Амлалтын өртөг
Төрийн эрх барьж байгаа хоёр нам сүүлчийн сонгуульд оролцохдоо нэг нь 1.5 сая төгрөг, нөгөөх нь 1000 доллар хүн бүрт өгнө гэж амласан учир хамгийн их санал авч, хамтран засгийн эрхэнд гарсан юм
Төрийн эрх барьж байгаа хоёр нам сүүлчийн сонгуульд оролцохдоо нэг нь 1.5 сая төгрөг, нөгөөх нь 1000 доллар хүн бүрт өгнө гэж амласан учир хамгийн их санал авч, хамтран засгийн эрхэнд гарсан юм. Аль аль нь тийм их мөнгө өгөхийн төлөө биш, сонгуульд ялахын тулд ямар нэг суурьтай тооцоо хийлгүй амласан тул дараачийн сонгууль ойртох тусам тэр мөнгийг яаж өгөхөө мэдэхгүй, орох газраа олж ядаж эхэллээ.
Таван тэрбум доллар буюу манай эдийн засгаас хоёр дахин их мөнгийг үлдсэн 17 сарын дотор олох боломжгүй. Энэхүү мөнгө нь орон сууцаар илэрхийлбэл 140.000 айл нэг өрөө байртай болох хөрөнгө. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцаар солиход хүрэлцэхээр мөнгө. Эсвэл манай бүх малын тоог 10 саяар нэмэгдүүлнэ гэсэн үг. Засгийн газар 2011 онд маш их алдагдалтай төсөвтэй байгаа учир гадаадын ямар ч байгууллага зээл өгөхгүй.
Засгийн газар бас бонд гаргаж чадахгүй. Тэгэхээр үлдсэн ганц арга бол орд газруудыг барьцаалах. Тиймээс энэ мөнгийг страте гийн ашигт малтмалын ордуудыг хурдан эргэлтэд оруулж гадаадын хөрөнгө оруу лагчдыг “шантаажлах” замаар авах бод лого барьж эхэлж байна. Оюутолгойгоос гэхэд л одоогоор 100 сая ам.долларыг энэ замаар авч, иргэдэд тарааж байгаа бөгөөд нэмж 150 саяыг авна гэж найдаж байгаа.
Тавантолгойд хамгийн сайн гэрээ хийгээд ч сонгуулиас өмнө 250 сая ам.доллар гаргуулж чадахгүй. Хэрэв ямар нэг аргаар гаргуулахаар болбол АСАР ИХ буулт хийж, тэдгээр чухал орд газруудыг хямдхан өгөх байх. Хэн их мөнгө түрүүлж өгөхийг амласанд нь хамгийн түрүүн өгөх болно. Ер нь бол энэ их мөнгийг төр засаг өгч чадсан ч, чадаагүй ч ард түмэн хохирч, амлалтын жинхэнэ өртгийг ард түмэн төлж байна. Ямар нэг шалтгаанаар өгч чадлаа гэхэд инфляц болж, бүх барааны үнэ нэмэгдэн, иргэдийн хадгаламж үнэ цэнэгүй болно.
Өмнө нь 1000 төгрөгөөр авдаг байсан бараа инфляцын дүнд 5000 төгрөг болно гэсэн үг. Ганцхан сонгуулийн зайн алсын хараатайгаар Монгол Улсын төрийн эрхийг барьж, удирдаж байсан хүмүүс алсын хараатай томоохон төсөл, дэд бүтэц бүтээн байгуулалт хийж чадалгүй өдий хүрлээ. Улаанбаатар хотын төлөвлөлтийг дайснаар хийлгүүлсэн ч ийм болохгүй байсан. Зарж, завшиж болох бүх газар, талбай, түүний дотор сургуулийн биеийн тамирын талбайг хүртэл улс төр баригчид хамаатан садантайгаа хулгайлан, орон сууцны барилга барьсаар дуусав. Бүх уулын амыг хулгайлаад зарчихлаа. Монгол Улс хөгжлийн АСАР ИХ боломжийг алдлаа.
Энэ мэтээр улстөрчид амлахыг нь амлаж, төрийн эрхийг барьж байгаагаараа түрий барин хувьдаа ашигтай бүгдийг хийж, харин ард түмэн тэдний амлалтын өртгийг төлж байна. Тодорхой тооцоо төлөвлөгөөгүй хий хоосон юм амлаж ард түмнээр тоглоом тохуу хийдэг, улс төрийн намын нэрээр ард түмний хөрөнгийг луйвардаж байдаг этгээдүүдийг монголчууд бид аль хэр удаан тэвчих юм бэ? Бэлэн мөнгө амласан улс тө- рийн намыг улс төрийн сонгуульд оролцуулахгүй байх хууль шаардлагатай байна.

Magnai
zailaachee
Zorig
Zorig
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ
Цагаанморь
Цагаанморь
Zorig
Tengeriin tashuur
Tengeriin tashuur
Zorig
Zorig
Zorig
Зөгий
Zorig
Зочин
иргэн
Battulga
K
Зочин
Зочин
Зочин
Гру
Гру
Зочин
Зочин
æàðãàë
bileg
bileg
zochin
d. temuujin
bal
Зочин
Zaya
Зулаа
Munkhzul
Zaya
мгл
Зочин
zochin
Зочин
Mandakh
Зочин
Зочин
Зочин
bat
зочин
Зочин
Зочин