“ВЛАСТЬ”-ИЙГ АВСАН ШИГ АВААГҮЙ НЬ СҮ.БАТБОЛДЫН АЛДАА
Монголын улс төр хоёр улиралтай. Нэг нь хавар, нөгөө нь намар. Урт өвлийн дараахь хаврын улс төрийг ихэнхдээ улирлын онцлог, хувь хүний сэтгэхүйн өөрчлөлттэй холбодог учраас синдром гэнэ.
Монголын улс төр хоёр улиралтай. Нэг нь хавар, нөгөө нь намар. Урт өвлийн дараахь хаврын улс төрийг ихэнхдээ улирлын онцлог, хувь хүний сэтгэхүйн өөрчлөлттэй холбодог учраас синдром гэнэ. Улиралд нь ч, хувь хүмүүст нь ч онцгой шилжилт гардаггүй болохоор намрын улс төрийг бужигнаан гэх. Хаврын синдром жилийн жилд болдог бол, намарт бужигнаан болох нь цөөхөн. Бужигнахыг хүлээдэг, хүний гараар могой бариулахыг хүсэгчид нь харин олон байх. Энэ намрын хувьд өмнөх жилүүд шиг “бужигнах нь уу” гэж хүлээхээ болиод “хэзээнээс бужигнах гэж байна вэ” гэж шууд тов асуудаг болжээ. Бужигнах шиг амархан юм байхгүй. Улстөржих нь өнгөрсөн хорин жилд бидний хамгийн сайн хийсэн, гартаа оруулж чадсан ганц ажил. Улстөржлөө гээд эдийн засаг өсөөгүй, улс орон хөгжөөгүй гэдгээ ч мэдэрсэн улс. Өнөөдрийнх шиг эдийн засгийн тааламжтай үе өнгөрсөн хорин жилд Монголд тохиосонгүй. Монгол Улс эдийн засгаар, хөрөнгө оруулалтын том төслүүдээр ингэж дэлхийн анхаарлын төвд очиж ч байсангүй. Тийм учраас энэ намар болж мэдэх улс төрийн бужигнаан гурван асуултад хариулт нэхнэ. Нэгд, улстөржилт, эдийн засгийн өсөлт хоёрын аль нь улс орныг хөгжүүлдэг юм. Хоёрт, улс төр бужигнахад тэлж томорч байгаа эдийн засаг, өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтад ямраар тусах вэ. Гуравт, засгаар оролдлоо гэхэд хэл амтай ч гэсэн хөдөлж эхэлсэн Оюутолгойн гэрээ, дэлхийн анхааралд өртчихсөн Тавантолгойн тендерт эерэг сөргийн алинаар нөлөөлөх вэ. Эдгээр асуултад зөв хариулт олох нь энэ намар болж мэдэх улс төрийн бужигнааны мөн чанар, зорилгыг олох, ойлгоход тус болно.
Түүнээс бус, найман сарын “настай” Засгийн газар, шинэ Ерөнхий сайд бол Монгол Улсын урьд өмнө явж үзсэн л зам. Хэвлэлүүд С.Баяр, У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай гэжээ. С.Баяр, М.Энхболд хоёр монголчууд бидний таньдаг Ерөнхий сайд нар. Тэдний хувьд ч явж үзсэн зам нь. Эцэг өвгөд маань нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй гэж сургасан байхад энэ цагийн улстөрчид /гол нь нэг аргаар шүү/ орох гэж зүтгээд байдгийн учир бас л дээрх гурван асуултын хариулт дотор бий.
