0-9. БИДНИЙ АМЬДРАЛД
Нойлоос ес хүртэлх арван цифрийн тухай ярилцы.
Нойлоос ес хүртэлх арван цифрийн тухай ярилцы. Эдгээрийг бид талх шиг юмуу архи шиг л өдөр тутам хэрэглэдэг боловч тэд манай ардчилал шиг эсвэл манай бүтээн байгуулалт шиг л эс анзаарагдан оршдог.
Тэдний үүрэг нэн их. Бодоод үз л дээ, хэрэв тэдгээр тоонууд үгүй сэн бол Болд "2 эрдэнэ" дууныхаа нэрийг яаж өгөх юм болж байна. Бас маниусын өдөр тутмын хараал "76" гэдэг сайхан үгээр хэзээ ч арвижихгүй, мөн олон сайхан цуврал кинонууд ганцxан анги гараа л үргэлжлэх аргагүй болох байж шүү дээ.
Тиймээ, тоонуудыг бид хүндлэх ёстой. Харин ч хаа очиж монголчууд тусгай гентэй ард түмэн болхоор "нэг гэж юу вэ..." гэдэг дуу зохиогоод дуулчихсан улс. Хэдүүлээ ч бас энүүгээрээ тэр тухай ярий л даа.
За ингээд тоонуудаа нэг нэгээр авч үзий.
0. Энэ бол жоохон базаахгүй тал нь дийлэх гээд байдаг тоо байгаа юм. Тухайлбал амьдралд ашиглагдахдаа ихэвчлэн, "нойл шөл", "нойл орох уу", "нойлын ногоон тэг" гэхчлэн хэрэглэгднэ. Хамгийн сайндаа гэвэл одоо "за хараарай, тоолуураа нойллолоо шүү" гэсэн хэллэг санаанд орж байна. Гэхдээ л бусад тооныхоо ард бичигдэхдээ санаанд багтамгүй их хүч оруулна. 50,000,000 (дэлхийн II дайн), 30,000 (Монголын 37 он), 1,000,000,000 (УИХ-н гишүүдийн жилийн юм) гэх мэт. Тэхээр бас басч болохгүй байх нь.
1. За энэ бол анхдагч тоо. Нэг гэдэг тоог хүмүүс олзуурхахдаа "цорын ганц" гэдэг бол чамлахдаа "ганцxан" гэнэ. Гэсэн чинь "ганцxан чамдаа..." гэх мэт хайрын дуунууд сонин санагдаад ирж байна. За энэ яах вэ, аливаа юм ер нь нэг байхаараа л үнэтэй байдаг. Яагаад гэвэл 1-1=0 болхоор тэрийгээ алдаж болдоггүй. Харин манай дарга нар нэгийн тоог тийм ч их ойшоодоггүй юм шиг санагддаг. Учир нь тэдний мөнгө Билл Гэйтсийнх шиг нэгээс биш шууд хэдэн саяаас эхэлсэн болхоор тэр ч юмуу. Уг нь хүүхнийг юмуу мөнгийг алдлаа ч ахиад олдож болдог бол эх орон юмуу эцэг эхээ алдвал эргэж хэзээ ч олдохгүй л дээ.
1-ийн тоог хүндэлцгээе!
2. Энэ ч харваас л хэгзийсэн эд дээ. Онц, сайн сурлагатнууд бол хэгзгэрий нь мэдрээгүй байж болно. Багш хүний бичиг хамгийн сайхан байдаг ч харин 2-ийн тооных нь муухайг! 2, хогийн тоо! Ядаж байхад бид 2-хон хөрштэй шүү.
Гэхдээ нөгөө талаас 2 бол хамаг юмны учир агуулсан онцгой тоо байх нь. Ганц мод гал болдгүй гэж ярьдаг. Тэгвэл 2 гэдэг нь хамаг бүхний олшрохын билэг тэмдэг байж таарах нь. Хоёр толгой монголыг суга өөд нь татаж байна. Хүн 2 гараараа хэчнээн ихийг бий болгов. Ерөнхийлөгч, ер.сайд 2 маань дэлхийгээр даналзтал алхаж явна. Удахгүй Улаанбаатарт хос замтай метро бий болох нээ. 22-н товчоо ч бас хэчнээн сайхан гээч (За ингэж туйлшраад яахав).
3. Хээ, энэ ч ёстой нүгэл буян сүлэлдэв гэдэг шиг нигууртай тоо байна даа. Ертөнцийн гурав л гэнэ, Монголын ёс гурав л гэнэ, эрийн гурван наадам, ах дүү гурав, Монголын эзэнт гүрний 3 гар нутаг, говь гурван сайхан... гү бурхан хүртэл гуравт дуртай нь юу вэ хажууд нь.
Гурав гэж ямар сайхан тоо юм бэ! Гэж бодоо л дуусаагүй байхад нөгөө талаас өөр нэг ургальч бодол харвасан нь, гурав чинь бас эвгүй тоо ш дээ!
Нээрээ гурав чинь явуургүйдээ явуургүй юм гээч. Ямааны гурав, эх орны алтан гурав, гурван хундганы гайтай шахаа, гурав дахь ерөнхийлөгч... ер нь чөтгөр ч бас гуравт талтай даг шүү.
4. Энэ тооны тухай сөрөг мэдээ санаанд алга. Дөрвөн ойрд гэж сайхан улсууд байна, нохойтой 4 танкчин гэж сайхан кино ч байна. Ертөнцийн зүг нь ч 4, ээлжлэх улирал нь ч 4, миний сургуульд байхдаа ч хамгийн их авсан дүн (3-г эс тооцвол) бол 4 байлаа. Амьдралд ч өргөн ашиглагдна.
-Аниа дөрөвдэхийн шуудангаар наашаа гарна гэнээ.
-Ижээ, энэ дөрөвдэх өдөр ирдэг эгчийн сүү хамгийн сайхан нь юмаа.
-Ааваа би өнөөдөр дөрөв авсан!
-Хүшээ чи надад 4-г дутуу өгцөн байшдээ!
-Өчигдөр мань 4 нахиад.
Гэх мэт. Би ч гэсэн энэ 4-ийн тоог хараад 4 мөрт тавихгүй өнгөрч чадахгүй нээ. Ингээд тавий л.
Хөзөр хөзрийн дундаас дөөшиг чи л уландаа байдаг
Хөргөгчинд мах байхгүй байвал дөрвөлжин шөл чанадаг
Малгай малгайны дундаас жанжин малгай л 4 талтай байдаг
Малаас гарсан шагай 4 талаараа буудаг аа.
За би уянгын сайхан 4 мөрт шүлэг тавьлаа гэж бодож байна. Одоо дараагийн тоо руу гаа ороё.
5. Хөвгүүд онц сурлагатан охидод илүү дурладаг байж билээ. Тав аа гэж, хадаасны толгой, хатсан яр 2-г адилхан нэрлэдэг боловч утга нь ондоо тул нэр цэвэр үлдэх нь тодорхой юм. Хүнд таван хуруу заяасан нь байгаль хүнээс юу ч харамлаагүй мэт. Эрхий хуруу байхгүй бол хүмүүс хаанаа сонгуулийнхаа тэмдгийг тавиулах вэ дээ. Долоовор байгаагүй бол хүүхдийн дух руу юугаар чичхэв. Дунд хуруугүй байсан бол хүнд юугаа харуулах юм бэ! Ядам байгаагүй хуримын бөгж солилцно гэж саналтгүй, харин чигчий байгаагүй бол хамар доторх загатнаанааасаа болоод галзуурч солиорсон хүмүүс л дэлхий дээр хөлхөлдөх байсан. 5 чи яасан утга учиртай тоо юм бэ. 5 хошуу малынхаа буянаар бид өлсгөлөн гээчийг үзээгүй (гэхдээ ний нуугүй хэлэхэд болкоон дээрээ 2-3 хонь тэжээмээр байна. Үхэр том юм чинь, цаашаа даваад ойччих байх. Тэгээд нэг солиотой мурий үхэртэй болчуул яана). Баасан ахын төрсөн өдөр зөвхөн тав дахь өдөр л тохиодог. 5 ширхэг бууз... яахав цадахгүй ч гэсэн байхгүйгээс хамаагүй дээр (энэ тоог муулж төвдөхгүй нээ). Таван гар сууна, манай гишүүд хүртэл 5 хүний өмнөөс конооп дарна.
6. Энэ нээрээ яасан амьдралд оройлгүй тоо вэ. 6 талт хэлэлцээр гэдгээс өөр юм санаанд орж ирдгүй ээ. За яахав, 7 ба түүнээс дээш насны бүх хүн 6 насыг дайран өнгөрсөн байдаг гэсэн нэг афоризм хэлбэл хэлэх юм даа. Эвсэл 5 ба 7-н хооронд 6 байна гэсэн өөр нэг афоризм. Миний афоризмууд ер нь үнэн талдаа байдаг гэж хүмүүс ярьцгаадаг.
7. Тэр жил Сумьяабазар Мөнх-эрдэнийг шахаж татаад хоюулаа долоо догонцож билээ. Долоо ер нь идэвхтэй тоо юм хараад байхад. Долоон бурхан одноос эхлээд долоо хэмжиж нэг огтол, долоон гариг, долоон одой, долоон бор оготно..... байнаа байна. Эмэгтэйчүүдийн эмч нар хүртэл, "хөөх чи чинь 4 нэдээлтэй юм байшд, яахын таслахымуу гаргахымуу..." гэх зэргээр ярилцдаг. Дашрамд хэлэхэд манай залуус гэр бүл төлөвлөлтөө сайн хийж баймаар юм тээ. Залуус ч гэж охид өөрсдөө чамбай байвал хаана хаанаа сурчийшд. Ингээд гэр бүл төлөвлөлт сайтай айлын хүүхдийн дуу сонсгоё:
Санаандгүй учралаараа аав хүү болоогүй ээ хөө
Сайны ерөөлөөрөө аав хүү боллоо доо хөө.
Зиа за тэгээд, энэ тооны тухай сөрөг мэдээлэл гэвэл одоо "дордохын долоо" л байх шиг байна даа.
8. Хэдийгээр долоо дордовч найм сэхдэг зовхи нь өөдөө ард түмэн билээ бид. Найман зовхистоо сүү өргөж, наян найман уньтай гэртээ найман настай балчраас наян настай өтгөс хүртлээ цэнгэн хөгжилдөх бүлгээ.
9. Зиак сүүлчийн цифр. 9 цагаан ба хар туг л хамгийн түрүүн санаанд орж байна. Удахгүй наадам боллоо. 9 цагаан тугаа мандуулна. 9 нүдэт цацлын халбагаараа сүүгээ өргөнө. Ес есөөр үржин дэлгэрнэ гэж Монголчууд ярьдаг, бидний хамгийн дуртай тоо бол 9.
9-ийг ч бас хүндэлцгээе.

Solo
Зочин
zail
Зочин
oko
zochin giichin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
A
kkkeee
Eebii
tuuk
ganbat
gamba
lady
sainbayar
bazaraa
och
delgermaa
askanaa
shutis
Зочин
nogoonmalgait.miniih.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
хар цагаан туг
he he
Mash hoorhon bolson
Usermn
Цахиур Төмөр
tuya
Зочин
Зочин
tomjaal
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
1