НААДМЫН НӨГӨӨДӨР ӨВӨЛ
Зунжин наадлаа. Монголын зуныг наадмын улирал гэж нэрлэмээр юм. Ажил хийдэг хүн энэ зун ховор байлаа.
Зунжин наадлаа. Монголын зуныг наадмын улирал гэж нэрлэмээр юм. Ажил хийдэг хүн энэ зун ховор байлаа. Наадам найр цэнгээнээр бялуурч хэдэн зуун саяын үнэтэй хүлэг морьд, машин, гял цал ганган дээлээр уралдацгаалаа. Түрүүлсэн бөхдөө төрийн сайд нь хүртэл байр өгч, бизнесменүүд нь машин бэлэглэж уралдлаа. Бүр өгөх юмаа олж ядаад нэг бөхөд Онц хилчин цол тэмдэг өгөв. Бөх барилдсан хүн яагаад эх орныхоо хилийг манаж гавьяа байгуулсан хүнд өгдөг шагнал авдаг юм хэн мэдэхэв. Сайнаар бодъё гэвэл хэдэн хүн өвдөг шороодуулсан нь хил манаж, хил зөрчигч илрүүлсэнтэй адил гавьяа юм байлгүй.
Монгол төрийн албан ёсны ажил нь наадам мэт төрийн удирдлагууд нь аймаг, сумын наадам хэсч зугаацаж байна. Намар, өвөл болдгийг зун нь мартчихдаг бид өнөө утаа, зуд турхантайгаа дахиад л учирна.
Жүжиглэж хаширдаггүй хар толгойнууд юм аа. Жүжгийн тавилт нь яг адилхан энэ олон наадмуудыг аймаг, сум, улс орон тэр чигээрээ хийнэ. Сонирхолтой нь энэ наадмыг хэн зохион байгуулаад хэн санхүүжүүлээд байна. Таван өрөө байрнаас эхлээд 500 саяын морь хүртэл наадмыг манлайлагчдад шагнал болгон хүртээх нь зөв үү. Өөрийн чадлаар хөлс хүчээ урсган байж олсон 500 сая бүү хэл 500 төгрөгийг ч ухаалаг бизнесменүүд хэн нэгэн хүний нүдний хужрыг гаргасны төлөө зарлагаддаггүй. Төрийн төсөв гэж монголчуудын хийсэн бүтээсэн бүхний талыг хураадаг цадаж ханадаггүй машин байдаг. Гайхалтай нь тэр их мөнгийг улстөрчид, түүн дотроо сайд нар зарцуулах эрх мэдэл илүү их бий. Энэ мөнгөнөөс хэд нь морь, бөхөд бай шагнал болон очиж байгааг хэн ч мэдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад төсвийн маш хатуу хууль байдаг. Түүндээ ямар сайдын гараар хэдэн төгрөг орсныг олон нийтэд зарлахаас гадна сайдын гэр бүл албаны унааг хэрэглэхээс эхлээд нэр хүндийг ашигласан тохиолдолд огцрох хийгээд олон жилээр торны цаана суух хүртэл шийтгэл оноодог. Гавьяа байгуулсан морь, бөх шагнал авах нь зүйн хэрэг боловч ард түмний хөрөнгөөс татсан их хэмжээний мөнгийг үүнд зарцуулах нь шударга ёсонд нийцэхгүй.
Арваад мянган хүнийг ажлын байртай болгож буй "Нарантуул" захын эзэн Ш.Сайхансамбуу, төрийн төмөр замыг гацаахгүйн тулд хувиасаа мөнгө гаргаж байгаа Х.Баттулга, нэгэн гэр бүлийн амийг уснаас аварсан Ч.Улаан, Рио Тинтогийн өндөр цалинтай ажлаас таталзсан С.Оюун нарын гавьяа ганц удаа уралдаад түрүүлсэн морь, бөхийн гавьяаны дэргэд бага гэж үү. Энэ мэтийн гавьяатай улстөрчид байна. Хажуугаар нь наадмаар гавьяа байгуулж буй мэт жүжиглэх улстөрчид бас хааяагүй байна. Ингэхээр л наадам гэдэг баярын утга агуулга тэр чигтээ алга болчихож байгаа юм.
Үндэсний баяр наадмаа тэмдэглэх нь Монголын ард түмний буруу биш. Өндөр хөгжилтэй улс орнууд ч олон баяр тэмдэглэдэг. Манайхаас ялгаатай нь тэдний баяр наадам цэвэр хувийн өмчөөр санхүүжнэ. Зохион байгуулагчид нь парламентын суудал горилогч улстөрч байдаггүй. Ямар нэгэн тэмцээн өөрсдийн фэнүүдийн бооцоо, тасалбарын үнэ, хандив зэргээс бүрддэг. Ийм тэмцээнүүдэд төрийн түшээд оролцох нь ховор бөгөөд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг олон удаа үзсэн нэгэн Ерөнхий сайд огцрох шахсан тохиолдол бий. Гэтэл манайд улстөрчид нь түрүүлсэн морь, бөхийг урамшуулах нэрээр өөрсдийгөө телевизээр рекламдаж, гадныхны гайхлыг төрүүлж байна. Тэд нар наадам үзэж байна гэхээс илүүтэй сонгуулийн пиараа хийж байгаа нь хараагүй, дүлий хүнд ч ойлгомжтой. Японы нэгэн жуулчны ярьснаар бол монголчууд маш сайн наадаж, бас улстөржиж чаддаг гэнэ.
