ХОЁР ЗАМ, НЭГ ҮР ДҮН
Мянгыг хулгайлахад гар л хэрэгтэй, саяыг хулгайлахад бүлэглэл хэрэгтэй, тэрбумыг хулгайлахад хууль хэрэгтэй, бүгдийг нь хуу хамахад үзэл суртал хэрэгтэй.
ДАРАНГУЙЛЛЫН СҮҮЛИЙН ШАТ
Мянгыг хулгайлахад гар л хэрэгтэй, саяыг хулгайлахад бүлэглэл хэрэгтэй, тэрбумыг хулгайлахад хууль хэрэгтэй, бүгдийг нь хуу хамахад үзэл суртал хэрэгтэй. Өнөөгийн улстөрчдийн 20 жилийн ажлын үр дүн өнөөгийн Монгол. Буруутан нь туршлагатай гишүүд, туршлагатай улстөрчид, улс орныг 20 жил ээлжлэн "удирдагсад". Өнөөдөр ард түмэн 20 жилийн өмнөх "хөгжил цэцэглэлтийн зүүднээсээ" сэрж байна. 1990 оны Ардчилсан хувьсгалыг дэмжигчид Азийн баруудаар ирээдүйгээ төсөөлж, хөгжлийн суурь нь ардчилсан улс төрийн тогтолцоо, эдийн засгийн либерализм юм гэж бат итгэж байв. Гэтэл өнөөдөр бүр тэр үед капитализмын гутамшигт жишээ болгодог байсан Африк, Латин Америк болчихож. Өндөр байшин багширсан машинаар хуурч байна, гэвч Африк, Латин Америк ч өндөр байшин, үнэт брэндийн дэлгүүртэй, тэр нь яг Монголынх шиг цөөн хүнд зориулсан.
1990 оны хувьсгал ба өнөөгийн хувьсгал хоёрын зарчмын ялгаа энд буй. Хаана хүрнэ гэж "хувьсгал" хийх вэ? Коммунизмаас ардчилсан дэглэмд шилжихийн тулд заавал авторитар дэглэмээр дамжих хуультай юу? Коммунизмаас капитализмд шилжих нь Марксын формацийн онолоор бол "нийгэм солигдож буй шинжээрээ" хувьсгал авч онолынх нь агуулгаар шүүвэл "дэвшил биш ухралт" юм. Яагаад гэвэл Марксынхаар капитализмын дараагийн шат нь коммунизм. Тиймээс хувьсгал гарцаагүйг нотлох тусам пост Марксистууд "Тэгвэл коммунизм руу л буцах гэж байгаа хэрэг" гэж зүтгээд байх боллоо. Баялгийн хуваарилалт шударга бус байгааг нотлох тусам тэгвэл коммунизм шиг тэгшитгэх нь гэж байна. Өнөөдөр коммунист гэгдэж буй Хятад хүртэл эдийн засгаа либералчилсны хүчинд хөгжсөн ба улам бүр үндсэрхэг төр улс болон хувирч байна. Тиймээс хувьсгалын зорилго бол төрийн эрх мэдлээр далайлгасан цөөнх баялгийг цөлмөдөг тогтолцооноос шударга өрсөлдөөнт либералчлалыг тогтоох, гэхдээ либерализмд үйлчлэх биш, үйлчлүүлэхэд чиглэх ёстой. 20 жилийн өмнө коммунизмаас либерализмд шилжих гэж биш үзэл санаануудыг үндэсний эрх ашигт нийцүүлэх хувьсгал хийх ёстой байсан ба жинхэнэ тусгаар тогтнол энэ юм.
