Албан ёсны гадаад хэл
Монголчууд бид цөөхүүлээ. Бидний хувьд өөрсдийгөө олон дахин үржүүлж чадах арга бол мэдлэг, түүнийг авах хамгийн дөт хэрэгсэл нь гадаад хэл.
Монголчууд бид цөөхүүлээ. Бидний хувьд өөрсдийгөө олон дахин үржүүлж чадах арга бол мэдлэг, түүнийг авах хамгийн дөт хэрэгсэл нь гадаад хэл. Үүнийг манайтай адилхан жижиг мөртлөө том хөршүүдийн дунд оршдог улс орнууд эртнээс ойлгож, иргэдээ олон хэл сурахыг шаардаж, бизнес, төрийн үйл ажиллагаагаа төрөлх болон гадаад хэлээр явуулж, улс төрийн төвийг сахисан бодлого баримталж иржээ. Тэглээ гээд үндэсний ёс заншлаа алдсангүй, харин ч улам хөгжүүлэн баяжуулж иржээ.
Тийм орны иргэд олон улсын төвшинд сэтгэж, үйл ажиллагаа явуулах чадвараараа том хөршүүдээсээ давуу, бизнесүүд нь дотоодоосоо олон дахин илүү орлогыг гадаадаас олдог. Жишээ нь: Швейцарь улсын иргэн бүр немц, франц, итали, англи хэлээр ярьдаг. Тэдний Glencore, Nestle, Novartis, Hoffmann-La Roche, ABB and Adecco зэрэг компаниуд, эсвэл UBS AG, Zurich Financial Services, Credit Suisse, Swiss Re, The Swatch Group зэрэг банк санхүүгийн байгууллагууд тив дамнасан олон улсын корпорациуд болжээ.
Хүн ам нь 7.8 сая, газар нутаг нь манайхаас 40 дахин бага энэ орны нэг иргэн дунджаар 373.000 ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян орон билээ. Голландыг аваад үзье. Тэнд бичиг үсэгтэй хүн бүр датч болон англи хэлээр ярьдаг. Дэлхийн хамгийн том таван нефтийн компанийн нэг Shell Голландынх. Голландууд дэлхийд анхны хувьцаат компани гаргаж, хамгийн анх Хөрөнгийн бирж ажиллуулж эхэлсэн.
Сингапурын ололт амжилт бас л гадаад хэлтэй холбоотой. Эдгээр болон бусад олон орнуудыг нэгтгэдэг ганц зүйл бол англи хэл. Эдгээр орнуудад ерөнхий боловсролын дунд сургуульд заавал судалж, сайн мэдсэн байх ёстой хичээл нь англи хэл. Үр дүнд нь иргэд нь англиар төрөлх хэлтэйгээ адилхан ойлгож, хэрэглэж чаддаг болжээ. Бусад том хэлнүүдийн дотроос энэ хэлийг сонгодгийн гол шалтгаан бол интернэтийн мэдээллийн 70 хувь нь англиар гарч, 55 орон энэ хэлийг албан ёсных хэмээн тунхаглаж, манай гаригийн 750 сая хүн энэ хэлээр ярьж байгаа. Манай хоёр супер хөршийн иргэд ч англи хэлийг маш өргөн хүрээнд сурцгааж байна.
Дэлхийн бизнесийн болон улс төрийн яриа хэлцэл, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь англи хэлээр хийгдэж, улс хоорондын болон олон улсын төвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ улам бүр өсч байна. Энэ бүгдийг монголчууд бид ойлгож, тодорхой ажил хийж эхэлсэн ч үр дүн нь хангалтгүй, чамлалттай байна. Манайд англи хэлийг заавал сурах гадаад хэл болгох тухай Засгийн газрын тогтоол 2005 онд гарч, Хөтөлбөр баталсан боловч бусад олон хөтөлбөрийн адил үр дүн нь эрс хоцорч байна.
Англи хэлний сурах бичиг гарч Британийн Зөвлөлийн хамгийн сайн сурах бичгээр дэлхийд шалгарч байсан ч сургууль бүр өөр өөрсдийн сурах бичиг сонгож хэрэглэдэг учир сургалтын явц, үр дүн газар, тэнгэр шиг зөрөөтөй байгаа.
Англи хэл гайгүй мэддэг багш нар сургуульд багшилж, бага цалин авах сонирхолгүй байна. Эдүгээ англи хэлийг хүнд заах хэмжээнд мэддэг хүний хэрэгцээ ус, агаар мэт чухал байна. Монголын ажил олгогч эздийн холбоо, менежментийн болон аж үйлдвэрийн холбоод тусгай сан бий болгож, сургууль бүрийн англи хэлний тэргүүний багш нарт шагнал, тэтгэмжит цалин олгох цаг болжээ.
Хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй их, дээд сургуулийн дипломтой хүүхдүүд ядаж англиар чөлөөтөй ярьж, бичдэг бол сайхан аа. Их, дээд сургуулиуд ашгийн төлөө байх ёсгүй бөгөөд хэрэв орлого нь зарлагаасаа илүү гарвал сургуульдаа хөрөнгө оруулалт хийж, эсвэл онцгүй авьяастай оюутнуудад тэтгэлэг олгодог сан (endowment) байгуулах ёстой. Үүнийг хувийн их, дээд сургуультай төр, засгийн дарга нар онцгой анхаарах хэрэгтэй. Эх эцгүүд ч гэсэн хүүхдийнхээ англи хэлний мэдлэгт түлхүү анхаарч, сургууль багш нараас нь чанар шаардах хэрэгтэй байна. Монголын сургуульд үзсэн бүх хичээлийн дотроос зөвхөн англи хэл л хилийн дээс алхсан эхний минутаас хэрэг болдог гэдгийг үргэлж сана.
Танай хүүхэд англи хэлээр ярьж, ойлгож, бодож чадах л юм бол хүмүүжил нь хүртэл өөр болно. Яагаад гэвэл энэ хэл дээр байгаа ном эрдмийн агуулга арвин, сонголт өргөн, шинэлэг, хүнийг эрчилж, сайн сайхны төлөө зоригжуулж байдаг юм. Монгол, англи хэлээр чөлөөтэй ярьж, орчуулж, бичиж чадаж байх юм бол ямар ч цагт ажилтай, сайн цалинтай байна.
Энэ хэлээр технологийн шинэчлэлийг хамгийн хурдан хүлээн авч, ойлгож хэрэгжүүлэх боломжтой. Гадаадын өөр хэлийг англи хэл эзэмшсэний дараа сурч болох бөгөөд англиар дамжуулан сурахад бүр ч амар. Монголчууд бид бүгдээрээ англи хэлтэй, тодорхой хэсэг нь орос, хятадаар ярьж байвал хөршүүд манай бараа, үйлчилгээг ирж авдаг болно.
Хойд хөршийнхөн өдөр бүр олноороо автобусаар ирдэг болж байна. Тэдэнд орос хэлээр үйлчилж чадвал бараа, үйлчилгээгээ илүү их борлуулж чадна. Монголчуудад техникийн сургалт явууулахаар ирсэн америк мэргэжилтэн “Танайхан нэг сарын хөтөлбөрийг долоо хоногт сурчих юм” гэж байна.
Сургуулийн дипломыг маань дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрдөг, иргэд нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг болчихвол Монголын охид, хөвгүүд хаана ч мэргэжлээрээ ажиллаж чадна. Монголын эмч, багш, инженерүүд ганзагын наймаа хийхээ болино.
Тэгвэл бид энэ бүхнийг яагаад хийхгүй, бидэнд хэн саад болж байна вэ? Бид өөрсдөө биш үү. Дархан хотын хараагүй бүсгүй Уянга англи хэл өөрөө сурч, ямар ч аялгагүй ярьдаг болоод төрийн бус байгууллагын ажлыг ямар ч хараатай хүнээс дутахгүй удирдаад явж байхад Та чадахгүй гэж үү.
Монголчууд бид чадна.

Зочин
иргэн Ууганбаатар
bma
Санаа
Энхбат
Зочин
unshigch
тэмээ ямаа
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ

lego
Би
зочин
зочин
ббб
he tses
jonon
batbayar
Eebii
Цэцээ
Цэцээ
Uuguulzon
Зочин
Зочин
Zochin
Zochin
Зочин
unen
ganaa
emegtei
hahaha
mgl
Батжа
shine khuu
Бат
Зочин
zoloo
mendee
temuujind
irgen
arai ch dee
d. temuujin
d. temuujin
d. temuujin
dlndolgion
дорж
hand
Зочин
Byambiin Renchin
bi
Зочин
zochin
baba
Сайн хүн
lol
lol
Зочин
Ganaa
brayan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Төмөр
www.apexsoft.mn
Зочин
Зочин
ж
From Tokyo