Ж.ОЮУНГЭРЭЛ: МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧИД УЛС ТӨРИЙН ТЭНЭГ ХЭНЭЭРХЛИЙН ЭСРЭГ НЭГДЭХ ЦАГ ИРСЭН
“Ярилцъя” буланд маань өнөөдөр хамгийн ховор зочдын нэг уригдан оролцож байна.
“Ярилцъя” буланд маань өнөөдөр хамгийн ховор зочдын нэг уригдан оролцож байна. Тэр бол “Петрoвис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга хатагтай Ж.Оюунгэрэл. Олон нийтийн өмнө тэр бүр ил гарч ирдэггүй энэ хатагтайг уншигчид маань анхааран сонсоно гэдэгт итгэж байна.
-Бизнесийнхэн тэр бүр тулгарсан асуудлуудаа ярьж явдаггүй. Үүнээс нь болоод хэвлэл мэдээллээр буруу ойлголтууд цацагдах нь олон. Ховорхон зочинтой нүүр тулсан болохоор энэ сэдвээс яриагаа эхэлье гэж бодож байна. Наадмын өмнөх шатахууны хомсдолоос болж хүмүүс нэлээн бухимдлаа. Энэ чиглэлийн бизнес эрхэлдэг тэргүүлэх компанийн нэгийнх нь захирлын хувьд болоод байгаа процессыг уншигчдад хамгийн энгийн утгаар тайлбарлаж өгөөч?
-Ер нь манай бизнесийнхэнд би шүүмжлэлтэй ханддаг. Энэ иргэний хөдөлгөөнүүд, янз бүрийн иргэний төлөөллийн байгууллагууд ямар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ. Өөрсдийнхөө эрх ашигт тэд үнэнч хандаж байна шүү дээ. Манай бизнесийнхэн бол дор дороо довоо шарлуулаад л, хатуу хэлэхэд амиа хичээгээд л явцгааж байдаг. Цаг багатай ч байдаг юм уу. Гэтэл бизнесийн орчныг хөндөх олон шийдвэр гарч байдаг. Тэрэн дээр санаа оноогоо тусгуулж, эв нэгдэлтэй байж, байр сууриа нэгтгэж чаддаггүй л дээ. Асуудалд анхаарлаа хандуулж, том зургаар нь харж чадахгүй байна гэж шүүмжлэх гээд байна л даа. Талбай дээр баахан хүн цуглараад янз бүр болоод л байж байдаг. Ерөөсөө татвар төлөгчид бухимдаж эсэргүүцлээ илэрхийлдэггүй. Зарим үед бараг талбай дээр гараад суучихмаар үе зөндөө гардаг. Тэгээд л хөөе хаая, цаана чинь ийм шийдвэр гарах гэж байна, энэ нь бизнесийн орчинд ийм ийм байдлаараа сөрөг нөлөө үзүүлэх гээд байна шүү гэхээр олддог хүн байдаггүй. Манай бизнесийнхэн төлөөллийн байгууллагаараа дамжуулаад дуу хоолойгоо гаргаж байхгүй бол болохгүй байна. Өнөөдөр бид татварын 80 хувийг бүрдүүлж байна гээд л нэг их магтуулаад байдаг, гэтэл төсвийг зарж захирч байгаа хүмүүс нь ямар үрэлгэн, үр ашиг багатай зарцуулж байгааг хараад зүрх өвдмөөр болдог. Энэ дээр хэн ч дуугардаггүй. Ингээд харахаар манай бизнесийнхэн ерөөсөө амиа бодсон хүмүүс л болж хувирсан юм шиг. Бидний хүсч байгаа гол зүйл эрх зүйн болон улс төр, эдийн засгийн бодлогын тогтвортой байдал юм. Монголын эдийн засгийн тогтвортой урт хугацааны бодлого ойлгомжгүй учраас компаниуд нь том болж хөгжиж чадахгүй байна. Бид дотооддоо өрсөлдөөд л нэг нэгийгээ татаж унагаахдаа гарамгай юм даа. Тэгээд л нэг их шударга өрсөлдөөн гэж ярьдаг. Яг энэ маягаараа яваад байх юм бол монголчууд дотроо нэг нэгийгээ барьж идээд л дуусна. Бидний өрсөлдөх салбар бол Ази тив болоод дэлхийн бусад орон гэж бодож ажиллаж сурмаар байна.
