МАН, АН ХОЁР БАГ, ХЭСЭГ, СУМ, ХОРОО, ДҮҮРГЭЭС САВРАА ТАТ
Коммунист тогтолцооноос салах үнэхээр хэцүү байсан. Гэвч аажим аажмаар салж л байна.
Коммунист тогтолцооноос салах үнэхээр
хэцүү байсан. Гэвч аажим аажмаар салж л байна. 1990 оноос өмнө албан
газраас авахуулаад цэргийн ангийн дэргэд хүртэл улс төрийн нам /МАХН/
ажиллаж байв. Шинэ залуу ардчилагчид ядаж төрийн байгууллага, аж ахуйн
нэгж, албан газрын дэргэдээс улс төрийн намыг зайлуулах шаардлага хүчтэй
тавилаа. Тэр үед намаар өвчилсөн коммунист дарга нар яаж байсан гэж
санана. Байгууллагуудын дэргэдээс нам гэдэг юм алга болбол тэр газар нь
хэд хоногийн дотор дампуурах юм шиг бодож байв.
Зарим байгууллага өрхийн тэргүүн намын дарга нарыг алга болгох гэлээ гээд жагсаж хүртэл үзэж нам байхгүй болговол таван давхраас унаж үхнэ гэж айлгаж байлаа. Гэвч хуулиар төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх намыг татан буулгасан. Дээрх газруудаас улс төрийн намыг зайлуулснаар нэг ч байгууллага өрхийн тэргүүнгүй болж дампуураагүйгээр барахгүй, намынхаа төлөө нэг ч хүн амиа егүүтгээгүй болно. Хөгийн юм их болж байсан. Манай Төв аймгийн Мөнгөнморьт сумын намын дарга, Засаг дарга хоёр дундаа нэг машинтай байв. Машинаа булаалдаж үргэлж хэрэлдэнэ. Би том дарга учраас машиныхаа урд суудалд сууна, би урд нь сууна гээд согтуу зодолдов. Тэгээд нэгнийхээ толгойг хага цохиж машиныхаа цонхыг яйруулаад эрүүгийн хэрэг үүсэв ээ. Шүүх, прокурортоо очоод ч хэн нь том дарга болохыг тогтоож чадсангүй. Харин аймгийн намын хороо хоёуланг нь унаа машинтай болгож байж шийдсэн юмдаг.
Тэр үед албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс намыг хөөсөн боловч засаг захиргааны анхан шатны нэгж болгонд намын байгууллага байх эрхтэйгээр үлдсэн юм. Гэтэл цаг үеийн шаардлагаар засаг захиргааны анхан шатанд тодруулбал баг, хэсэг, сум, дүүрэг дэх улс төрийн намууд одоо дараа болоод байна. Төрийн ажилд ч иргэдийн улстөржихгүй амар тайван амьдрахад ч улс төрийн намуудыг холдуулах цаг нь иржээ. Ялангуяа шинэ залуу улс төрчид үүнийг ойлгосон нь үнэхээр сайшаалтай. УИХ-ын гишүүн төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр нар улс төрийн намуудыг засаг захиргааны анхан шатны нэгжээс хөөн зайлуулах цаг болсон, улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгоё гэж орон даяар зарласан нь гайхам сонсогдсон. 90 оныг бодвол иргэдийн дунд ойлгоц бодол нь бас өөр болчихож ямар ч байсан намын минь батлах байхгүй бол амиа егүүтгэнэ.
