ХУУЛИАР ХУЯГЛАЖ, БҮРЭН ЭРХЭНДЭЭ БҮҮВЭЙЛЭГДСЭН АЛБАН ТУШААЛТНУУД
Нэгэн судалгааны баг одоогоор нийгэмд үйлчилж байгаа 125 хуульд төрийн байгууллага, албан тушаалтны эдэлж байгаа бүрэн эрх, үүргийн харьцааг судалж үзсэн байна.

Гэтэл ихэнх хуулиудад албан тушаалтнуудын бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн мөртлөө жинхэнэ хариуцах ёстой хариуцлага, биелүүлэх ёстой үүргийг нь хуульчлаагүй орхигдуулжээ гэсэн сэтгэл түгшим дүн гарчээ. Хуулиудын энэ хийдлээр албан тушаалтнууд бүрэн эрхэндээ бүүвэйлэгдэж, халж сольж хариуцлага тооцох боломжгүй болтлоо хуулиар хамгаалагдаж дураараа дургисан төр бидэнд үйлчилж байна.
Хуулийн амин сүнс нь албан тушаалтанд эдлэх эрх ямба, биелүүлэх үүргийн харьцааг нь тэгш олгож, байж ард иргэддээ үйлчлэх үүрэгтэй төрийн албан тушаалтан бий болдог юм. Судалгаанд хамрагдсан хуулиуудад 3687 “бүрэн эрх” байгаа боловч биелүүлэх үүрэг нь ердөө 543 байгаа нь эрх үүргийн тэнцвэр бараг долоо дахин алдагдсан байна гэж үзэж байна.
Жишээ нь. Монгол Улсын Засгийн Газарын тухай хуульд эдлэх бүрэн эрх нь 67, албан тушаалтанд 28 бүрэн эрх байгаа бол нэг ч үүрэг байхгүй байна. Энэ нь үүрэг биелүүлэх шаардлагагүйгээр хуульчилсан гэсэн үг. Судалгаанд хамрагдсан хуулиудад УИХ-д 281 бүрэн эрх байгаа бол үүрэг нь ердөө 14, Ерөнхийлөгчид 41 бүрэн эрх оногдож, үүрэг нь хоёр. Харин хариуцлага тооцох тухай заалт хоёр оржээ. Засгийн газар, түүний гишүүд, агентлагуудад 1721 бүрэн эрх эдлүүлж, ердөө 264 үүрэг хүлээхээр хуульчилжээ. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, түүний харьяа газруудад 683 бүрэн эрх эдлүүлж, дээр нь, төрийн албан хаагч нарт 843 бүрэн эрх бүгд 3687 бүрэн эрх эдлүүлэхээр хуульчилсан нь эрх мэдлийг төвлөрүүлж, хүнд суртлыг гааруулахыг хуулиар зөвшөөрчээ гэсэн үг юм.
Бас нэг баримт: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг авч үзье.
Энэ хуульд орон нутгийн засаг захиргааны дарга нарт хуулиар 57 бүрэн эрх, албан тушаалтанд 134 бүрэн эрх олгосон мөртлөө дөнгөж 11 үүрэг хүлээлгэжээ. Иргэдийнхээ өмнө үүрэг хүлээгээгүй болохоор орон нутгийн дарга нар довон дээрээ даналзаж, төсвийн мөнгийг өөрийн хөрөнгө шиг захиран зарцуулж хариуцлагагүй авирлахаас яахав дээ. Тэр ч байтугай Ерөнхий сайд нь аймаг, сумын Засаг даргаа ажлыг нь хийлгэхийн тулд гуйгаад аргадаад явдгийн нууц энд байна.
Гэтэл ганц ч бүрэн эрхгүй, зөвхөн үүрэг хүлээх хуультай төрийн агентлаг байна. Оюуны өмчийн тухай гурван хуульд нэг ч бүрэн эрхгүй зөвхөн үүрэг хүлээхээр хуульчилжээ. Энэ агентлаг 54 үүрэг хүлээхээр болсон байдаг. Бүрэн эрхгүй, зөвхөн үүргээр төрийн ажил үйлчилгээ сайн явж болдгиыг баталж байна. Өнөөдөр Оюуны өмчийн газрын талаар хэл ам хэрүүл шуугиан сонсогдоогүй санагдаж байна
Хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэд 579 бүрэн эрх эдэлж, 770 үүрэг хүлээсэн нь нэг үүрэгт 0.7 бүрэн эрх ноогдож байна гэсэн үг. Өөрөөр тайлбарлабал, хувийн хэвшлийнхэн, иргэдийн эрх нь төрийн байгууллагынхнаас дутуу мөртлөө болоод л байна шүү дээ.
