МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛАХЫГ ХҮСЧ БАЙГАА ХҮМҮҮС БИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд Аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачлан боловсруулж, УИХ нухацтай хэлэлцэж баталсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй сүүлийн үед анхаарал татаж буй асуудлуудаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал УИХ-аар батлагдаад жил гаруй боллоо. Энэ хугацаанд уг бодлогын хэрэгжилт ямар байна вэ гэдгээс яриагаа эхэлье.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд Аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачлан боловсруулж, УИХ нухацтай хэлэлцэж баталсан. Монгол Улс 16 жилийн дараа үндэсний аюулгүй байдлын бодлогоо эргэн харж, өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудын тодорхой шийдлийг тусгасан их прагматик үзэл баримтлал гаргасан нь чухал алхам болсныг энд тэмдэглэх ёстой. Үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хийгдэх ёстой бодлогын шинэчлэл үргэлжилж байна. Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан. “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг шинэчлэн боловсрогдож дуусаад УИХ-д өргөн барих бэлтгэл шатандаа явж байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил төгсгөл үедээ орж байна. Салбарын хуулиудыг ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх ажил удаашралтай байна гэж үзээд Ерөнхийлөгч Засгийн газарт энэ ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн зарлиг гаргасан. Хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Гэхдээ цаасан дээр чухал бодлого, хууль гаргах нэг хэрэг. Амьдралд хэрэгжүүлж байна уу үгүй юу гэдэг асуудал туйлын чухал. Өнөөдөр яригдаж байгаа том асуудлуудыг шийдвэрлэхдээ засаг юуны өмнө үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын бодлогоо шалгуур болгож явах ёстой.
-Тухайлбал ямар асуудлаар. Тодорхой жишээ хэлэхгүй юу?
-Жишээлбэл хамгийн их анхаарлын төвд байгаа Тавантолгойн асуудал байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гаднын аль нэг орны хөрөнгө оруулалтыг нийт гадаадын хөрөнгө оруулалтын 1/3-ээс хэтрүүлэхгүй байх чиглэл баримтална гэсэн маш тодорхой заалт орсон. УИХ үүнийг нухацтай ярьж байж шийдсэн. Энэ бол Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгаас урган гарсан том бодлого. Түүнээс бус аль нэг орны эсрэг чиглээгүй. Тэр дундаа өнөөдөр өндөр хувьтай байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хавчих санаа энд огт байхгүй. Цаашид эдийн засаг томорно, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгднэ. Иймээс ирээдүйд баримтлах хөрөнгө оруулалтын бодлогодоо л энэ зарчмыг харгалзъя гэсэн үг. Тавантолгойн төсөлд манай эдийн засагт асар их нөлөөлөх томоохон хөрөнгө оруулагчдын асуудал яригдаж байна. Засгийн газар Тавантолгойн төслийн шалгаруулалтад 1/3-ийн бодлогыг яаж харгалзсан бэ гэдгийг асуумаар байгаа юм. Өнөөдөр гадны бүх хөрөнгө оруулагчид Монголын төр УИХ-аараа баталсан энэ том бодлогодоо хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж байгаа. Тавантолгой бол Монголын Засгийн газар үндэсний эрх ашгийнхаа үүднээс зориглож гаргасан том бодлогоо хэрэгжүүлэх нь үү, эсвэл цаашид уландаа гишгээд явах уу гэдгийг харуулах том шалгуур.
-УИХ, Засгийн газрын шийдвэр, хууль, тогтоол, улс төрийн алхмуудыг үндэсний аюулгүй байдалд харшилж буй эсэхийг иргэний нийгмийнхэн гойд анхаарах болсон. Бүр тодруулбал, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах гэж байна гэсэн үндэслэлээр төрийн шийдвэрийг их шүүмжлэх болсон байна. Тэдний шүүмжлэлд үнэний хувь хэр хэмжээтэй байдаг вэ?
-Аюулгүй байдал судлалд “аюулгүй байдалжуулах” гэсэн ойлголт байдаг. Улстөржүүлэх гэдэгтэй утга ойролцоо юм даа. Тэгэхээр хүссэн асуудал бүрийг аюулгүй байдалжуулаад эхэлбэл буруу явж байна аа гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүйд учрах дарамтаас эхлээд аюулгүй байдлыг хангах хүн хүчний нөөц, цаг хугацаагаа яаж хуваарилах вэ гээд утгагүй асуудал улам л их болно. Үндэсний аюулгүй байдалд хамаарах асуудлын зааг ялгаа гэж байдаг. Улс орны улс төр, эдийн засгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутаг, соёл иргэншил оршин тогтнох, хүн амын томоохон хэсгийн эрүүл мэнд, аюулгүй байдал гээд хамрах цар хүрээ, ач холбогдлоор нь асуудалд хандах ёстой. Жишээ нь арван хүн хоолны хордлого авчээ гэвэл энэ чинь мэргэжлийн хяналт, хүнсний эрүүл ахуйн асуудал. Монголын хүн ам бүхэлдээ чанарын баталгаа муутай хоол хүнс хэрэглэж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндсөн ноцтой асуудал. Монгол Улсын хүн амын тэн хагас нь Нийслэлдээ хортой утаагаар амьсгалж, газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг үндэсний аюулгүй байдалд шууд хамаарах асуудал гэж үзэхээс аргагүй.
-Үндэсний аюулгүй байдал хамгийн ноцтой хөндөгдөж байгаа салбар гэвэл, таны бодлоор...?
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дотоод аюулгүй байдал гэж томъёолол бий. Гол нь Монгол Улс Үндсэн хуульдаа нийцсэн төр шиг төртэй байх асуудал. Өнөөдрийн аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал гэвэл энэ л гэж би хэлнэ. Яг өнөөдөр монголчууд бид эдийн засагтаа өөрсдөө эзэд нь байж, монгол хүн эх орныхоо эзний ёсоор амар тайван, баталгаатай амьдарч чадах уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх тийм эгзэгтэй цагт амьдарч байна гэж би ойлгож байгаа. Хаашаа явах нь төрөөс, тэр дундаа эрх барьж байгаа улс төрийн хүчин, шийдвэр гаргаж байгаа цөөн хүнээс их хамаарна. Дахиад л Тавантолгойгоор жишээ авъя. Ийм хариуцлагатай үед Монголын Засгийн газар Тавантолгойн асуудалд хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргах вэ, урт хугацааны эрх ашгаа бодож нухацтай шийдвэр гаргах уу, улс төрийн амлалтдаа шахагдаж гадна дотнын барьцаанд орох уу гэдгээс маш их зүйл хамаарна. Монголчууд түүхийн турш цөөхүүлээ явж ирсэн мөртлөө хүн төрөлхтнийг гайхашруулсан түүхийг бүтээгээд өнөөг хүртэл амьдраад л ирсэн агуу ард түмэн. Өнөө маргаашийн сонгуулиар юм дуусахгүй. Төр холын хараатай, хариуцлагатай байж, нэг хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө бус, нийт Монголынхоо эрх ашгийн төлөө тууштай байж чадвал монголчууд бид тун удахгүй бүгдээрээ дэлхийн хөгжилтэй орны иргэдтэй адил хангалуун амьдарч болохоор цаг ирж байна.
-Сүүлийн үед Монголын Засгийн газар гадны орнуудын цөмийн хаягдлыг нутагтаа булах шийдвэр гаргах гэж байна гэсэн яриа газар авч, иргэд үүнд их түгшиж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй, байр суурьтай байна?
-Ийм асуудал байхгүй гэдгийг Засгийн газар ч, Ерөнхийлөгч ч маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Энэ асуудал Засгийн газар, ҮАБЗ-ийн түвшинд хэзээ ч албан ёсоор яригдаагүй. Ийм том асуудал энэ түвшинд яригдахгүйгээр шийдэгдэх ямар ч боломжгүй. Монгол чинь төр засагтай, тагнуул, хууль хяналтын байгууллагатай улс шүү дээ. Бас өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж дэлхийд зарлачихсан, хуулиар цөмийн зэвсэг, цөмийн хог хаягдал байрлуулах, дамжуулах өнгөрүүлэхийг хориглочихсон улс. Ер нь бол цөмийн хаягдлын асуудал аль ч орны хувьд нэн эмзэг асуудал учраас тэр хаягдлыг харьцангуй амар тайван, өөрсдөө цөмийн зэвсэг бүтээгээд дэлхий нийтийг айлгаад эхлэхээргүй, төр засаг нь харьцангуй нээлттэй, гадны орнууд, олон улсын байгууллагуудын хяналтыг хүлээн зөвшөөрөөд хамтраад ажиллачихаар улсыг олоод цөмийн хаягдлаа тэнд байрлуулчих юмсан гэсэн сонирхолтой гаднын орнууд цөөнгүй байдаг. Монгол бол гадныхны харж байгаа ийм шалгуурыг хангах орны нэг байх үндэстэй. Аль 1990-ээд оны дунд үеэс гаднынхан манайханд ийм юм яриад явна гэсэн сураг энд тэнд гардаг л байсан. Энэ салбарт ажилладаг бидний хувьд энэ яриа шинээр сонссон зүйл биш. Харин сүүлийн үед энэ асуудал яагаад ингэж хурцдаад, гадаадын хэвлэлүүдээр бичигдээд эхлэв гэдэг нь л сонирхол татах хэрэг.
