ФРАКЦУУД МАНДТУГАЙ
Одоо явж байгаа сонгуулийн хуулиар улс төрийн нам урьдахаасаа илүү үүрэг хариуцлага хүлээнэ.
Одоо явж байгаа сонгуулийн хуулиар улс төрийн нам урьдахаасаа илүү үүрэг хариуцлага хүлээнэ. Жижиг мажоритар системд гишүүн болон сонгогч хариуцлага үүрдэг байсан бол тойргийг томсгоод мөн намын нэрээр суудал аваад ирэхээр нам, түүний дотор байгуулагдсан ил далд фракцууд нэр дэвшүүлэх, дэвшүүлсэн гишүүнээ эргүүлэн татах хүртэл үүрэг хүлээдэг олон улсын жишиг байна. Жижиг тойрогт гишүүн, намын дарга хоёрыг шүтдэг байсан бол пропорциональ хувилбар ноёрхоод ирэхээр фракцууд голлож, намын дарга бол зохицуулагч болдог. Монголд байгаа улс төрийн хоёр том намыг ажиглахад фракцууд төрж, татан буугдаж байсан. МАН, МАХН байхдаа ялангуяа XXV их хурлаасаа хойш фракцууддаа анхаарч байв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн "Уламжлал-Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс" жигүүрийг албан ёсоор зөвшөөрч байв. Г.Гантулгын "Онц их хурлын төлөө хөдөлгөөн", Ц.Жаргалсайхан, Н.Цагаанхүү нарын "Шинэ эргэлт" хөдөлгөөнүүд тухайн үедээ гарч ирсэн фракцууд байлаа. Фракцыг албан тушаал авахын төлөө байгуулдаг, авангуутаа дуугүй болдог гэсэн буруу ойлголт санаатай суулгадаг. Үнэндээ албан тушаалын карьераар дамжуулж үзэл бодлоо төрийн ажилд хэрэгжүүлдэг учраас албанд тавих нь үнэндээ буруу зүйл биш.
Фракцууд хичнээн хүчтэй ил байх тутам нам эрүүл байж чаддаг гэдэг. Ардчилсан нам анхнаасаа олон намуудын нэгдэл, дараа нь эвсэж сонгуульд орсон намуудаар цөмөө хийж ирсэн түүхтэй учраас тэр намуудын фракцуудын ул мөр одоо хүртэл байна. "МоАХ фракц анхны АН-аас бүрдсэн, "Алтан гадас" фракц Соцдек буюу социал демократуудаас үүсэлтэй. "МҮДН" фракц Үндэсний дэвшлийн намаас гаралтай. Албан ёсоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын толгойлдог МоАХ фракц зарлагдсан. "Алтангадас" фракц бодитойгоор оршиж байгаа. МҮДН ч гэсэн нэг намын бүлгийн дайны суудалтай байгаа л даа. МҮДН-ынхан өнөө хүртэл албан ёсоор фракцаа зарлаагүй байгаа. Гэвч удахгүй зарлах гээд энд тэнд цуглаж явна. Ирэх сонгуульд Ардчилсан нам дотор хүчтэй болж орж ирэх фракц бол УИХ-ын гишүүн З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо юм. Энэ бол яах аргагүй хүчтэй фракц. Дээр нь УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн удирддаг "Нэг ардчилал" залуучуудын фракц орж ирнэ. Фракцууд хүчирхэгжиж ирэхийг өдөөсөн Сонгуулийн хууль явж байгаа учраас хувийн тоглолт хор найруулга хумигдах нь байна шүү. Намын даргаас эхлээд фракцын удирдагч нар лидерүүд нь тус бүрдээ тойрог амлаж 100 мянган хүнтэй тойрогт нэрээ дэвшүүлж зодоглоно.
Харин жагсаалтад бизнесменүүд нэг сонгогдсон эрхэм гишүүдээс эхлээд шинэ цэргүүд захыг нь мушгиад ахиухан суудал чангаагаад ирээсэй гэж залбираад сууна даа. Тулалдаанд зөвхөн шонхрууд (лидерүүд) ниснэ гэсэн үг. МАН-ын ахалсан энэ Засгийн газрыг анхнаас нь С.Баяр яагаад ч унахааргүйгээр байгуулсан байдаг. МАН нам доторхи фракцуудаа ч төлөөллийг нь оруулж албан тушаал өгч чадсан төдийгүй Ардчилсан нам доторхи фракцуудын бүгдийг нь хамарч Засгийн газарт оруулж чадсан юм. МАН ч гэсэн, Ардчилсан нам ч гэсэн хуучин МАХН гэсэн нэрийг авч үлдэнэ гэсэн Н.Энхбаярын хөдөлгөөнийг газар авах байх гэж МАН-ынхан айж Ардчилсан намынхан хуваагдчихаасай гэж битүүхэн горьдож байв. Цаг хугацаа өнгөрөх тутам Н.Энхбаярын МАХН фракц явах шинжгүй боллоо. Харин ч МАХН фракц гудамжинд гарснаар МАН-ыг улам илүү ойртуулж нэгтгэсэн дүн харагдаж байна.
Гэхдээ элдэв төрлийн цоохор команд нэгтгэсэн МАХН фракц ганц хоёр суудал авахыг үгүйсгэхгүй. Ер нь нийгмийг тэр дундаа улс төр нь дэндүү ойлгомжтой, улстөрчид нь цөөхөн манайд бол нийгмийг нам доторхи хэдэн хүчтэй фракц, том сонин, телевизүүд залж явдаг юм байна. Цаашдаа ч гэсэн ийм байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад намын нэрээр сонгох нь намын даргын атганд орно. Намын дарга илүү эрх эдлэх нь гэж чадал муутайхан гишүүд их болгоомжилж байгаа харагдах юм. Харин ч эсрэгээрээ намын даргын эрх хэмжээ хумигдаж нам доторхи албан ёсны бүлэглэлүүд, фракцад эрх хэмжээ бодлого эдийн засаг нь атгагдах пропорц давамгайлсан систем рүү явж байна.
Нам хүчтэй байх, нам хариуцлагатай байх, дэвшүүлсэн гишүүнээ эргүүлж татаж чаддаг эрх дархтай байна гэдэг нь эрүүл ардчилсан нийгмийг байгуулах хамгаалах улс орныг хөгжүүлэх тулгын чулуу гэж улс төр судлаачид үздэг юм байна билээ. Улс төрийн нам гишүүнээ бүртгэлгүй батлахгүй болгож орон нутаг дахь улс төрийг арилгаж дээрээ фракцууд нь нам доторхи хяналтаа тавьж байж том бодлого хэрэгждэг цаг ирнэ. Фракцуудаас айх хэрэггүй. Хүчтэй бүлэглэлүүд мандтугай. Нэг ийм хэлц үг байдаг. Ардчилсан нам, МАН хоёр арав хуваагдсан ч бусад намуудын дайтай үлдэнэ гэж. Магадгүй юм, манай улс төр хүчтэй хоёр намын тогтолцоо руу явж байна.

*****COMPUTERSHOP mn***** ХҮҮХДИЙН БАЯРЫН ХЯМДРАЛ
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 za
ÇÎ×ÈÍ
Зочин
Зочин
Зочин
Зочин
sana niilekhgui baina
Дашцэрэнг
Дашцэрэнг
Дашцэрэнг
Зочин
Зочин
Зочин
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Зочин
Зочин
Зочин
delgermaa
Хүрлээгийн бууны нохой
Зочин
Зочин
Зочин
Иргэн