Хуулиар тэрбумыг хулгайлагчид ард түмнийг айлгана. "Хувьсгал бол хууль ёсны Засгийн газраа унагасан, төрийн эсрэг гэмт хэрэг" гэж. Тэгвэл өөрсдийгөө бусармаг хуулиар хуягласан хууль ёсны хулгайчдыг ингээд л байлгаад байх уу? Хууль шударга байхдаа үнэ цэнэтэй, харин шударга бус бол ямар ч үнэ цэнэгүй. Бүлэглэл тэрбумыг идэх гэж өөртөө хуулийн хэрэм барьчихаж, одоо бүхнийг эрхшээхэд үзэл суртал л дутуу байна. Түүнийгээ ч идэвхтэй эрж байна.
Төрөөс төрсөн тэрбумтнууд шударга хөдөлмөрөөр боссон бизнесмэнүүдийн ард нуугдаад "Чиний хөрөнгийг хурааж гуйлгачингуудад өгөх гэж байна" хэмээн яс хаяна. Өөрсдөө бизнесмэнүүдээ баталсан хуулиараа далайлгаж дээрэмддэггүй юм шиг аашилна. Тэд төр бол бид гэж байна. Уучлаарай, төр бол та нар биш. Хувьсгалт өөрчлөлтийн зорилго бол төрөөс хувалзнуудыг хувьсгал гэдэг тодорхой хэлбэл "Шинэтгэлийг асар хурдан хийх, цаг хожих" арга.
Банкны хадгаламжийн талаар бичихээр баячуулыг мууллаа гэж байна. Бизнес эрхлэгч хэзээ ч мөнгөө банкинд хадгалуулдаггүй юм шүү дээ. Бизнес бол их мөнгө биш, мөнгө бий болгодог сохор зоосыг ч болов хөдөлгөж, сэгсэрч байгаад үржүүлдэг, зах зээлтэй, менежмент, маркетингтай систем. Харин авлигачид зөвхөн мөнгөтэй, асар их хулгайн мөнгөтэй, тэд төрөөс салбал мөнгө нь зүгээр л алга болчихно. Октябрийн хувьсгалын дараа Оросын язгууртнууд асар их баялгаа чирээд Европ руу зугтсан. Тэд хязгааргүй баян ч өнөөдөр тэд алдартай бизнесмэн нэгийг үлдээгээгүй. Төрийн том авлигачаас ТҮЦ-ний эзэн илүү баталгаатай ирээдүйтэй учраас төрд шургалж, авлига шамшигдуулалтаар мөнгөө өсгөгчид айсандаа суудлаасаа ховхрохгүй. Тиймээс тэднээс цус урсгалгүй, түргэн салахын тулд бид олуулаа, хэдэн арав, зуун мянгуулаа байх хэрэгтэй. Тэд хоосолж, хамах сүүлчийн шат руугаа дөхөж байна. Одоо зогсоохгүй бол ард түмэн үгээгүй ядуус болно.
Одоо тэд сүүлчийн удаа улиглан үглэнэ. Наадуул чинь бас л идэх гэж ингэж байгаа юм. Гэвч нэг ялгаа байна. Бид тэднийг хүний хувьд биш авлигач учраас үзэн яддаг. Хол замд яваа хүн морио юүлэх болбол тэртэй тэргүй ямар ч морь эцнэ, солиод яах юм гэдэггүй биз дээ.
ХУВЬСГАЛД ХҮРЭХ НЭГДҮГЭЭР ЗАМ
Нэг. МАН-ын тойруу хувилбар.
Монголд "нэг юм болох нь" гарцаагүй гэдэгт бүгд итгэж байна. Ардын үлгэрт аюулгүй ч тойруу зам, нөгөө нь аюултай ч дөт замын аль нэгийг сонгох болоход ард түмэн ямагт дөт замыг л сонгуулдаг. Дээдэс ганцхан юм хүсэж байна. Таван толгойг ашиглах гэрээ байгуулчихаад л өөрчилье. Тэд хэдийнээ бууж өгч эхэлсэн. Тэд гуйна. Ядаж намар есдүгээр сар хүртэл тэсчих. Дараа нь ээлжит бус сонгууль руу орцгооё л доо, тэгэх үү? Хоёр танхимтай парламенттай болъё, иргэний хөдөлгөөнүүд гудамжинд жагсахын оронд ордонд ороод ир. Ярилцъя, хэлэлцье. Тэгээд биднийг хяна, бид дээд танхимд, та нар доод танхимд. Доод танхим чинь хяналтын өргөн боломжтой.
