Болдсайхан эмчийн ном
Юм болгоныг мэдэх албагүй. Мэдэхийн ч аргагүй. Харин ажил мэргэжлээсээ гадуур зайлшгүй мэдэж байх чухал зүйл бол өөртэйгээ танилцах явдал юм.
Юм болгоныг мэдэх албагүй. Мэдэхийн ч аргагүй. Харин ажил мэргэжлээсээ гадуур зайлшгүй мэдэж байх чухал зүйл бол өөртэйгээ танилцах явдал юм. Өөрийгөө хэн гэдгийг фото зурагнаас цааш мэдэхгүй, хүний биеийн наад захын мэдлэггүйгээр явж болохгүй байна. Гадуур өвчин их байна. Өвчний төрөл зүйл нь улам олширч, үргэлж мутацид орон нэг тусчихвал ороо морь шиг баригдана гэж байхгүй болжээ. Энд тэндгүй хүнд хөнгөн, халдвартай, хавдартай өвчтөнүүд. Өвчтөний тоо Монголд түүний дотор Улаанбаатарт эрс өссөнийг дэлгүүрээс олон аптек, сургуулиас илүү хувийн эмнэлгүүд ярайн хэлж өгч байна. Тийм атлаа ачааллаа дийлэхгүй байгаа ганц салбар бол эрүүл мэндийн байгууллага юм. Өөр нэг ноцтой асуудал бол эмнэлэг, эмч, бариа засал, бөө мөргөл гээд төрөлжсөн бизнесүүд энэ бэлэн сайхан хөрсөн дээр суга өсөн урган цэцэглэлээ. Би нэг л өдөр өвчинд нь үгүй юмаа гэхэд өвчнийг анагаах шидтэний хурц хараанд өртөх нь тодорхой болчихоод байна. Ялангуяа төлбөрийн чадвар дундаас дээш боломжийн ахул цаадуул чинь чамайг удаан амар тайван байлгахгүй.
Ийм цаг үед бид өөрсдийнхөө бие организмтай танилцах, эрүүл мэндийн талаарх наад захын мэдлэгтэй байх шаардлага гараад байгаа юм. Энэ тухай эмч нар ерөөсөө хэлж өгдөггүй, хэлсэн ч ойлгохын аргагүй хачин ярьцгаадаг, за нөгөө бариа засалч домч нарт хандвал бүр аймаар. Эцсийн эцэст өвчин зовлонд уналаа гэхэд зөвхөн чиний бие л зовж, чи л өөрийгөө эдгээх болохоос өөр хэнд өвчнөө даатгах вэ. Чамайг чамаас өөр төгс төгөлдөр мэддэг бурхан ч үгүй. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой ба өөрөөс чинь өөр хэн ч мэдэх ёсгүй нууцууд бий. Цааш өөрийгөө улам сайн мэдэхийн тулд ажлаа орхин анагаах ухааны сургуульд сурах юмуу бөө бололтой биш.
Яг ийм хэрэгтэй цаг үед Б.Болдсайхан ёстой сайхан ном гаргаж, эмчийн төдийгүй иргэний үүргээ биелүүлж, гийгүүлж өглөө. Түүнийг “Шударга журам” медалиар шагнасан ч багадна. Болдсайханы “Ёо ёог анагаах нь” хэмээх энэ номыг аан баангүй сайн уншчихаад хотын захын хороололд очвол “Аягүй мундаг эмч хүрээд ирж” гэж эндүүрэхээр юм билээ.
Ерөөсөө л бидний өдөр тутам нэгнээсээ асуудаг үй түмэн “яагаад?”-уудыг энгийн үгээр тэгсэн мөртлөө гарцаа байхгүй шинжлэх ухаанаар нотолсон байдалтай хариулж өгсөн. Хариулт болгоны дараа “Аа энэ чинь нээрэн тийм юм байна” гэсэн ухаарал толгойд ёг хийтэл буух нь эмч өөрөө сайн нийтлэлч гэдгээ давхар харуулсан бүтээл юм.