-Та үүний шалтгааныг юутай холбож байна?
- Миний хувьд ийм яриа газар авсныг хэд хэдэн шалтгаантай холбон үзэж байгаа. Хамгийн нэгдүгээрт, манай улс ураны нөөцөө түшиглэж цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлоготой болсон, энэ салбарт гаднын орнуудтай албан ёсны хамтын ажиллагаа хөгжүүлж эхэлсэн нь ийм хар сэр үүсэх эхний шалтгаан болсон нь мэдээж. Энэ салбарт хамтран ажиллах асуудал яригдсантай холбоотой цөмийн хаягдлыг нутаг дээрээ байрлуулах асуудлыг судалж үзээч гэж ярьж яваа гаднын хүмүүс байсан гэдгийг зарим албаны хүмүүс ярьдаг. Энэ бол албаны түвшинд яриа хэлэлцээр хийсэн гэсэн үг огт биш шүү дээ. Тэгэхээр ийм яриа гараад байгаа үндсэн шалтгааны талаар би хувьдаа хоёр гурван зүйлийн таамаглал дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, Монголын нийгэм энэ асуудалд яаж хандах нь вэ гэдгийг туршихын тулд гаднаас зохион байгуулалттай тараасан сенсаац байхыг үгүйсгэх аргагүй. Хоёрдугаарт, энэ мэдээлэл гаднын тодорхой сонин хэвлэлээр их яваад байгаа. Монгол Улсад энэ ураны салбарт хөрөнгө оруулах, байр сууриа эзлэхийг хүссэн хөрөнгө оруулагчид олон байгаа. Тэдний хоорондын өрсөлдөөн, нэгнээсээ давуу байдал олж авахын төлөө зориудаар явуулж буй мэдээллийн дайны хэлбэр байж ч болно. Гуравдугаарт, манайд сонгууль ойртож байна. Дотоодын улс төрийн шалтгаан ч цаана нь байхыг үгүйсгэх арга алга. Ер нь бол бид чинь мэдээлэл, сэтгэхүйн дайны эрин үед амьдарч байна. Манай тусгай албад энд дүгнэлт өгч, ажлаа хийж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Ер нь цаашдаа Монголд цөмийн хаягдал булах тухай асуудал байж болох уу? Та юу гэж бодож байна?
-Энэ бол өнөөдөр миний хариулт өгөх гээд байх асуудал биш гэж бодож байна. Монгол Улс цөмийн эрчим хүчний салбараа яаж хөгжүүлэх вэ, өөртөө атомын цахилгаан станцтай болох уу, хэрэв тэгвэл өөрийнхөө хаягдлыг ч гэсэн яах вэ гэдэг асуудал ч одоогоор амьдрал дээр тодорхой бус л байна шүү дээ.
-Яг энэ яриатай холбоод асуухад үндэсний аюулгүй байдлын асуудал нууц байх ёстой гэж хүмүүс ойлгодог. Тэр хэрээр “аюулгүй байдал” гэхээр ямар нэг айдас, түгшүүртэй зүйлийн талаар бодож эхэлдэг. Үнэхээр үндэсний аюулгүй байдлын асуудал нууц хаалттай байх ёстой юу, эсвэл харин ч нээлттэй байх сэдэв юм уу?
-Үндэсний аюулгүй байдлын асуудал гэдэг бол цэрэг дайны асуудал төдий биш. Ялангуяа Монгол шиг цөөн хүн амтай орны хувьд хүн ард нь аюулгүй, эх орондоо эзний ёсоор тайван амьдрах тухай л асуудал. Аюулгүй тайван амьдралын асуудал утаа, газар хөдлөлт, хоол хүнс гээд бидний өдөр тутмын энгийн амьдралын асуудалтай холбогдож байгааг дээр хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ тухай мэдээллийг төр аюулгүй байдал гэдэг нэрээр иргэнээсээ нууцлах тухай ойлголт байж болохгүй. Аюулгүй байдал гэдэг бол төрийн өмч биш. Төр харин ч аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ яаж биелүүлж байгаагаа иргэддээ тайлагнадаг байх ёстой. Нөгөө талаас төрд мэдээж улс үндэсний эрх ашгийн төлөө нууцлах ёстой мэдээлэл гэж байна шүү дээ. Тэр нууцлах мэдээллийнхээ зааг ялгааг харин маш тодорхой болгоод нууцалсан шиг нууцлах ёстой. Төрийн нууц хадгалалт, хамгаалалтын асуудлыг шинэ өнцгөөр харж, шинэ шатанд гаргах цаг болсон. Ер нь бол мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах, мэдээллийн нууцлалыг хангахын аль аль нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой чухал асуудал. Аль нэгийг нь хэт дөвийлгөж болохгүй.
