ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР
Одоогоос бараг арван таван жилийн өмнөсөн. Нэг цаг сега тоглоход 300 төгрөг, тухайн үедээ харьцангуй шинээр гарч ирсэн Sony PlayStation тоглоход 700 төгрөг, харин Атар талх 180 – 200 төгрөг, хуушуур 70 – 80 төгрөг байсан.
Одоогоос бараг арван таван жилийн өмнөсөн. Нэг цаг сега тоглоход 300 төгрөг, тухайн үедээ харьцангуй шинээр гарч ирсэн Sony PlayStation тоглоход 700 төгрөг, харин Атар талх 180 – 200 төгрөг, хуушуур 70 – 80 төгрөг байсан. Харьцуулалт хийвэл арван хуушуур авах мөнгөөр ганцхан цаг Tekken, Twisted Metal –аар алалцаж сэтгэлээ баясгана гэсэн үг. Сеган дээр Мортал Комбат нүдэж байгаад огцом тасарцан зураглал, хурдтай хөдөлгөөн бүхий PS (Play Station) –тай танилцахад туйлын сонирхолтой бөгөөд сэтгэл татам. Чийг нэвт үнэртсэн угсармал байрны падвол дахь урт вандан сандал, 14 – 21 инчийн том жижиг, хятад япон төрөл бүрийн зурагтнууд, хуучин шинэ сега болон PS –үүд. “Өдөр печень авч идээрэй” гээд ээж аавын өгсөн тавь, зуун төгрөгийг цуглуулж цуглуулж хоёр гурван зуун төгрөг болгоно. Өөр нэг найз бас хоёр гурван зуун төгрөгтэй ирвэл түүнтэй гуялна. Хичээл тарлаа. Бусад найзууд нь мөнгөтэй бол нийлүүлж цагийн мөнгө босгоно, мөнгөгүй бол ямар нэг байдлаар мурьж голрох хэрэгтэй. “Мань хоёр чинь энүүхэнд нэг айлд орчихоод ирье”, “Бид хоёрыг багш дуудаж байна” энээ тэрээ гэж худал хэлээд л бусад нөхдөө мурин одно. Хярж нуугдаж, байр сүлжин гүйн байж мөнгөгүй найзуудаасаа мултарсан хоёр сэтгэл хангалуунаар чийгтэй падволдоо яаран гүйж ирлээ. Нийлээд 400 төгрөгтэй жаалууд гучин минут тоглох гэж хоёроос гурван цаг хүлээж ч чадна. Бусдын тоглохыг харж зогсоход хүртэл “кайфтай” тийм л их донтсон үе байж дээ. Хүсэн хүлээсэн мөч ирлээ. “Эгчээ гуч авъя” гэж дөрвөн зуун төгрөгөө сарвайхад тоглоомын газрын авгай зурагтны удирдлагаараа гучин минутыг тааруулж өгөөд захиалсан тоглоомын дискийг PS –д хийнэ. Хоёр цаг зогсож ядарсан хөл нь вандан сандал дээр суухдаа хэрхэн амарч байгааг ч үл анзааран тоглоомын гайхамшигаа мэдэрнэ. Ингээд сайхан сэтгэлийн цэнгэл эдэлж байхад хажууд танихгүй том хүүхэд ирж суугаад “Алив ах нь ганц тоглочихъё”... Арай гэж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө хэдхэн минут наадах гэж байхад дошны атмаан ирж сэга, PS –ын гар булаах ч үгүй мөн уйтай шүү.
