ХҮҮХНҮҮДИЙН ГУЯ НААШЛАХ ЦАГААР
Зи-аа сайхан зусцгааж байнуу? Өнгөрсөн ч гэсэн хүүхдийн баярын мэнд. За баяр ч гэж дээ.... ер нь баяр болгоноор баярлагсад нь зовдог хорвоо доо.
Зи-аа сайхан зусцгааж байнуу? Өнгөрсөн ч гэсэн хүүхдийн баярын мэнд. За баяр ч гэж дээ.... ер нь баяр болгоноор баярлагсад нь зовдог хорвоо доо. Хүүхдүүд ч ялгаагүй жилийн жилд паркт тоглоно гэж ууттай будаа шиг шахуулж, халуун наранд шаруулж тамлагдхым. Гү тэгээд зовсны эцэст жаргана гэгчээр тэгж тэгж ганц нэг юманд сууж эргэхийм даа хөөрхийс. Тэгээд одоо, хүүхдүүд нь нэмэгдээд байдаг, парк нь жижигрээд байдаг сонин юм байхымаа бас. Хотын дарга нар нь хүүхдийн тоо жилээс жилд буурах ёстой гэж боддым болуу?
Зиа тэр яах вэ тэгээд сайхан зусцгааж байнауу? Наадам ч дөхлөө дөө ай. Харин наадмын уур амьсгал энэ жил яасан эрт орвоо. Сур, морь энэ тэр. Бөхчүүд ч юугаа дутхав гээд гарьд тэргүүтнээсэээ жагсаалд нэгдэж байгаа сурагтай. Зөв буруугаа хурдхан олоосой доо, энэ хар халууны цаг эхэлж байхад. Сур гэснээс гарууд аваачаад төрийн ордон руу сум харваад, муу Болдыг дуулжаахад нь харваад алчаагүй байгаа гэж санаа зовж, чих тавьж л суулаа. Би чинь одоо Болдын фээн хүн. Болд бол залхуугүй хөдөлмөрч, үлгэр жишээ залуу хүн. Тэр үс нь харин жоохон өндөр санагдаад байгаа. Тэр гэхдээ асуудал биш байх л даа хайчлаа л болчно, харин маш залуу хэрнээ өндөрдцөн амбицтай намдцан толгойтой улсууд цаашдаа яах нь хэцүүхэн харагдаад байгаа за за надаа ямар хамаа байхав дээ.
Сайхан зусцгааж байгаа виддээ манайхан тээ? Найзтайгаа чааталлаа. Энэ бол зуны чаат
-Юу бн.
-Юмгүй дэ.
-Энэ зун юу хийхжийнэ?
-Аа сайхан зуснаа!
-Зун сайхан эхэлж байна уу?
-Тэгэлгүй дээ, хүйтний ам цаашилж, хүүхнүүдийн гуя наашлах цаг.
Гэсэн товчxон яриа боллоо. Нээрээ ч нэг харсан чинь энд тэндгүй бүдүүн нарийн, урт богино, шар бор гуянууд болчиж. Зун цаг ч сайхан юм даа. Гү тэгээд халууцxаараа өвлийг санаад байхын, хүн гэж ер нь яасан муухай даварцан петко вэ! Зундаа өвлийг, өвөлдөө зуныг хүсч, гадаа байхаар гэртээ баймаар санагдаж, гэрт байхаар гадаа гармаар бодогно. Мариалаг хүүхэнтэй байхаар туранхайтай баймаар ч юм шиг, туранхайтай нь байхаар мариалагтай.... заза.
Заа зуслан сайхан уу? Эх орон даяар бүтээн байгуулалт өрнөж хийх ажил ч их гарч байна даа. Гэхдээ манайханд хүн шоргоолж шиг л тасралтгүй хөдөлж байж насыг бардаг учыг таниулахгүй бол ч болохгүй дэг шүү! Зүгээр сайхан "байж" байгаа л амьдраад байх санаатай. Овоохон ажил өгчүүл там шиг санагдаад явчна. Шахаад байвал дарамт гэж бодогдно. Боол юм уу би ямар гэж уурлана. Хүссэн цагт архи уулгахгүй байх санаатай гээч! Ингээд зүгээр сайхан "байх" гээд яваад өгөнгүүт хятадын ажилчин шоргоолж нар ажлын нь хийж эхлэх нь зөв шдээ одоо, хэнээр ч хийлгэхгүй байлтай биш тэр их ажлыг чинь.