-Та одоо компанийнхаа захирлаар ажиллаж байгаа биз дээ?
-Би “Петровис”-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Захирлынхаа ажлыг өгөөд таван жил болж байна. Бусад бизнес рүүгээ илүү анхаарал тавих шаардлага байна л даа. Саяын шатахууны хомсдолын бодит нөхцөл байдлыг зөвөөр олохгүй бол цаашдаа ч энэ байдал байнга гарна. Ер нь монголчууд яг тийм айхтар хомсдолыг үзээгүй хүмүүс шүү дээ. 1990-1994 онд манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байхад ч ШТС-уудаа бүхэлд нь зогсоож цахилгаан станцаа хөлдөөгөөгүй давж гарсан.1999 онд нэг айхтар хомсдол болсон ш дээ. Тэр үед бид савандаа жаахан нөөцтэй байж таараад, манай гадаа чинь бөөн хүмүүс дугаарладаг байлаа. Тухайн үед бид өөрсдийнхөө амрыг бодсон бол нэг сарын дотор шатахуунаа зарчихаад амраад сууж болох байсан. Гэвч бид тэгээгүй. Жаахан жаахнаар талон өгөөд, аль болох олон хүнд хүртээх гэж ажилласан. Ялангуяа эмнэлэг болон улсын онцгой объектуудыг тэргүүн ээлжинд хангаж байсан. Тийм үүргийг хэн ч өгөөгүй. Тэр үед улсын “НИК” компани нь нөөцгүй болсон байсан. Саяын шатахууны хомсдолын гол шалтгаан нь Оросын дотоодын байдалтай холбоотой л доо. Оросын Засгийн газар инфляцийг бууруулна, дотоодын шатахууны үнийг хямдруул гээд нефтийнхээ компаниудад үүрэг өгсөн. Тэгэнгүүт хүмүүс аваад нөөцөлчихсөн. Ингээд Оросын дотоодод нь шатахуунгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр нь Засгийн газар нь экспортын хориг тавьсан. Ерөөсөө л болсон үйл явдал энэ. Хоёрдугаарт, эхний хагас жилийн байдлаар бензиний 23 хувь, дизелийн түлшний бараг 58 хувь нь хасагдаж ирсэн.
-Та бүхний захиалгаас уу?
-Тийм шатахуун импортолдог бүх компаниин захиалгыг адил хэмжээгээр хассан. Дизелийн түлшний хувьд хэрэгцээний талыг хассан учир байдал их хүндэрсэн. Он давсан үлдэгдэл, хөдөө орон нутагт саванд байсан юмаа татаж байж арай гайгүй давлаа. Яг үнэн байдал бол энэ. Тэрнээс биш хэвлэл дээр бичээд байгаа шиг хиймэл хомсдол хэн нэг нь бий болгоод байсан юм огт байхгүй. Ер нь бодит байдлыг олон талаас нь судалж, анализ хийж байж олон нийтэд мэдээлж баймаар байна.
-Хэдэн топ компани л энэ бизнес дээр тоглож байдаг. Дуртай үедээ үнээ нэмээд л, дуртай үедээ хомсдол үүсгээд л гэх маягийн мэргэжлийн бус ойлголтууд явчихлаа л даа?
-Тийм юм байхгүй. Шатахуун ид сайн борлодог зун, намрын хэдхэн сард худлаа хомсдол үүсгэж өөрсдийгөө хорлодог тэнэг юм гэж байх уу? Шатахуун импортолдог 20 компани байдаг. Дээр нь шатахуун импортлоход лиценз гэж байхгүй. Өөрөөр хэлбэл монополь болох эрх зүйн орчин байхгүй. Шатахуун хадгалах агуулах, бөөний борлуулалт дээр бол лицензтэй.
Шатахуун импортлох бизнесийг хэт энгийн бизнес гэж хүмүүст ойлгуулах боллоо.
