СОЛОНГОСЫГ ЗОРИХ ИДЭР ЗАЛУУСЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦЪЁ
Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг эх орноо голж харийг зоригсдод хэлмээр байна.
Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг эх орноо голж харийг зоригсдод хэлмээр байна. Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээгээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр хэдэн мянган залуусыг хомроголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хийхээр явж буй залуус нь хайран байна. Манай залуус ч шөнө нойроо хугаслан Солонгосыг зорих урт дараалалд зогсох аж. 1990 онд картын бараанд дугаарлаж байснаас ч илүүтэй хэдэн арван метр урт дараалал бий болж, Солонгост очиж хар ажил хийвэл л амьдрал нь өөдөлж, ар гэр нь дэгжих мэт ойлгох юм. Тэнд очвол баян болно гэнэ, тэнд очвол аз жаргал ирнэ гэнэ. Тэгээд эх орноо, ээжтэйгээ, үртэйгээ орхиод явахаасаа огт сийхгүй. Тэр олон залууст өчүүхэн ч эх оронч сэтгэл алга. Дэндүү давчуухан бодол нь тэднийг хар амиа хичээхээс хэтрэхгүй болгожээ. Эх орноо та нар хэнд даатгаж үлдээнэ вэ.
Дээд мэргэжил эзэмшсэн нь ч, дэмий тэнэж доншуучилдаг нь ч ялгаа алга. Солонгосыг зорих мянга, мянган залуусын цувааг нэмсээр. Ард нь бүл муутайхан хэдэн эмгэд хөгшид, нөхрөө хүлээсэн бүсгүйчүүд, бүлтгэр үр нь, цаг ямагт үрээ гэж сэтгэл өмрөх хөөрхий муу ээж нь үлддэг. За тэгээд траншейныхан гэж нэрлэгддэг нийгэмд нэмэргүй хэдэн нөхөд үлдэж таарна. Тэдэндээ эх орноо үлдээгээд тээр холоос "хайрлаж байгаа" гэдэг хоосон үг илгээх хэнд хэрэгтэй юм. Харь эзний харцан дор бөхөлзөж, халтар хэдэн төгрөг хааяахан нэг илгээснээ хайр гэж бүү бод. Аавынхаа энгэрт, ээжийнхээ элгэнд эрхлэхийг үр чинь хүсдэг юм. Хүүгээ хажууд нь байхад ээж нь тайвширдаг юм.
Сайндаа л сар шинэ, шинэ жил, наадмаар ганц, хоёр зуун доллар илгээнэ биз. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг тэр мөнгө дэвтээнэ гэж үү. Эх орон, ээж аавдаа оруулж буй хөрөнгө оруулалт нь тэр юм байх. Хүний нутагт очоод зүгээр нэг хэдэн төгрөг олчихгүй архи дарсанд ам ташиж, гэмт хэрэг хийн нутаг нэгтнээ зовоож чих халууцуулах нь олонтаа. Болооч үгүй тэнд очоод өөрийгөө жаргаахаа мартахгүй. Найзынхаа эхнэртэй хамтран амьдраад эхнэр, нөхрийн дүрд тоглоно. Ард үлдсэн авааль эхнэр, нялх үрээ мартана. Та нараас болоод эх орон чинь хөгжихгүй, та нараас болоод Монгол Улсын хүн ам өсөхгүй байна. Идэр залуу хорин хэд, гучин хэдэн насаа харь эрийн харцан дор бөхөлзөөд хамаг мууг нь хийхээсээ ичихгүй хэрнээ эх орондоо хатуу хүтүү ажил хийнэ гэхээр толгойтой хэдэн сөөвгөр нь өрвийгөөд ирнэ. Өөрсдөө голж, өрөөлд гологдоод байгаа сул дорой нялцгар, амьтад болохоороо л өөрийн нутгийн өвснөөс хүний нутгийн шороог илүүд үзээ юү. Өөдөсхөн үр, өр нимгэн ээжийгээ орхио юу. Солонгост ажиллаж амьдраад сайн сайхан болчихно чинээ санаад эргэж ирээгүй нас барсан олон залуус бий. Гэмтсэн бэртсэн нь бий. Харь эртэй суугаад халаглаж харамссан нь бий. Яахав зарим нэгийнх нь амьдралд жаахан хэрэг болох нь бийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэрүүхний төлөө нутгаа орхиод байгаа нь л эмзэглүүлж байгаа юм.
