ХУНТ НУУР
Сэтгэл дотроос минь сэрж ниссэн хун тайзан дээр бүжиж эхлэв. Зүрхэнд минь зүүлттэй явдаг Ханхүү одоо дэргэд минь байна.
Сэтгэл дотроос минь сэрж ниссэн хун тайзан дээр бүжиж эхлэв. Зүрхэнд минь зүүлттэй явдаг Ханхүү одоо дэргэд минь байна. Үргэлж баяр догдлол, уйтгар гунигаар ээлжлэн давалгаалавч нээгээд үзчихэж болдоггүй сэтгэл зүрхээ би одоо ил гаргаад харж сууна. Яг л зүрхээ алган дээрээ тавьсан юм шиг эмзэглэн догдолж үздэг өнөөх “Хунт нуур”...
Энэ удаад “Хунт нуур” бүжгэн жүжгийг Монголын сонгодог урлагийн тайзнаас дэлхийн тавцанд хөл тавьсан алдарт балетчин Д.Алтанхуяг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэрт бүжигчдийн хамтаар амилууллаа. “Хунт нуур” дандаа л яруу сайхан, гайхамшгийг мэдрүүлж төгсдөг, энэ удаад ч тийм байлаа.
Долоо хоног бүр манай бүжигчдийн амилуулдаг хайрын түүх, манай хөгжимчдийн эгшиглүүлдэг ид шидийн аялгуунд ховсдуулах дуртай жинхэнэ үзэгчдээрээ дутсан энэ удаагийн “Хунт нуур” гайхамшигтай, харин үзэгчид нь “уйтгартай” байлаа. “Хунт нуур”, тэгээд Д.Алтанхуяг, алдарт бүжигчдийн нэр хүндийг даган үнэ нь өссөн энэ удаагийн тоглолтын тасалбарын эзэд яагаад ч юм бэ, таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй. Харин театрын найрал хөгжимчдөд хайр хүрч, хүндлэл төрлөө. Хийлч Ц.Мөнхболдын гоцлолыг бахадмаар, магтмаар байлаа.
Хүлээн догдолж байж үзсэн “Хунт нуур”-аас гарч явахдаа өөр дотроо маргалдлаа. “Night of ballet”-ыг заавал үзнэ” гэж нэг хүн хэлэхэд нөгөөх нь “яасан ч үзэхгүй” гэж тунина. Д.Алтанхуягийн тээр жилийнх шигээ бүжиглэхийг нь дахиад хармаар шуналдаа хөтлөгдөхдөө “заавал үзнэ” гэж өөртөө хэлнэ. Тэгснээ “хэрэв тэр тэгж шунасан шиг чинь бүжиглэхгүй бол чи яах юм бэ” гэж өөрөөсөө асууна. Хүлээснээсээ ихийг түүнээс хүсээд байгаа юм бол уу даа?!
“Хунт нуур” үлгэр юм. Гэвч хүн бүр энэ үлгэрийг амьдралаас хайн олж, хувь заяа, жаргал зовлонгоо бүтээдэг. Үлгэрийг хүмүүс амьдрал болгож, амьдралыг урлаг л үлгэр болгодог. Амьдрал, үлгэр гэдэг хоёр ертөнцөд нэгэн зэрэг амьдардаг бүжигчдэд цагаахан атаархлаа.
Үлгэрийн ханхүү, хун, гүнж байх ямар бол?! Хүмүүс тэднийг өөрсдөөсөө өөр, байгалийн хуулиас ангид ид шидийн ертөнцийн бүтээл гэж итгэдэг учраас яг л тэр төсөөлөл шиг нь байх ёстой биз. Энэ хатуу даалгавар байж таарна. Хун шиг дэвж, хуй салхи шиг эргэж, өд шиг хийсэх ёстой. Тэгж байж Одеттагийн хайр, Оделлиягийн хүсэл шунал, Зигфридын дурлал, Ротбардын хар хүчийг үзэгчдэд мэдрүүлж чадна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа цагаан хунгийн дүрд хувилсан Миса Куранага үзэгчдэд таалагдсан. Япон бүсгүйн урласан хун гоё далавчтай, тэгээд ялимгүй дүнсгэр нууцлаг болсон байх. Харин хар хунг амилуулсан америк бүсгүй Уитни Женсоны бие галбир төгс гэмээр санагдсан. Энэ удаад 32 эргэлтээс 23-ыг нь гүйцэтгэсэн түүнийг мэргэжлийн хүрээнийхэн техник сайтай гэж үнэлж буй ч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх эрч хүч ялимгүй үгүйлэгдсэн. Алиа салбадайд тоглосон африк залуугийн үсрэлт үзэгчдийг хөөргөсөн. “Хар хөвгүүд сагс тоглодог бол би тэднээс өөр байхыг хүссэн” гэж ярьдаг түүний хөдөлгөөн бүр харынх л байсан. Спортын төрөл, бүжгийн урсгал бүр харуудаас гардаг гэлцдэг. Хачин эвсэлтэй, мэдрэмжтэй хар арьстан сонгодог урлагийн тайзан дээр яг л тэр хэвээрээ. Харин үзэгчдийн хамгийн ихээр хүлээсэн Д.Алтанхуяг ямар байсан бэ гэж үү? Асуух хэрэггүй байх аа. Тэр угаасаа ханхүү шүү дээ.
Сэтгэл доторх хунгаа дэвүүлж, зүрхэн доторх ханхүүгээ амилуулж, амьдрал үлгэрийн завсарт нэгэн үдшийг өнгөрөөсөн үзэгчдийг би дүгнэх эрхгүй ээ, та нартаа ч бас баярлалаа.

ганганчимэг
pandar
Xacap
delgermaa
Хаха
evoll
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕС
ulemj
zochin
Зочин
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
set
setegld urgasan jiguur
tuya
Зочин
зөгий
zochin
ene hen be
Зочин
gan
tera
イヤリング
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Тэнэгтдэг байна ш дээ.
nice
d