ЯРУУ НАЙРАГ, СПОРТ ХОЁРООС БУСДАД ХӨГШИН ЗАЛУУГИЙН ЯЛГАА ХАРАГДДАГГҮЙ
Аль болохоор залуучуудыг дэмж, ахмадыг хүндэлж сур гэсэн хэллэг уламжлалаасаа яаж салах вэ.
Аль болохоор залуучуудыг дэмж, ахмадыг хүндэлж сур гэсэн хэллэг уламжлалаасаа яаж салах вэ. Төр засаг, хувь хүн ялгаагүй аливаад ийм чиг хандлага бариад сурчихсан. Энэ нь социализмын үеэс бий болсон таримал үзэл биш ерөөсөө манай дорно дахины ёс заншил байгаа юм.
Ази зүгийнхэн л нэгнийгээ ахаа, эгчээ, аниа жаажаа гэцгээдэг болохоос өрнийнхөнд та гэсэн үг ч байдаггүй. Хүнийг хүүхэд, дараа нь насанд хүрсэн том хүн гэж хоёр л хуваадаг. Нэгэнт насанд хүрсэн, бие гүйцсэн бол түүний 18-тай, 78-тай эсэх нь ямар ч хамаагүй. Ноён (хатагтай) гэсэн ганцхан багцанд насан турш ажиллаж амьдарцгаадаг. Хүнийг ингэж насаар нь ялгаварлахгүй орчин бий болгохоор тухайн үндэстэн даяараа ирээдүйдээ итгэлтэй болж, хөдөлмөрийн бүтээмж сайжирч, урт насалцгаах юм. Хүмүүсээ тэтгэвэрт нь удааж гаргадаг орон болгон өндөр хөгжилтэй байдаг нь тохиолдлынх биш.
Тэгэхээр залуусаа аль болохоор дарамталж ад үз гээд байгаа юм биш. Зүгээр л хүмүүсийг битгий насаар нь ялгаварлан гадуурх, бага гэж битгий басамжил, хөгшин хэмээн бүү гол, та, чи хэдтэй вэ гэж бусдын дотор руу өнгөлзөж яахнав. Юмыг чинь хийж чадаж байвал хэдтэй ч байсан чамд ямар хамаатай юм. Эх захаа алдсан явдал гэхээс л дор бүрнээ жийрхдэг. Тэгсэн мөртлөө эмээ бандитай, охин өвөөтэй ханилаад суучихсан тохиолдол бишгүй л байдаг. Манай улс төрд "Одоо залуу үеэ гаргаж ирэх цаг болжээ, эсвэл амны салиа нь гараагүй мангар бацаан" гэж ирээд л нас яриад явчихдаг. Яах аргагүй хүний залуу нас шаардагддаг салбар бол спорт юм. Тэнд өсвөр үеийн, насанд хүрэгчдийн гэх ангилал, шатлал дэлхий нийтээр тархаж хэвшсэн. Ингэж ангилахаас ч өөр арга байдаггүй. Хүн байтугай малыг уралдуулахад даага шүдлэн гээд нас насаар нь уяхаас өөр аргагүй биологийн шалтгаан байна. Өөр нэг залуу нас хэрэгтэй салбар бол яруу найраг гэлцэх юм билээ. Магадгүй. Д.Нацагдоржийн хорин хэдтэйдээ бичсэн шүлгийн уран тансаг, ухаалаг шийдэл энэ тэрийг одоогийн өндөр боловсролтой цаг үеийн дөчин хэдтэй харчуул ч олж харж чаддаггүй. Гэхдээ энд нас бас ямар ч хамааралгүй гэдгийг нөгөө талаас нь хэлчихэж байгаа юм.
Настай хүнд суудал тавь гэдэг чинь маш том доромжлол гэлцдэг. Бид болохоор баярлаад л харин суудал тавьж өгөхгүй болохоор эх захаа алдсан энэ тэрд нь хүрээд л. Яагаа ч үгүй байж настан болох, хөгшрөх дуртайг нь яана. Бушуухан өтөлж тэгээд үхэх гэж яарсандаа биш нийгэм өөрөө түрүүчийн ээлжийн хүмүүсээ янз бүрийн хэлбэрээр дарамтлаад байгаа байхгүй юу. Залуу малчин, Залуучуудын холбоо, Залуу зохион бүтээгч, Залуучууд САА, 18-аас 21 насны залуус...Улс даяар хавтгайрсан их залуу насны тодотголууд. Сүүлдээ бүр зүв зүгээр ажлаа хийж байгаа, ёстой нөгөө ид ажиллах бүтээх насандаа яваа нэгнийг элдвээр гоочлох мөртлөө хажууд нь байгаа залууг "аль болохоор урам өгч дэмжих" болжээ. Харамсалтай нь тэр "дэмжүүлээд" байсан залуу төд удалгүй "хөгширч" дараагийн нэг далжийсан нөхрийг энхрийлээд эхлэх жишээтэй.
