ОЮУНЛАГ ХОТ
Хорвоогийн сайхан хотууд эдүгээ хөгжлийнхөө нэн шинэ үед орж эхэллээ. 1990-ээд оноос эхэлсэн мэдээлэл, холбооны технологийн хувьсгалын үр дүнд ердийн хотууд ухаалаг хот болж,
Хорвоогийн сайхан хотууд эдүгээ хөгжлийнхөө нэн шинэ үед орж эхэллээ. 1990-ээд оноос эхэлсэн мэдээлэл, холбооны технологийн хувьсгалын үр дүнд ердийн хотууд ухаалаг хот болж, 2010 оноос ухаалаг нь оюунлаг хот болж байна. Аливаа хотын иргэд цэвэр, бохир ус, цахилгаантай холбогдсон орон сууцанд амьдарч, хотын зам, нийтийн тээврийн үйлчилгээ нь хүртээмжтэй, шуурхай, ногоон байгууламж нь хотын агаарыг цэвэрлэж чаддаг, хот нь амар тайван, ажиллаж амьдарч болохуйц бүх нөхцөлийг хангасан дэд бүтцийн барилга, байгууламжуудтай байх ёстой. Эдгээр дэд бүтцийг бас хатуу дэд бүтэц гэдэг.
Хөдөөнөөс хүмүүс нүүж ирээд гэр майхнаа барьчихаад л хотын иргэн болчихдог Улаанбаатар хотын захын хорооллуудыг дэд бүтэцтэй холбох асуудал онц бэрхшээлтэй болсоор байна. Улсын нийслэл хот дэд бүтэц талаас нь харахад ердийн хот ч болж чадаагүй л байна. Хотын иргэдийн амьдралын чанар, үйл ажиллагааны өгөөж нь хатуу (биет хөрөнгө) дэд бүтцээс гадна мэдээлэл, холбоо харилцааны (зөөлөн буюу нийгмийн) дэд бүтцээс ихээхэн хамаардаг. Тухайн хотын болон түүний бизнес, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг цахим болгож чадсан хотуудыг ухаалаг хот (smart city) гэж бас нэрлэж байна.
Ухаалаг хотод хүмүүс холбоо харилцааны бүх хэрэгслээр (гар утас, компьютер) ихэнх үйлчилгээг авч, төлбөр тооцоогоо хийж чаддаг болжээ. Сөүл хотын иргэд дэд бүтцийн бүх хураамж, дэлгүүрийн төлбөрөө гар утсаараа хийж байна. Ухаалаг хотуудад замын хураамж, нийтийн тээврийн үйчилгээний төлбөрүүдийг цахим хэлбэрээр бүрэн хийх болсон тул тусгайлан цаг, цаас зарцуулахаа больжээ. Ухаалаг хотод бүх мэдээлэл цахим болсныг таксинд суугаад л залан чиглүүлдэг газрын зургаас харж болно. Таны хаана очихыг оруулахад л хаагуур явах, замын ачааллаас болоод хэзээ очих цагийг чинь, ойр орчимд ямар төрлийн үйлчилгээ байгааг таны мэддэг хэлээр хэлээд өгнө.
Саяхнаас ухаалаг хотууд оюунлаг хот (intelligent city) болж эхэллээ. Энэ бол тухайн хот мэдлэг, өрсөлдөх чадвартай үйл ажиллагааныхаа онцлогт суурилан төрөлжин хөгжихийг хэлж байна. Жишээ нь Сингапур хот хөршөөсөө ундны усаа хоолойгоор татаж хэрэглэдэг учир борооны усыг тосох, хадгалах, цэвэрлэн хэрэглэх өвөрмөц дэд бүтцийг бий болгосныг дэлхийн том хотууд сонирхож байна. Сингапур оюунлаг хот болохдоо дэлхийн мөнгөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн (media) салбарын төв болохоор зорьж байна. Энэ улс Азийн Швейцарь нэгэнт болж, хувь хүний дансны нууцыг чанд хадгалж, банк санхүүгийн байгууллагууд нь олон улсын шаардлагатай бүх зарчим, харьцааг нягт сахидаг тул дэлхий нийтийн гадаадад байршдаг (off hosre) хөрөнгийг соронзон мэт татаж эхэллээ.
Сая хоёрдугаар сард нээсэн Мегаполис төвд агуулга бүтээгч компаниуд цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цацах хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр тоноглосон байруудыг уралдан түрээсэлж авч байна. Энд зурганд хөдөлгөөн оруулдаг (animation) салбарын дэлхийн төрөлжсөн төв (cluster) бий болж байна. Үүний хажууханд инженерингийн Fusionpolis, био-эмчилгээний Biopolis зэрэг хоёр төрөлжсөн төв байгуулагдаж, “Procter & Gamble” корпораци гэхэд л Шинэ санаачилгын дэлхийн төвөө байгуулахаар 250 сая долларын хөрөнгө оруулж байна.
Улаанбаатар хот ердийн хотын дэд бүтцээ хийхдээ хотын хөгжлийн дээрх хандлагуудыг тооцон, хамгийн сүүлийн үеийн шаардлагад нийцүүлэн барьж байгуулах боломжтой юм. Жишээ нь, бүх шинэ замыг барихдаа борооны усыг зөвхөн зайлуулахаар биш, нэгтгэн хуримтлуулж, цэвэрлэн ашиглахаар, мөн мэдээллийн олон төрлийн магистрал-утасны сүлжээг түгээх зэргээр хамтруулан тооцож хийж чадвал ирээдүйд олон дахин шинэчлэх шаардлагагүй, хөрөнгө зардал яваандаа хэмнэгдэх юм.
Улаанбаатар хотыг шинээр төлөвлөн барихдаа аль нэг хүн, бүлэг хүний ашиг сонирхлын төлөө биш, хотын нийт иргэд, дараагийн үеийнхээ амьдрах, дэлхийн ухаалаг, оюунлаг хотуудын жишгээр гүйцэтгэх шаардлага гарч байна. Улаанбаатар хотыг оюунлаг хот болгохын тулд мэдээж ихээхэн хүч хөрөнгө шаардагдана. Гэвч нийслэл хотоо оюунлаг хот болгон сэргээн байгуулахад уул уурхайн орлогоо төвлөрүүлэн ашиглаж болох бөгөөд тэгж чадвал байгалийн нөхөгдөшгүй баялгаа нөхөн сэргээгддэг хүний баялгийн хэлбэрт шилжүүлж байгаа хэрэг болно.
Энэ ажлыг бас хотын татварын зохистой бодлоготой хослуулах ёстой. Хотын хог, бохир усыг цэвэрлэх зардал улсын төсвөөс биш, хотын иргэдээс шууд гарахаар хийгдэх ёстой. Оюунлаг хотыг оюунлаг менежментээр бий болгоно. Хотын иргэд бид Улаанбаатар хотын удирдлагыг эхний ээлжинд оюунлагаа чадахгүй бол ухаалаг байхыг л хүсэж байна.

Оюунцэцэг
gast
gast
gast
gast
gast
gast
gast
gast
gast
bma
Heleed ogooch-d
trader
forextrader
wwwCOMPUTERSHOPmn BUH TURLIIN ZUUVRIIN COMPUTER MA
Зочин
Buikajo
baataraa
uyanaa
zog
heleed ogooch
Үнэхээр хүсэж байна
wwwCOMPUTERSHOPmn АНУ гаас оруулж ирсэн нотбvvкvvд
delgermaa
Ts.Tungalag
zochın
Зочин
Зочин
T1 hot bolgojee
Зочин