Энэ нөхдүүд Оросоос бензин оруулж ирээд л, дээр нь баахан ашиг нэмж зараад л амархан баяжаад байна гэж. Гэтэл энэ бизнес нийгмийн өмнө асар том хариуцлага хулээдэг бизнес. Нэгдүгээрт нь галын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Тийм учраас үүнд бид хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Гэвч үнийг дандаа Засгийн газар зохицуулаад ирэхээр ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болтол нь хянаж байна л даа. Үнэ бол хяналтад байгаа ш дээ. Байнга сар болгон үнийг ярьдаг.
Хоёрдугаарт, байгаль орчин бохирдуулахгүй байх. Ерөөсөө аюулгүй байдал талаасаа асар хариуцлагатай бизнес. Одоо манайд бол энэ бизнесийг эрхлэх хориг бараг байхгүй. Шатахуун түгээх станцыг иргэн болгон барьж болно. Нэг хэсэг бүгдээрээ асар ашигтай бизнес юм байна гэж хараад нэг суманд гэхэд л хоёр гурван станц барьсан. 2000 хүнтэй суманд тийм олон станц хэрэггүй л байхгүй юу. Зүгээр л ашигтай юм байна гэдэг хий ойлголт дээр дөрөөлөөд л хүмүүс шуурчихсан. Тэгээд хамаг хөрөнгөө оруулаад барьчихдаг. Нөгөө хөрөнгө оруулалтаа эргэж нөхдөггүй. Тэгээд л эсвэл дампуурдаг, эсвэл бид нарт заръя гээд гуйгаад ирдэг болсон. Дээр үед бол гурван зуун жар гаруй станц байсан. Ерөөсөө сумынхаа тоогоор л байсан гэсэн үг.
-Одоо ?
-Одоо бол 971 болж өссөн.
-Тийм гэж үү?
-Бид гол нь хөдөө орон нутагт үйлчилгээгээ явуулдаг. “Петровис”, “НИК” компани Улаанбаатарт 163 ШТС-ын 31 буюу 19 хувийг, хөдөө орон нутгийн 55 хувийг нийт зах зээлийн 35-38 хувийг л хангадаг. 160 ШТС Улаанбаатар хотод баригдсан. Нэг сая хүнтэй хотод ийм олон станц хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ олон ШТС маш олон аж ахуй нэгжид харьяалагдаж байдаг. Тэдний үнийг зохицуулаад л, бид тэр олон станцын эздийг дуудаад тохирно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ их энгийн юм байгаа биз. Яг бид нэг үнээр гадаадаас авдаг, бүтээгдэхүүн маань мөн нэг чанартай. Замын дагуу зэрэгцээд гурав дөрвөн станц байж л байдаг. Нэг нь үнээ буулгангуут нөгөө нь буулгахгүй бол болохгүй, хэрэглэгчид нөгөө хямдхан руу нь явчихдаг байхгүй юу. Чанар нь адилхан юм чинь, тийм биз дээ. Тэгэхээр тэднийх буулгачихлаа гэнгүүт нөгөөдүүл нь дагаад буулгана.
-“НИК” бол манай улсын суурин газар болгон үйл ажиллагаа явуулдаг. Хөдөөгийн зах зээлийг бараг дангаараа хангадаг гэж бодож байлаа?
-“НИК” Монгол Улсын суурин газар бүрт хүрч ажилладаг бол бусад компани зөвхөн борлуулалт сайтай газруудад сорчилж үйлчилдэг. Саяын шатахууны хомсдолын үеэр хаврын тариалалтын шатахууныг тэргүүн ээлжинд хангаж, аж ахуйн нэгжүүд тариалалтаа амжилттай хийж дуусгасан. Мөн Улаанбаатар хотын цахилгаан дулааныг тасалдуулахгүйн тулд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хангасан. Шатахууны нөөцөөрөө зайлшгүй шаардлагатай олон чухал албыг залгуулахын тулд бид шатахууны картыг хэрэглэсэн.
-Уучлаарай, танд би эх оронч сэтгэлгүй хүн санагдаж магадгүй. Гэхдээ энэ бүх хариуцлагыг хүлээх ямар шаардлагатай юм бэ. Төр та нарын тийм ч сайн найз биш шүү дээ?
-Эх оронч гэж хийдэг ажлаа хийгээд, улс орондоо нэмэр болж явдаг хүмүүсийг хэлдэг гэж боддог шүү. Манай компани Монголын суурин газар бүр хүрч үйлчилж, жил бүр 100 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаадаг. Бид Монголын иргэд, энэ төрийг өөрсдөө сонгосон учраас байнга хүндэтгэлтэй хандах ёстой.
-Шатахуун импортлогчдыг асар их ашиг олдог гэсэн битүү хатуу ойлголт хэрэглэгчдийн тархинд гүнзгий суучихсан байдаг. Бас хоорондоо үгсэн хуйвалддаг гэсэн нэг шүүмжлэл их явах юм. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Шатахууны үнийн 85-88 орчим хувь нь түүний өртөг байдаг. Манай компанийн хувьд Монголын хамгийн алслагдсан, хамгийн бага борлуулалттай сумыг ч ялгахгүй хангадгийн хувьд хамгийн их зардал гаргадаг. Ер нь компаниудын ашиг 3-9 хувь байдаг. Харин том компаниудынх 3-4 хувь.
-Тийм гэж үү?
-Бодит үнэн бол энэ. Хүмүүс харин арай үгүй байлгүй дээ гээд байдаг юм.
-Сая бол Оросын талаас л том дарамт үзүүлчихлээ. Манай томчууд энгийн үгээр хэлбэл бараг л сөгдөж гуйгаад ирлээ. Яг энэ үеэр Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг зарлалаа. Таныг энэ зах зээлд маш олон жил ажилласны хувьд асууж байгаа юм. Үнэхээр манай баялаг дээр суурилсан сонирхлоор түрсэн дарамтын шинжтэй үйлдлүүд энэ хоёр гүрний зүгээс явдаг уу?
-Тэрнийг үгүйсгэхгүй. Гэхдээ сая томчуудын хооронд ямар хэлэлцээр хийгдсэнийг мэдэхгүй учраас энэ дээр бол би дүгнэлт хийж чадахгүй байна л даа. Яг үнэндээ бол тийм юм байхыг үгүйсгэхгүй. Бид өөрсдөө 100 хувь тэднээс хамааралтай. Тэгээд манайхан бас их хэцүү ш дээ. Яг төрийн том төвшинд ярьсан юмнуудаа цааш нь уламжлах чанар байхгүй. Ярьсан тохирсноо хэрэгжүүлдэггүй. Гадаад талдаа Монгол Улс нэг амтай, нэг бодлогоо хатуу барих естой. Ер нь бид ялангуяа хоёр хөрштэйгөө тогтвортой, найдвартай харилцаатай байх нь чухал байна. Манайх чинь тэгээд хэтэрхий Ардчилалтай орон юм л даа. Жаахан шүүмжлэлээс айгаад л хөдөлж чадахаа байчихдаг. Иймэрхүү сул байдлаасаа болоод хөршүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй ч юм уу. Ер нь бүх юманд манайхны замбараагүй байдал харагдаж байгаа байхгүй юу. Бизнес дээр ч гэсэн. Дотроо өрсөлдөж болно. Гадагшаагаа нэг амтай байх ёстой байхгүй юу. Манай импортлогчид очоод нэг нэгнээ муулаад л, ерөөсөө аль болох илүү квот авах гээд зүтгэчихдэг. Энэ арчаагүй байдлаас нь болоод бид жаахан илүү бензин авах гээд оросуудын өмнө хэрэлдээд л сууж байдаг. Энэ бол ичмээр явдал. Ийм сул талууд маань гаднынханд тоглох боломжийг нь л тавьж өгч байдаг гэдгийг одоо эрхбиш ухаармаар байна.
-Манайх дандаа ОХУ-аас бензинээ авч байна. Урдаас ер нь хэр оруулж ирдэг юм бэ?