-Саяхан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа Засгийн газар хууль зөрчиж Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүйгээр цэргийн анги байгуулах шийдвэр гарсан тухай ярьсан байна лээ. Та энэ талаар тодруулаач?
-Энэ оны долдугаар сарын эхээр Засгийн газрын 229 дүгээр тогтоол гарч, Цагдаагийн академи, Тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэд Дотоод хэргийн их сургууль байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу саяхан Засгийн газар Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн дэргэдэх цэргийн ангиудыг татан буулгаж Дотоодын цэргийн анги байгуулах шийдвэр гаргахаар тогтсон юм билээ. Хуулиараа бол цэргийн анги байгууллагыг татан буулгах, байгуулах, байршил тогтоох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн шийдвэрлэх ёстой. Гэтэл зөвшилцөлгүйгээр дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргаад явчихсан. Уг нь ХЗДХЯ чинь хуулиа хамгийн сайн мэдэж байх ёстой газар биз дээ. Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хуулийн дагуу зөвшилцөж асуудлаа шийдэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа. Түүнээс гадна цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагууд чинь хэдий хүчний байгууллагууд ч гэсэн өөр өөрийн нарийн чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагууд шүү дээ. Би л лав дэлхий дээр цэрэг, цагдаа, тагнуулын боловсон хүчин бэлтгэх тогтолцоогоо ингэж хольж хутгаж бантан болгосон газар манайхаас өөр байгаа эсэхийг мэдэхгүй юм байна. Энэ чинь мэдлэг улам бүр нарийсан хөгжиж яваа XXI зуун шүү дээ. Бид хойшоо биш, урагшаа л явмаар байна.
-Өнөөдөр сонгуулийн тогтолцоог өөрчилж чадах эсэх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж, хүлээгдэж буй асуудлуудын нэг. Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийн өөрчлөлт тун чухал зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Яагаад гэвэл төрийг зохион байгуулах хууль учраас. Энэ талаар Ерөнхийлөгчийн байр суурь тун тодорхой байгаа гэж ойлгож болох уу?
-Сонгуулийн хууль бол сонгууль зохион байгуулах тухай төдий хууль биш. Төрийн эрх хэнээс хэнд ямар замаар шилжих вэ гэдэг тухай асуудал. Төр бол Монгол үндэстний туурга тусгаар оршин тогтнохын хамгийн том баталгаа нь. Гэтэл харамсалтай нь цөөнгүй улстөрчид үүнийг өөрийгөө сонгуулах тухай хууль л гэж ойлгоод байх шиг байгаа юм. Ерөнхийлөгч мажоритар тогтолцоог дэмжихгүй байгаа. Үүнд хэдэн гол үндэслэл байгаа юм. Монголчууд өнөөдөр тойргийн улс төрөөр хөөцөлдөх биш, улс үндэсний аюулгүй байдал, хөгжлийн томоохон асуудлууд дээр төвлөрч том бодлогоо нухацтай ярилцдаг байх хэрэгтэй тийм цаг үедээ байна. Гадаад бодлогоо, батлан хамгаалахаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогоо, нефть шатахууны асуудлаа тойргийн нүдээр биш, улсынхаа энгээр, дэлхий нийтийн түвшинд харж ухаанаа уралдуулмаар байна шүү дээ. Төр оршин байгаа л бол батлан хамгаалах асуудал хамгийн чухал асуудлын нэг байх ёстой. Хамгийн хүчтэй, хэн ч дайрч довтлохооргүй, хэнд ч дийлдэхээргүй мэт харагдах манай хөршүүдийн хувьд ч ийм л байгаа. Өнөөдөр Батлан хамгаалах бодлого ярихад түүнийг огт сонирхохгүй, ойлгохыг ч эрмэлзэхгүй байгаа УИХ-ын ч, Засгийн газрын ч гишүүн цөөнгүй байна шүү дээ. Тойрогтоо яаж таалагдах вэ гэдэгт л хамаг ухаан санаа нь төвлөрчихөөд. Дан мажоритар тогтолцоогоор явахаар байдал ийм л болж байна. Монголчууд үндэсний эрх ашгаа тойрсон асуудлаа ярилцаж чадахгүй жалга довны асуудлаар хэмлэлдэж хүчээ барах нь хэнд ашигтай юм бэ? Хоёрдугаарт, жижиг тойрогт мөнгө хүчтэй нөлөөлдөг. Мөнгө эх оронгүй, мөнгийг хэн ч төлж болно. Дараа нь мөнгөө төлсөн нь л хөгжмөө захиалаад явна шүү дээ.
-Сонгуулийн тогтолцоо яах вэ, булхайгүй л явбал бусад асуудал дагаад шийдэгдэнэ гэж үздэг хүмүүс ч байдаг?
-Тийм биш гэдгийг дээр хэлсэн бодит жишээнүүд харуулж байгаа биз дээ. Би ийм үг хэлж байгаа хүмүүсийг гол асуудлаас анхаарлыг холдуулж, өөртөө ашигтай хувилбар хайж байгаа юм болов уу л гэж хардаг. Гэхдээ энэ бол сонгуулийг шударгаар явуулахын ач холбогдлыг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Сонгуулийг санаатайгаар будлиантуулж, хууль зөрчиж байна гэдэг бол жинхэнэ утгаараа төрийн эрхийг Үндсэн хуулийн биш аргаар олж авах гэсэн төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг. Ийм гэмт хэргийг илрүүлэх механизм, тооцох хариуцлага нь тодорхой байх ёстой. Одоо явж байгаа сонгуулийн хуулийн талаар зарим мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Хууль зөрчвөл эрүүгийн хуулиар шийдэх санаа тусгаж байгаа мөртлөө, гомдол гаргах, шүүх хяналтын байгууллагаар шалгуулж хэрэг үүсгэх зам нь хаалттай шахуу хууль гарах гээд байнаа гэж. Үүнийг УИХ сонгуулийн хууль хэлэлцэхдээ сайтар нягталж үзэх байх гэж бодож байна.
-Таны яриаг сонсохоор нэг талаас төр их нээлттэй байх ёстой ч юм шиг, нөгөө талаас их хатуу чанга байх ёстой ч юм шиг өнгө аяс сонсогдоод байна?
-Ер нь тийм л байх ёстой шүү дээ. Бидний байгуулахыг хүсч байгаа нийгэм, түүнд зохицсон төр тийм л байх ёстой. Иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах тухай ярьдаг биш, үнэхээр дээдэлдэг. Нийт иргэдийнхээ төлөө, үндэсний нийтлэг эрх ашгийнхаа төлөө бодлоготой, түүндээ нийцсэн хуультай. Хуулиа хэрэгжүүлэх дээр харин хамгийн тууштай байж чаддаг тийм л төр бидэнд хэрэгтэй байна. Энэ бол төрийн үндсэн үүрэг нь. Төр ийм л байж чадвал хүмүүс буй болсон эдийн засгийн боломж дээр сайхан амьдраад л явчихна. Монголчууд чинь төрөөс хамгийн хараат бусаар амьдарч, байгалийн хамгийн хатуу ширүүнийг даван туулж, өөрийн аж ахуйгаа хөтөлж өнөөг хүрээд ирсэн амьдрах чадвар сайтай үндэстэн. Өнөөдөр шиг ийм утаатай хотод шахцалдан амьдарч, төрөөр тэжээлгэх гээд алгаа тосоод сууж байсан түүх бий гэж үү. Ийм байдалд хүрсэн нь нэлээд хэмжээнд өнөөдрийг хүртэл төрөөс явуулж ирсэн алдаатай бодлого, төрийн чадавх дутагдаж ирсэнтэй холбоотой гэж би боддог. Ийм байдлаар удвал улс үндэстний ирээдүй юу болох вэ? Тэгэхээр төр ямар байх ёстой, тэр хэмжээнд өөрийгөө засаад, чадавхжуулаад авбал Монголын ард түмэн харин тийм төрийн доор алзахгүй амьдраад явчихна аа л гэж би итгэж явдаг юм.

DR. PRADHAN
иргэн
оогий
оогий
ами
Цэнгэл
Зочин
Зочин
nyamka
Зочин
Зочин
Зочин
irgen