Та нар үүнийг л хүсээд байгаа биз дээ. Сү.Батболдыг унагах амархан, тоосго сугалахаас ч амархан. Гэхдээ эхлээд хувьцаагаа тараая, ард түмэндээ 10 хувийг өгмөөр байна гэлцэнэ.
Тиймээ, бид наадахыг чинь мэднэ, ард түмэнд 10 хувийг, ерийг нь ... Киргизийн Ерөнхийлөгч "Арав ерийн Акаев" гэдэг хочтой байхдаа унасан юм шүү. Есдүгээр сар хүртэл урьдчилгаагаа авсан Таван толгойг цаашаа давуулчих гээд л байна уу?
Өнөөдөр өндөр өртөгтэй судалгааны анкетууд айл айлаар тарж байна. Судалгаанууд аягүй эвгүй дүнтэй гарч байгаа тул эрх баригчид ухаан алдталаа айна. Тиймээс бусдаасаа нуухыг оролдоно. Харин наадуул нь үнэр авчихаад судалгаа хайн гүйлдэнэ. Нууц судалгаа нь иймэрхүү. 2004 онд МАХН дангаараа 44 хувийн рейтингтэй гардаг байсан бол өнөөдөр МАНАН үүнээс таван хувь доогуур дэмжлэгтэй байна. 39 хувийн дэмжлэгээс МАН, АН-ны алинд илүү оногдож байгааг харахаар хөдөөд МАН хагас хувь илүү, хотод АН нэг хувь илүү, нийлбэр нь 2004 оны МАХН-аас таван хувь дутуу. АН тогтвортой 25 хувийн хатуу дэмжигчидтэй байсан 2004 оныхоос таван хувь л алдаж. Математик бол гайхамшигтай ухаан, ер нь тэгш хэмтэй харуулдаг. Ямарваа судалгааны дүн ямагт баланс барьж байж нотлогддог. МАН 25 хувь алдсан бол, АН таван хувь алдсан байна. Зөрүү нь тав дахин, харин нийлбэр нь МАХН-ын оргил үеэс таван хувь бага.
Гайхалтай нь хөдөө орон нутагт МАН-ын рейтинг, өрх тусгаарласан ч албан ёсны болж чадаагүй МАХН-аасаа хол илүү байж чадахгүй байна. Үүнд л МАХН-ыг яаж ийгээд бүртгүүлэхгүй байхыг хичээж байгаагийн учир бий. Хэрэв МАХН-ыг бүртгүүлэх л юм бол хуучин МАХН бараг тэнцүү хоёр хуваагдах магадлалтай нь судалгаагаар нотлогдож байна. Уг нь (МАН 85: МАХН 15) харьцаатай хуваагдах магадлал байсан ч үйл явцын дунд байдал огт өөрөөр эргэж (МАН 55: МАХН 45) гэсэн харьцаа руу орчихсон байна.
Нийгмийн сэтгэл зүйн энэ өөрчлөлт нь "МАНАН бол хоёр намын тэгш эрхтэй холбоо юм" гэсэн ойлголт тогтсоных. "МАНАН" гэсэн томъёолол хүмүүсийн тархинд бат суужээ. Бодит байдлаар дүгнэвэл МАН-ын 2004 оноос хойших бууралт МАХН-д оччихож.
АН-ынхан үүнийг мэдсэн, "Бид ялна" гэж хөөрнө. Яг өнөөдөр сонгууль болоход МАН-аас жаахан илүү рейтингтэй байгаа АН тус намын хуваагдлаас ашиг олж ялах боломжтой. МАН, МАХН-ыг яасан ч буцааж нэгтгэж болохгүй. Энд л манай ялалт амжилтын үндэс байна гэж АН цээжний тооцоо хийнэ. Тиймээс сонгуулийн хуулийг огцом өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм. Өнөөгийн нөхцөлд, өнөөгийн судалгааны дүн, өнөөгийн сонгуулийн систем байх нөхцөл л АН-д ялалт зөгнөж байгаа хэрэг.