Сонгуулийн өмнөх жил учраас намуудын төвшинд хөдөлгөөн гарах, улстөржихөд гайхах юм алга аа. Харин тэдэн дундаас хэн нь улс орны хэмжээний асуудлаар хувийн PR-аа хийж байгааг ялгаж салгах нь чухал. Тагнуулч Б.Хурцын асуудал, цөмийн хаягдал тойрсон тодорхойгүй яриа, Оюутолгой, Тавантолгойн гэрээ аль хэдийнэ хувь улстөрчдийн сонгуулийн PR, тодрох үндсэн сэдэв болжээ. Үе үеийн Ерөнхий сайд, эсвэл өндөр рейтингтэй улстөрчдөөс зүүгдэж /шүүмжилж/ олонд танигдах технологийг ч ашиглаад эхэлчихэж. Хувь хүмүүсээс зүүгдэж танигдахын зэрэгцээ эдийн засгийн том төслүүүдийг гацаах зогсоох шантаажаар тодрох улс төр ч энэ технологид багтаж байна. Жишээ нь, АН-ын хэсэг залуу үе үе Ерөнхий сайд С.Батболдыг шүүхэд өглөө, огцруулна гэх юм. Гэвч хэвлэлийн хуудаснаас цааш явж үр дүнд хүрэх нь битгий хэл, тэр дагуу асуудал босч байгаа юм алга. Оюутолгойн хувь хэмжээг, Монголд үлдэх эдийн засгийн ашгийг монголчуудад илүү байлгах гэсэн Н.Батбаяр, С.Эрдэнэ нарын гишүүдийн шаардлага бол наанаа зарчим талаасаа, шударга ёсны хувьд үнэхээр зөв. Цаанаа яагаад болдоггүйг нарийн мэдэхгүй. Эдгээр гишүүд энэ шаардлагаа Оюутолгойн гэрээг анх хэлэлцэж байхад ярьж л байсан. Дэмжлэг аваагүй. Дараа нь тэд Төрийн ордны Их танхимд ёслолын зангиатайгаа сууж л харагдсан. Өөрсдөө гар өргөж хамт батлалцсан. Гэрээг баталснаас хойш хавар намартаа үргэлж л ярьж яваа. Тэглээ гээд сайд Д.Зоригтыг огцруулах бичиг өргөн бариад л зогсдог, цааш явдаггүйг мэдээлэлтэй хэсэг нь бултаараа мэднэ. Яриад байхад л ахиц гардаггүй иймэрхүү улс төр “аа нөгөө хэдийн өнөөх л” гэж үл тоох, үнэгүйдэх хандлагатай боллоо. Одоо бас сайд Д.Зоригтыг огцруулах бичгээ дахин өргөн барих сурагтай. Д.Зоригт сайд залуу улстөрч болохоос, улсын наадамд найраагаар начин хийх гэж байгаа залуу бөх биш шүү дээ. Нэг жилийн дотор нэг сайдыг огцруулах асуудлыг гурван удаа өргөн барьсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байхгүй.
Д.Зоригтыг оцгруулах албан тоотод шалтгаан болгож бичдэг байсан шаардлагуудыг энэ удаа Ерөнхий сайд Сү.Батболдод хаяглажээ. Одоо л зөв хаягаа, зөв эзнээ олов бололтой. Учир нь Засгийн газар танхимын зарчимтай. Сайд бүрийн алдаа оноог УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцах хуультай. Оюутолгойн гэрээг Д.Зоригт ганцаараа дур мэдэж байгуулаагүй. С.Баяр, Сү.Батболд зэрэг Ерөнхий сайд нарынхаа үүрэг, зөвшөөрлөөр гарын үсэг зурсан. Хэрвээ Оуютолгойн гэрээн дээр алдсан гэж үзвэл хариуцлагыг хоёр Ерөнхий сайд дамжсан, хоёр намын хамтарсан Засгийн газар бүхлээрээ хүлээнэ. Бүр нарийн яривал алдаатай гэрээг баяр ёслолын байдалтай баталж өгсөн УИХ ч хариуцлагаас хуваалцах учиртай. Оюутолгойн гэрээг засч сайжруулж чадвал сайн хэрэг. Монголчууд хожно. Харин нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг зогсоочихвол бас л нийтээрээ, улсаараа хохирно. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт ээлтэй орчин болдоггүй, эрсдэл авчирдаг учраас бусад томоохон төслүүд ч гацаа түгжээнд орох магадлалтай. Ер нь бол сонгуулийн өмнөх жилд, улс төр халуурч эхэлж байгаа үед улс орны хөгжлийн түүчээ болсон эдийн засгийн том төслүүдийг улс төр хийх, Ерөнхий сайд болгож хэн нэгний намтрыг баяжуулахад ашиглах нь Монголд хохиролтой гэдэг нь хэнд ч тодорхой.
Ерөнхий сайдад хаягласан шаардлагад 19-20 гишүүн гарын үсгээ зуржээ. 19 гэдэг тоо өөрөө хүчтэй мессеж. Тэд 19-үүлээ болсноор Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих, хэлэлцүүлэх эрх зүйн чадамжтай болов. МАН-ынхан дотроо бужигнах нь, даргаа солих, дараагийн бүлэглэл нь илүү эрх мэдэлд хүрье гэж байгаа нь үнэн бол эрхэм гишүүдийн дээрх шаардлагыг тус намын одоогийн удирдлагаа огцруулахад ашиглах гол шалтгаан болгоно. Үүгээрээ магадгүй, энэ намрын улс төрийн бужигнааны эхлэл, суурь, бэлтгэл нь УИХ-ын 20 гишүүний гарын үсэгтэй дээрх шаардлага байхыг үгүйсгэхгүй юм. Эхлээд намын даргаа огцруулах нь МАН-ын сонгуульд үзүүлэх амжилтад нөлөөлөх учраас тэд ингэж чадахгүй. Намын даргаар дамжиж Ерөнхий сайд болох улс төр ашиггүй. Бүтэмж муутай. Харин УИХ нь Засгийн газрыг огцруулж, Ерөнхий сайдаар дамжиж намын дарга болбол өөр хэрэг. Бүтэхэд ч хялбар. Намын дарга-Ерөнхий сайд бол өндөр хариуцлага, өндөр чадвар шаардсан алба. МАН шиг том нам дотор энэ хоёр албыг хоёуланг нь сайтар хослуулах чадвартай нь ч бий. Сү.Батболд нам дотроо хөлгүйдэж, бүлэггүйдэж байгаатай адил намын дарга болж сэлэм эргүүлж чадах ч, засаг тэргүүлэхэд чадал дутах зовлонтой нь ч бас бий. Дур эзнээ голдоггүй учраас тэднийг буруутгах аргагүй юм. АН дотор Засгийн газар огцорвол Тэргүүн шадар сайдтай хамт намын даргаа сольчих, үгүйдээ гэхэд сонгуулийн өмнө МАН-ыг бужигнуулчих сонирхолтой хэсэг бий.