Сайхан зусxын хажуугаар тэгээд зүгээр суугаад амьдраад байх арга ч мундахгүй л байна л даа. Жишээ нь англи хэлний хэдэн лекц тавиад, цаашлаад фэнг-шүй заржаагаад, тэгэнгүүтээ жагсаал руу шааж ороод, тэгээд нэг газар эвтэйхэн шингэх гэх мэт. Тэд ийнхүү жоохон бусниулж байгаад нэг хөөрхөн ажил олж авангуутаа амаа хамхин амар жимэр суух аж. Харин үлдсэн хамтран зүтгэгчид нь (тийм мээст олж аваагүй байгаанууд нь) тэднийгээ урвагч, бар.оппортунистаар нь дуудаж шаралхана. Харин зарим нь замаасаа бөө энэ тэр болж буруу замаар будаа тээгээд байгаа шүү, үүнийг давтав даа!
Зуны дэлгэр цагаар хаврын зуун морьтон эрс нутагаа чөлөөлөх гээд замдаа гарч байна. Айл хэсээд согтуураад дампуурчих вий дээ. Тэхийн бол Мөнхбаяр тэр осол гаргасан аравныхаа даргыг цаазлаж, цэргүүдий нь бусад аравтаар тараах байх. Яахав 9 удаагийн ялаас хэлтрэх гавьятай бол ч өршөөгдөж магадгүйм даа. Гэснээс нээрээ Сүхбаатарын хөшөөний хажууд нэг гэрэлт хөшөө босгох болсым бишүү. "330 алд газар харвасан Мөнхбаяр мэргэн...".
Зиаа тэгээд зун цаг ч сайхан даа, талын цэцэгс алагланхан найгаж, усны шувууд цуглаад... гэснээс усны шувууд нодлингийн буусан усаа хайгаад олохгүй байх цаг ирсэн байна. Засгийн газараа усны захад хайгуулын лиценз хавтгайруулхаа болиочээ! Мөнхбаяраа нэвт нэвт харваачээ! Төр засаг нь ч гэсэн ордон руу гаа харвуулахаасаа ичээчээ! Заза болоо болоо. Тэгээд чинь өөр одоо зун голшиг охид ардуур урдуур харц булаанхан хөлхөлдөж, автуусны жолооч нар хөлсөө гоожууланхан амьтаны хөлийг залгуулна.. гэснээс дийзл мийзлээ зохицуулаачээ, ийм В төлөвлөгөөгүй засгийн газар хэзээ байсым бэ! Заза одоо жинхэнэ болоо, энэ чинь дуусгачий гэсэн чинь яасан дуусах дургүй бичлэг вэ!
Зун цаг бол Монгол орон даяар хүн малын зоо тэнийдэг жаргалын цаг. Ард олноороо сайхан айраг цагаагаа сөгнөөд, архи пиавнаасаа түдгэлзээд, нарны шилээ зүүгээд намрын найрнаасаа өмнө ихийг хийж бүтээгээрэй! За ингээд зуны шаргал смайл нэгийг :)

artanyan-d
Zochin
chi shoo
chi shoo
Durtai Unshigch
Durtai Unshigch
good one
Yurii
eldve
zochin
Tommy
Зочин
Зочин
оо
kk
Зочин
Зочин
zochin
Зочин
lotus
Зочин
Зочин
amgaa
ayanga
aamaa
а
oyuka
х
Зочин
Зочин
he he
Зочин
Мөнхзаяа
Зочин
Зочин
Зочин
easy
Зочин
sfsfs
Зочин
нана
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
...
bagi
bataad
bataa
òóóê
ariun
Зочин
K
Зочин
Dondog
oyuka
сонс
tuya
tuya
Зочин
Зочин
kkkk