Харин МАН шоконд оржээ. Тиймээс огт өөр, хоёр танхимтай парламентыг санал болгов. Түүх давтагддаг, энэ удаад ардчиллын 20 жилийн түүх яг буцаж давтагдаж байна. 1990 оны хувьсгалын дараа МАХН-ыг хоёр танхимтай парламент аварсан. Хоёр танхимтай парламентын сонгуульд МАН доод танхимд олонхи болох магадлалтай ба үүгээрээ дамжуулж дээд танхимд олонхи болохыг эрмэлзэх ажээ. Гайхалтай нь МАХН-ын энэ бодлогын сурталч нь АН-ын Э.Бат-Үүл. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай, "Үндсэн хууль өөрчилнө" гэдэг хувьсгал.
Хоёр. АН-ын тойруу хувилбар
Харин үүнд АН тун дургүй байна. Магадлая. МАНАН-гийн 40 хувь мажоритар системээр аль ч намд "38+1" суудал авах боломж олгохгүй. АН-ын хатуу электорал 25 хувь АН-д 25 орчим суудал авчирдгийг 2004, 2008 оны сонгуулийн дүн баталсан. Өнөөдөр таван хувийн алдагдалтай яваа АН үүнийгээ нөхөөд, суудлаа нэмэхийн тулд, улс даяар тархсан саналаа багцалж авах бололцоог пропорциональ системээс олж харчихаад үхэн зуурч байгаа юм. Хэрэв 50 суудалд намын нэрээр, пропорционал системээр санал хураавал АН дор хаяж 30 түүнээс жаахан илүү суудалтай болж чадна.
Хэрэв мажоритариар сонгууль явуулбал МАН, МАХН тус бүр 25-30 орчим суудал авах ч магадлал байна. Ийм нөхцөлд цаана нь 10-16 суудал сул үлдэж эрх баригчдад аюулын дохио өгч байна юм. Тиймээс энэ орон зайг гудамжныхан дангаар эзэгнэхээс болгоомжилж, хэл амаа ололцож чадах ИЗБНН-ыг "гуравдагчийн хуваагчаар" зүтгүүлэх шаардлага гарсан юм. Гэвч ИЗБНН дээд тал нь таван суудал л авна. Бараг энэ тавыг нь одоо ч нэрлэчихэж болно. Гэтэл МАН МАХН-тай нийлж байж л АН-тай тэнцүү буюу жаахан илүү суудал авна, хэрэв Н.Энхбаяр МАН-аас бүрмөсөн нүүр буруулбал дор хаяж 15 суудал бүхий өөр бүлэг парламентад бий болохоор байна. Яаж ч бодсон МАН ялагдчихаж.
Ийм дүнгээр Засгийн газар байгуулахдаа тулбал МАНАН ахиж нэгдэхэд АН их сайхан загналаа гэхэд АН 60: МАН 40 гэсэн хувилбар санал болгоно. Гэхдээ АН МАН-д өстэй Н.Энхбаяртай биш юм гэхэд, иргэний хөдөлгөөнүүд, ИЗБНН-тай ч маневрлах давуу талтай юм. Гэхдээ л Засгийн газраа ойр ойрхон унагахгүй тогтвортой засаглая гэвэл "МАНАН" дахина. Ийм хувилбар эцэстээ МАНАН-г нэгдсэн том хөрөнгөтний нам болох замд оруулна. Ингэснээр МАН АН хоёрын аль нэг нь, ер нь эргэлзэх хэрэг байна уу?, МАН л устаж таарна. Тиймээс МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр тэсч үлдэх сонголтгүй болчихож байна.
