурван загал суманд суурьшжээ. Мөн тэр үед хэсэг баргууд Богд хаанд есөн цагааны өргөл өргөн нутаг гуйхад одоогийн Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумын нутгийг лүндэнгээр олгосон гэдэг юм. Тэд Авдарбаян сум нэгдлийг байгуулж малаа хураалгасан. Аймагтаа хамгийн олон малтай нь Авдарбаян сум гэсэн түүх бий. Аавын минь ярьснаар бол мянган хоньгүй барга ирээгүй. Авдарбаянд буман хоньтой бунхуу Санжаа барга хониороо Монголыг тэргүүлж, Богдын жасын сүргийг бүрдүүлж байсан гэдэг. Баргууд Халхыг зорихдоо хошуу ноёноо хүлж худагт хийгээд, нохойныхоо амыг боогоод бүх малаа нийлүүлээд туугаад ирсэн юм гэсэн. Барга, үзэмчин хонь их өсгөлүүн. Хурга нь манай төлөгний хэртэй. Ууцаа дүүрсэн сүүлтэй, өвөл хашаа бууцанд оруулдаггүй, уулын орой дээр хураачихад ажирдаггүй тийм өлчир хонь байсан гэдэг. Харин барга адуу өндөр босоо хийцтэй, зорсон юм шиг сайхан чих толгойтой гэдэг. Одоо ч гэсэн хонь нь сайхан юмаа. Энэ жил гуравдугаар сард гарсан хургаа 800 юань буюу манайхаар 160 мянга орчим төгрөг хүргэж зарж байна. Харин 1945 онд ирсэн баргуудыг Шаарийбуугийн баргууд гэдэг. Одоо Дорнод аймгийн Хөлөнбуйр сумынхан. 1945 оны есдүгээр сарын дундуур хүйтэн бороотой нэг өдөр халхыг зорин орж ирсэн юм байна. Цагтаа японы цэргийн хурандаа цол хүртэж явсан талийгаач Шаарийбуу багш нэг ном бичсэн гэсэн, тэр ном нь олддоггүй. Гэр орноор нь очсон боловч ач, зээ нар нь номыг нь өгсөнгүй. Манай сумын барга хөгшид өглөө болгон тахил өргөхдөө Богд уул минь гэж зүүн урагшаа тахил өргөдөг байсан сан. Богд уул чинь хойно байдаг гэхэд манай Богд уул их хол бий зүүн тийшээ их холоо гээд нулимстай зогсож байсан барга хөгшнийг би санаж байна. Баргынхаа их тал нутгийг санасаар байдаг байж шүү дээ. Баргууд энэ жил Богд уулаа тахиж их найр хийжээ. Морь уралдуулж бөх барилдуулж, Халхаас дөрөв таван бөх ирж шөвгөрчээ. Манлай Баатар Дамдинсүрэн, Хайсан гүн, Дэмчигдонров гээд Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан их баатруудынхаа алдраар баргууд одоо хүртэл бахархдаг юм. Манлай баатрын ах нь хошуу ноён байжээ. Дүү нь ахдаа цаг төр ч юу болоо билээ, халхдаа ойртоно байгаа, хошуугаараа нүүгээд очъё доо гэхэд, ах нь барга монголын эх нутаг бол энэ юм. Нүүвэл нутагтайгаа л нүүнэ гэсэн юм гэнэ. Тэгээд л баргууд Хайлаар, цаашаа Харбин хүртэл Японтой хиллэтэл их нутагтаа малаа маллан аж төрсөөр. Нутагтайгаа нүүнэ гэдэг үг нь хилийн шугамыг Манжуур, Харбинаар зааглах эртний их Монголын нутгийг хэлсэн юм гэнэ. Монгол хүн болохоороо газар нутаг, өвс ургамлаа л харж явах юм даа. Харбин хот хүрэхэд газрын байдал өөрчлөгдөж, өнөө тал нутаг, цагаан гэр, таана хөмүүл төгсгөл болж тариалангийн аж ахуй, ус мөрөн, бүтээн байгуулалт өрнөж байна. Харбин хот нэгэн цагт Монголын тусгаар тогтнолын төлөө тулалдааны штаб болж байсан газар. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчид энд байрлаж. “Монголын үнэн” сонин энд гарч Өвөр, Ар Монголын олон хошуудаар тарж, Д.Бодоо, Ц,Жамсран, Хайсан нарын Монголынхоо төлөө тэмцсэн зоригт сэхээтнүүд төмөр замын хөрөнгөөр сонин гаргаж, үндэсний хувьсгалд уураг тархи нь болж хоршоо байгуулж явжээ. Дэлхийн бүх коммунистууд адил байдаг юм байна. Эдүгээ манай түүхийг ЗХУ-ын коммунист нам зохиож бидэнд итгүүлсэн шиг барга Монголын түүхийг Хятадууд зохиож өгсөн байна. Хайлаар хотод Япон цэргийн бэхлэлтийг музей болгон үзүүлж байна. Япончууд үнэндээ хятадуудыг ёстой нэг цустай нь хольж байжээ. Бэхлэлт барьсан бүх хятадуудыг ямар ч өчиггүй буудан хороожээ. Харин Өвөр монголчуудад барга буриад монголчуудад гар хүрээгүй гэнэ. Ер нь Япон Орост, Хятадад, Солонгост дайн зарлаж байсан. Харин Чингэсийн Монголд дайн зарлаагүй түүхтэй гэнэ. 1939 оны Халхголын дайныг, 1945 оны чөлөөлөх дайны түүхийг манай түүхчид яаж үзэл сурталжуулан бичдэг билээ. Хятадад яг тийм байна. Үнэндээ бол Ар Монголыг Орос авах, Өвөр Монголыг Япон авах хяналтдаа байлгах гэрээг Франц улсаар зуучлуулан хийсэн түүх байдаг юм байна. Манжийн хааны үед Өвөр Монголын их тал нутгаар хятад иргэн нэвтрүүлэхгүй, нэвтэрсэн ч Монгол айлд хонож болохгүй. Монгол хүүхэнтэй гэр бүл болж болохгүй гэсэн зарлиг гаргаж байснаас Өвөр Монголын тал нутаг Хятадаас хамгаалагдаж байжээ. Одоо хүртэл барга монголын гайгүй толгойтой хүүхдүүдийг Японд сургуульд сургаж байна. Манай Монголын нэг айлд Орост сургууль төгссөн хүүхэд заавал байдаг. Тэгвэл баргууд заавал нэг хүүхдээ Японд төгсгөдөг юм билээ. Өндөр мэргэжил эзэмшсэн хүүхдүүд нь нэг бол Харбинд, үгүй бол Япондоо үлддэг болохоор Хөлөнбуйр нутагтаа эргэж ирдэггүй гэсэн. Түүхийн хувьд эгзэгтэй ээдрээтэй зүйл их байна. Ил гаргаж ярьдаггүй л болохоос халх монгол, барга монгол бүгд шууд Японтой хиллэх алтан боломжоо алдсан гэнэ. 1921 оноос халхууд Оростой нийлж өвчигнөөгүй, 1939 оноос Японтой дайн зарлаж хэнхэглээгүй Японыг дэмжсэн бол өдийд Монгол Улс Манжуур, Хайлаар, Харбинаар Японтой хиллэх алтан боломж байсан юм байна. Хайлаар хотыг Оросууд салам бөмбөгджээ. Одоо хүртэл огло татсан газар дайны шарх аниагүй гэлтэй. Хайлаар Мөрөн, Хасарын гүүр шөнийн цагт ямар гоё үзэсгэлэнтэй гэж санана.
Хайлаар мөрнийгөө байхад аа
Харзны усаар юугаа хийх вэ хөө
Ханилсан амрагийгээ байхад
Харсан бүхэнтэйгээ далбигнахгүй ээ гэсэн Монгол ардын дуу хятад ресторанаас эгшиглэнэ. Ер нь яг манайх шиг найрлах дуулах их дуртай ард түмэн юм.
Цанатын цагаан ууланд нь хө
Цасны будан татаад байна хө
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан татаад байна хөө гээд л уянгалуулна. Дуунд гардаг Авгын цагаан уул, цанатын цагаан уул гэж барга монголын их талтай нийлсэн үзэмчин Монголын нутагт байдаг юм байна.
Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Чөлөөлөх дайны баатрууд гэж онгирон ярихад Өвөр монголчууд жаахан дургүй байдаг юм билээ. Сэхээтнүүд нь согтоод ирвэл агсан тавьж ч мэднэ. Заримдаа агсан тавиулж явлаа. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа муусайн халхын ноёд урвасан л гэнэ. Бүх монголчууд нэгдэнэ гэхэд Богд төвд санаа гаргасан л гэнэ. Ерөөсөө халхын ноёд түүхнээсээ урвагч л гэнэ. 1921 оноос Оросуудтай нийлээд Өвөр монголчуудыг хөсөр хаясан, хоёр гэрийн хоорондуур, хоёр Монголын хоорондуур хилийнхээ шугамыг татсан л гэнэ. Өвөр монголчуудыг гэрээсээ гаргаад үүд хаалгаа хаасан л гэнэ. Уул устайгаа ургамал ногоотойгоо, тал нутагтайгаа, мал сүрэгтэйгээ газар шороотойгоо байгаа болохоор муусайн халхуудаас юу ч горьдохгүй гэнэ шүү дээ. Баргууд японтой нийлээд тал нутгийнхаа ус худгийг хордуулдаг манай “Чөлөөлөлт” гэдэг кинонд тэд маань ямар дургүй гэж санана. Ер нь Оросын зохиож өгсөн Ар Монголын түүхэнд тэд үнэн дургүй юм билээ. Ус худагтаа хор хийхдээ яахав дээ. Монгол хүн усаа хэзээ ч хордуулахгүй. Танай тэр Оросууд чинь усаа хордуулдаг юм байгаа биз гээд л дайрсан. Согтуу хүний амнаас гарсан ч үнэн үгийг хүлээж авахаас өөр аргагүй. Барга монголчууд бас байгалийнхаа баялгаар их хөөрнө. Баргын нутгаас гарсан нефть бүх хятадын хэрэглээний 70 хувийг хангаж байна. Тэгэхээр манай Дорнодоос гарсан нефть улсынхаа хэрэгцээг хангаж магадгүй л юм байна даа. Хятадууд энэ зууныг дуустал Өвөр монголынхоо нутаг руу халдаагүй гэж болно. Хятадад байгаа монгол нутаг одоо л үүцээ нээж байна. Хайлаарын нефть, Шилийн голын асар том нүүрсний бассейн, Ордос монголын ашигт малтмалын ордууд ховор элементийг одооноос төрийн хатуу хяналтын доор ашиглаж байгаа болон Ордос монгол үсрэнгүй хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүн нь Сингапуртай тэнцсэн тухай сонсож явлаа. Хятад нутагт яваагаа ч мартчихаж, энэ уудам монгол тал нутагт нүүдэлчин монголчууд амьдардаг хэвээр. Монгол нутаг чинь яасан уудам юм бэ. Би Монголынхоо тал нутгаар эх орныхоо зүг явж байна. Ар өвөр хоёр Монголын тал нутгийн дундуур их Хятадын хилийн шугам зурайна. Бид тусгаар тогтносон улс. Халхын заяа их юмаа.

Зочин
Зочин
Иргэн
barga
талын хүү
Зочин
sayanaa0247
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Aìàð
Зочин
үнэн үнэн яг тийм
ZLAACHEE T! NIITLELCh
ZLAACHEE T! NIITLELCh
unshigch
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
tuuhiig neg ergej harah heregtei
Зочин
Mgl hun
Зочин
Ul medeh
Acel
zochin
буриад монгол
Зочин
Зочин
Eebii
Зочин
ЭХ ОРОНЧ
нэг шүү
BC
zochin
Зочин
Батболд. У.
n
галдан
Зочин
Зочин
Зочин
ba
Их гүрний бодлого
Ганпүрэв
Зочин
хүү
хүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
QNW
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
67
Зочин
зочин
wew
why?
Зочин
Зочин
Зочин
tuuhen talaas buruu!
бааска
Боржигон
Зочин
MNL
шоогоо
энхээ
Зочин
Зочин
mgl
bi