Хэдэн бацаан суулгаж багтаачихмаар байр сав юу л байна тэнд нь тоглоомын газар нээгдэнэ. Бас хүүхдүүд амархан уйдамхай. Иймээс зах зээлийн шударга өрсөлдөөний дагуу цагийн 700 байсан нь жилийн дараа л 400 болтлоо буурсан. Үндсэндээ Сеганы эрин үе 1994 – 1998 он хүртэл, Sony PlayStation –ы үе 1997 – 2000 он хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно. Sony моодноос гарахтай зэрэгцэн 1999 – 2000 онуудад дөрвөн гарын Nintendo дээр Bond тоглох зуршил хэсэгхэн хүчээ авсаныг хичээлээ тасалж тоглоом нүдэгсэд санаж байгаа биз. Шинэ зууны эхэнд хотын ганц нэгхээн падволд, эсвэл РЦНК –ын хэдэн орос малчыкууд тухайн үеийн хамгийн шилдэг CPU болох 686 дээр Starcraft, Age of Empires гэсэн тоглоомуудыг нүдэж эхлээд байсныг эс тооцвол PC game зах зээлд нэвтрээгүй л байлаа. Удалгүй Pentium – 1, Pentium – 2 дээр Red Alert тоглох боломжтой болсон, гэхдээ туйлын удаан. Түүнчлэн хоёр хоёр зуун төгрөг нийлүүлээд нэг цаг Sony тоглодог жаалууд тус бүртээ 600 төгрөг гаргаж ганц цаг тоглоно гэдэг хүндрэлтэй байлаа. Гэхдээ намайг долдугаар ангид байхад буюу 2000 – 2001 оын хичээлийн жилд Монголын хүүхэд залуусын дунд PC game –ын хувьсгал тэсрэлт гарсан гэж болно. Энэ нь мэдээж Counter Strike –ын эрин үе. Одооны хүүхдүүд итгэхгүй л байхдаа. Анх 10 – 20 ширхэг PC –тэй газар нээгдэхэд хэн нэг танихгүй хүний нээсэн сэрвэр дээр бүгд орж хоорондоо алалцдаг байлаа. Багийн тоглолт, wins авах гэсэн ойлголтыг мэдэх ч үгүй залуус гучин минут авсан нь ч, хоёр цаг авсан нь ч өнөөх нэг сэрвэр дээрээ л огт танихгүй хүмүүстэйгээ буудалцдаг байж билээ. Шинэ зуун гарсанаар падволийн сэга, сони жагсаалтаас гарч, хүүхэд залуус “пийсий” хэмээх илүү хүчтэй, илүү атрактив зүйлд автах болсон юм.
Гэхдээ 2004 – 2005 оноос PC –ний газруудын орлого бага багаар буурч, нэлээд хэсэг нь үүдээ барьсан. Яг олуулаа бөөндөө нүдчихмээр тоглоом Red Alert 2, Counter Strike –аас өөр байгаагүй учир уйдсан залуус чөлөөт цагаа “кино үзэх”, “биллиард цохих”, “ганц нэг зуу татах” гэх мэтэд зарцуулах нь нэмэгдсэн. Харин PC –ний газрынхныг дампуурлаас аварсан туйлын сонирхол татам тоглоом 2005 – 2006 оны үеэр дэлгэрсэн нь War Craft 3: Dota all stars буюу бидний хэлж заншсанаар “Дота”. PC –ний газраар шагайхаа больсон олон ч залуус энэ тоглоомноос болж эргээд “пийсийчин” болсон доо. Дээр дурдсан онууд нь зөвхөн манай улсын хувьд ажиглагдсан тул дэлхийд тархсан оноос ганц хоёр жилийн хоцрогдол бий гэдгийг сануулах нь зүй биз. Одоо дурын PC –ний газраар шагайгаад үзэхэд 60 хувь нь Дотадаж, 30 хувь нь Коонтордож, үлдсэн арван хувь нь өөр ямар нэг тоглоомоор сэтгэлээ баясгаж буй нь анзаарагдана. Хэрвээ Дота байгаагүйсэн бол энэхүү 60 хувийн ихэнхи нь “пийсий” –нд мөнгөө үрэхгүй нь ойлгомжтой. Пийсий ажиллуулах бизнесийн онцлог энэ. Хаа байсан Америкт тэрхүү шинэ тоглоом гараагүй бол жижигхэн Монголын жижигхэн бизнэс миарах байж.
PC –д донтох нь яг архинд донтох шиг процедуртай. Шартсан хүн найрка хайн амиа тавьж, аргаа бардаг шиг пийсийнд хоббитой жаалууд ганц цаг тоглох гэж үйлээ үзнэ. Гэрийн тавилгаа зарж архиддаг гаарийчид шиг хэдэн сурах бичгээ багшийн дээдийн номны ченжүүдэд хямдхан арилжиж цагийн мөнгө босгоно. Архичид амьдралаа алддаг шиг сурагчид хичээл номоо орхигдуулна. Яагаад донтдог юм бол? Хүүхдүүд багаасаа тоглоомон машиндаа өөрөө дуу оруулж, роботоо динзавртайгаа зодолдуулж дэлбэрэлтийг сэтгэлдээ төсөөлөн нааддаг. Гэхдээ л тэд нь амьгүй, пиавран зүйлс. Харин PC game –ны ертөнцөд өөрийнх нь төсөөлж л чаддаг байсан тулаан тэмцэл, машин уралдаан бүгд амьлах бөгөөд түүнийг нь товчлуураар удирдаж өрсөлдөнө гэдэг туйлын их таашаал. Удалгүй ганцаараа компютертэй өрсөлдөх нь ч хангалтгүй санагдаж эхэлнэ. Тэгээд өөр найзуудтай нь өрсөлдүүлэхийн тулд хоёр гарын сэга, PlayStation гарч ирсэн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур тэнүүлэхгүй гэж гэрт нь компютер тоглоом авч өгсөөр байтал найзуудтайгаа тоглохоор гадагшаа тэмүүлдэг шалтгаан нь энэ. Гэртээ ганцаараа тоглох нь бусад найзуудаа дийлэхийн төлөөх бэлтгэл төдий утга учиртай зүйл. Компютер тоглоомонд хор шар, сэтгэл хөдлөл, сэтгэлийн таашаал бүгд бий. Удалгүй хоёулахнаа хоорондоо өрсөлдөх нь ч уйтгартай санагдаж эхлэв. Дөрвөн гарын Nintendo дээрхи Bond, PlayStation дээрхи Crush тоглоомууд түр ч атугай хөвгүүдийн сэтгэлийг сатааруулж, оргилсон хүслийг нь сааруулж байв. Харин хэдүүлээ ч хамаагүй хоорондоо “алалцах” боломжийг өгсөн PC game нь компютер тоглоомын хязгааргүй нөлөөллийн суурийг тавьсан бизээ. Багаараа, ангиараа хуваагдаж тавын эсрэг тав хийн нэгэнтэйгээ өрсөлдөх нь хүүхэд, өсвөр, залуу насныханд бүгдэд нь таашаалтай.
