ИРЭХ ЗУН ЗУСАХ БЭЛТГЭЛЭЭ ЭРТНЭЭС БАЗААЯ
Жил болгоны өдийд дөрвөн улиралтай Монгол нутаг даяар өвөлжилтийн бэлтгэлд санаа тавьдаг уламжлалтай.
Жил болгоны өдийд дөрвөн улиралтай Монгол нутаг даяар өвөлжилтийн бэлтгэлд санаа тавьдаг уламжлалтай. Хүмүүс төдийгүй огтоно зурам, мал сүрэг хүйтэн улирал айсуйг зөнгөөрөө мэдэрцгээдэг. Ер нь өвөлд бэлдэнэ гэдэг нь хүнд биш амьтан ургамалд л хамгийн их хамаатай асуудал юм. Мөн амьтны амьдралаар амьдардаг зарим үндэстэн, түүний доторх нийгмийн арчаагүй салбарт энэ асуудал хурцаар тавигддаг гэж болно. Түүнээс бус анх удаа өвөлтэй учрах гэж байгаа юм шиг нийгмийг бүхэлд нь түгшээх ямар шаардлага байна вэ?
Олон жилийн туршлагаас харж байхад намаржингаа өвөлжилтийн бэлтгэл гэж ярьж ярьчихаад дүн өвөл болох үеэр байгууллагууд уурын зуухаа тэс хөлдөөх, айлууд гаднаа ганц ч түлээгүй байх зэрэг наад захын ажлаа огт бэлдээгүй байж л байдаг. Тэглээ гээд "бакрийшиг" ч болохноо шатаагаад юу ч болоогүй юм шиг идэр есийг дажгүй давчих юм. Малчдын хувьд бол тэр олон хонь ямаагаа долоо хоног тэжээх хэмжээний өвс хадлан базаах боломж ч байхгүй. Өнгөрсөн хавар үстэй дээлээ гаргаад хаячихаагүй, өнөө зун эсгий туургануудаа үерт урсгаагүй бол өөрөөр өвөлд өөрийгөө бэлдээд байх гойд юусан билээ. Бүхэлдээ байгаль цаг уураас хамааралтай мал аж ахуйн салбарт ажиллагсад жилийн жилд л өвлийн бэлтгэл хийлгүй намаржин айрагдаж, наадамдсаар өвөлтэй золгодог ш дээ. Газар тариалангийн хувьд бол бүр хачирхмаар үйл явдал өдийд болдог. Тэд айсуй өвөлд биш харин эсрэгээр ирэх зун яах бэлтгэлээ өнөөдрөөс бэлддэг. Хойтон тариа хэрхэн ургах хувь заяа энэ зун хэр зэрэг уринш хийснээс шалтгаална. Тариаланчид биднээс арай алсыг харж чадаж байна гэсэн үг.
Нийт хүн ам нь төвлөрсөн, хот сууринд амьдардаг болсон орчин цагийн монголчуудын хувьд зуны дэлгэр сайхан цагийг хэрхэн үр ашигтай, бас зугаатай өнгөрөөх нь магадгүй өвлөөс ч илүү ач холбогдолтой байж магадгүй. Ихэнх суурин газрууд дулаан ирмэгц хөл хөдөлгөөнд орж нураахыг нь нурааж, босгохыг нь босгож эргэн тойрон ундуй сундуй орчныг бүхэл зуны турш бий болгож байна. Улаанбаатарт л гэхэд дулааны шугам сүлжээ, зам засвар, хот тохижилт гээд мөнхийн нүжигнэсэн дуу чимээ. Яасан ч дуусдаггүй тамын хуурай ажлууд байдаг юм. Наадахаа болиоч, өвөл нь утаа, зун нь түгжрэл гээд хэдийд нь хэвийн амьдрах болж байна гэмээр. Хэрэв тэгж ундууцвал "Өвөлд бэлдэж байна" гэсэн ганц үгээр ам таглана.