Монголын үрс маш олон болохгүй байгаагийн буруутан нь нөхөн үржихүйн ид насаа харьд өнгөрүүлж буй залуус. Ядаж л эх орондоо хүн төрүүлж өгөх ёстой үүргээ мэдэх хэрэгтэй.
Тийш тэгтлээ тэмүүлж байгаа юм бол эх орондоо заавал хийсэн юмтай байх ёстой. Дор хаяж гурван хүүхэд гаргасан, ядаж хашаа байшин барьж, хэдэн мод тарьчихаад эх орондоо үүргээ гүйцэтгээд замаа буруулна биз. Үхэн хатан Солонгос руу тэмүүлж, тэнд л очвол аз жаргалын үүд нээгдэх юм шиг бодох биеэ оторлогч, нялцгай, унхиагүй амьтдын цуваанд жагсагчдыг эх орноосоо урвасанд тооцмоор байна.
Монгол газар шороон дээр монгол хүн болж төрчихөөд Монголоо голох нь тэгээд тэдний зөв үү. Ажил олдохгүй, цалин бага байна гэж ам таглах биз. Үнэн хэрэг дээрээ Монголд ажлын байр тасралтгүй өсч, цалин өндөртэй газрууд нэмэгдэж байна. Хэвлэлийн хуудаснаа өндөр цалин амалсан ажлын байрны зар тасрахгүй байна. Голоод юм уу, гологдоод хийдэггүй л юм билээ. Тэд хүний газар тэгээд сайн сайхан ажил хийдэг юм уу. Хамаг мууг нь л хийж байгаа. Нутгаа орхигсодын энэхүү армийн орон зайн дээр мянга мянгаараа хятадууд ирж ажиллаж байна. Монгол нь Солонгос руу, хятад нь Монгол руу чиглэсэн энэ урсгал удаан үргэлжилбэл Монгол гэдэг хөөрхий болно. Манайхаас дээр хөгжилтэй орноос хэдэн мянгаараа ирээд байхыг бодоход ажлын байр байгаа нь тодорхой. Тэд ирээд эх оронд чинь эзэн мэт, эмэгтэйчүүдийг чинь өөрийн юм шиг дураараа авирлаж байна.
Үрээ тэвэрсэн эхнэр, хүүгээ хүлээсэн ээжийгээ орхиод хүний газар луу юунд ингэж бөөн бөөнөөрөө цуварна вэ. Идэр залуу насандаа эх нутгаа орхиод харийн нутагт хүний өмнө бөхөлзөх гэж юунд яарнам бэ. Амьдралынх нь хамаг утга учир Солонгосыг зорих л юм шиг, хүсэл мөрөөдөл нь тэрнээс илүү халихгүй залуу нас хайран.
Нөгөө яруу найрагч, зохиолчид, элит хэсгийнхэн яагаад энэ талаар огт дуугарахгүй байна. Бие биенээ хэмлэж, бичиг цаас шидэхдээ гаргууд хэрнээ гадагшаа чиглэх залуусын урсгалыг хараад хээвнэг хэнэггүйхэн өнгөрөх юм. Улстөрчид нь яагаад тэднийг уухайлан дэмжээд байна. Эх нутгаасаа урвагсадын бүхэл бүтэн үе хүний нутгийн тэнгэр дор боол болохоор зүглэж байна. Үүнд нэг анхаарал хандуулаач. "Яруу найрагчдаа яаж шүү орчлонг аврах вэ" хэмээн бичиж байсан М.Цэдэндоржийн шүлгийн мөр бий. Түүн шиг орчлонг аврах агуу сэтгэлтэй найрагч биш байлаа гэхэд Монголоо бодох сэтгэл үлдсэн баймаар юм, өнөөгийн найрагчдад. Улстөрчид нь залуусаа гадагшаа ажиллуулахаар явуулж байгаадаа биш, Монголд нь ажил олж өгч байгаагаараа пиардмаар юм.
Монгол орон уудам, хийх ажил их байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна. Эргэж харахгүй яваад өгч байгаа чинь л урвагч болгож байгаа юм, залуусаа. Буцаж ирээд Монголоо голж, эхнэрээ сольж жүжиглэхийг чинь хүлээх ёстой юу, эх орон чинь.
Залуу идэр насаа хүний нутагт өнгөрөөгөөд адаг сүүлд нь эх орондоо ясаа тавина гэж гоншигонох хэрэг алга. Урвагчийн ясыг тавих газар ч олддоггүй юм гэсэн шүү, явагсдаа. Харин би Монголдоо үлдэнэ ээ.