ДӨТ ЗАМ НЬ
МАНАН-гийн дотоод зөрчил үйл явцыг дөт зам руу түлхэж байна. АНАТХ орон нутаг даяар бүсийн хуралдайнуудыг зохион байгууллаа. Тун удалгүй АНАТХ-УИХ-ын байгуулсан нэг жилийн хугацаатай 2,5 саяа өгөх, эсбөгөөс 2012 он гэхэд бүрэн өгсөн байх нөхцлийг бүрдүүлэх гэрээний хугацаа дуусна. Энэ "давхар амлалт" бас биелээгүй.
Өнөөдөр АНАТХ хамгийн хүчирхэг хөдөлгөөн болсон. Орон даяар салбартай, гишүүд дэмжигчдийнхээ тоогоор АН, МАХН-тай өрсөлдөнө. Учир нь амлалт нэхэх хөдөлгөөнд аль аль намынх нь гишүүд нэгдээд байна. Тэд намын гишүүний хувьд бус сонгогчийн хувьд асуудалд хандаад эхлэхээр ийм том нэгдэл бий болгож байгаа юм. Чухамдаа МАНАН-гийн рейтингийн уналтын шалтгаан нь АНАТХ болох нь үүгээр нотлогдож байна. МАНАН-тай тулахыг зориглосон аль ч улс төрийн байгууллага, нам АНАТХ-д тулгуурлахыг хичээх нь зүй ёсных нь эндээс ойлгогдоно.
Дотоод зөрчлөө шийдэж ядаж байсан МАНАН хувьсгал эхлэх олон хувилбарт төөрсөн. Гуравдугаар сарын 23-нд есөн хөдөлгөөн нэгдсэн жагсаал эхлүүлнэ гэж таамаглаж, бэлтгэж байсан ч юу ч болоогүй. Интернэтээр тарсан мэдээлэлд төөрөлдсөн эрх баригчид гуравдугаар сарын 23-нд Хосни Мубарак шиг "facebook"-дүүлэхээс айсан. Засгийн газар хэвлэлүүдэд мөнгөө барав. Сөрөг арга хэмжээ авах асар өндөр өртөгтэй бэлтгэл нь эрх баригчдыг тамирдуулж, гүйцэтгэгчдийг идэвхгүй болгожээ.
Дараа нь хаврын чуулган нээгдэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд цуглаан эхлэх нь гэж бэлтгэв. Зарим хөдөлгөөнүүдийг салгаж, параллель хуралдай зохион байгуулж, хагалахыг оролдоод амжилт олсонгүй. Яагаад гэвэл юу ч болоогүй. Д.Нинж нар ямар эзэд рүүгээ дайралтай биш, Ерөнхийлөгч рүү довтолсон ч амжилт олсонгүй. Ингээд гурав ч хонолгүй эрч хүчээ алдаж сарнив. Одоо төөрөгдлийн хариуцлагыг хэвлэлийн албадад үүрүүлэх оролдлого хийж байна.
Учраа олохоо байсан эрх баригчдын дотоод зөрчил улам хурцдав. Гарцаагүй дан ганц өөрт нь чиглэж ирэх дайралтаас хамгаалах гэж Сү.Батболд бие даасан тоглолт хийснээр нам дахь байр сууриа алджээ. Байдал хүндэрснийг мэдсэн тэрээр өөрийн бизнесээ тордож эхэллээ гэж улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Бизнесийн орчныг сайжруулах жил" эцэстээ "Ерөнхий сайдын бизнесийг сайжруулах жил" болсон гэж шоолж явна.
Дан ганц Засгийн газрын хүчээр тэсч үлдэхгүйгээ мэдсэн Сү.Батболд намаа мэдэлдээ авахыг хичээж, намын аппаратад цэвэрлэгээ хийхийг оролдсоноор У.Хүрэлсүхтэй харилцаагаа улам муутгажээ. Дараалсан алдаануудынхаа дараа ч тэр цөхрөлтгүй зүтгэсээр байна.