Одоо өвөлд биш зунд бэлддэг цаг үе болоогүй юу? Хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, сэтгэж бодох чадвар, ажлын хариуцлага энэ тэр хүйтний улиралд илүү сайн байдаг. Зуны халуунд бүгд алмайран, ажил хийх, ном унших зэрэг нь нэн залхуутай. Ажил ч урагшаа явж өгдөггүй. Бороо орно, нар шарна, найр болно, хүүхдээ асарна, сувилалд явна, дарга нар эзгүй асуудал шийдэгдэхгүй. Энэ нь бидний арчаагүйнх биш цаанаасаа биологийн хүчин зүйлс нөлөөлөөд байгаа хэрэг. Бие организм дотроосоо амраачээ, сэтгэл санаагаа тайван байлгаачээ гэсэн дохиог өгөөд байна. Үүнийг үл анхааран сэтээ сэвээгүй зүтгэж явсаар нэг л мэдэхэд биегүй болчихдог. Монголчуудын богино наслаад байгаагийн нэг шалтгаан энэ байж ч магадгүй. Ядахнаа тэр сайхан улирлын амт шимтийг амсаж амжилгүй байсаар хүзүүний ороолт, ноосон малгайгаа өмсөх цагт тулна гэдэг харамсалтай юм.
Өвөл байшин барьдаг, зам тавьдаг, нүх ухдаг, тэр бүү хэл тариа ногоо цэцэг тарьдаг шинэ дэвшилтэт технологиуд мөн ч олон бий дээ. Эдийн засгийн эцсийн өртөг нь зун хийснээс хямдхан тусдаг технологи ч бий, менежмент ч бий. "Өвөлд сайхангүй, зунд муухайгүй" гэдэг. Дотор гадаа хийх хамаг ажлаа сэрүү орохоор бужигнуулж өгөөд зунд өөрсдийгөө бэлддэг болмоор санагдана.
Хойтон зун хүмүүсийг амраах, сувилах, аялуулах, наадах баярлах, гадаадын жуулчдыг татах ажлууд чухал бөгөөд сонирхолтой юм. Энэ бүгдийг одоо товлож өвөлжингөө засч тохижуулан дэлгэр улирал эхлэхэд хаалгаа нээх жишээтэй. Хувь хүн, албан байгууллагууд ирэх зун хэрхэн ажил амралтаа зохицуулах, ямар арга хэмжээ авбал зүгээр гэдгийг дүгнэн ярьцгааж, өвөл ажил цугларахаар шийдвэр гаргаж, хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийдэг жишиг тогтоомоор. Өвлийн турш зуныг ярьцгааж "Ёлкны маргааш зун", "Хавар ирлээ шүү хүүхнүүдээ" гэхчилэн сэтгэл сэргээсэн уриалга өрнүүлцгээдэг бол мөн сайхнаа.
Малчдыг өвөлд хэрхэн бэлдэх тухай биш зун хаагуур зусуулах, бэлчээрийн талхлалтаас хэрхэн сэргийлэх, байгаль орчны доройтлоос нутаг газрыг хамгаалах асуудал илүү чухлаар тавигдах хандлагатай болжээ. Нийслэл хот маань зургаагаас есөн сарын хооронд л хамгийн гоё үзэсгэлэнтэй болдог. Тэр богинохон үед нь амар тайван байлгаж өгөөч. Энэ үеэр хотын төвд аливаа засварын ажил хийхийг хориглож, нийтийн тээврээс бусад машин явахыг болиулж, унадаг дугуйгаар зорчдог, дуу чимээний аниргүй байдлыг бий болгох зэрэг бухимдалгүй сар өдрүүд хөвөрвөл иргэдээ том харж үзэж байгаа хэрэг. Энд манай орны хүн амын гол цөм нь амьдарч байгаа учраас эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт байх ёстой.
Дулаарал, байгаль цаг уурын эрчимтэй өөрчлөлт зэрэг биднээс шалтгаалах, үл шалтгаалах олон нөхцөл байдал бий болоод байна. Цаашид өвөл болох, өвөлжилт, зуд гэсэн проблемууд улам нимгэрэх хандлагатай. Энэ тийм чухал биш болох нь. Хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хүмүүс дасан зохицох маягаар л даван туулахыг эрдэмтэд зөвлөж байна. Яваандаа өвлийг биш зуныг, зуны нарны хорт туяаг хэрхэн даван туулах асуудал яригдах цаг тийм хол биш. Байгаль нийгмийн байдлыг түрүүлж олж хардаг, илүү холыг сэтгэдэг эрдэмтэд, сэтгүүлчдийн хэлээд байгаа үгийг бусад салбарынхан байнга анхаарч байгууштай.

nym
nym
Зочин
Зочин
Зочин
----w w w COMPUTERSHOP m n USA-gees irsen ZUUVRIIN
tuumuu
Javkha
saikhanaa
Зочин
бага тойргийн иргэн
Зочин
Зочин
negen
Lector
sdfsfsdf
asdasdas