-Ер нь бол хятадууд экспортолдоггүй орон ш дээ. Өөрсдөө импортоос хамааралтай орон.Тийм учраас ерөөсөө илүүчлэх боломж байдаггүй. Ер нь Засгийн газрын төвшинд яриад гуйсан тохиолдолд л манайд бензин өгдөг. Сая өгөхөөр гэрээ хийсэн л дээ. Гэхдээ тэдэнд бол нийлүүлэх ямар ч сонирхол байхгүй. Хоёрдугаарт, нийлүүлсэн ч Оросоос дандаа үнэтэй нийлүүлдэг. Тэгэхээр шатахууны хомсдол байсаар байх болно. Тэгэхээр гарц юу вэ?
Би хоёр сэдвээр яримаар байгаа юм л даа. Нэгдүгээрт, бид их үнэтэй шатахуун импортолж хэрэглэж байгаа. Иймд бага шатахуун хэрэглэх хэмнэлтийн бодлогыг явуулж хэвших чухал байна. Хоёрдугаарт, шатахууны улсын нөөцийг байнга байлгах.
-Боловсруулах үйлдвэр яагаад барихгүй байна вэ. Үйлдвэртэй болчихвол энэ асуудал байхгүй болох уу?
-Боловсруулах үйлдвэр барьж болно. Энэ бол нэг гарц нь мөн. Гэхдээ түүхий нефть нь олон жил үйлдвэрээ хангаж чадах баталгаатай байх естой.
Сая Ерөнхий сайд Хятадад айлчлаад Хятадын талтай Монголын Дорнодоос гарч байгаа нефтийг Монголын тал үйлдвэртэй болсон нөхцөлд өгнө гэсэн тохиролцоонд хүрч чадсан байна лээ. Энэ бол маш чухал тохиролцоо. Өөрөөр хэлбэл манай үйлдвэрт хятадууд нефтээ нийлүүлэх баталгаа өгсөн.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж байдаг юм. Тэр гэрээ болохоор газрын тос олборлох гэж байгаа компани нь орж ирээд олборлох зардал, эрсдэлээ бүгдийг нь даана. Юм гарахгүй бол тэдний хохь. Нефть олчихвол Монголын Засгийн газартай хуваадаг. Энэ бол Ашигт малтмалын хуулиас хатуу хууль. Хайгуул хийх төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол бас тэр хэмжээний торгууль төлнө. Тэгэхээр хятадуудын хувьд бол өөрсдийнхөө мөнгөөр өрөмдлөг, хайгуулаа хийгээд олсон нефтиэ манай Засгийн газартай хуваах гэрээтэй. Одоогийн олборлож байгаа нефть 250 мянган тонн буюу манай нийт хэрэгцээний 35 гаруй хувь. Энэ түүхий нефтийг түшиглээд жижиг боловсруулах үйлдвэр барих гэж байна. Энэ бол нэг гарц нь. Нөгөө нэг гарц нь нүүрсийг хийжүүлээд шатахуун гаргах технологи. Монгол бүх төрлийн нүүрсээр баян орон. Өөрийн түүхий эдэд түшиглэн тэргүүний технологийг Монголд нэвтрүүлэх нь манай хөгжлийн нэг гарц.
-Наад технологио тайлбарлаж өгөөч. Дотооддоо энэ түүхий эдээсээ бүтээгдэхүүн гаргана гэж үзсэн эдийн засгийн тооцоо ер нь байна уу?
-Манай компани болон гадаад, дотоодын компаниуд хамтран хүрэн нүүрснээс шатахуун гаргах төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийсэн юм. Багануурын хүрэн нүүрстэй орд дээр түшиглэн тооцоо хийсэн. Нийт хоёр сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргахад 3,3 тэрбум ам.долларын өртөгтэй болж байсан. Бараг л манай үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү болж байгаа биз. Яг ийм үйлдвэр Өмнөд Африкт ажиллаж байгаа. Тэгээд бид яг эцсийн техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх гэхээр нэгэнтээ санхүүжилтийг нь гаргаж чадахгүйгээс хойш бас дээрээс нь зөндөө олон төсөл гарчихсан байгаа учраас түр орхисон л доо. Бид Дорнодын Матад суманд бас нефть хайж байгаа юм. Ийм том төслийг хийнэ гэхээр яаж ч бодоод санаанд хүрэхгүй байна лээ л дээ. Тэгэхээр ийм том төслийг хийнэ гэвэл хувийн компаниуд төртэй хамтарч л хийх ёстой. Аль ордыг түшиглэх юм, яаж хийх юм. Тэр талаар бид ярилцаж л байгаа.
Нүүрснээс шатахуун гаргах нь нефтиэс хамаагүй үнэтэй учраас бусад оронд бараг хэрэглэхгүй байна. Энэ технологи нефтийн үнэ их өндөр байхад л ашигтай.
Мөн Монгол бас занараар баян. Занараас бас шатахуун гаргаж болно.
Гэхдээ нэгжээс гарах гарц нь бага. Технологийн хувьд нефтиэс мөн л үнэтэй.
Гэхдээ Монголд ямар ч байсан өөрийнхөө түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрийг төр хувийн хэвшил хамтран хийх хэрэгтэй байна. Аль нэг намын сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд биш олон тулгуурт эдийн засагтай, эрчим хүчний хувьд гадаад орноос хамааралгүй болох нь туйлын чухал байна.
-Компаниудад ч гэсэн улс төрийн малгай аваачиж өмсүүлээд хэцүү байгаа. Ойлгож байна. Гэхдээ та чинь МАН-ын удирдлагад ажилладаг хүмүүсийн нэг биз дээ?
-Би одоо ардын намын гишүүн. Гэхдээ удирдах зөвлөлөөс аль хэдийнэ гарчихсан. Бага хурлын бол гишүүн л дээ. Тэгэхээр зарим улстөрчийн ярьж байгаа шиг би МАН-ын Удирдах зөвлөлд байдаггүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Ямар намын гишүүн бэ гэж би ажилтнаасаа нэгээс нь ч асууж үзээгүй. Би ажилтнуудынхаа дотоод сонголт, хувийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг. Тэрэнд нь нөлөөлөх гэж оролдох нь хамгийн бүдүүлэг явдал шүү дээ. Компаниудыг тэгж улстөржүүлж ерөөсөө болохгүй. Би одоо бүр гайхаад байх юм. Шулуухан хэлэхэд хөдөлмөрлөж зовж олсон мөнгөө улс төрд зориулаад байдаг баян би биш. Зарим улстөрчийн хахуулиар авдаг мөнгө хөнгөн хялбар байдаг болохоор манийгаа адил гэж боддог бололтой. Бид олсон ашгаараа газрын тос олох хамгийн эрсдэлтэй салбар болон нүүрсийг хийжүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд зориулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бизнес эрхлэгч бид бас л Монголын ард түмний нэг хэсэг. Гэхдээ бүр татвар төлдөг ард түмний төлөөлөл.
Бидний зүрх Монголын төлөө л цохилж байгаа. Манай компани улсын төсөвт жилд 100 тэрбум төгрөгийг Монгол Улсын сан хөмрөгт төлдөг.
Бид улс орноо хөгжүүлж, Ази тивдээ өөрийн байр суурийг баттай эзэлсэн орон болгохын төлөө ажиллаж байна.
Өөрөө гараараа барьж бүтээж үзээгүй, эсвэл хийж байсан бизнесээ унагаачихаад улс төрд орж бизнесээ өөд нь татдаг туршлагатай хүмүүс хувийн хэвшлийг гоочилж, элдэв хар PR хийхээ зогсоо гэж хэлмээр байна.
Улс орноо гал алдуулахгүйн тулд зүтгэж байгаа компаниудаа худал гүтгэж жилийн 365 хоног, өдрийн 24 цаг шатахуун түгээж халуунд халж, хүйтэнд хөрч яваа олон мянган жирийн ажилчдыг янз бүрээр хэлэх эрх хэн нэгэнд байхгүй.
-Ер нь тэгээд намын гишүүн байлаа гээд нам тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх юм байх уу?
-Ерөөсөө төрийн дэмжлэг чинь тогтвортой ойлгомжтой бодлого л юм шүү дээ.
-Танай компани үндэсний компаниуд дотроос хамгийн анх олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгосон компани. Одоо “Петро Матад” хэр амжилттай ажиллаж байна вэ?
-“Петро Матад” гэдэг Монголд газрын тосны хайгуул, олборлолтын бизнес хийх компанийг Лондонгийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож байж байгуулсан.
