Баатар аа, Баатар шиг биш ч эр хүн шиг бай л даа!
Монгол түмний хамгийн хайртай эрхмүүдийг урьж оролцуулдаг “Монгол тулгатны зуун эрхэм” гэж сайхан нэвтрүүлэг байлаа.
Монгол түмний хамгийн хайртай эрхмүүдийг урьж оролцуулдаг “Монгол тулгатны зуун эрхэм” гэж сайхан нэвтрүүлэг байлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын бичлэгийн “хар дүрс” элдэв план алдагдаж нэвтрүүлгийн хамт олны эв нэгдэлд сэв сууж найруулагч Б.Баатар хуулийн байгууллагад хандаж байв. Энэ талаар уран бүтээлийн хамтрагч П.Анужин нь “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намайг их олон хүн дарамталсан. Баатар яагаад чухам намайг ийм том асуудлын бай болгосныг асуумаар санагдаж байна. Үнэндээ тэр бичлэгийг студиэс алдагдаагүй гэдгийг нь цагдаагийн байгууллага нотолсон шүү дээ. Магадгүй энэ бүхэн удахгүй болох МАН-ын бага хурлыг онилж, намайг байгаа болгох гэсэн арга байх” хэмээн мэдэгдлээ.
Дараа нь түүнтэй ханилан амьдарч байсан олны хайртай жүжигчин Ч.Ундрал Монголд үлдсэн сүүлчийн эр мэт Б.Баатарын талаар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, улстөрч бүсгүй П.Анужинтай маргалдсан муухай бичлэг дуулиан тарьсан. Тэрбээр “Шударга ярья” гэдэг нэвтрүүлэгт оролцохдоо “Би Баатартай нэг өдөр ч хамт амьдарч үзээгүй. Харин ч бүр эхнэр нь намайг гүтгэх гэж их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн талаар Баатар надад сануулсан юм шүү” гэж ярьсан байдаг. Улс төрд хөл тавьж намын Бага хурлын гишүүн болж, УИХ-д нэр дэвшиж явсан хүний хувьд хэлдэг л үг.
Саяхан Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан бичлэг нь сошиалаар тараагдаж “хохирогч” Б.Баатар тагнуулж чагнуулж байгаагаа гайхан прокурорт бичсэн өргөдөл гарган түүнийгээ сошиалд дэлгэж гоё бичлэгийн уралдаанд оролцож байгаа мэт юм болов.
Гэтэл өнөөдөр бас л “алдагдсан” бичлэгийн сураг. Арай Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярьсан бичлэг нь задарч, “Херо маань хохирчихоогүй байгаа” гэж гайхтал арай өөр сэдэвтэй юм. , бас олны танил нэгэн гэх эмэгтэйтэй холбоотой “нандин” бичлэг нь ил болж байв. Бүр эхнэрийнх нь найз Дэлгэржаргал гэх бүсгүйтэй ярьсан бичлэг байж таарав. Дэлгэржаргал гэх эмэгтэй түүнтэй ярилцахдаа дахин дахин “Чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэж лавлаад байгаа нь анхаарал татахаас аргагүй. Шадар сайд У.Хүрэлсүх ч бас утсаар ярихдаа “бичлэг хийгээгүй биз” гэж анхааруулж болгоомжлоод байсан шүү дээ.
Одоо тэр дахиад л прокурорт захиа бичих болж дээ. “Намайг мөрдсөн хэвээрээ л байна. Би хохироод л байна” гэж бараг өдөр бүр бичих бололтой.
Б.Баатар аа, чамд хүмүүстэй ингэж харилцах хэцүү биш үү. Хамгийн сүүлчийн капитал итгэл гэдэг байх аа. Гэтэл түүнийг чи аль хэдийнэ үгүй болгочихож.
Чамайг хамгаалаад байгаа Төрийн тэргүүнээс эхлээд, Шадар сайд, УИХ-ын дэд дарга хүртэл өнөөдөр чамд баялаг, үнэт зүйл мэт санагдаж байж болно. Гэхдээ хүн итгэлцэлгүйгээр хол явдаггүй юм даа. Би хүний итгэлийг алдаж байсаан. “Зам нийлэхгүй нь уучлаарай” гээд салдаг болохоос араас нь хутгалж, утсаар ярьж үг унагаж түүгээр нь оосорлож боож алдаггүйгээрээ өөр юм байна.
УИХ-ын дэд дарга гэснээс тэрбээр өчигдөр “60 тэрбумын эвлүүлгийн талаар” телевизээр ярьсан. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуйг “сугалах” гээд бүтэхгүй болохоор нь уурсаад хурал хаясан хүмүүс эхнээсээ ам нээж эхэлсэн нь энэ. Доод шүд дээд шүдээ хазаж чаддаггүй шиг түүний хувьд М.Энхболдыг сөрөхөд эвгүй байгаа учраас “түүнийг ялагдуулсан” гэдэг номинациар “самар цөмж” эхэллээ. “Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос Энхболд, Сандуй хоёрын яриаг эвлүүлэг гэдэггүй” гэж ярилаа. Харин эвлүүлэг яаж хийдгийг мэргэжлийн хүмүүс, ялангуяа тэдний намынхан сонгуулийн үеэр залхтал тайлбарласан. Одоо олон нийт тэдэнд л итгэж эвлүүлгээс залхсан. Дээр нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс албан ёсны тайлбар хийлээ. Насаараа “хууль идэж” амьдарч байгаа түүний хувьд шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний хүрээлэн гэдэг байгууллагын албан ёсны эх сурвалжууд тоглоомоор буюу захиалгаар ярьдаггүйг сайн мэдэж байгаа.
Түүнээс биш Бага хурлын гишүүнээс түүнд хэн таалагддаг, эс таалагддаг тухай асуудал үүнд хамаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ялагдахад ямар хэмжээний риск дагуулдгийг скандал үүсгэдгийг тэр сайн мэднэ. Үүний төлөө хэзээ нэгэн цагт хэн нэгэн Ерөнхий сайд, намын албан тушаалтнуудтай хариуцлага тооцож байсан түүх байгаагүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч өөртөө л гомдож үлдэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг. Харин одоогийн МАН дахь зарим “дургүй хүмүүсээсээ” салахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ашиглах хэрэггүй. Тэр тусмаа тэр бичлэг эвлүүлэг мөн биш тухай, тагнаж чагнадаг тухай УИХ-ын дэд дарга ярих шаардлага байсан гэж үү. Өөрөө утасны жагсаалтаас мессеж уншиж өгч хэвлэлийн хурал хийлгэж байсан хүн өнөөдөр тагнадаг чагнадаг болсныг гайхах муухай юм.
Өмнөх парламентын үед Тагнуулын Ерөнхий газраас Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсныг УИХ-ын нэгдсэн чуулган дээр зарласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын ажилд саад болсныг санагдуулж байна. Өөрөөр авлигын хэргийг яаж илрүүлнэ гэж та хуульчийн хувьд хардаг вэ. Тэр тагнуулж “хохирсон” Шинэбаатарын хэрэг тодорхой, 60 тэрбумынх бол нотлогдоогүй теорем. Хэн, хэнд, хэнээр дамжуулж хэдэн төгрөг өгч ямар албан тушаалд очсоныг та илчил л дээ. Тэгвэл олон нийт танд итгэнэ.
“Цамц чинь бүтэн байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ тухай л санаа зов. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Тунгалаг тамир” киноны гол дүрүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг төлөөлж байгаа та ярьж сонгогчдыг ихэд инээлгэж байв. Харин та одоо Эрдэнээс Бадарч тахар гэгч түрэмгий эр рүү “нүүж” яваа харагдана.
Аугаа их Ц.Нямдорж, “Херо”-ийн Б.Баатарын “хийц”-үүдийг оргиналь гэдгийг баталж улс төрийн дэмжлэг үзүүлж байгааг өөрөөр юу гэж ойлгох вэ. Найруулагч Б.Баатар та ч гэсэн том ах нарын дэмжлэгээр том болдоггүйг санаж яваарай. Та хэзээ ч тэдний ангилалд орохгүй. Ийм аргаар ордоггүй юм. Хүнд “Баатар” болох чухал биш, эр хүн шиг л байх чухал.