PC тоглоомонд олон хүн донтож, хичээл сургуулиа алдаж, хагас солиорлын байдалтай болсон нь гашуун үнэн. Гэхдээ PC тоглоом түүнээс ч олон хүүхэд залуусыг архидалтын аюулаас аварсан гэвэл та үнэмших үү? Дунд сургуулийн сурагчид, оюутнууд чөлөөт цагаа зугаатай өнгөрөөж, найз нөхөдтэйгөө уулзалдах нь туйлын хэрэгцээ. Энэхүү хэрэгцээгээ архидалтаар гаргах нь нэг үе маш их болсон юм. Халаасандаа ганц ганц мянган төгрөгтэй ирсэн шинэхэн оюутнууд хоорондоо найзлахын тулд шил юм босгож орц барааддаг нь энгийн үзэгдэл байлаа. Харин олон ч оюутан, өсвөр насныхан пийсийнд цагаа үрсэнээрээ архидалтаас холуур байсан нь үнэн. Пийсий тоглох нь зүгээр л нэг дэлгэцэн дээр хэдэн цэрэг байлдуулах зүйл биш. Эхлээд найзууд хоорондоо уулзалдана, нэлээд хэдэн цаг тоглоно, дараа нь хэн нь хэнийгээ яаж мангартуулсан, яаж тархинд нь сум зоосон, яаж ид шид хэрэглэж олон цэрэг устгасан тухайгаа бахархан ярьж хэсэг зогсоно. Тоглож дууссаныхаа дараа хэрхэн тоглосноо хөөрөлдөн, муу тоглосон нэгнийгээ дооглон инээлдэж зогсох нь кайфын онцгой нэгэн хэсэг. Хамаг мөнгөө хэнд ч хэрэггүй юманд үрлээ гэж хүүхдээ бүү зэмлээрэй. Тэнгис, Өргөөд ганц кино үзэх, паркын тоглоомон дээр ганц хоёр минут эргэлдэх 5000 – 6000 төгрөгөөр АРВАН цаг пийсий тоглох боломжтой. Үндсэндээ ганц хуушуурны үнээр бүтэн цаг сэтгэлийн цэнгэл өгөх тийм үйлчилгээ Монголд PC –нээс өөр байхгүй. Чийгтэй падволь, модон вандан сандал дээрхи “люкс” үйлчилгээ одоо бараг үгүй болж пийсийний газрууд улам л соёлжсоор буй. Тун бага зардлаар чөлөөт цагаа зөв боловсон арай биш ч гэсэн буруу зүйлээс холуур өнгөрөөж байгаа хэрэг.