Н.ЭНХБАЯРГҮЙ АН
Энэ зуур С.Баяр АНУ-аас ирэв. Сү.Батболд С.Баярыг дэмжинэ гэж горьдсон ч, бүрмөсөн ганцаардсанаа мэджээ. Сү.Батболдыг Ө.Энхтүвшингээр солих О.Чулуунбатын явуулгыг зогсоосон тэр өөр өрсөлдөгчтэй учрав. Хэрэв Ө.Энхтүвшин биш бол М.Энхболд Ерөнхий сайд болох боломжтой гэж тооцож байсан ч М.Энхболд татгалзжээ. М.Энхболд Ерөнхий сайд болохыг хүсэхгүй байгаа бол Сү.Батболд өрсөлдөгчгүй мэт санагдаж байв. Гэтэл дайсан огт өөр газраас гарч ирэв. С.Баяр Сү.Батболдыг Н.Энхболдоор солихоор ажиллаж эхэлжээ. С.Баяр нам дахь дэмжлэгтээ найдахгүй байгаа тул Ерөнхий сайдыг солих, үүндээ АН-аас дэмжлэг авахаар уулзаж эхэлсэн бололтой.
Хариуд нь Сү.Батболд ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаар дамжуулж хүчний тэнцвэрийг хадгалахыг оролдов. Х.Баттулгын дэмжлэгийг авахын тулд тэрээр БНСУ-д гэнэт айлчилж, дорнод Монголын төмөр замд хөрөнгө оруулах БНСУ-ын сонирхлыг дэмжигчийн дүрд тогложээ. Хариуд нь Х.Баттулга Засгийн газрыг дэмжих ёстой байлаа.
Айлчлалын үеэр АН-ынхан гэнэтхэн баяжих тухай ярьдаг болчихов. Женко хэлсэн гэнэ. Засгийн газрыг хадгалж үлдээд дорнод Монголын төмөр замын ажлыг эхлүүлье. Мөнгө нь ороод ирчихсэн. Засгийн газрыг өнөөдөр аваад үлдвэл тун удахгүй төмөр замын ажил эхлэх ба АН-ынхан хоёр самосвалтай байхад л говьд тавих төмөр замын далангийн шороо зөөгөөд саятан болно. АН-ынхан үүнд итгэжээ. Үнэндээ өнгөрсөн сард Засгийн газар Женкогийн нуруун дээр тогтож үлдсэн юм. Гэхдээ Сү.Батболд алдаа хийжээ. Тэр сүүлийн хөзрөө эрт гаргачихаж.
Ерөнхий сайдын хувьд БНСУ-д айлчилж төмөр замын хөрөнгө оруулалтын баталгаа болсноороо Х.Баттулгад дахиад бараг л хэрэггүй болчихлоо. Бүх зүйл бүтсэн. Одоо Сү.Батболд явж болно. Улстөр бол увайгүй тоглоом, бизнес биш. Ядаж байхад дээрээс нь Таван толгойн хувьцааг тараах эдийн засгийн ямар ч үндэслэлгүй манипуляци хийснээр АН-д бүхий л санаачилгаа алдаж, нам дахь нэр хүндээ унагажээ. Одоо хувьцааны асуудал маш хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Бүр гайтай нь МАН-ынхан Сү.Батболд өөрийн эрх ашгийн төлөө АН-ын амлалтыг биелүүлж, намаа 2012 онд ялах боломжийг хаасанд эгдүүцэж байгаа.
Тун удахгүй Ард түмний их хуралдай эхэлнэ. Ерөнхий сайдыг огцруулах шаардлагын хариуд УИХ дахь МАН-ынхан амлалт биелүүлээгүйн бурууг Засгийн газарт тохоод мултрах хувилбарыг бэлдсэн байна. Сү.Батболд ч зүгээр суухгүй байна. Тэр парламентаас гадуурх намуудыг талдаа татахаар хүчилж эхэллээ. Засгийн газраа аварч үлдэхийн тулд "Мөнгө амлахгүй өрсөлдөх тухай" гэрээ санаачилж намуудын дарга нараар гарын үсэг зуруулж байна. Үнэндээ мөнгийг МАН, АН л амлах бололцоотой. Тэгэхээр энэ жүжиг магадгүй ээлжит бус сонгууль ойртсоны шинж байж болох юм.