Гарын үсэг зурсан гишүүдийн тоо, хөндлөнгийн эдгээр нөлөөллийг харвал энэ удаагийн шаардлага Засгийн газарт сайд Д.Зоригтыг огцруулах өмнөх хоёр удаагийн саналаас хавьгүй ноцтой, халгаатай. Энэ хайчин гал дундаас яаж гарах, улс төрийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх эсэх нь Ерөнхий сайд С.Батболдоос л хамаарна. Ер нь бол ийм хайчин галыг Ерөнхий сайд С.Батболд өөрөө бий болгосон. Энэ бол түүний власть буюу эрх мэдлийг авсан шиг аваагүйн л гор. Эрх мэдэл бол бусдад нөлөөлөх боломж. Сү.Батболд намын дарга, Ерөнхий сайд хэрнээ намдаа нөлөөлж чадахгүй байна гэдэг бол эрх мэдэл түүний гарт бүрэн гүйцэд байхгүй байна аа л гэсэн үг. Бизнест компанийн засаглалыг задалж удирддаг бол улс төрд төвлөрүүлж удирддаг. Сү.Батболд засгаа, ялангуяа намаа төвлөрүүлж удирдаж чадахгүй, болохгүй байгаа нь улс төр бужигнах гол шалтгаан болж байна. Бодит амьдрал дээр Сү.Батболдоос С.Баяр илүү нөлөөтэй, У.Хүрэлсүх тулах олон залуучуудтай, М.Энхболд хүчтэй багтай нь үнэн. Гэхдээ Сү.Батболд засагт ч, намдаа ч хуулиар, дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том эрх мэдэлтэй нь бас бодит үнэн билээ. Удирдлага хэнд байна, түүнд эрх мэдэл ирдэг. Тэгвэл эрх мэдлийг дагаж ирдэг сүр хүч С.Батболдын хаана нь байна вэ. Телевизийн удирдлага хэний гарт буйгаар тухайн айлын эрх мэдэл хэний гарт төвлөрч буйг төвөггүй мэдэж болдог. Судлаачид энэ тухай “хэрвээ гэр бүлээрээ нэг телевизийн ард эвтэй суугаад үзэж чадахгүй бол хүн бүр нэг нэг телевизор аваад өрөө өрөөндөө үзэх болно. Ийм эдийн засгийн боломж айл бүрт байхгүй. Байлаа гэхэд өрхийн эдийн засаг нь сульдахын зэрэгцээ гэр бүлд эрх мэдлийн хуваагдал бий болж нэг нэгээсээ үл хамаарсан хүйтэн хөндий харилцаа бий болно” гэж дүгнэжээ.
Улс орны амьдрал айл өрхийнхтэй адилхан. Өнөөдөр МАН-ын, хамтарсан Засгийн газрын ганц удирдлага Сү.Батболдын гарт бий. Хууль, дүрмээрээ ч Сү.Батболдод байх ёстой. Гэтэл хууль зөрчсөн, огцруулах хэмжээний алдаа гаргаагүй л бол түүнтэй телевизийн удирдлага булаацалдах хүн байгаа бол тус намын удирдлагын төвшинд бие биеэсээ үл хамаарсан хүйтэн хөндий харилцаа, эрх мэдлийн хуваагдал байна гэсэн үг. Ерөнхий сайдын хувьд ч энэний хүн, тэрний бүлгийнх гэдгээр алдаа гаргасан нэгэнд хариуцлага тооцож болдоггүй, чаддаггүйн зовлон бас байна. Энэ бүхэн нь мөн л “власть”-ийг авсан шиг аваагүй Сү.Батболдын алдаа.

kkk
Зочин
Зочин
kmk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин