ЦӨМИЙН ХАЯГДАЛ ТОЙРСОН ЯПОНУУДЫН ЭЭЛЖИТ СЕНСААЦ
Саяхныг хүртэл Монгол Улс цөмийн энергийн салбарт хариуцлагатай тоглогч байлаа.
Саяхныг хүртэл Монгол Улс цөмийн энергийн салбарт хариуцлагатай тоглогч байлаа. Тийм ч учраас НҮБ тусгай тогтоол гаргаж Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс гэж дэлхийд зарласан хэрэг. Дэлхийд ураны таамаг нөөцөөр эхний гуравт, батлагдсан нөөцөөр 14-т ордог манай улс цөмийн хаягдлыг эх орондоо хадгалах, хилээрээ дамжуулан тээвэрлэхийг хориглосон хуультай. Харин энэ хуулийнхаа, цөмийн зэвсэггүй бүс гэсэн НҮБ-ын тогтоолын эсрэг нууц яриа хэлэлцээрт Монгол Улс өөрөө оролцож эхэлснийг анх гаднын хэвлэлүүд дэлгэсэн билээ. Үүнээс хойш Монгол Улсын хариуцлагатай тоглогчийн имиж бүдгэрлээ. Ийм яриа хэлэлцээр огт байхгүй, албан ёсоор болоогүй гэж эрх баригчид мэдэгдэж байгаа ч тэдгээр нь ар араасаа хөврөх шинэ мэдээллүүд няцаагдсаар бүтэн зуныг барав. Хамгийн сүүлд гэхэд уржигдарын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монголд цөмийн хаягдал булах яриа ямарч үндэслэлгүй, албан мэдэгдэл гаргаж олон нийтэд мэдээлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Хэвлэлийн албанаас нь мэдээллээ.
Гэтэл Японы хэвлэлд дэлгэсэн цөмийн хаягдлын талаар монголчуудад хамааралтай ээлжит сенсаац нь арай өөр утгатай байлаа. Энэ удаагийн мэдээлэл нь харин монголчуудад эерэг юм. Японы Гадаад хэргийн сайд Мацумото “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзахад тэрээр хилийн чанадаас цөмийн хаягдал авах, улс дотроо хадгалах нь улсынх нь хуулиар хориотой учир энэ яриа бүтэшгүй болохыг хэлсэн” гэж парламентдаа танилцуулсныг Киодо агентлаг мэдээлжээ. Ингэснээр Монголд цөмийн түлш хадгалах агуулах барих төлөвлөгөөний талаар эхлүүлсэн АНУ, Япон, Монголын албан бус хэлэлцээр ямар нэгэн тодорхой шийдвэрт хүрч чадалгүй зогсч байна гэж ноён Мацумото ярьсан байна. Түүнчилэн “Кидо ньюс” агентлагийнхан “Тошиба” корпорацийн ерөнхийлөгчийн нууц захидлын хуулбарыг олсон ба түүнд цөмийн түлшний нийлүүлэлтийн схем, Монголд хаягдлыг нь булшлах агуулах барих талаар нухацтай авч үзэхийг АНУ-ын Засгийн газрын холбогдох албаныхнад лоббидож эхэлсэн тухай дурдсаныг ч өгүүлсэн байна.

Цөмийн хаягдал булах тухай мэдээллүд нь монголчууд яаж хүлээж авах бол гэдгийг харах гэсэн гаднынхны зохион байгуулалттай мэдээллийн танадалт гэж зарим шинжээч хэлдэг. Иймд Японы хэвлэлийн дээрх мэдээллийг батлах давхар эх сурвалж хэрэгтэй. Монголд ойрын өдрүүдэд өндөр дээд хэмжээний хэд хэдэн айлчлал болж байгаа. Тэдгээрийн дунд Японы Гадаадын хэргийн сайд ирээгүй. Бас Гадаад хэргийн сайд Г.Занданшатар ч ойрмогхон Японд айлчлаагүй. Тэгэхээр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэзээ, хаана уулзаж, ийм яриа өрнүүүлсэн байх вэ. Киодо агентлагийн дээрх мэдээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарыг Индонезийн Бали аралд уулзсан гэжээ. Үүнийг манай улсын Гадаад хэргийн яамны эх сурвалж ч нотоллоо. Өнгөрсөн зун Бали аралд болсон бүс нутгийн аюулгүй байдлын уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Г.Занданшатар Японы Гадаад хэргийн сайдтай уулзсан. Уулзаад Монголд цөмийн хаягдал булахыг хориглосон Монгол Улсын хуулийн заалт бүхий ноот бичгийг гардуулсан. Гадаад хэргийн сайд нарын төвшинд ингэж ноот солилцох нь дипломат ёсонд бол эсэргүүцлээ илэрхийлж байгаагийн дээд хэлбэр гэж Гадаад хэргийн яамны эх сурвалж хэллээ. Г.Занданшатар сайд бас яг ийм утгатай, Монгол улс уран, цөмийн энергийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах хуультайг талйлбарласан албан бичгийг АНУ-ын Эрчим хүчний яам, Улаанбаатар дахь Японы Элчин сайд яам гээд хэд хэдэн газарт илгээжээ. Хэрвээ Монголд цөмийн хаягдал хадгалах тухай яриа болоогүй юм бол Засгийн газар яагаад Гадаад хэргийн сайдын төвшинд ийнхүү тал тал тийш албан бичиг шидэх болов. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг дээ. Тэгэхээр эдгээр захидал, ноот хийгээд, Японы Гадаад хэргийн сайдын мэдээлэл \Японы улстөрчид арай ч парламентдаа худлаа хэлэхгүй байлгүй\ нь Монголд цөмийн хаягдал булах тухай яриа явсан, тэдгээр нь Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын гарын үсэгтэй албан бичгүүдээр зогсоосон болохыг илтгэж байна. Харин ийм яриа хэлэлцээрт Монголыг төлөөлж Засгийн газрын хэмжээнд оролцсон уу, үйл ажиллагаа үүрэг зорилго нь бараг давхардсан Цөмийн энергийн газар, Мон-Атом компанийн төвшинд явсан уу гэдэг нь тодорхойгүй. Үүнийг тодруулж хариуцлага тооцох нь хариуцлага алдсан хувь хүний асуудал. Монголд цөмийн хаягдал хадгалах нь их гүрнүүдийн, бас ураны салбарт дангараа болон хамтарсан бизнестэй цөөхөн монголчууд бүлэглэлийн л сонирхол байх. Харин энэ яриаг зогсоож Монгол Улс цөмийн эрчим хүчний салбарт хариуцлагатай тоглогч, цөмийн зэвсэггүй бүс хэвээр үлдэх нь хэдэн үеэрээ энэ газар нутаг дээр амьдрах нийт монголчуудын эрх ашиг юм. Цөмийн хаягдал гэдэг нь чинь харандаа шиг жижигхээн юм ямар ч аюулгүй, Улаанбаатарын утаанаас ч хоргүй, хадгалаад мөнгийг авсан нь дээр гэж зарим нь цэцэрхэх. Хэрвээ цөмийн хаягдал хоргүй, хадгалсны төлбөрт мөнгө авдаг ашигтай бизнес л юм бол манай ураныг авах гэж байгаа арабууд нь, манай ахгуулах барих гээд байгаа Япон, америк нь, биднээс илүү хөгжилтэй, бизнес сэтгэлгээтэй бусад улс орнууд яагаад газар нутаг дээрээ цөмийн хаягдал булуулахгүй байгаа юм бол. Монгол хүн бүр цөмийн физик нэвтэрхий мэдэхгүй. Харин хортой, хүнд нөхцөлд ажиллагсадад л сүү, нэмэгдэл төлбөр өгдөг гэдгийг бүгдээрээ мэднэ дээ.
dddd
Зочин
Зочин
HA HA
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Энэ яраиг Ундраа эхлуулсэн
Зочин
zochin
Зочин
ах
zochin
Зочин
lol
zochin
zochin
bahit Abai
Зочин
Зочин
CHADRAA
Зочин
Зочин
Зөгий
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин