Таван толгойн дараа...
Армийн арын албаны даргын ярилцлага анхаарал татаж байна. ”Хуягт танкийн техникийн чиглэлээр ОХУ-ын буцалтгүй тусламжаар Т-72 танк, БТР-80 зэрэг хоёрдугаар үеийн шинэ зэвсэгт техниктэй болж байгаа.
ОРОСЫН ТЭВРЭЛТ...
Армийн арын албаны даргын ярилцлага анхаарал татаж байна. "Хуягт танкийн техникийн чиглэлээр ОХУ-ын буцалтгүй тусламжаар Т-72 танк, БТР-80 зэрэг хоёрдугаар үеийн шинэ зэвсэгт техниктэй болж байгаа. Мөн хэвлэлээр харсан байх "Печеро" (сэтгүүлч андуурсан байх "Печора" буюу "С-125" пуужингийн систем) пуужингийн цогцолбор ОХУ-ын буцалтгүй тусламжаар хүлээн авсан" гэжээ.
Оросууд Монголыг зэвсэглэж байна. Сүүлийн хагас жилд Александр Храмчихин нарын Оросын цэргийн нэр хүндтэй шинжээчид Хятадын хилийн дагуу Оросын армийн хүч сул байгаа талаар ихээхэн хурцаар ил тод шүүмжилж байна. Тэр тусмаа ОХУ Алс Дорнодод Хятадад хэрээс хэтэрсэн буулт хийж буйг эсэргүүцсээр байна. Тиймээс магадгүй Оросын цэргийнхний лоббигоор Засгийн газар нь Хятадтай "буфер" ядуу буурай Монголд хуучин шигээ цэрэг оруулах боломжгүй учраас армийг нь хоёрдугаар үеийн техникээр зэвсэглэхээр шийдсэн бололтой.
Оросын бэлгийн морины шүдийг татаад үзье. Т-72 танкийг Зөвлөлтийн арми 1973 онд зэвсэглэлдээ хүлээн авсан ба 1993 оныг хүртэл сайжруулан үйлдвэрлэсэн. Абхаз, Өмнөд Осетийг оролцуулаад дэлхийн 36 орны зэвсэглэлд байгаагаас Ирак дайны дараа 77 ийм танктай үлдсэн, Иран 2010 оны байдлаар 480 Т-72 танктай байна.
БНХАУ 1990-ээд оны эхээр хаягдал төмөр нэрээр гаргаж байсан Ардын армийн Т-54/55 танкуудыг олноор авч байжээ. Багцаагаар манайх 80 орчим хуучин танк экспортолжээ. Тагнуулын шугамаар авагдсан мэдээллээр БНХАУ төмрийн хаягдал нэрээр Монголоос авсан хуягт тээвэрлэгч, танкуудыг зэвсэглэлдээ авч байсан тул ТЕГ-аас дотрыг нь дэлбэлж гаргах шийдвэр гаргаж байсан юм. Гэхдээ ХАЧА-ийн зэвсэглэлд байгаа танк тийм ч муу биш. 1993 онд ОХУ-аас 200 Т-80У танк авах гэрээ байгуулсан ба 50 танк авчээ. ХАЧА Оросын танкуудыг өөрчлөн хөгжүүлсэн загваруудаар зэвсэглэдэг төдийгүй экспортолдог.
Хятад-Вьетнамын дайны үеэр Монголын Ардын Армид 400 гаруй Т-54\55 танк "бэлгэнд" иржээ. 2010 оны байдлаар Монгол 370 Т-54\55 танктай байна. Оросын хуурай замын цэрэг албан бус мэдээгээр 9500 Т-72Б, Т-72М, 3000 Т-72 танктай. Т-72-ын хамгийн сүүлийн хувилбар нь Т-90 юм. ВТР-80 хуягт тээвэрлэгчийг 1986 онд Зөвлөлтийн арми зэвсэглэлд хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 орны зэвсэглэлд байна.
Ингэхээр Монголын арми техникээ дориун шинэчилжээ. Таамаглахад хоёр талын гэрээгээр Монголын армийн зэвсэг техникийг засч, сэлбэх "Дархан 1,2" ажиллагааны явцад эдгээр техникүүдийг манай тал хүлээн авсан байх.
Цэргийн мэргэжилтнүүдийн ярих нь орчин үеийн дайн эх газрын ба арлын гэсэн хоёр үндсэн хувилбартай. Эх газрын дайнд танкийн цохилт голлодог бол арлынхад нисэх хүчнийг голлодог. Югослав, Иракийн дайнд АНУ нисэх хүчнээр гол цохилтоо өгч байсан. Оросууд Югославт нууцаар пуужингийн цогцолбор өгсний дараа Америкийн онгоцууд унаж эхэлсэн.
Гадуур ярих нь оросууд Монголд гурван C-300 цогцолбор суурилуулах болсон гэнэ. Өнгөрсөн жил ОХУ Иранд "С-300" цогцолбор худалдах гэрээ байгуулсны улмаас дэлхий дахиныг хамарсан дуулиан дэгдэж, америкчууд шахаж гэрээг цуцлуулж байсан юм. Гэхдээ "С-300 биш" "Печора С-125" пуужингийн цогцолбор манай агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний зэвсэглэлд оржээ. Хэрэв "Печора-2M" пуужингийн систем бэлэглэсэн бол далавчит пуужингийн эсрэг ашиглах ч боломжтой. Өнөөдөр энэ пуужингийн цогцолбор Е, С, Л, М, В, В, Т байна. Нэг цогцолбор 250 мянган ам.долларын үнэтэй.
БНХАУ саяхан АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг айлчлахад радарт баригддаггүй тавдугаар үеийн онгоц туршиж байгаагаа зарласан. Гэхдээ үүнээс өөр нэг давхцал байгаа нь Монгол "С-125" цогцолбортой болсон байжээ. Энэ бүхэн санамсаргүй явдал уу?
"Оюу толгой"-н гэрээний дараа оросууд Монголыг илэрхий аргадах стратегид шилжсэн юм. Мөн коммунизмын үеийн уламжлалт бодлогоо сэргээж, Оросын хэвлэлүүд монголчуудын Хятадад дургүй менталитетийг туйлд нь хүртэл дэвэргэж байна. Сүүлчийн үр дүнг өмнө бичсэн. Ийм зэвсэгтэй болчихлоо гээд бид хөөрч онгирох ёстой юу? Энэ бүхний эцэст монголчууд гарах газаргүй буланд шахагдсан байх болно. Оросууд Монголыг чанга тэвэрч байгаа болохоос бус өвөртөө оруулаагүй. Хилээ нээгээгүй, гаалийн тарифаа хөнгөлөөгүй, экспортын татвараа байнга нэмэх замаар манай гол импорт шатахуун, цахилгааны үнийг өсгөсөөр байна. Бид танктай ч гэсэн ямар шатахуунаар цэнэглэх гэж? Хятадаас Тамсагийн нефтиэ нэрүүлээд авах юм болов уу?
ЛУУГИЙН ХҮРХРЭЭН...
Харин хятадууд Монголд хатуурхана. Өнгөрсөн намраас ХКН-ын өндөр хэмжээний төлөөлөгчид Монголд айлчлахдаа "Хятадын эсрэг үзэл санаа хэрээс хэтэрч" буйд санаа зовж байгаагаа бүх намуудад аядуу илэрхийлж байсан бол МАН-ын төлөөлөгчдийн хариу айлчлалын үеэр илэрхий хатуурхжээ.
Юуны өмнө визийн хэлэлцээрээ эргэн харна гэсэн байна. Монгол Улс БНХАУ харилцан визгүй зорчих хэлэлцээр хийгээгүй, албан паспортоор л визгүй зорчих ёстой. Манайх бүх иргэнээ "Е" серийн албан паспортоор "зэвсэглэн" Эрээн рүү илгээж байна. Үндэслэлтэй хошигноход Хятадад айлчилж буй манай иргэд бараг л "Б.Хурц шиг албаны өндөр статустай" гэсэн үг. Хэрэв "Е" биш "А" серийн албан паспортоор л визгүй зорчуулна гэвэл нэг бол манай тал бүх иргэнээ "А" паспорттой болгох, эс бөгөөс "Нарантуул"-ын бүх наймаачид туннель хүртэл дугаарлах хоёрхон сонголт байна. Бүр их сайн хувилбар нь хоёр тал хоёулаа харилцан визгүй зорчино.
Гай болоход саяхан манайхан БНХАУ-ын парламентын төлөөлөгчдөд цахилгаан шатанд халджээ. Манайх уучлал гуйх ёстой, гэхдээ ямар байдлаар...? Үүнээс болоод хүнд байдалд ороод байна. Жирийн иргэнд биш албан ёсны төлөөлөгчдөд халджээ. Таван толгойн ордыг өгөхгүй бол энэ мэт шалтгаанаар хилээ хааж болзошгүйгээ хятадууд сануулсан байна. Тэгвэл Монгол яг Куба, эсвэл Хойд Солонгос болно.
Иймэрхүү нөхцөл байдал дунд Монгол Таван толгойг ашиглах гэрээнүүдийг байгуулна. Таван толгойн орд бол аугаа том орд. Түүний 29 хувьд хөрөнгө босгох ажиллагаанд гадаадын аль л нэртэй хөрөнгө оруулалтын компаниуд оролцохоор иржээ. Хөрөнгө босгоход тээврийн асуудал чухал, харин монголчууд өргөн төмөр замтай. Манай Засгийн газар ордын 29 хувьд хөрөнгө босгоод ордыг бүхэлд нь ашиглаж буй мэт ойлголт төрүүлэхийг хичээсээр.
Гол зах зээл Хятад. Ийнхүү эцсийн дүнг харвал ордын олборлолтын нөхцөл хамгийн сайтай хэсэг Хятад толгойтой консорциумын мэдэлд очно. Хятадууд ордыг гуравдагчид алдахгүйн тулд "Оюу толгой"-н гэрээг муу болсон талаарх ойлголтыг өргөн тараахад анхаарч байна. Баруунтай хамтарвал яаж хохирдгийг бүхий л талаар нотлохыг хичээж, амжилт олсоор байна. "Хохь нь болно шүү та нар". Харин өөдөөс нь "Тэгвэл Орос, эсвэл Хятадтай хамтарвал юугаараа илүү гэж?" хэмээн асуух хүн алга.
Ердөө хэдхэн жилийн өмнө манай мэргэн удирдагчид "Оюу толгой"-г 2,5 хувийн роялтигаар өгөх гэж байснаа Иргэний хөдөлгөөнүүдийн шахалтаар 34 хувийн хувьцаатай салсан. Өнөөдөр эргээд тэр 34 хувийнхаа эсрэг довтолж байна. Хэдийгээр улстөрчид бид 34 хувийг батлуулчихлаа гэж ярих дуртай ч бүгд цаагуураа үүнд дургүй юм гээч. Өнөөдөр Оюу толгойн гэрээг задалбал зэс нь хаашаа урсах вэ? Эсвэл энэ 34 бол бүтэхгүй гээд дайраад байгаа улсууд эцсийн дүндээ Таван толгойгоос хэдэн хувьтай салахыг нь харъя л даа. Дорнодын Тамсагийн ордыг Америкчууд, "Соко ойл" анх ашиглаж эхлэхэд Монгол нефтьтэй боллоо гэж дээлээ будан баярлаж байсан. Эцэст нь элдэвлээд салахгүй болохоор нь "Соко" хувьцаагаа Хятадад зарчихаад "Хохь чинь" гээд яваад өгсөн. Үр дүнд нь Тамсагийн нефть тэр чигээрээ "Дачин"-гийнх болсон байна. "Соко"-г дээрэлхэж байсан монголчууд өнөөдөр Дачингийн өмнө алингаа алдаж байгаа биз. Бараг Дорнодын дундуур хилийнхээс ч бөх төмөр утастай тор татчихсан байхад манай эх орончид юу хийж гийгүүлж байна? Манай эрх баригчид ийм л юм хийдэг шүү гэдгийг сануулах ёстой.
Муу Америк Бэйкерийн бизнес, муу капиталист Монголд айлчилсныхаа төлөө арвин их нефтийг маань Хятадад зарж баяжих гэлээ гэлцээд байгаагүй бил үү? Чухамдаа Бейкер Монголд ирсэн байсан тулдаа Ирак Кувейтэд халдсаныг түрүүлж мэдсэн Монгол Улс хамгийн түрүүнд Иракийн түрэмгийллийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан. Өнөөдөр тэр хэдэн үг, Бейкер хоёрын буянаар Кувейтээс санаснаа гуйж, сарвайснаа авдаг. Тэр тусмаа Тамсагаас авч чаддаггүй нефть. Хөөрхий Бейкер тосон мөртэй хүн байж гэхийн оронд "С.Батболдын татсан нефтийн зам" гэх мэтийн пиар хийж балайрна.
Өнөөдөртөө "Оюу толгой" өмнөд хөрш Монголын хооронд бий болгож амжсан эдийн засгийн буфер зон бөгөөд хэрэв Таван толгойн ордыг хятадуудад ашигтай шийдвэл гэрээний стратегийн ач холбогдол нь улам өснө. Болж өгвөл барууныхны санхүүжилтээр Цанхийн ордын талыг ч болов гуравдагчдад өгвөл аюулгүй байдлын баталгаа улам л нэмэгдэх ч ийм боломж харагдахгүй байна. Оюу толгойг Хятадаар айлгаж байгаад гуравдагчид өгүүлсэн түүхийг өмнөд хөрш мартахгүй. Тиймээс уян зөөлөн уламжлалт хятад арга их гүрний хатуу бодлого болон хувирч байгаа юм.
Таван толгойн ордыг ашиглах тал дээр Орос, Хятадын идэвх чармайлт иймэрхүү байдлаар мэдэгдэм хүчтэй илэрч байна. "Оюу толгой"-н ордыг монголчууд хоёр хөршөөсөө давуулан гурав дахь хөрштэй хамтран ашиглах болсонд дургүй байгаагаа хөршүүд маань огтхон ч нууж байгаагүйн дээр хоёр хөрш монголчууд ахин зальдахаас ихээхэн болгоомжилж байна. Монгол руу чиглэсэн Оросын "Коммерсант", Хятадын "Глобал таймс"-аар эхэлсэн дарамт үргэлжилсээр.
БҮСЛЭЛТ
Мэдээж манай сонирхол бол болж өгвөл дахин гуравдагчтай хамтрахад чиглэх ёстой. Гэвч гуравдагчид ч бодит нөхцөл байдлыг гайхалтай мэдэрчээ. Тэд энэ удаад бахинаас Таван толгойг дангаараа сугалж барахгүй гэж тооцож байна. Ордыг ашиглах эрх авахын тулд хоёр хөршийн аль нэгтэй нь л хамтрах ёстой. Гэтэл оросууд тэдэнд хаалттай. Тиймээс хамаагүй либерал хандлагатай Хятадтай түгшлэхийг илүүд үзэж байгааг анзаарч болно. Энэ нь монголчуудад барууныхан ашиг хонжооны төлөө Монголыг Хятадад худалдахаас сийхгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Монголын Засгийн газар УИХ Таван толгойн ордыг ашиглах асуудалд эргэлзэж удаашрах тусам тэр зайгаар оросууд Хятадад нүүрсээ шахаж байна. Гэвч Монголын "аз уу, эз үү" Таван толгойн гэрээ байгуулахын өмнөхөн Австралид их үер болж нүүрсний нийлүүлэлтэд томоохон доголдол гарчээ. Үүнтэй холбоотой бүхий л асуудлын талаар та бүхэн судлаач Д.Ганхуягийн www.ganaa.mn блог дахь "Биднийг балайрч байх хооронд" өгүүллээс маш тодорхой тоо баримттай уншиж болно. 2010 оны наймдугаар сард бичсэн "Үнс үү, алт уу?" өгүүллийг нь давхар уншвал дэлхийн нүүрсний зах зээлийн талаар бараг л бүрэн дүүрэн системчилсэн ойлголтыг бэлнээр нь авчихаж болох байх. Би үүнээс илүү бичиж чадахгүй тул өгүүллийг заагаад товчилъё.
Хэдийгээр дэлхийн аль л сор болсон компаниудын нэрийг дурдсан үй олон мэдээлэл цацагдаж байгаа боловч асуудлын зангилааг нь гаргахыг оролдъё. Гол өрсөлдөөн ОХУ-БНХАУ-ын дунд болж байна. Хятадын "Шинхуа" (энэ бол өмнө нь манайд хөрөнгө оруулж байсан "Чинхуа" хэмээх жижигхээн компани биш, Хятадын нүүрсний аварга том компани юм) АНУ-ын "Пибоди" (мөн л нүүрс олборлолтоор дэлхийд хоёрт ордог, гэхдээ АНУ-д голлох олборлолтоо явуулдаг), Японы "Иточу" нэг консорциум болж байгаа тухай гадаад эх сурвалжийн мэдээлэл байна. ОХУ-ын компаниуд дангаараа энэ консорциумтай өрсөлдөх чадваргүй тул нэгдэх санал тавьжээ. Харин Хятадын талаас хэрэв оросууд оролцох гэж байгаа бол хяналтын багцыг манайд өг гэсэн тулгалт хийжээ.
Нүүрсний гол зах зээл мэдээж Хятад. Хэрэв Хятадыг Таван толгойд оролцуулахгүй бол улстөр-эдийн засгийн хориг тавьж чадна. Ялангуяа сүүлийн үед Оросоос авч буй нүүрсний хэмжээгээ эрс нэмж байгаа нь анхаарал татаж байна. Дээрээс нь өөрийн нүүрсний нөөцийг асар ихээр өсгөн зарлаж байна. Энэ нь "Хэрэв Монгол Таван толгойг гуравдагчид өгвөл Хятад танай нүүрстэй нүүрсгүй болоод л байна" гэсэн дохио бололтой. Монголыг тойрсон нүүрсний худалдааны цагираг үүсгэжээ.
Басхүү тооцох ёстой хүчин зүйл байгаа нь Монголын төмөр зам бүхэлдээ Оросын хяналтад ороод байна. Энэ бол том хөзөр. Гэхдээ оросууд хэрэв Таван толгойд нөлөөтэй оролцож чадахгүй бол зүүн чиглэлийн төмөр замаар боогоод өөрийн нүүрсийг шахаад эхлэх вий гэж болгоомжлох үндэслэл ч бий. Бид урхинд орсон юм биш биз. Хэрэв ийм байдалд орвол бид нүүрсээ зарахын тулд төмөр замын бодлогоо цуцалж, Таван толгойг эзэмшигч компани өмнөд чиглэлд нарийн төмөр зам тавиад эхэлбэл зөвшөөрөхөөс аргагүйд хүрч болзошгүй нь. Оросын стратегийг шинжвэл Таван толгойг яг коммунизмын үеийнх шиг нөөцөд үлдээгээд өөрийн нүүрсийг арилжихыг оролдож байж болзошгүй. Бодох л хэрэгтэй дээ.
Гэхдээ үүнийг няцаах өөр тооцох хүчин зүйлс бий ч их гүрнүүд улс төрийн бодлогын золиосонд энэ байтугайг хаяж чадна. Нүүрсний үнэ асар хурдан өсөж буй тул хятадууд Монголоос хямд нүүрс авахыг туйлын ихээр сонирхож байгаа ба өсөн нэмэгдэж буй эдийн засгийнхаа эрчим хүчний болон түүхий эдийн хэрэгцээгээ хангахад Таван толгой зайлшгүй тооцох орд мөн.
Монголын парламент төмөр замын стандартаа Оросынхоор тогтоосны дараа "Энержи ресурс" "Ухаа худаг"-ийн ордоос нүүрс зөөх засмал зам тавьж эхэлсэн. Үүнд нь БОАЖ-ын сайд Л.Гансүх маш том боломж нээж өгсөн түүхийг л санацгаая. Нүүрсний импортоо хянах, боловсруулж экспортлох бодлогоор стратегийн аюулгүй байдлаа хангахын төлөө гаргасан парламентын шийдвэрийг Засгийн газар нь мугуйдлан эсэргүүцэж байгааг юу гэж үзэх вэ? Улсын эрх ашгаас давсан хувийн ашиг сонирхол байж болох уу? Энэ зам энэ долдугаар сард ашиглалтад орсноор 2010 оны эхний найман сарын байдлаар 139-169 хувь өсчихөөд байгаа Монголоос Хятад руу импортолсон нүүрсний хэмжээ бүр ч ихээр нэмэгдэнэ. Хятад яллаа. Харин Оросын шинжээчид чухам ийм явдал болохоос сэргийлж төмөр замын бодлогын асуудлаар миний бичсэн "Хятадын найман замын стратеги" өгүүллийг олонтаа ишилж, эдийн засгийн шинжилгээндээ өргөн ашиглаж байгааг нэрэлхэлгүй дурдах ёстой. Оросууд замыг эзэмшсэнээрээ Таван толгойгоос БНХАУ-д экспортлох нүүрснээс бас ч муугүй ашиг олж болох тул Таван толгойг ашиглаж эхлэхийг сонирхож байна гэж найдахаас. Таван толгой Хятадын мэдэлд очсон ч оросууд тээвэрлэлтээс ашгаа олно. Гэхдээ эрх ашиг гэдэг ашгаас огт өөр зүйл.
Харин энэ зуур Монголын улс төрийнхөн хоёр туйлд хуваагдаж байна. Хятадын болон Оросын талыг баримтлагч гэж. Өөр гуравдагч хүчин байхгүй. Үхсэн элэнцгийнх нь Америк баримжаа. Яагаад гэвэл Таван толгойд ердөө хоёр л сонирхол өрсөлдөж байгаа юм.
МОНГОЛ ДАХЬ ҮЗЭЛ САНААНЫ УХРАЛТ
Энэ бол эрчим хүчний төлөөх геополитикийн хүйтэн дайн билээ. Оросын ч бай, Хятадын ч бай эрх ашиг нь эцэстээ гуравдагчийг шахахад чиглэж байгааг бид анхаарах ёстой. Монгол үзэл санааны хувьд бүслэгдсэн. Харин бүслэлтийг сэтлэх оролдлого хийхгүй байна. Улам бүр нүхний мухар руу зүтгэж, явцуу үндсэрхэг үзэл, Хятадын эсрэг үзэл, зарим талаар еврейн эсрэг үзэл ч түгж байх шиг. Уг нь үндэсний үзэл энэ бүслэлтийн цагиргийг сэтлээд гуравдагчтай өргөн шугамаар бат бэх хэлхээ холбоо тогтооход чиглэх ёстой бус уу?
Нийгэм тэр чигээрээ анти-либерал уур амьсгалд автсаныг анзаарч байна уу, та минь. Хэн улс орныг ийм болгочихов оо, нөхөд өө? 1990-ээд онд тавигдаж байсан эдийн засгийн либерал зарчмууд шиг адгийн юм өнөөдөр Монголд байхгүй болж. Н.Энхбаяр анх гарч ирэхдээ хандивлагчдын уулзалтаас 300 сая ам.долларын тусламж босгож чадсанаараа нэр хүндээ өсгөж байсан. Ц.Элбэгдорж АНУ-аас ирээд Монгол Улсын зэрэглэлийг бууруулж, тусламжаа ахиухан авах нь зөв гэж хэлж байсан. Харин өнөөдөр монголчууд 6-7 тэрбумын хөрөнгө оруулалтын өмнө хаалгаа хаахаас сийхгүй болсон байна. Тэгээд дараа нь яах гэж?
Эдийн засгийн сэтгэлгээний ухралт нь улс төрийн сэтгэлгээнд маш хүчтэй нөлөөлж байна. Намууд либерал үзэл сурталтай гэж хэлэхээс ичдэг болжээ. АН-ын дарга хүртэл "Би баруун зүүнээ ялгадаггүй" гэж байхыг бодоход энэ их ноцтой хэрэг шүү. Зүүний үзэл баримтлалын төлөө дотоодын улс төрийн орчинд үзэл суртлын том дайн дэгдэж байна. Хэдийгээр арай ч коммунизмыг сурталчилчихгүй байгаа ч тэр зүгт улам бүр ойртсоор байна. Баабар уг нь сонгодог либерал үзэлтэн, түүнийгээ зоригтой илэрхийлдэг байснаа өнөөдөр увайгүй дайралтуудаас болгоомжилсон уу, илэрхий хаширладаг болсон байна. Одоо нийгмийн үзэл санаанд ухралт гарч эхэлжээ.
Удахгүй монголчууд энэ ертөнцөд хүйтэн дайнд коммунизмыг ялсан аугаа либерализм мөхсөн гэдэгт итгэдэг болох вий гэж халаглахаас өөр аргагүй нөхцөлд орох нь байна. Улам бүр явцуу, улам бүр хаагдмал болж байна. 20 жилийн өмнө тодорхойлж байсан зарчмуудаасаа татгалзаж эхэлсэн Монгол тун удахгүй зүүний үзлээрээ эхлээд Оросыг, дараа нь Хятадыг гүйцэж магадгүй байна. Тэгээд бид 1990 онд яах гэж хувьсгал хийсэн юм бэ? гэж асуух цаг ирэх нь.
Энэ бол баялгийн хараал юм. Чухамхүү 1960-аад онд Африк, Латин Америкийн улс орнууд асар их баялгаасаа болоод "империалист мөлжлөгийг эсэргүүцсэн бүс нутгийн онцлогтой коммунизм" руу халтирсан. Үр дүнд нь либерализмд үнэнч үлдсэн Азийн барууд хөгжин дэвжээд, харин тэд муу муухайн үүр уурхай болон хувирсан билээ. Баялагтай орнуудад "либерализм-барууны неоколоничлолыг эсэргүүцсэн" зүүний хөдөлгөөнүүд хамгийн идэвхтэй байж амжилт олсон. Гэхдээ энэ бүхний эцэст тэд зүүний "неоколони" л болж байсан.
Эцсийн дүн нь өнөөдөр дэлхийгээр нэг хувьсгал тарж байна. Сэхээрээд үзэгтүн. Дахин хувьсгалууд үргэлж зүүн тийш хэлбийсэн улс орнуудад, ардчилал гажуудсан, хагас ардчилсан, авторитар дэглэм ноёрхсон улс орнуудад гарч байна. Хувьсгалууд либерализмын төлөө, гажуудалгүй ардчиллын төлөөх тэмцлээс урган гарч байгаа болохоос аль ч улс оронд "социализм" байгуулах хувьсгал болоогүй.
Эрх баригчид, МАНАН-гийнхан тэдний гар хөл бологчид асар их баялгийнхаа нөөц боломжийг мэдрэх тусам тэр их баялгийг хязгааргүй эрх мэдэлтэй зарцуулагч авторитар дарангуйлагч болохыг хүсдэг болжээ. Тэд шинэ Мубарак, Лукашенко, Назарбаев болохыг хүсч байна. Тэртэй тэргүй дэлхийн олон арван улс орон гучин жилийн өмнө хийсэн алдаанаасаа салж буй энэ үед Монгол тэр алдааг нь сонгох хэрэг байна уу? Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаах нь эмгэнэл болдог гэдэг. Хүйтэн дайны үеийн Африк, Латин Америкийн түүх Монголд дахин давтагдаж байна. Энэ удаад эмгэнэл болно.
Тиймээс гажуудлын дараа бус гажуудлаас сэргийлж хувьсгал хийх ёстой. Ингэвэл бид өртөг багатай, цаг хожсон хувьсгал хийж чадна. Хэрэв чадахгүй бол Таван толгойд ноёрхсон Хятад, магадгүй Орос өөрийн хүссэн засгаа Монголд тогтоодог болно. Тэр тоглоомын засаглагчид нь цаашид хагас зуун жил "Америкчууд Монголыг үлгэр жишээ ардчилсан улс гэж байна" хэмээн улигласаар л байх болно.

заяа
Хөх Монгол
Хөх Монгол
барс
барса
cyber
202. 72. 247. ***-д
zochin
SBD
Зочин
Зочин
Зочин
Sain bichij ee.
Хүний юм хуулж
Зочин
Зочин
Зочин
Зочин
shaamar
ГАНБАТ
Зочин
Зочин
Зочин
aalz
Зочин
Buyan
usa
Zorig
Zorig
uugii
Зочин
Зочин
Зочин
Zorig
Zorig
Zorig
Баярлалааа
çî÷èí
Зочин
Zorig
Zorig
çî÷èí
ñàíàë
Зочин
Зочин
mongol
huu
zochin
delgermaa
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Angli
hamlet
Зочин
Зочин
sainaa
Зочин
МГЛ
Зочин
zochin
Рагу
Зочин