Өрсөлдөөн, тэмцэл бүхий ямар ч талбар сонирхогчоос мэргэжилтэн рүү шилждэг хуультай. Зүгээр л зугаа гаргаж, нэгнийхээ хорыг малтаж хоорондоо тоглосон хүмүүсээс онцгой нэг нь шилэгдэж л таарна. Тэр онцгой нэг нь бүүр сайчуултай өрсөлдмөөр санагдаж улам цаашлаад улс, тив дэлхийн сайчуултай үзэлцэх хүсэл төрнө. Дэлхийн олон оронд мэргэжлийн кибер спортын тамирчид байнгын бэлтгэл сургуулилтын дунд тоглосныхоо төлөө цалин авч, олон тэмцээн лигүүдэд өрсөлддөг. 2000 оноос хойш жил бүр зохиогдсон World Cyber Games нь кипер спортынхоо дунд Olympic games юм. Олимпын тоглолт хөнгөн атлетик, жудо, усанд сэлэлт гэх мэт төрлөөр явагддаг бол World Cyber Games –ийн хувьд StarCraft: BroodWar, Fifa 10, Warcraft 3: The Frozen Throne, Counter Strike 1.6 гэсэн төрлүүдээр өрсөлдөнө. Мөн улс улсын gamer –үүд медаль авч байр эзэлнэ. 2010 онд АНУ –д болсон сүүлийн тэмцээнээс Солонгосчууд 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл авч тэргүүлсэн бол зохион байгуулагч АНУ 2 алт, Бразил 1 алт 1 мөнгө авч удаалсан байх юм. Сонирхуулахад жудогоор Япончуудыг, ширээний тэннисээр Хятадуудыг барах үндэстэн байдаггүй шиг StarCraft тоглоомоор Солонгосчуудыг дийлэх улс байдаггүй аж. Энэ мэт олимпизмын олон шинж чанарыг шингээсэн кибер спортын наадам цаашдаа улам бүр өргөжиж, оролцогчдын тоо ч өсөх нь гарцаагүй. Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер, онцгой хурдтай интернэтийн сүлжээнээс гадна олон цагийн суугаа ажлын ядаргааг тайлах фитнесийн төхөөрөмж бүхий тусгай зассан байранд мэргэжлийн gamer –үүд аж төрнө. Нүд хамгийн их ядрах тул хамгаалалтын нүдний шил, дусаагуур витамин зэргийг хэрэглэх стандарт хүртэл бий болсон гэнэ. Манай gamer залуусын хувьд ч гадны зарим нэг тэмцээнүүдэд оролцсон. Гэхдээ л яг мэргэжлийн тамрчин байхгүй сонирхогчийн түвшинийх тул үзүүлсэн амжилт нь багахан. Олон пийсийчин дундаасаа мэргэжлийн болох чадвартай залуусыг сонгож, тусгай бэлтгэл хийлгэж олон улсад өрсөлдүүлэх цаг удахгүй гэж найдна.
PC тоглоомыг тав зургаатай хүүхдүүдээс авахуулаад гуч дөч гарсан хүмүүс ч бөөнөөрөө, хоорондоо тоглож л байдаг. Ямар ч хоолны давс нь таарсан байхдаа л сайхан. Үнэндээ компьютер тоглоомын хэмжээг нь тааруулбал тунчиг зугаатай, сэтгэл хөдөлгөм зүйл. Хурдтай хувьсч буй өнөөгийн ертөнцөд хүүхэд залуусын зугаа хүртэл шинэчлэгдсээр. Үүнээс зугтаж зайлах ямар ч аргагүй бөгөөд хэмжээ тунг нь тааруулах л хамгийн чухал. Манайхан эртээс “тоглоом тоотой нь дээр” гэж сургадаг байсан. PC тоглоомоос илүү сэтгэлийг нь хөдөлгөх зүйлгүй болсон хүн л хамгийн их донтож, өөрийн үнэт зүйлсээ алддаг. Зөвхөн хүүхдүүд ч биш насанд хүрсэн хүн хүртэл донтож болдогийг төрсөн үрээ зарж, олсон мөнгөөрөө компьютер тоглодог хятадын хоёр хосын тухай мэдээнээс хараад гайхаж билээ. Амьдрал их баян, морьтой хөдөө талд давхих, хөөрхөн охинтой хөтлөлцөн зугаалах, зааланд сагс тоглох, гадаа хөлбөмбөг өшиглөх, харри поттерийн төгсгөлийн анги гэх мэт олон олон зугаатай, сайхан зүйл хорвоод байдаг гэдгийг л дүү нартаа, хүүхдүүддээ сайн ойлгуулж мэдрүүлэх хэрэгтэй юм шиг санагдана. Манай найзууд багадаа хоорондоо ярилцдаг байж билээ “мань хэд хорь гуч хүрсэн хойноо ч тоглосоор байх болов уу” гэж. Хариулт нь ТИЙМ, гэхдээ донтож биш шимтэж хааяахан.

бөйыбө
билгүүн
keenji
*K2*
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
CCCP
цээгий
tamir b.
Зочин
Зочин
Hogshin er
CS сонирхогч
Cstrike-aar ulsiin awargiin bair ezelj yawlaa
dontson zaluu
Зочин
Bilguun aka NoMAD
guest
bas 1
enkee
HIT
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хэхэхэ
Зочин
залуу
boldoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
haha
mozillan
mozillan
enkh
abo
Зочин
Хосбаяр
Хосбаяр
Зочин
HAHA
joker
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sdfsdf
Зочин
Зочин