МОНГОЛЫН СПОРТ ХААНА ЯВНА?
Өнөөдөр хүн бүхэн хөгжлийн тухай ярьж байна. Голдуу үр дүнгийн тухай ярьж, ямар нэгэн шат дараалал, алс хэтийн бодлого, хэрэгжүүлж үзэх программ алга. 2012 оны Олимпын тухай л ярьж, медаль авахгүй бол Монголын спорт сүйрчих гээд байгаа шиг шаналана.

Бодлого, шат дараалал, төлөвлөгөөгүй, буруу тогтолцоотой Монголын спортыг Олимпын аварга төрж гарсанаараа зөв болгоод харагдуулчихсан юм. Хамгийн аюултай нь энэ. 2011 оны байр сууринаас эргэн харья. Олимпын аваргатай болчихлоо, дараагийн алхам юу вэ? Лондонгоос медаль авах. 2015 он Рио дэ-Жанэйрогоос медаль авах.... Монголын спортын бодлого ингээд л яваад байх уу? Энийг эртхэн зогсоох тусмаа сайн. Манай улс өнөөдрөөрөө амьдрагчдын өлгий нутаг болох нь. Ийм хүмүүст өнөөдрийн медаль чухал болохоос бусад нь хамаагүй. Яг л улс төр шигээ болчихсон. Олимп эхлэхээс жилийн өмнө хөл хөдөлгөөнд орж эхлэнэ.
Үр дүн гэдэг олонх масст зориулсан зүйл. Энийг ойлгоосой. Харин спортыг хөгжүүлэх зорилготой мэргэжилтнүүд зөв хөгжилд анхаарлаа хандуулах ёстой. Тэнд тохиолдол гэж байж болохгүй зүйл. Тохиолдлын медаль уу? Үнэхээр зөв хөгжлын эхлэл үү гэдгийг ялгаж хардаг байх ёстой. Олимпын алтын дараах шатлал нь юу юм бэ? Зөв голдирлоор явж байвал Олимпоос медальгүй байсан ч алга ташина.
Ажлаа мэддэг мэргэжлийн хүнд олонх юу хүсэж байгаа нь хамаагүй байдаг. Өөрсдийн гэсэн толгойгоор сэтгэж, бодож байх ёстой болохоос олонхын боддогоор бодоод байвал тухайн албан тушаал дээр хэн ч гарсан ялгаагүй болчихно. Өнөөдөр Монголын спортод удирдлагууд нь солигдоод байдаг үр дүн нь адилхан байдаг шалтгаан энэ. Бусдад таалагдах гэж ажиллаад байвал спортын салбар яагаад ч хөгжихгүй. Бидний жишээ авах дуртай Япон, БНСУ алс хэтийн бодлогыг шат дараатай тун сайн хийдэг учраас өнөөдөр спортын салбар нь Азидаа дийлдэшгүй байна. Тошиба, Тоёота гэх мэт компаниуд нь үргэлж л мэргэжлийн хүмүүсийг гаднаас авчирч өөрсдөө мэргэжлийн болсоныхоо дараа өөрсдийн арга барилыг гаргаж ирж байна. Манайх бол шат дараалалтай зөв явж чадвал маш хурдан амжилт үзүүлэх болов уу гэж миний бие боддог.
Улс үндэстний зан төлөв, амьдарч ирсэн тогтоц, бүр цаг агаар нь спортын амжилт, хэв маягтай нь салшгүй холбоотой. Угийн нүүдэлчин хөдөө гадаа, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдарсаар ирсэн нь биднийг хөдөлгөөний эвсэлтэй, сэргэлэн, юутай ч хурдан зохицдог тухайлбал байнгын бэлтгэлтэй байлгасаар иржээ. Газар тариалан эрхэлдэг ард түмэн бороо ороход баярлаж шавран байшиндаа бүгэн суудаг бол нүүдэлчид хэдэн малаа алга болчих вий гэж санаа зовинон харуулдан зогсоно. Салхинд уруудахад нь дагаж, араатан довтлоход нь хамгаалж, хүйтрэхэд нь дулаацуулж, өдөр бүр сүү саалийг нь авах ажилтай. Ёстой нэг унивэрсал хүн болон өсч бойжино. Мал хаашаа явна, тэр зүг рүү нүүж, байгаль дэлхий ямар “зан” гаргана түүнтэй тулалдаж, зохицож, байнгын бэлэн байдалтай амьдарна.
Ганц нэг айл өрхөөрөө амьдрах учраас барагтай бол багаар ажиллах юм гарахгүй. Тиймээс багаар сэтгэхдээ муу ч хувийн тоглолт (ур чадвар) харьцангуй сайн байдаг. Ийм шалтгаанаар спортод амжилт гаргадаг гол төрөл нь ганц хүний тулааны спорт байхаас аргагүй. Тиймдээ ч бид Олимпын наадамд хоёрдахь удаагаа оролцоод бөхийн төрлөөр дөрвөн медаль авсан үсрэнгүй амжилтыг гаргасан. Харьцангуй том алхамаа бид тэртээ 40 жилийн өмнө хийсэн бөгөөд энэ нь Монголчууд бидний гарааны түвшин өөр байгаатай холбоотой. Удаан хугацааны шатлалгүй болохоор гарааны түвшиний амжилт нь одоог хүртэл хэвээрээ байна. Үүнээс харахад бид ямарч юманд аргаа ололгүй нэг замаар, нэг аргаар нүдээд байх шиг санагдах юм. Эхлээд өөрсдийгөө таних ёстой. Хөлбөмбөгөөр Азиуд Европт тоглодог шалтгаан нь маш их бэлтгэл сургуулилтаас үүдэлтэй. Уйгагүй хийх ёстой. Япон, БНСУ тэгж байж Европт тоглодог. Азиас залхуу хүн хөлбөмбөгт цахиур хагалах тохиолдол бараг байхгүй. Ази хүний арга энэ. Спорт тоглоомноос бидний бие дэндүү хол. Харин Африк (бүх Африк биш тодорхой тооны улсууд) бол өөр. Хэн ч танихгүй нөхөр гэнэт Европт тоглож, жижигхэн клубээс том бага руу явах тохиолдол байдаг. Амьдралын шаардлагаас бий болсон хурд, хүчтэй хүмүүс зөвхөн техник, тактикийн бэлтгэл хийдэг бол Азиуд техник, тактик дээр хурд, хүчтэй болох гэж хамаг цагаа бардаг. Монголчууд бид Азидаа Европ байж магадгүй юм. Ямарч тохиолдолд Япон, БНСУ болон бусад Азийн улсуудаас өсгөлөн, бие бялдар сайн, хаана ч зохицож чаддаг. Бидэнд байдаг тэр биеийг бий болгох гэж бусад улсуудад хэдэн жил хэрэг болдогтой адил, бид Европ эсвэл Африк шиг болоход ахиад хугацаа хэрэгтэй. Нүүдэлчид шаламгай, бялдар сайтай боловч уян хатан биш. Бидний дутагдал бол залхуу, тооцоогүй. Өмнөх шөнө нь бүгдийг хийдэг. Оройхон гараад ширүүхэн дайрдаг. Харин хөлбөмбөгт оройхон гараад ширүүхэн дайрч болдоггүй. Энэ бол тооцоогүй, залхуурч, залхуурч байгаад цаг нь тулахаар хийдэг муу талаа нуусан үг гэж бодном. Монголчууд юм сурахдаа хурдан боловч уйгагүй давтаж өөрийн болгох тал дээр харин ч дутуу. Тиймээс юм мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хоёрын хооронд, гурвын дунд. Хурдан хариу нь гардаг, үр дүн нь шууд харагддаг ажил бидэнд зохидог бол удаан хугацааны дараа хариу нь гардаг ажил яагаад ч тохирдоггүй. Бие мах бодийн тэвчээр сайтай боловч, хүлээх тэвчээр муу.
Бид биеийн тэвчээр сайн боловч юмыг удаан уйгагүй хийх цаг хугацааны тэвчээр тун муу. Тиймээс Монгол хүнд удаан тэвчээр шаардсан, үр дүн нь олон жилийн дараа гардаг ажил тохирдоггүй. Олон жилийн төлөвлөгөө гаргаад ажиллах гэхээр энэ зан чанар нь саад болно. Тийм дээ ч 20 жилийн амжилтыг биш 2 жилийн дараах Олимпын медалиа чухалчилдаг.
Бид зоригтой. Манай түүхэнд баатар зоригтонгууд хамгийн их. Харин өөр нэг зоригоор бид муу. Өөрөө буруу зүйл хийснээ ойлгоод гомдоосон хүнээсээ уучлал гуйх, өрсөлдөгчийнхөө сайн сайхан чанарыг хүлээн зөвшөөрч, залхаж байсан ч хийх ёстой гээд ажилдаа ханцуй шамдан орох зэрэг бүгдээрээ л зоригтой байгаагийн илрэл юм. Бидний сул тал энэ байж болох юм. Тогтмол, өдөр шөнөгүй хийх бэлтгэл сургуулилт, их ажлаас зүрхшээдэг.
Ямарч бодлого, шат дараалал, төлөвлөгөөгүй, буруу тогтолцоотой Монголын спортыг Олимпын аварга төрж гарсанаараа зөв болгоод харагдуулчихсан юм.