ХАС ТАМГАТАЙ МНРП, СОЁМБО ТАМГАТАЙ МАН
Түүх худлаа болохоор зэрэг л бүх юм худлаа болох юм. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг.
Түүх худлаа болохоор зэрэг л бүх юм худлаа болох юм. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. МАХН-ын түүх анхнаасаа л булингартай барагтайхан уран зохиол байж дээ. Үүнийг нотлох баримт өдөр болгон нэмэгдэж олдсоор байна. МАХН, МАН хоёр бүүр анхнаасаа хоёр тусдаа нам байсан байна. Монгол Ардын Нам /МАН/- нь 1920 оны зургадугаар сарын 25-нд дан монголчуудын байгуулсан улс төрийн хоёр нууц бүлгэм Нийслэл хүрээнд нэгдэн, “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг”-ийг үүсэн байгуулагдсан түүхийг бид мэднэ. Улс төрийн энэ ууган байгууллага Д.Бодоогийн сийлсэн, Богд хааны аравнайлсан соёмбо тамгатай. Одоо энэ тамга МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхт хадгалагдаж байгаа. Харин МНРП /Монгольская Народная Революционная Партия/ нь 1920-1921 онд Орост Коминтерний удирдлагын доор Эрхүү хавьд байгуулагдсан байна. Халимаг, Буриад, Халх, Орос, Барга, Үзэмчин голдуу хүмүүсийн бүрэлдэхүүнтэй улс төрийн террорист байгууллага байжээ. Зорилго нь Хятад, Монгол дахь цэргийн ажиллагааг зохион байгуулах, Эдийн засгийн үндэс нь, уг ажиллагаанд зориулсан 300 мянган мөнгөн рублиэс 80 мянган мөнгөн рублийг Ар Монгол дахь хувьсгал цэргийн ажиллагаа явуулахад зориулах төлөвлөгөөтэй. Москвагаас санхүүжилттэй. МНРП байгуулагдсан он сар өдрийг нь түүхэнд янз бүрээр бичсэн байдаг. 1921 оны гуравдугаар сарын 1-нд Хиагтад байгуулагдсан МАН бол МАН биш МНРП-ийн туршилтын сценарь юм байна. Монголчилбол, МАХН буюу /МНРП/ хас тамгатай байжээ. /Хас тамганы дардасны зураг энэ/. Одоо энэ тамганы эх хувь олдоогүй. МНРП нь Буриад Монгол, Ар Монгол, Өвөр Монголыг коминтерний тугийн доор нэгтгэн улмаар Хятадад коммунист хувьсгал хийхийн тулд хүчирхийлэл хэрэглэх цэргийн ажиллагаа явуулна гэсэн зорилготой байсан байна. МНРП-г үүсгэн байгуулахдаа 1921 оны нэгдүгээр сард Улаан Армийн Кавказын 108 дугаар хорооны бүрэлдэхүүнээс хурандаа В.И.Хомутников тэргүүтэй 17 офицерийг Москвад яаралтай дуудсан. Тэднийг Омскт мэргэжлийн хувьсгалчид, Оросын дотоод Яамныхан тусгай бэлтгэл хийлгэж улмаар Эрхүүд улаан тугийн одонт тавдугаар армийн командлагчийн мэдэлд шилжүүлсэн. Монголд илгээх ахлах офицер Х.Б.Кануковоор ахлуулж буриад, халимаг 18 цэргийн дарга нарыг 1921 оны зургадугаар сарын 1-нд Маймаачин хотод ирүүлэхдээ бүгдэд нь нууц нэр өгсөн байна. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар Эрхүүд цэргийн сургууль заалгаж Оросын дотоод яаманд элссэн гэж үздэг. Хожмоо Х.Чойбалсангийн Оросын дотоод яамны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасан үнэмлэх, Д.Сүхбаатарын МНРП-ийн 100 дахь гишүүний батлах архиваас олдсон нь энэ. Энэхүү хас тэмдэг бол Д.Сүхбаатарын намын батлах дээр байгаа тамганы ул юм. МНРП нам нь зөвхөн Ар Монголд үйл ажиллагаа явуулаад зогсоогүй. 1930-аад он хүртэл Нийслэл хүрээнд Буриадын МНРП-гийн Төв хороо, Дотоод Монголын Ардын Хувьсгалт Нам, Барга Монголын Ардын Хувьсгалт Нам, Дорнод Хязгаарын МАХН, Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам, Өвөр Монголын Залуучуудын Намыг тус тус байгуулан бүгдийг коминтерний зөвлөхүүд удирдан санхүүжүүлж байжээ. Дээрх түүхэн эх сурвалжтай уншигч та дэлгэрэнгүй танилцъя гэвэл “К историй Панмонгольского движения и роли нем. Э.Ренчино”, “Дружба рождения Револцию, Воспоминания участников” номноос уншаарай. Харин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын МАН-ын гишүүн байсан батлах одоо хүртэл олдоогүй юм. Хас зүйч М.Энхпүрэв МАХН-ын архиваас хуулж авсан Д.Сүхбаатарын МНРП-ийн гишүүний батлахын Монгол бичгийг кириллээр хөрвүүлбэл “Д.Сүхбаатарын намын гишүүний бат илэрхийлэх үнэмлэх бичиг:
Бат илэрхийлэх тэмдэгт бичиг шийтгэж олгосны учир. Сэцэн хан аймгийн ёст бэйс Доржжавын хошууны бөгөөд Бүх цэргийн жанжин зоригт бэйс Сүхбаатар Манай ардын намын журам суртаалыг зөвшөөрөн хүлээж шашин төр ба ард түмний тусад чин зориг үнэн санаагаар амь бие, хөрөнгийг хайрлалгүй хүчин зүтгэсүгэй хэмээсэн учир бат илэрхийлэх тэмдэгт бичиг шийтгэн олгов. Иймийн тул аливаа Ардын намын гишүүн нар учрыг мэдэж, үнэнийг илтгэн улс төрийн их хэрэгт харилцан туслалцах ажаамуу. Үүний тул үнэмлэх тэмдэг дарж гишүүн хэргийг эрхэлсэн түшмэл Түдэн гарын үсэг зурав.
Олноо өргөгдсөний 11 дүгээр он, найман сарын есөн. Европын есөн сарын 21. Монгол Ардын намын гишүүн Сүхбаатар. “Үнэн”. Олгох дугаар 100” гэжээ. /Зөвхөн энэ тамга ба тамган дээрх үгийг тайлбарлахад л түүхчид улс төрчдийн бөөн маргаан болно. Үүнийг үнэнээр тайлах нь түүхчид судлаачдын үүрэг. Г.Д/
Тэгэхээр МНРП, МАН хоёр бол нэг нам байгаагүй зэрэгцэн байгуулагдсан хоёр улс төрийн хүчин байсан. Ялгах тэмдэг нь тамга болно. Коминтерний байгуулсан МАН бол МНРП гэсэн Орос үгийг кириллээр товчилсон. Үгийн эхний дөрвөн үсгийг бат илэрхийллийн дунд байрлуулж хас тэмдэг дарсан байна. Харин Д.Бодоогийн сийлсэн МАН-ын тамга бол дундаа соёмбо үсэгтэй байгааг уншигч та харж байна. МНРП, МАН гэдэг хоёр улс төрийн нам ийм ялгаатай. Үүнээс болж хойчийн их цуст аллага гарсан гэдгийг гэдгийг түүхчид өнөө хүртэл мэдсэн хэрнээ нуусаар байгаа юм биш үү. МНРП бол Монголын улс төрийн хүчин биш Оросын коммунистуудын зохион байгуулсан террорист байгууллага. МНРП нь МАН-ын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав, МАН-ын анхны дарга С.Данзан нарыг цаазласнаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн цусан зам татуулжээ. Хичнээн нуусан ч хичнээн хаасан ч түүх үнэнээрээ бичигдэх цаг ойртож байна.

DR UROLOGIST
tkGOHrPLkC
182. 160. 34. ***-д
Зочин
Зочин
E.
Зора
зора
Түүхчдэд
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Какаду
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
zochin
Зочин
sony
w w w COMPUTERSHOP M N АМЕРИКААС ГАНЦХАН ТАНЬ
Төр
Алтанхүү
uncle
has
Àðä
Зочин
õºõòºìºð
коко