Хэсэг, баг, сум, хороо дүүргийн нам минь байхгүй бол амьдрал сүйрлээ гэх хүн ховор байна. Харин гай болсон энэ сонгууль, лай болсон хэсэг, хороо, дүүргийн намын дарга сонгуультнууд зайлаасай, амар тайван бизнесээ эрхлээд явах минь, амар тайван нам төрөөс хараат биш амьдрах минь гэж бодож явах хүн олширсон нь бас сайхан. Дүүргүүдийн МАН-ын хороо гэж дүнхийсэн хоёр давхар байшин байх. Хэрвээ бусад намууд МАН-ын дайны хөрөнгөтэй бол намуудын байшингуудын бүхэл бүтэн хороолол баригдах байх шүү. Намууд битгий хэл намын гишүүн нэртэй хэнхэг өвгөд хөгшид хүртэл сонгууль гэж солиорч явах нь ад үзэгдэм. Үүнээс гарах арга зам нь ердөө л улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох, хэсэг, баг, сум хороо, дүүрэгт улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглох явдал юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудал авсан улс төрийн намууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлж иргэд шууд “хотын мэрээ” сонгоно. Нийслэлийн иргэдийн ихэнх саналыг авч гарч ирж чадсан “мэр”-ийг ямар ч нам, Засгийн газар, ямар ч сайд дарамталж чадахгүй. Ард иргэд тэр болгон мэддэггүй болохоос биш хотыг маань хөгжүүлэхгүй гол бодлогыг Засгийн газар хийгээд байдаг юм.
Жил болгон Засгийн газар ил далд дарамталж байгаад хэдэн арван тэрбум төгрөгийг нийслэлээс Засгийн газар руу татаад, Засгийн газар нь хөдөө сум руу хуваарилаад суудаг юм. Ганцхан жишээ дурдахад хөдөөгийн 110 000 мянган оюутнуудын нийслэлийн автобусаар зорчих унааны мөнгийг нийслэл маань гаргадаг юм шүү дээ. Хэрвээ хотын мэр эрх мэдэлтэй байсан бол би хотынхоо оюутнуудын автобусны үнийг даана. Хотынхоо толгой сайтай оюутнуудад сар бүр 500 000 мянган төгрөгийн тэтгэмж олгоно гээд ёстой нэг төсвийн ерөнхийлөн захирагч эрхээ эдлэн ханхалзана биз дээ. Хөдөө аймгууд хотод суугаа оюутнуудынхаа автобусны мөнгийг даана уу, явган таваргуулна уу, ёстой хамаа алга даа. Гэвч нийслэл хотынхон маань дандаа УИХ-ын хөдөөгөөс сонгогдсон олонхи гишүүд, хөдөөний депутат Сангийн сайд хоёрт хүчиндүүлж байдаг. Дүүргүүдийн намын байрыг дүүргүүдтэй нь хамт татан буулгаад /”Дүүргүүдийг татан буулгая” гэсэн түрүүчийн нийтлэлд тодорхой өгүүлсэн Г.Д/ төсөв, эрх мэдэл, хөрөнгө оруулалтын мөнгийг намаар бус оршин суугчид, иргэдэд нь өгчих юм ёстой нэг хөгжинө гэдгийг үзүүлж өгнө биз дээ.
Энд юу тээр болоод байгаа юм бэ гэвэл дүүрэг хороо хэсэг болгонд байгаа улс төрийн намууд,хатуу гишүүнчлэл, хэтэрхий нүсэр засаг захиргааны утгагүй социализмын үеийн бүтэц саад болж байна. Орон даяар сүлжээтэй хоёрхон нам байдаг. Энэ бол МАН, АН хоёр. Энэ хоёр л зоримог алхам хийдэг цаг болсон. Баг, Хэсэг, сум хороо дүүргийн иргэд хуралдаад энэ онд ямар барилга барих, хаана зам тавих, ямар компаниар гүйцэтгүүлэхийг хүртэл шийдэж чадна даа. Иргэдийн гаргасан ийм шийдвэрийг хотын даргын томилсон Засаг дарга гүйцэтгээд л болоо. Өөр юу хэрэгтэй юм бэ. Тэгэхээр МАН, АН хоёр засаг захиргааны анхан дунд шатнаас савраа татвал яасан юм бэ.

xdQLTXepHPZWcakcto
Төр
w w w COMPUTERSHOP M N АМЕРИКААС ГАНЦХАН ТАНЬД ЗОР
Сүлд
Huu
Зочин
delgermaa
Зочин
*****w w w COMPUTERSHOP M N ****** АМЕРИКА
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Анир
sony
uncle
uncle
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин