ЭРҮҮЛ БУС ХӨГЖИЛ
Монголын Хөлбөмбөгийн холбоо 2014 он хүртэл Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй боллоо.
Монголын Хөлбөмбөгийн холбоо 2014 он хүртэл Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд оролцох эрхгүй боллоо. Гэтэл энэ оны нэгдүгээр сард болсон Азийн Хөлбөмбөгийн холбооны хурлаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд ирэх дөрвөн жилд Зүүн Ази хариуцсан гол хүн болж, Азийн Хөлбөмбөгийн холбооны дээд шагнал болох “Алтан шагнал”-аар МХБХ-ы Хөгжлийн Бодлогын захирал Д.Ганбат, сургалтын мэргэжилтэн Л.Доржжав, “Мөнгөн шагнал”-аар техникийн захирал И.Отгонбаяр, үйл ажиллагааны захирал Г.Баярцогт нар шагнуулжээ. Азийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хаммам өөрийн биеэр шагналыг гардуулан өгсөн юм. Олон улсын ийм эрхэм шагнал, өндөр албан тушаал манай улсад өмнө нь байсангүй. Монголын хөлбөмбөг “хөгжиж” байгааг АХБХ-ы хурал дээр хангалттай батлахаар зүйл болсон ч, Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо гэх “жижигхэн” холбоо биднийг яагаад бандаж байдаг билээ. Ирэх дөрвөн жилд Зүүн Азийг, Азитай холбож үйл ажиллагаа явуулах хүнээ эс тоож Азийн Хөлбөмбөгийн Холбоог, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэв...
Түүхийн эхлэл
1990 оны Ардчилсан хувьсгал гарч өөрчлөлт шинэчлэлийн үе эхлэв. 1990 оны салхи Монголын Хөлбөлбөгийг 1997 онд дайран өнгөрч Монголын Хөлбөмбөгийн Холбоонд томоохон өөрчлөлт гарлаа. Өмнөх удирдлагуудыг сольж, Ази болон Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд элсэх талаар яриа гарчээ. АХБХ-д элсэх хүсэлт явуулсан нь нааштай хариу өгч, Монголын хөлбөмбөг хөгжиж, цэцэглэх эхлэл болсон юм. Улмаар 1998 онд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л хүмүүс цугларч сонгууль явуулахад Ерөнхий Нарийн бичгийн даргаар Б.Ганболд, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар И.Отгонбаяр нар томилогдов. Шинэ бүтэц бүрэлдэхүүнд хийх ажил зөндөө байлаа. Ерөнхийлөгчөөр Р.Амаржаргалыг сонгож, АХБХ-д элсэхийн тулд нэр, лого, тамга тэмдэгтэй болж аваад 1998 онд гишүүн болжээ. Удалгүй тэр жилдээ Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны 51-р конгресс болж Монгол, Эритреа, Түркс ба Кайкос арал, Виржиний Арлууд, Америкийн Самоа гэсэн таван холбоо шинэ гишүүнээр элсчээ. Манай улс 198 дахь гишүүн орон нь болсон юм.
Манай шинэхэн холбооны анхны албан ёсны тэмцээн Бангкокт (1998) болсон Азийн наадам байлаа. Хэсэгтээ Кувэйт, Узбекистан гэсэн хүчирхэг улсуудтай орсон учраас хэсгээс гарах тун хэцүү байлаа. Эхний тоглолт Кувэйтүүдтэй хийж 11-0-ээр хожигдлоо. Энэ хожигдолд хэн ч цочирдсонгүй. Кувэйтүүд дараа нь Узбекистантай тоглож 3-3-аар тэнцсэнээр Монгол-Узбекистаны тоглолтоос хэсгээс хэдээр гарах нь шийдэгдэхээр боллоо. Узбекүүд хэсгээс нэгээр гараад сулхан учраатай таарахын тулд Монголыг 12-оос дээш бөмбөгний зөрүүгээр хожих шаардлагатай болов. Тоглолт эхлэхийн өмнө Монголын шигшээ багийн хувцас солих өрөөнд ерөнхий нарийн бичиг орж ирээд дасгалжуулагчийн товлосон гарааг болиулж тэр, тэр талбайд гарна шүү гэсэн тайлбар хэлэв. Ингэснээр талбайд гараад алаад өгнө гэсэн тамирчдын хүсэл зоригийг хага цохижээ. Тэр үеийн Монголын ганц хаалгач Жаргалсайханыг тоглуулсангүй. Мөн багийн хамгийн гол хүн “Марокко” Болдбаатарыг гаргаагүй нь хамгаалалтын шугамыг орвонгоор нь эргүүлсэн юм. Манай улс Зөвлөлтөөс орж ирсэн ардаа гурван хамгаалагчтай хувилбараас өөр байрлал мэдэхгүй, арын 3 номер гэж яригддаг хүн багийн суурь болж тоглодог байв. Одоо тоглож буй Д.Лүмбэнгарав ч мөн ялгаагүй ийм байсан. Тиймээс 3 номерүүд Монголд хамгийн шилдэгүүдийн тоглодог байрлал байлаа. Одоо ч гэсэн тэмцээн бүрийн өмнө 3 номероор хэн тоглох уу гэдэг үг бараг аксиом болчихсон.Тамирчидтай ярилцсанаас энэ хамаагүй үр дүнтэй арга байсан нь тоглолтонд харагдаж 15-0 гэсэн дүнгээр тоглолт дууслаа. 3 номер дээр залуу тамирчин Они-г тоглуулсан юм. Ингээд Узбекистан нэгээр, Кувэйт хоёроор шалгарч манайх нутаг буцах боллоо. Тэр жилээ Монголын шигшээ Узбекистанд хамтарсан бэлтгэлд очиж, бүх зардалыг Узбекийн хөлбөмбөгийн холбооноос даахаар болжээ. Анхнаасаа хурц байгаагүй өргөс, алсдаа ч хурц болдоггүй гэдэг үнэн үг ажээ.
Үүний дараа манай чансаа нэг байраар урагшилж (197) Монголд хөлбөмбөг хөгжиж байгаа гэсэн чимэгтэй мэдээ сонсогдов. Урд нь явсан улс тоглолт хийгээгүй учраас л манайх урагшилсан болохоос сайндаа урагшилчихаагүй. Тоо цуглуулах дуртай хүмүүс хөлбөмбөгийн хөгжлийг чансаатай, тоглолтын зөрүүтэй холбож ярих нь бий. Уучлаарай 150-иас хойшхи чансаанд битгий итгэ. Харин түүнээс урд байгаа улсууд сайн тоглож байж урагшилдаг юм. 2-1 гэсэн тоонд битгий итгэ. Тоглолтын чанарт нь анхаарлаа хандуул. Аль нь хөгжил вэ? “Ард түмэн”-д үр дүн л хэрэгтэй... Эцэст нь үр дүнгийн тулаан болж баахан медаль, цол, тэмдэг, онц дүнтэй диплом, мөнгө, олон албан тушаалууд гарч ирнэ. Ердөө л энэ....
Зэпп Блаттэр
1998 оны ОУХБХ-ы 51-р конгрессоор Бразилын Жоау Авэланжийн ажлыг Швейцарын Зэпп Блаттэр авсанаар дэлхийн хамгийн том байгууллагын ерөнхийлөгч болжээ. Эндээс л бүх юм эхэлсэн. Гишүүн холбоо болгон нэг санал өгөх ёстой. Ази хүн гарч ирвэл Азиудад ашигтай гэх мэт тивээрээ хуваагдах тохиолдол байдаг. Харин яагаад ч юм Зэпп Блаттэрт Европууд тийм ч хангалттай санал өгдөггүй учраас Ази, Африкийн шинэхэн гишүүдийг ашигладаг. Тэдний нэг нь манайх. Блаттэр дараа дараагийн сонгуулийн хамгийн их саналаа Ази, Африкаас авсан байдаг.
Шинэхэн холбоодуудаа дэмжих зорилгоор ОУХБХ-оос байрны түрээс, ажилчдын цалин, тэмцээний төсөв, техникийн зардал гээд бүгдийг даадаг байв. Шинэхэн гишүүний тэтгэмж олон ч газраас орж ирэв. 2002 онд Германаас ирсэн бэлтгэлийн хувцасыг хотын клубуудэд тарааж өгөөд, 2003 футзалны өсвөрийн улсын аваргын медальт байрны багуудад шинэхэн Германы хослолуудыг өгч байв. Эрдэнэтээс ирсэн хөдөө орон нутгийн бидэнд үгээр илэрхийлэмгүй бэлэг байлаа. Шинэхэн хослол, мөнгөн медальтай нутаг буцахдаа “Бидэнд өгсөн шорт, футболканы өмд цамцыг хотын хүүхдүүдэд бүгдэд нь байна лээ” гэж ам уралдан ярьж явлаа. Германд курст суугаад ирсэн дасгалжуулагчид ч манайд бий. Одоо бодоод байхад Герман улс бидэнд өртэй байх нь аргагүй юм билээ. 2006 оны Дэлхийн аварга авах үед бидний оролцоо тэдэнд нөлөөлсөн байж болох юм. Шууд утгаараа нөлөөлөөгүй ч Блаттэрээр дамжих юм бол яалтчгүй нөлөөлсөн.
2001 он. Блаттэрийн туслах болж чадсан бид “Гоол” төслийг эх орондоо авчирч 450 000 ам.доллар орж ирэх болов. Мэдээж үүгээр зөвхөн ногоон талбай барьсан. Талбайнхаа хажууд (зүүн урд) таван ханатай гэрт 20-уулаа байрласан тамирчдыг тухайн үеийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичиг нар бахдаж байгаа бичлэгийг Үндэсний Телевизийн архиваас хайвал олдоно. Би хүүхэд байхдаа эдэр шиг болно доо гэж үзэж байсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн “Сайн тамирчин ийм нөхцөлөөс л гарч ирдэг юм” гэсэн бахархалтай нь аргагүй ярих нь коммунист удирдагчаас ямарч ялгаа байхгүй. “Бидний үед ийм л байлаа” гэх нь бидний үеэс хөгжсөн байх ёстой гэдгийг ойлгодоггүй гэхээсээ илүү тамирчдыг өөртэйгөө харьцуулсан, би ийм нөхцөлөөс гарч ирсэн гэх коммунист үгэн жонглёр юм уу даа. Гидр (хөлбөмбөгийн оймс)-ээ унинд өлгөчихсөн, тогоондоо шөлтөй хоол хийж, цээж нүцгэн бүгдээрээ инээчихсэн аз жаргалтай дүр зураг
2004, 2007 онуудад Блаттэрийн үнэнч туслах болсон бид “Гоол-2”, “Гоол-3” дахь төслийн эзэн боллоо. Ахиад 1 450 000 ам.доллар орж ирлээ. Гоол төслийг гурван удаа авсан улс байдаггүй. Дээрх гурван төслийг Монголын Хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд авсан гэж үзвэл, одооных шиг ийм тахир дутуу барилга босохгүй байсан биз. Тэгэхээр энэ төслийг юуны төлөө авсан нь ойлгомжтой.
Бид онцгой бэлэг авсан гэхдээ ашиглаж чадаагүй. Үнэхээр азгүй. Тэнэг даргатай учраас ашиглаж болох боломжоо алдсан. Ахиад гоол төслийг Монголд хэдэн жилийн дараа өгөх бол...
Амьдрал гэдэг яг л театрт юм үзэж байгаатай адил. Ухаан мөхөс хүмүүст хамгийн аятайхан суудал таарсан байдаг. Виллиам Шэкспир
Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо, Бин Хаммам нар мэндлэв
2002 онд Азид чухал үйл явдал болж 5 сард Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж, 8 сард нь Азийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Катарын Мохаммэд Бин Хаммам сонгогдлоо. Ёстой нэг бяртай хүн гарч ирэв. Мэх байхгүй бярдаал, бярдаал явчина. Түүнд мөнгө байна. Зэпп Блаттэрийн Азиас гаргаж ирсэн шавь нь. Монголоос тодруулах гэхээр мөнгө, хэл ус, толгой гээд олон юм дутагдах нь ойлгомжтой. Олон жил удирдсан Зүүн болон Зүүн Өмнөд Азийнхан энэ сонгуульд ялагдахаа мэдээд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог байгуулсан гэх “хар” надад бий. Баруун, Төв, Зүүн Өмнөд Азиас сүүлд ганцаараа үлдчихсэн гэх шалтгаан байсан ч, дээрх шалтгаан хурдан байгуулах томоохон түлхэц болсон байж магадгүй. Мэдээж гишүүнчлэл олон байх тусмаа ашигтай. Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, Таиван, Макао, Хонгконг, Гуам гэсэн есөн холбоотойгоор байгуулагджээ. Бүсийн хэмжээний учраас бусад улсуудын хөлбөмбөгийн хөгжил Япон, БНСУ гэсэн хүчирхэг гүрнүүддээ ч ашигтай учраас хөгжиж болох бүхий л бололцоог судалж гарав. Бүсээрээ хөгжвөл ирээдүйд Дэлхийн аваргын олон эрхтэй болох алсын хараа. Монгол, Гуам, БНАСАУ, Макао гэх мэт улсуудыг олон тэмцээнд оруулж, сургалт, тэтгэмж өгсөнөөр Зүүн Азийн бүс хүчирхэгжих ёстой байв. Манай улсын хамгийн эрхэлдэг холбоо нь энэ. Жил болгон хүүхдийн фэстивал, оюутны тэмцээн, гадагшаа явах шүүгчийн семинар, шигшээ багийн гадагш явах зардал гээд биднээс сохор зоос ч гарахгүй. Жинхэнэ Гуам, Макао, Хонгконг, Таивантайгаа тоглодог.
ОУХБХ, АХБХ-оо дэндүү том учраас нийт хөгжил чухал байдаг учраас манайд анхаарал хандуулах нь бага. Томрох тусмаа жижгээс холддог бол Зүүн Азид бол үгүй. Бүсийн жижиг юм учраас бүх юм тодорхой, ойлгомжтой. Хэн чадаж байгаа нь удирдана. Эв найрамдалтай. Ёстой л нэг завин дээр сууж байгаа, нэг нь эвгүйтвэл бүгд эвгүйтнэ.
Яагаад бандав...
Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо биднийг яагаад 2014 он хүртэл бүхий үйл ажиллагаанд орох эрхийг хасав. Энэ яриа хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан. Сүүлд Монгол-Филиппиний тоглолтын үед Филиппиний ерөнхийлөгч “Танайх Зүүн Азиасаа хасагдах гээд байна шүү. Болгоомжтой байхгүй бол болохгүй” гэж сануулж байсан нь 3 сарын 19-ы конгрессоор батлагдсан юм. Удирдлагууд хоорондоо аман мэдээлэл маш их солилцдог. Манай удирдлагууд сонсоогүй байх нь аргагүй. Бид чинь Арабуудтай нийлдэг юм чинь. Яагаад хасах болсон гол шалтгаан нь манай ерөнхийлөгч. Зүүн Ази Монголд тусламж, тэмцээн уралдаан гээд бүх зүйлд тусалдаг хөгжихөд нь нөлөөлөөд байхад олон улс болон Азид тэдний эсрэг үйл ажиллагаа явуулаад байхад хэн дуртай байв гэж. Тэгээд ч Зүүн Азиас зөвхөн ерөнхийлөгчид чиглэсэн мөнгөний урсгал орж ирнэ гэж байхгүй. Гол нь энэ. 1-р сард болсон АХБХ-ы хурлаар Бин Хаммамын тал дахин ялалт байгуулж Зүүн Азиас Монгол ганцаараа тэдний талд санал өгчээ. Дээр дурдсан олон хүмүүс алтан, мөнгөн шагнал авсан нь тэр нэг саналаас болсон болохоос Монголын хөлбөмбөг хөгжөөд шагнуулчихсан юм биш л дээ. Тийм ч учраас санал өгсөн ганц улсаа Зүүн Азийг удирдах хүнээр томилсон учраас Азийн Хөлбөмбөгийн холбоог, Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэж байгаа нь энэ.
Геополитик талаа бодсон ч бид Зүүн Азидаа байсан нь ашигтай. Монгол улс нүүгээд явчих биш. Бин Хаммам зөвхөн өөрийн гарын хүндээ мөнгө өгдөг бол, Зүүн Ази тэгдэггүй. Хятад, Гуам руу өсвөрийн хүүхдүүдээ явуулна, шигшээ багаа явуулна, шүүгчдээ явуулна. Үнэндээ 2002 оноос л манай хүүхдүүд, шигшээ баг гадагшаа тэмцээнд явдаг болсон. Зүүн Азиас бандуулчихаар дөрвөн жил гадагшаа нэг ч явахгүй гэсэн үг. Арабууд нь дааж авч явахгүй бол шүү дээ. Зэпп Блаттэр, Бин Хаммам нар мөнх наслахгүй. Хэрэгтэй юм аа аваад, хэрэгтэй цагтаа арилж өгнө. Бид яах вэ? Бахь байрандаа. Бүр дордож ч магад. Олон улс, Ази, Зүүн Азид улам нэр хүндээ алдчихсан.
Ирээдүйд...
Монгол 2014 он хүртэл бандуулсан. Гэтэл Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбоо Монголын оронд Австралийг авч магадгүй гэсэн яриа гараад эхэллээ. Зүүн Ази хүрээгээ тэлсээр байна. Хойд Марианы арлууд, Палау хоёрыг нэгтэгчихлээ. Алсын хараа нь Австрали. Зүгээр мөнгө авдаггүй, шигшээ баг нь чанартай, Европ сургалттай, олон улсын хэмжээнд талбай дээрч, танхим дээрч тоглож чаддаг Австралийг авсан нь ашигтай. Австрали Зүүн Өмнөд Азид харьяалагдаж байгаа боловч одоогоор үйл ажиллагаанд нь төдийлөн оролцохгүй байна. Амбицтай улс ур чадварыг нь голж байж магадгүй юм. Зүүн Ази нь хамаагүй хүчирхэг. Манайхыг арай хасчихгүй ерөнхийлөгч нь солигдоод, үйл ажиллагаа нь өөрчлөгдөөд ирвэл ахиад авч магадгүй. 2014 он гэсэн нь ийм утгатай байж болох юм. Тэд бидэнгүйгээр байж чадна. Бид ч байж чадна. Гэхдээ бид хамаагүй илүү хоцорчих гээд байна. Дундад Азийн бүст орвол жинхэнэ авилгалын гал голомт руу ороод явчихна гэсэн үг. Энэтхэг, Бангладеш, Непал, Шри Ланк, стануудтай. Япон, БНСУ-тоо наалдаад явж байсан нь хамаагүй ашигтай. 2014 он хүртэл бд хоёр тэмцээнд орох боломжтой. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт, сая болдог Азийн чансаа доогуур багийн тэмцээн. Өсвөр, Залуучууд, шигшээ баг тогтмол үнэгүй явдаг Зүүн Ази байхгүй.
Эрүүл бус хөгжил бидэнд хэрэггүй. Хойч үедээ л хор болно. Монголын Хөлбөмбөгийн холбоо минь эрүүл болохыг хүсэж, хүлээж байна.
Үнэнийг эрхэмлэнэ гэдэг оюун ухаанаас үргэлжид суралцана гэсэн үг.... Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг минь урагшаа...