Монголын компанид газрын тос хэмээх хамгийн эрсдэлтэй асар их мөнгө шаардах салбарт хөрөнгө оруулах боломжгүй байсан. Хөрөнгийн бирж дээр мөнгө босгоно гэдэг өөр орны татвар төлөгчдийн мөнгийг л ашиглаж байгаа хэрэг юм. Ерөөсөө хүмүүс хөрөнгийн биржийн талаар буруу ойлголттой байдаг. Ямар нэг хөрөнгө оруулалт хийхийн тулд нэг бол банкнаас зээл авна, эсвэл хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгоно. Одоо манай “Петро Матад”-ын хөрөнгө оруулагчид янз бүрийн орны иргэн байдаг. Тэд манай төслийн ирээдүй, Монгол Улсын ирээдүйд итгэж хөрөнгө оруулсан. Тэгээд бид тэр хүмүүсийн мөнгөөр газрын тос хайж байна. Тос олдохгүй бол Монголын компани болон эдгээр бүх хөрөнгө оруулагч бүгд хохирно.
-Одоо хэдий хэрийн мөнгө зарчихаад байна?
-Одоо 30 сая доллар газар руу хийчихсэн л сууж байна даа. Нэг өрөм тавихад л хоёр сая доллар. Одоо яая гэхэв, хайгуул хийж байгаа компанийн л эрсдэл байгаа байхгүй юу. Төр газрын тос гараад олборлолт явуулаад эхэлбэл 60 хувийг нь авна. Нефтийн хууль чинь ашигт малтмалын хуулиас өөр шүү дээ.
-Та төрөөс бизнесийг сайн дэмжихгүй байна л гэж хэлэх гээд байна аа даа?
-Бизнес эрхлэгчид чинь Монгол дотроо хөрөнгө оруулалт хийгээд л, Монголынхоо эдийн засагт л нэмэр болж байгаа. Бид бий болгосноо үүрээд гараад явчих биш. Тэгэхээр ийм том төслүүд дээр бол төрөөс дэмжлэг хэрэгтэй.
Сая шатахууны хомсдолыг далимдуулж баахан худлаа улстөржлөө. Намайг МАН-ын гишүүн учраас шатахууныхаа үнийг нэмээд зөрүүг нь намдаа өгөөд л гэсэн мунхаг юм яриад сууж байна ш дээ. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн олж байгаа мөнгөний үнэ цэн бол улстөрчдийнхөөс шал өөр юм шүү. Одоо бараг улстөрч байсан нь ашигтай юм шиг болоод байх шиг байна.
-Ер нь шатахууны хомсдолыг улстөржүүлж популизм хийж байгаа нь хэнд ашигтай юм бэ?
-Оросын шатахууны дотоодын хомсдол, экспортын хориг нөлөөлөхгүй, нөөц хангалттай байгаа, шатахуун ачигдав гэх зэргээр Засгийн газрын төлөөлөгчид зөрүүтэй мэдээ өгснөөс импортлогчдыг хэл амны золиос болгож хүмүүсийн уур хилэнг компаниуд руу чиглүүлсэн. Улстөрчдийн ам хариуцлагатай байх ёстой. Одоо залуучууд улстөр рүү их явж байна. Энэ бизнес дээр ямар их хүн дутагдаж байна аа. Гэтэл тэдэнд энд хөлсөө урсгаж ажиллах ашиггүй л байгаа байхгүй юу. Бизнесийг сайн хийгээд амжилтад хүрч болно гэдэг итгэл үнэмшил залуучуудад төрөөсэй гэж боддог юм. Түүнээс биш улс төр рүү яваад л нэг намын нөмөрт ороод л, тэрүүгээрээ амьдралаа дээшлүүлнэ гэсэн буруу бодлоор жигүүрлээд явцгааж байгаа нь гунигтай харагддаг.
-Үнийн өсөлт тойрсон жижиг сажиг, ул муутай мэдээллүүд их цацагдсанаас болж бухимдлыг хөөргөдөөд байх юм л даа?