МАХН-ЫН ХУВААГДАЛ
Үйл явц эхэлмэгц С.Баяр Нямаагийн Энхболдыг зүтгүүлэх үндэслэл бий. МАНАН-г байгуулсан гэрээний 2.3-т "Хуульд заасан үндэслэлээр Засгийн газар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд шинэ Засгийн газрыг энэхүү гэрээнд заасан зарчим, нөхцөлийг үндэслэн хамтарч байгуулна" гэж заажээ.
Тэгэхээр Засгийн газар огцрох нь бараг "жам ёсны" үйл ажиллагаа болох нь ойлгогдоно. С.Баяр энэ заалтыг сануулж Н.Энхболдыг АН-ын дэмжлэгээр Засгийн газрын тэргүүн болгохоор зүтгүүлэх бүрэн боломжтой. Нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнээд үзвэл 1996-2000 онд цөөнх байсан МАХН төрийн эрхийг де-факто барьж байсан түүх давтагдаж, МАН-ынхан АН руу гүйлдэж, дэмжлэг эрж байна. Түүх гайхалтай хурдан буцан давтагдаж байна. Ялгаатай нь АН-д одоохондоо Н.Энхбаяр алга. 20 жилийн түүх буцаж давтагдсаар. Одоо нэг алхаад 1992 оны хоёр танхимтай парламент, ахиад нэг л алхвал 1990 оны хувьсгалын нөхцөл байдалд хүрнэ.
С.Баярын алхмыг харвал АН-ын дэмжлэгийг авч Сү.Батболдыг огцруулаад Д.Дэмбэрэлээр дамжуулан УИХ-ыг зохион байгуулж Нямаагийн Энхболдыг Ерөнхий сайд болгоод улмаар намын эрх мэдлийг авах төлөвлөгөөтэй байна. Харин МАН-д Сү.Батболдыг унагаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох ба ингэхийн тулд Д.Дэмбэрэлийг огцруулж, оронд нь М.Энхболдыг УИХ-ын даргаар томилох хувилбар байх боломжтой. МАН-ынхан Ерөнхий сайд, намын даргаас татгалзсан түүнд талархсандаа өгвөл зохих л шагнал. Ингэснээр М.Энхболдын суудал ханаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших зам нь засагдана. Гагцхүү өөрөө дэвших эсэх нь тодорхойгүй.
С.Баярыг ирсний дараахан М.Энхболд Н.Энхбаяр нар ил тод уулзалдаж эхэлсэн нь С.Баярын эсрэг өргийг тохирсон байх тун магадлалтай юм.
Их тулааны өмнөх нам гүм үргэлжилж, парламент дотоод зөрчилдөө идэгдэн задарч байна. Хэрэв энэ задрал маш эрчимтэй ужгирч, үйл явцад нөлөөлбөл энэ хавар гэхэд ээлжит бус сонгуульд орох нөхцөл байдал бүрдээд байна. МАН АН-ын аль аль нь санаачлагыг булаахын тулд ээлжит бусыг түрүүлж зарлах уралдаанд өөрийн эрхгүй татагдан орлоо.

DR MAXWELL
Чи үхвэл таарна
Чи үхвэл таарна
Чи үхвэл таарна
zulzaga
baaska
Зочин
Зочин
Санаа
Зочин
version
Зочин
ХУВЬСГАЛ ГАРААСАЙ
ХУВЬСГАЛ ГАРНА ДАА ГАРНА
Зочин
Зочин
unshigch
dub
che
Зочин
GALAA
Зочин
Зочин
Зочин
ok
kkk unun yumuu
Баяраа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
бирдүүд