Даравч дардайх далаад онынхон
Нийгмийн сэтгэлгээ, ухамсар, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл бүгд өөрчлөгдөж байна.Одоогоос хориод жилийн өмнө энэ нийгмийг чинь 1950-1960 онынхон тодорхойлж байсан.
Мөнгөтэй л бол ухаантай
Нийгмийн сэтгэлгээ, ухамсар, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл бүгд өөрчлөгдөж байна.Одоогоос хориод жилийн өмнө энэ нийгмийг чинь 1950-1960 онынхон тодорхойлж байсан. Тэд коммунист дэглэмийг нураахаар босч, тэднийг ард түмэн дэмжиж шинэ хуучин хэмээн хоёр талцаж үзэж тарж байв. Харин өнөөдөр бүх л салбарт 70-80 онынхон зонхилон гарч иржээ. Харин улс төрийнхөн шинэ үеэ яамархан хүлээн авч байгаа юм бол. Өмчтэй , боловсролтой болсон далаад онынхон урд үеэсээ шал өөрөөр сэтгэж харж байна. Юм бүхнийг өөрөөр харж урьд үеэ түрж байна. Энэ нь энгийн мөртлөө ганцхан зүйл дээр илэрдэг юм. Тэд өмчийг ч мөн өмчийн эзнийг ч шүтэх болжээ. Тэд хангалуун амьдралыг эрхэмлэж ямар нэг аргаар мөнгө хийгчийг шүтдэг болжээ. Бүр энгийн жишээ авъя. Хэн нэгэн төрийн албан хаагч төрөөс хэдэн тэрбум төгрөг өөртөө гулсуулчихжээ. Хэл аманд өртсөн ч баригдалгүй шийтгэлгүй л өнгөрчээ. Мань эр тэр мөнгөөрөө УИХ-д нэр дэвшье гэж саная. Магадгүй сайд ч болж болно. Хуучин үеийн бидэнд энэ бол том жигшүүрт хэрэг мөн. Харин далаад онынхон ийм хүнийг ч ийм мөнгийг ч хүлээн зөвшөөрдөг болж. Мөнгөтэй хүнийг хүндэлж дээдэлдэг болхоос тэр мөнгө хаанаас олсон нь ёстой хамаагүй. Тэр уг нь ухаантай хүн даанч мөнгөгүй гэхэд, ухаантай бол мөнгөтэй байх ёстой гэнэ. Энэ хүн ухаан муутай ч мөнгөнийхөө хүчээр УИХ-д гарч дээ гэхэд, ухаантай л хүн байна, мөнгөтэй болсныг бодоход гэх жишээний. Өмч хувьчлалын үеэр ч юм уу, ялсан улс төрийн хүчний албан тушаалын бэлгээр чөмөгтэй болсон 50-60–аад онынхны үр хүүхдүүд 20-30 нас хүрч далаад онынхныг хошуучилна.Бас өөрийнхөө хөрөнгөөр бизнес хийж хойч үеэ улс төрд бэлдсэн нь байна. Бас хэнд ч ажиглагдамгүй өөрийгөө болгоод явдаг залуучууд хөөрхөн хуримтлалтай болчихсон төрд ажиллахаар биеэ бэлджээ. Манай томчуудын хүүхдүүд боловсролтой бол боловсролтой, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй болчихжээ. Тэд улс төрд орохоор зодог өмсчихсөн мэдээллийн хэрэгслүүдээр сэм сэмхэн гарч байснаа бүүр олны өмнө гарч ирж үзэгдэв
Ардчилсан нам ба далаад онынхон
1990 –ээд оны ардчилсан намынханд нэг онцлог байдаг юм. Тэднийг хэн ч халамжлан хүмүүжүүлж, гараас нь хөтлөн ардчилсан намд оруулаагүй. Тэд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр явсан юм. Ардчилсан намынхан өөрсдөө хэн нэгний татаасаар гарч ирээгүй учраас хойч үедээ яг “бүргэд дэгдээхэйгээ хаднаас түлхэж нисэж чадсан нь олз чадаагүй нь хохь” гэж ханддаг. Өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан хойч үеэ бэлтгээгүй. Ардчилсан намынхан даравч дардайж гарч ирж байгаа далаад онынхон болох хойч үеэ өрсөлдөгчөө гэж харж байдаг. Ардчилсан намын залуучууд 1990-ээд онынхонтой өрсөлдөөд гарч ирвэл аз нь гарч ирэхгүй бол хохь нь болох нь тэр. Одоо Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гуч хүрэхгүй хувь нь далаад онынхон байна. Харин дотроо өрсөлдөж байж гарч ирж чадах юм бол нэлээд сайн хатаагдсан улс төрч болдог. З.Энхболд, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Г.Баярсайхан, О.Магнай, Ж.Батзандан, Б.Батбаатар гээд сайн залуучууд бий. Тэднийг хэн ч гараас нь хөтөлж улс төрийн тавцанд гаргаагүй. Цаашид ч бүхнийг “өрсөлдөөн” шийднэ. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд ардчилсан нам өөрийнхөө залуу хойч үеийг төрд байршуулах боломж ч бараг олдоогүй юм. Ардчилсан намын дараачийн үеийнхэн өнөөгийн намын даргыгаа голоод байна. Тэд даргаа огцруулах гэж тэмцэж нэг үзэв. Цэцэг барьж бас нэг үзэв. Одоо гудамжинд жагсах дээрээ тулаад байна. Ардчилсан намд залуучуудын төлөөлөлөө олшруулах , чадвал намын удирдлагыг 1990 –ээд оны партизануудаас салгаж авах тэмцэл явсаар байна. Ардчилсан намд бусад шинэ намуудыг бодвол бэлтэй томчуул олон бий гэхдээ нэр дэвшигчдийнхээ бэл бэнчингээр МАН-аас доогуур нь үнэн.
МАН ба далаад онынхон
МАН, АН-ыг бодвол хүний нөөцийн уламжлалт бодлоготой. Өөрөөр хэлбэл тэдний удирдагчид хойч үеэ бэлтгэдэг. Бүр 1-3 хүнийг нөөцөлдөг уламжлал бий. МАХН нэрээ солих их хурлаараа бүр чанарын өөрчлөлт хийчихсэн юм. Тэд МАХН гэдэг нэрээ хайрлаад баахан өвгөн коммунистууд “эсэргүүцэн” МАХН-даа үлдэнэ гэж тооцсон. Ийм эрсдлийг нөхөх зорилгоор далаад онынхныг шууд намын удирдах байгууллагадаа олноор нь оруулсан. МАН-ыг одоо удирдаж байгаа бага хурлын 56 хувь нь далаад онынхон байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Г.Занданшатар эд ч даравч дардайх далаад онынхныг дагуулан намдаа чанарын өөрчлөлт хийлээ. Тэд аажмаар УИХ-д буг болтлоо суусан хөгшидөө шахна. Ийм зөрчил үүссэн. МАН дахь “чанарын өөрчлөлт гэдэг нь” хуучин МАХН-ын хашир бүрхиудыг Ардын нам залуучуудаар сольж чадсан юм. Энэ нь Ардын намын хувьд шинэ зөрчил үүссэн. МАХН гэж байх үеийн УИХ-ын гишүүд удирдлагынхаа “өвгөчүүлээ залуучуудаар халах” бодлогыг сая олж харжээ. МАН-ын томчуулын хүүхдүүд, томоохон бизнесменүүд болчихсон, өнөөгийн УИХ-ын гишүүдийн яг ар дээр нь ирэх сонгуульд нэр дэвших гээд зогсож байна. Тэднийг олон жил дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдож дархлагдсан эрхмүүд олж харчихаад бөөн уур хилэн болов зодоон нүдээн гарах шахав. МАН одоо далаад оныхныгоо дарж дийлэхгүй. Саяхны “Дөрвөн дээрэмчин”-ий бослого ч, сайд Зоригтыг огцруулах үндэслэл ч чухам үнэндээ бол МАН-ын залуучууд хөгшчүүлийн доторхи зөрчил байлаа. Энэ намд яг одоо элдэв фракц байхгүй залуучууд ба хөгшчүүл гэсэн зөрчил явж байна. Даравч дардайх далаад онынхон өөрийн өнгө төрхөөрөө жагсаж цуглаж ширүүхэн орж ирлээ тэд . Хүлээн зөвшөөрөх эс хүлээн зөвшөөрөх нь энэ оны өнгө болно. Үе үеийн олигархиуд энэ намд бий. Харин сонгууль ямар ч нөхцөлд мөнгө дагадаг. МАН-ын далаад онынхон мөнгөтэй. Аль ч нам одоо далаад оныхныгоо дарж дийлэхгүй ээ. Яг хуучин өвс хагдарч шинэ ногоо ургадаг шиг юмуу даа.

keGQPuuH
cZrOvySQnE
dSljaiyd
mergejilee buruu songojdee
Зочин
Зочин
setguulchee chi
hi
setguulchid
70 oniihond
ardchilal
70 on
Зочин
yayaa chamaig
Teneg
NB
Зочин
ЦОЛМОН
ЦОЛМОН
sanal
БААБАР (өдрийн сонин 2005-06-03 135
Зочин
Зочин
ganzorig fr
Bold
Mon ch bolj dee
Mon ch bolj dee
ganaa
AN aas
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
70-аад оныхон
Zavsriin ue, ardchilaliin ue
Зочин
Зочин
Saihnaa
Saihnaa
zochin
Зочин
Ene bas doli setguulch bna
Зочин
77н оны залуу
Ha ha ha
Зочин