Энэ олон наадмууд нь зарим үед сайхан мэт санагдана. Үнэн хэрэгтээ хууль батлах ёстой эрхэм гишүүд, хэрэгжүүлэх ёстой нөхөр сайд нар наадам мэтээр зугаацаж байгаа нь иргэдээ бүтээн байгуулах биш, зугаацан цэнгэхийг уриалж буй хэрэг юм. Оросууд крантаа хаахаар Түлш, эрчим хүчний сайд нь ажлаа хийдэг, зуд болохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь ажлаа хийдэг ийм улстөрчид манайхаас өөр оронд байдаггүй. Улстөрчдийн хийж байгаа ажил нь бас л нэг хэлбэрийн наадам. Тэд жорлон барьж, өр тавихдаа ч тууз хайчилдаг. Манайхаас өөр оронд бол ийнхүү шоудсан улстөрчид дахин улс төрд хөл тавих нь бүү хэл удам судар нь амьдрах аргагүй болдог. Харамсалтай нь улстөрчдийн энэ шоу нь өөрсдийн пиарыг хийхээс гадна эгэл ардын амьдралыг ч хойш нь татдаг.
Миний нэгэн найз Төв аймагт шинээр барилга барьж байгаа. Барилга барьж буй нөхдүүд нь арав хоног ажлаа хаяжээ. Архангайн бас нэг бизнесмэн их хэмжээний хадлан бэлтгэхээр багагүй хөрөнгө зарсан байдаг. Өндөр мэргэжлийн агрономич бас хөлсөлсөн юм билээ. Гэтэл өвсний сөл хамгийн өндөр байх үеэр нь ажилчин нь нутгийн ойн баяртаа оролцох гээд алга болсон байгаа юм.
Нэг үе наадмаар нэр бүхий хэдхэн хүн л зоолттой түрүүлдэг байсан нь өөрчлөгдсөнийг эс тооцвол наадам нэг л хэвийн болдог. Цаашид яахыг хэн мэдэхэв. Морь уралдана, бөх барилдана, аймаг сум, улсын цолоор шагнана. Шагналыг нь төр засгийн тэргүүнүүд, улстөрчид гардуулна. Нэг ёсны манай улстөрчдийн зуны ажлын гол хэсэг нь наадамд шагнал гардуулах, эсвэл бай шагнал амлах. Наадам гэдэг үгний утга чанар ч тэр наадах цэнгэхээс угшилтай. Ингэж зунжин тоглож наадаад байхаар өвлийн хахир хүйтний хатуу араншин биднийг тойрохгүй, дайрна.
Ер нь хувь хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр дангаараа энэ олон наадмуудыг хийдэг бол яая гэхсэн. Гэтэл улсын мөнгийг энэ их баяр цэнгэлд мөн их урсгаж байна. Олон хүн цугласан баяр наадмыг далимдуулаад их хурлын гишүүдийн өөрсдийгөө рекламдах нэг боломж юм л даа.
Иймэрхүү маягаар хаваржин улстөржөөд, зунжин наадамлаад байхаар өвлийг өнтэй давах ойлголт ер нь байна уу. Өвөл ирэхээр өнөөх утаагаа ярьж "матрын нулимс" унагана. Наадмын маргааш намар гэдэг шиг наадмын нөгөөдөр өвөл ирнэ ээ. Ирсээр ч байсан. Байгалийн янз бүрийн үзэгдэл болдгоороо л болно. Түүнийг харин наадам шигээ налайж давах л гол асуудал юм. Наадамлах яах вэ. Наадмын маргааш намар гэдэг сэн. Тэгвэл наадмын нөгөөдөр өвөл ирдгийг бас санах л ёстой юм шүү.

Aak
SETGEL DOTORIIG MINE ZVSEHSHIGL BOLLOO CHI
zzzz
zaluusaaa umuuruhui
zaluusaa umuuruhui
zaluusaa umuuruhui
Enkhsaikhan
Enkhsaikhan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Gantulga
Зочин
Зочин
Mongol
erdene
Зочин
Зочин
Bibby
bat
haha
HapCap
Zorig
мш
Зочин
Zuv shuu
Ганбаа
chemka
Зочин
Зочин
Зочин
ooshoo olon setguulch ene talaar bichmeer bgn
Дорж
Зочин
Зочин
delgermaa
delgermaa
баяр хүргэе
saihan bichsen bna shuu
b
Зочин
Зочин
on
Зочин
шоогоо
шоогоо
ulziibayar
Зочин