-Үнэ бол өсчихлөө. Дэлхий зах зээл дэх нефтийн үнийн өсөлт дээрээ суурилж авч үзнэ шүү дээ. Оросоос өгч байгаа үнэ бол эхний хагас жилд 20-30 хувиар өссөн. Тэрийг Засгийн газар татвараа багасгаад зохицуулаад байдаг л даа. Гэхдээ одоо татвараа багасгасаар байгаад зохицуулах юмгүй бол дараа нь үнэ өсөхөд яах вэ гэдэг асуудал байна. Үнэ өсөхөөр нийгэм эмзэг хүлээж авдаг. Аргагүй л дээ, тэр нь бүх юмны үнэнд нөлөөлнө. Тэгээд засаг энэ импортлогчид өсгөчихлөө гээд нэг юм яриад, бас дундуур нь муур гүйлгэчихдэг. Тэгэхээр би түрүүн хэлсэн. Шатахууны үнийн 87-88 хувь нь ерөөсөө өөрийнх нь өртөг юм шүү дээ.
Ер нь энэ тоонуудыг бол ямар ч хүн олоод үзэхэд амархан л даа. Гаалийн ерөнхий газар очоод л импортлогч нарын оруулж ирсэн үнийг харахад болно. Энэ чинь өртөг өндөртэй бизнес л дээ. Оны эхнээс “Роснефть” компанийн шатахууны үнэ 120.6-134.8 хувь өссөн. Хуучин шатахууны үнийн дүнд бүх төрлийн татварын эзлэх хувь 24-28 хувь байсан бол одоо дөнгөж 9-15 хувь болоод байна. Өөрөөр хэлбэл цаашдын үнийн өсөлтийг төр зохицуулж чадахаа болино гэсэн үг.
-Уул уурхайн салбарт та бас бизнес эрхэлдэг. Тэр ажил тань ер нь ямархуу байгаа вэ?
-Манайх “Энержи ресурс”-д 11 хувьтай. Энэ төсөл бол үнэхээр Монголын хувийн хэвшлийнхний бахархал болсон төсөл. Хэрвээ Ухаахудаг төрд байсан бол одоо бас л зогсч байгаа. Саяхан нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц нь ашиглалтад орчихлоо. Тэнд үнэхээр монгол хүн ажил хийж чаддаг гэдгийг харуулж байгаа.
-Та ер нь улс төрд одоо байгаагаасаа илүү хөл тавья гэж боддог уу?
-Үгүй үгүй. Би нэг л юм хүсч байна. Энэ улсад ажил хийдэг хүн нь олон болоосой гэж. Өнөөдөр манай Монголын тал нь залуучууд байна. Ажил хийдэг хүн нь их цөөрчихсөн. Би одоогийн улс төрийн орчныг маш том намаг шиг юм болчихлоо гэж харж байна. Ямар ч ёс суртахуунгүй. Тэгээд тэр намган дотор ороод би бас живээд яахав дээ. Хэд хоног ч гэсэн цэвэр агаар амьсгалаад явж байсан нь дээр. Хүмүүс улс төрд орооч ээ, яасан их бизнес хийдэг юм, чи тэнд орж ажиллаач гэдэг л дээ. Би бол тэгж хоёр талд ажиллаж чаддаггүй. Бидний үеийн кадруудад чинь ёс суртахуун гэдэг юм бол бас байдаг л даа.
-Баярлалаа. Танд амжилт хүсье. Дараа яриагаа өөр сэдвээр заавал үргэлжлүүлнэ шүү. Та цаг гаргаарай?
-Юуны тухай гэдгээс хамаарна даа. Гэхдээ амьдрал сайхан, амьдрах сайхан. Монгол дэлхий ертөнцийн анхаарлыг татсан орон боллоо. Бид өөрсдөө л нэг нэгнээ хайрлаж аятайхан баймаар байна. Та бидний болон бидний үр хүүхдүүдийн ирээдүй гэрэл гэгээтэй сайхан байна гэдэгт эргэзэхгүй байна. Түүний төлөө бид ажиллаж тэмцэж байна. Одоо ер нь Монголын татвар төлөгчид улс төрийн тэнэг хэнээрхлийн эсрэг нэгдэх ёстой цаг ирсэн байна шүү.