ДОТНО ХҮМҮҮСИЙН ХӨӨРӨЛДӨӨН
Шилжилтийн бас өсвөр насанд хорвоогийн сонирхолтой нууцуудыг тайлах гэсэн гэнэн гэгээлэг зарим нь адын гэмээр бодлууд төрдөгсөн.
Шилжилтийн бас өсвөр насанд хорвоогийн сонирхолтой нууцуудыг тайлах гэсэн гэнэн гэгээлэг зарим нь адын гэмээр бодлууд төрдөгсөн. Согтох ямар байдаг бол, зандан насаа хэзээ үргээх бол, хайр дурлал гэж юу вэ? гэх мэт практик эргэцүүллээс гадна огторгуйн хязгаар хаана байдаг бол, цаг хугацаагаар аялж болох уу, амьдралын утга учир гэж чухам юу юм? энэ тэр фантаазны ч гэмээр элдвийг бодож орондоо хэвтдэгсэн. Жаахан юм бодож олсоноо найзуудтайгаа хуваалцаж мэтгэлцэнэ. Бүгдээрээ л өөр өөрсдийн уншсан ном, хүнээс сонссон үгсээрээ уралдаж санал бодлоо хуваалцана. Өнөөх асуултуудаас хамгийн төвөгтэй нь “хайр гэж юу вэ”, “амьдралын утга учир гэж юу вэ” гэсэн хоёр асуултаар оюутан болсон хойноо ч хоорондоо маргалдаж цэц булаалдсаар ямар нэг дүгнэлтэнд хүрээгүй. Мундаг цэцэрхсэндээ ч биш л дээ, пиво уух зуурын сайхан яриа болоод л өнгөрдөг байж.
Өөрсдийнхөө хирээр төлөвшиж, зарим нь гэр бүлээ зохиогоод эхэлсэн хойноо нэг найз маань, “бид хэд нээээх сүрхий амьдралын утга учир энээ тэрээ гээд цэцэрхэцгээдэг байсан. Ердөө л энэ юм байна шүү дээ” гээд саяхан төрсөн хүүгээ хараад хэлж билээ. Магад суут нэгэн бодьгал амьдралын жинхэнэ утга учрыг хайж гэр бүлээ орхин модны доор бясалган суусныг “бурхан” хэмээн дорнынхон шүтсэн авай. Харин энгийн бидэнд амьдралын утга учир нь гэр бүл, үр хүүхэд, дотно хүмүүс гэж ойлгогдох хувьтай ажээ.
Аав ээж ах эгч дүүтэйгээ нэг гэр бүлд багтаж амьдарсаны дараа эхнэр нөхөр хүүхэд гэсэн шинэ бүлийг үүсгэнэ. Хүн угаас өөрийн хайртай зүйлсээ л өчүүхэн ашиг үл харан асран тэтгэнэ. Эцэг эх хөргөгчөө чадлынхаа хирээр дүүргэж, хүүхдүүд ходоодныхоо хирээр хоослоно. Эхнэр нөхөр адилгүй орлого олоод тэгшхэн гэр бүлдээ зориулна. Карл Маркс бүх хүн төрөлхтөнийг нэгэн гэр бүл шиг байлгах гэсэндээ “хэрэгцээнийхээ хирээр авч, чадлынхаа хирээр хийх” төгс нийгмийг мөрөөдсөн байх. Даан ч хомосапиенс хэмээх амьтны зүрхэн дэх хайрын бяд чадал ойр дотныхоо хэдхэн хүмүүст л хүрэлцдэг юм болов уу даа. Энэ дэлхийн бүх хүнд хайртай ганцхан эрхэм хоёр мянган жилийн өмнө төрсөнийг нь нүгэлт хүмүүс цовдолж орхиод, дараа нь “бурхан” хэмээн шүтсэн биз.
Авилгалч дарга, ардын жүжигчин, архичин хулгайч, ариун хуврага гэж хөндлөнгөөс харагдах нийгмийн амьтад гэр бүл, ойр дотныхондоо эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд, найз нөхөд нь болж харагдана. Гэхдээ эгэл хүмүүн бидний хувьд дотны хүмүүсээсээ холдох тусам хайр халамжийн утас нарийсдаг. Жижигхэн гарандаа жимс чихэрхэн багцалж атгасан бяцхан жаал мэт бид ахархан ухаандаа хайртай, дотны хүмүүсээ шингээж ядан нийгэмд аж төрнө. Хоцорвол гүйцэгдэхээргүй хурдан хэмнэлтэй энэ нийгэмд цагтай уралдан, мөнгөтэй үзэлцэн чухал хүмүүсээ үе үехэн огоорох нь бий. Угтаа “бие нь ямархуу байна”, “санаж байна шүү”, “ажил төрөл нь сайн уу” гэсэн энгийн хэдхээн үгсээр дотны хүмүүсийнхээ сэтгэлийг тайтгаруулахад хэдхэн минутын л хугацаа хэрэгтэй шүү дээ. Сонирхуулж хэлэхэд нэгхэн минутын зав, гучин тавхан төгрөг хоёроор ямар их үнэ цэнэтэй зүйлээ хадгалж, хайртай хүмүүстээ сэтгэлээ мэдрүүлж чаддагийг ногоон операторын “дотны тав” үйлчилгээ харуулж эхлээд байна.

Зочин
ariunaa
bas neg zochin
Зочин
Зочин
no name
mongolkhuu
tomjaal
Зочин
Зочин
hooe
hooe
hooe
zochin
Зочин
Зочин
уншигч Кладос
hi
Aagii
Зочин
Зочин
shagdar
Зочин
Зочин
залуу
Hi
uhaantan
ganaa
Q7
ain
ain
taivan
taivan
Geezer
amarbat
Зочин
sain zaluu
mobi bas bga
Зочин
dajgui l yum
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
zochin
aaaa
Зочин
Зочин