Дэлхий нийтээр баримтлаж байгаа менежментийн ерөнхий зарчим, онолоо баримтлавал:
Эхлээд гүйцэтгэх ёстой үүргийг бий болгодог. Энэ үүргийг нь биелүүлэхийн тулд ажиллах нөхцөл, нөхөн олговор, унаа машин, эдлэх эрхийг нь нээж өгдөг юм.
Үүргийн биелэлт нь хариуцлагыг өөрөө бий болгодог. Нэгэнт үүрэг хүлээгээгүй баахан эрх эдэлсэн албан тушаалтнууд сайхан харагдаж, албан тушаалыг мөнгөөр хэмжих зах нээгдэж, төрд ажиллах биш шургалах сонирхлыг бүрдүүлж байна
Жишээ болгоход Засгийн газрын тухай хуульд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж сонгуульд орсон амлалтаа бүрэн биелүүлэх үүрэгтэй гэсэн ганцхан мөр байсан бол ялах магадлалтай улстөрийн нам яагаад ч худал амлахгүйсэн. Яамдын сайд нарт ч хариуцлага тооцох үндэслэл болох биелүүлэх үүргээ яамныхаа үүдэнд томоор бичээстэй байхаар хуульчлах ёстой юм байна. Ажилгүйдлыг төчнөөн хувиар бууруулна гээд хөдөлмөрийн яамны үүдэн дээр, Зээлийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувиас хэтрүүлэхгүй гээд Сангийн яамны үүдэн дээр дурайтал бичээстэй байвал үүргээ биелүүлээгүй сайд” би огцрохгүй” гэж ноцолдоод байхгүйсэн.
Жишээ нь: Агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүргэсэн хотын даргатай хариуцлага тооцдог хуультай бол энэ олон жилд нийслэлийн агаарын бохирдол үгүй болох боломжтой байсан.
Маш олон хуульд “Журам гаргана” гэж дарга тушаалтанд бүрэн эрх олгожээ. Нэгэнт эрх мэдэл нь байгаа тул журам гаргах, эс гаргахаа тухайн албан тушаалтан дураараа дургих боломжийг хуулиар нээж өгч байна. Өөрийгөө хэрэгт барьж өгөх журам гаргадаг тийм тэнэг хүн яаж байх вэ. Ядахдаа төрийн ажил үйлчилгээг нийгэмд, иргэдэд үр ашигтай, чирэгдэлгүй, тогтвортой байхаар журамлана гэж хуулиар үүрэг болговол удирдлагуудтай тодорхой хариуцлага тооцож болохсон. Энэ бүхнээс үзхэд өнөөгийн манай нийгэмд мөрдөгдөж байгаа хуулиудаар төрийн хүнд суртал, албан тушаалын ашиглал, хариуцлагагүй явдал оршин тогтнохыг хуульчлан зөвшөөрчээ гэж дүгнэж болж байна.
Ерөнхийд нь дүгнэвэл: Бараг бүх хуулиар үүрэггүй болгож, хариуцлага тооцох үндэслэлийг зориуд гэмээр орхигдуулжээ гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Харин ч төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох боломжгүйгээс бүр ядахдаа ажил хийхгүй гэмгүй гэлдрээд байвал сайн дарга болоод насаараа албан тушаал бөглөхөөр хуяг болсон хуулиудыг Их хурал төрүүлчихжээ гэж хэлж болно.
Ажил хийхгүй яваад байвал сайн дарга болдог, ажил хийсэн нь элдэв хэл үгэнд орж хохирдог гэсэн ард түмний үг ийм учиртай байж.
Социализмын үеийн хуулиудад нам төрийн байгууллага, түүнийг төлөөлсөн албан тушаалтан 100 хувь бүрэн эрхтэйгээр хуульчлагдсан байдаг юм. Ер нь социализм ийм хууль гаргаж байж оршин тогтнодог. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 20 жилд арав гаруйхан хувиар төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг бууруулж чаджээ. Манай Их хурал ийм л бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Их хурлын нэг ч гэсэн гишүүн “гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ” эргэн харж чадаж байгаа нь сайн хэрэг. Дээрх судалгааг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр болон түүний хуулийн багийнхан гаргасан байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын хуулиудаас эхлэн эрх үүргийн харьцааг зохистой буюу ядаж 50:50 хувь болгох зорилгыг УИХ өмнөө тавих шаардлагатай гэж үзэж байна. Мөн төрийн хүнд суртлыг хуульчилсан хуулиудыг халах, төрийн бүрэн эрхийг хязгаарлаж, /зарим бүрэн эрхийг хувийн хэвшилд шилжүүлэх/ үүрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийхийг зорьж байна. Хуулиар хуяглаж бүрэн эрхэндээ бүүвэйлэгдсэн албан тушаалтнуудын үүрийг хөндөх учраас их л эсэргүүцэлтэй тулах байх даа.

DR. UROLOGIST
dambar
Боогий
Зочин
Хаха
нано