…Соёлын хувьсгалын үр дүнд оросууд монголчуудыг тэмбүүнээс салгаж өгсөн. Харамсалтай нь тариа хийх явцдаа дахин хэрэглэдэг шприцнээс шар өвчнийг улс даяар халдаасан. Багадаа шарласан тэр олон хүүхдүүд өнөөдөр элэгний хорт хавдартай боллоо. Нэг зовлонгоос салгаж өгөөд бидэнд өөр нэг зовлонг үүрүүлчих юм даа…
…Монголчуудын хэдэн мянган жилээр идэж ууж хэвшсэн борц, айраг, тараг сүү, өөхтэй өвчүү, хонины сүүл зэрэг нь бидний бие мах бодид зохицсон байна. Ялангуяа хөдөө юм уу гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж амьдарч байгаа үед эдгээр хоол л тохиромжтой…
…Баргийн өвчинг эсэргүүцэх өөрийн арми хүн бүрт бий. Жирийн ханиад гэхэд л эм уусан ч уугаагүй ч долоо, за арав хоноод л өөрөө эдгэдэг. Тэгэхээр ханиаданд тэр сайн гэж юуг ч нэрлэж болохоор байгаа биз. Онолын хувьд гэвэл витамин ихээр агуулсан чацаргана энэ тэр гээд л нэрлэж болох юм. Заавал чацаргана, аньсны навчаар дамжуулж амин дэмээ сайжруулах гэж байснаас аптекаас бэлэн С витамин аваад уучихвал амар биз дээ. Одоо гадуур зарагдаад байгаа сүлжээний эмнүүдийг шууд хортой гэж хэлэхгүй. Эмийн санд байдаг 100 төгрөгийн үнэтэй витаминийг өнгийг нь хувиргаад танд зад рекламдаад 100 мянган төгрөгөөр зарчихаж байгаа байхгүй юу. Яагаад ингэж хардах үндэслэл гараад байна гэхээр манай эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэхгүй, зугтаагаад байдаг юм...
…Би өдөр болгон шахуу зүрхний хагалгаа хийдэг ажилтай тул энийг сайн мэднэ. Зүрхний өвчтэй хүн аймхай буюу аймхай хүн зүрх муутай гэсэн ойлголт байхгүй. Энэ хоёр чинь сэтгэцийн, зүрхний гээд тусдаа өвчнүүд байхгүй юу. Стрессгүй тайван амьдарвал зүрх цочрохгүй, даралт ихсэхгүй гээд сэтгэл санаа нөлөөлөх хүчин зүйлүүд бол бий. Тэрнийг харин сайхан тайлбарлаад өгье…
…Цитрамон нойрны эм биш. Өвчин намдаах эм. Гэхдээ одоо энэ эмийг манайхаас өөр газар хэрэглэхээ болиод удаж байна. Яагаад гэхээр улаан хоолой ходоод элгэнд муу нөлөөтэй. Өөр бусад бидний мэдэх нэлээд эмнүүдийн талаар мэдээлэл өгөх нь зөв байх… Нойр чинь хүрэхгүй байгаа бол тэр люминалаа уу. Нэг сар уучих зүгээр. Тэгээд ор дэрээ байрлалыг нь солиод үзээрэй. Орой салхинд алх, орой ХООЛ ИД?...
-Энэ ном гадуур номын дэлгүүрээр зарагдаад бараг дуусч байх шиг байна билээ. Зардал мөнгөнөөс болсон уу яасан тийм ч олон хувиар хэвлэгдэн гарч амжаагүй бололтой. Уг нь бол манай улсын айл бүрийн ширээн дээр хэвтэж байвал мөн ч хэрэгтэй санж.

wPSxtAoUfLs
uncle
uncle
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энэ сайхан нийтлэл байна
цолмон
ul itgegchid hariulah n
Итгэхгүй байна
Улаанбаатарт хамгийн хямд үнийг санал болгож байна
ggg
Za yarshig daa
Hehe
Зочин
omogshlol
dasdsa
ha ha
tw
irgen
Зочин