Жаахан байж байгаад л төр эргэдэг, үзэл санаа өөрчлөгддөг, шашин солигддог, компани дампуурдаг, хүмүүс богино насалдаг, үргэлж дайн алаан шудаан болдог тийм ороо бусгаа нийгэм биднээс улам холдсоор л байна.
Гэрээслэлээ үлдээгээд үхэх гэж байгаа юм шиг байнга "Залуучуудын дунд зохиох арга хэмжээ"-г хөөрөгдөх нь ядаж л муу ёр юм шүү дээ. Дээр нь "хүмүүжил" гэдэг балай юм нэмэгддэг. Хүмүүжил нь коммунизмын үзэл сурталтай эвцэлдээд бүр бантагнуулна. Төлөв даруу, эх оронч байх юу ч билээ. Угаасаа л нийгэм өөрөө хувь хүнийг гаж ааш гаргаад байвал хүлээж авдаггүй байгалийн зүй тогтолтой. Тэр л жамаар тэр бацаан явж чадвал зол, чадахгүй бол хохь нь л биз.Тэрний өмнөөс санаа тавиад, санаа зовоод, зааж зураад байдаг чинь илүү ажил.
Аа харин насанд хүрээгүй хүүхдийн хувьд бол шал өөр шүү. Байгууллагын албан тушаалтан залуус гэж донгосч байхынхаа оронд хүүхдийнхээ эцэг эхийн хуралд тасралтгүй очиж байх ёстой. Зөвхөн тэнд л ирээдүй хойч үе, хүмүүжил энэ тэр чинь яригдах ёстой. Тэнд булингар үүсвэл дараа нь тунгалагших боломж маш бага.
Нийгмийн төрөл бүрийн салбаруудыг ажиглаж байхад ажиллагсад дөнгөж дөч гараад л бажгаддаг юм билээ зайлуул. Зарим нь ч зөнөглөөд, илт бүтээмж нь буураад хэцүү л байдаг байх. Тэглээ ч гэсэн хүнийг насаар нь овроор нь шалтаглаж хавчиж гадуурхах, ажилд авахгүй байх нь, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Мөн залуусыг залуу байна гээд өгөх ёстой шагнал, хийвэл ч хийчихээр албан тушаалд томилохгүй байх зэрэг нь үүнд бас хамаарна. Энэ бүх шударга бус явдлын анхны сэдэл нь манайхны хувьд хүний насыг их тоолдгоос үүссэн байдаг. Амьдрал гэдэг чинь "21 мянга"-аа авах гээд оочерлож байгаа мэт тийм дараалалтай явагддаггүй. Тийм уйтгартай нэгэн хэвийн хайрцагласан нийгмийг бид үзэж хаширсан. Тэгж болдоггүй юм байна лээ. Тэрнээс болж хувьсгал үүссэн.
Зүгээр л цөмөөрөө "Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн" зохиохоо больчихъё. Хөгшин хүнд суудал битгий тавь. Чи хөгшрөөгүй болоод л автобусаар тэнэж явна шүү дээ. Энэ нас гэдэг дэмий саадыг аваад хаячихлаар залуучууд алмайрч цаг алдалгүй яаравчлан эрдэм ном туршлагаа базааж, ахмадууд нь болохоор үсээ хараар будаж цэмбийгээд ирнэ. Хамгийн гол нь хөдөлмөрийн бүтээмж эрс сайжирч улс орны хөгжил түргэсч, тэр хирээр бүгдээрээ аз жаргалтай амьдрах боломжтой. Хүнийг эрэмбэлэх, зааглахаас өөр аргагүй нөхцөл шалтгаан өчнөөн байхад зөвхөн насны тоотой зууралддагаа болимоор юм. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн хаялгаар одоо нас, бяр чадлаас хамаарахгүйгээр ихэнх ажлыг хийдэг болчихоод байна.

sj
nym
түм
аа
zochin
Зочин
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
б.цэнддоо
Зөгий
зөгий
Зочин
zochin
Tuvshin
Зочин
Зочин
gangaa ovoo
zochin
Tod Otgonbayar, London
Зочин
сс