2000 онд Н.Энхбаярыг үндэсний удирдагч болгоход зориулж Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн бүлэг байдаг юм. Гэхдээ тус бүлгийн заалтыг хэрэгжүүлэх хуулийг нь өдий хүртэл гаргаагүй байлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг баталчихлаа. Энэ хууль батлагдах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн бүлэг байдаг юм. Гэхдээ тус бүлгийн заалтыг хэрэгжүүлэх хуулийг нь өдий хүртэл гаргаагүй байлаа. Бүр гунигтай дурсамж сөхвөл 2000 онд ямар ч журамгүйгээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж байсан удаатай. Харин одоо бол нэмэлт, өөрчлөлтөө оруулах хуультай боллоо гэсэн үг.
-Журмын тухай хууль батлагдсанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхний алхам болж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь Үндсэн хуульдаа гар хүрэх цаг нь болсон гэж үзэж байгаа хэрэг үү?
-Ер нь өөрчлөлт оруулах цаг нь болсон хэмээн ярьж байгаа. Ярьж байгаа хүмүүсийн нэг нь би. Цаг нь болсон гэдгийг хэлэхийнхээ өмнө хэд хэдэн зүйлийг тунгаан хэлэх шаардлагатай байдаг. Үүнд Үндсэн хуулийнхаа гол утга, агуулга заалтыг бүрэн утгаар нь ойлгож чадсан эсэх. Чадалгүйгээр хөндвөл туйлын их аюул дагуулна. Нэгэн жишээ дурьдахад, орон нутгийг үнэмлэхүй өргөжүүлэхээр маш их ярьдаг байсан. Бараг л Монгол Улсыг тусд нь өргөжүүлэх маягийн саналыг оруулж ирж байсан удаа надад бий. Одоо эргээд олон жилийн дараа бодож байхад миний тэр хуулийн төсөл дэмжигдээгүй нь оносон. Хэрэв тэгсэн бол Өмнөговийн удирдлага хүмүүсийнхээ толгойг эргүүлж байгаад баялагтайгаа тусдаа гарах байсан байх. Мөн одоогийн хуульд Ерөнхий сайдын бүрэн эрх нь дараагийн Ерөнхий сайд нь томилогдсоноор дуусна гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн үг. Гэтэл бид өмнө нь тус заалтыг ойлголгүй дараагийн Ерөнхий сайд томилогдоогүй байхад өмнөх Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийг дуусгавар болгож байсан түүх бий. Тэр үед Монгол Улс зургаан сар Ерөнхий сайдгүй явсан. Ерөнхий сайдгүй гэдгээ хэлж чадахгүй үүрэг гүйцэтгэгч хэмээн цэвэрхэн нэрлээд явсан. Гэтэл Үндсэн хуульд үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байдаггүй. Тухайн үед тэр ажлын үүргийг Ц.Элбэгдорж тэвчээртэй тулдаа хийж байсан. Үл бүтэх этгээд байсан бол хаяад явж болох л байсан. Нэг ёсны доромжлол байсан. Тиймээс үндсэн хуулийнхаа гүн утгыг ойлгох хэрэгтэй байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд өөрчлөх ёстой зүйл гарч ирээд байна.
-Өөрчлөх ёстой зүйл нь яг юу юм бэ?
-Дайн бүхий болон дайны байдлын тухай ойлголтууд, онцгой нөхцөл байдлыг зохицуулсан зүйл дутмаг байна. Яг өнөөдөр дайн боллоо гэхэд ямар шийдвэр гаргах талаар шийдэлтэй заасан зүйл байхгүй. Иймэрхүү зүйлүүд байгаа учраас нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
-Эдгээр зүйлүүд дутмаг байгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгаан болоод байгаа хэрэг үү, одоогийн мөрдөж байгаа хуулийн маань яг юу нь болохоо байчихаад байгаа юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя хэмээн бодож байгаа хүний нэг нь би. Үндсэн хуульд бүр их өөрчлөлт хийж УИХ-ыг нэг биш, хоёр танхимтай байлгая. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн УИХ гэсэн бүлэгт нь өөрчлөлт хийе гэж бодож байгаа.
-УИХ хоёр танхимтай болсноор юу өөрчлөгдөх юм бэ?
-Хэтэрхий цөөхөн хүнд төрийн дээд эрх мэдэл байна. Нэг ёсондоо 76 нөхөрт ямар ч хяналтгүй эрх мэдэл төвлөрөөд байгаа өнөөгийн байдлыг хянах гэсэн оролдлого гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, дээд танхимтай тэр нь нийгмийн хяналтыг тогтоож байх хэрэгтэй.
-2000 онд УИХ-д оруулж байсан долоон заалтыг хүчингүй болгож байж энэ удаагийн хуулийн төслийг батлах ёстой. Тэгэхгүй бол өмнөх нэмэлттэйгээ зөрчилдөнө гэсэн санал гишүүдийн дундаас гарч байсан?
-Тийм саналтай гишүүд их байгаа. 2000 онд журамгүй, дүрэмгүй оруулсан нэмэлт, өөрчлөлтөө хас гэж байгаа нь үнэндээ зөв гэж бодож байна. 2000 онд журамгүй хууль оруулж ирсэн гэм нүглийг хүлээлцэх хүний нэг нь би байх жишээтэй. Үнэндээ тэр үед ямар ч хууль журамгүй улс төрийн тохиролцоогоор нэмэлт, өөрчлөлт оруулчихсан явдал байгаа юм. Одоо нэгэнт журмын хуультай болчихсон учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох хуулийн төслүүд өргөн баригдахаас өмнө тэдгээр заалтаа болиулах хэрэгтэй байна.
-Улс төрийн тохиролцоогоор өмнө нь нэмэлт, өөрчлөлт оруулсан гэлээ. Тэр нүглийг хүлээх хүний нэг нь хэмээн та өөрийгөө хэллээ. Яг ямар тохироо байсан юм бол оо?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт орж ирсэн. Энэ нь манайх шиг цөөхөн хүнтэй парламентын 3/1 нь Засгийн газрын гишүүн болчихож байгаа юм. Тэгэхээр яг үнэн хэрэгтээ парламентыг Засгийн газар дотор нь орж ирээд хянаж байна. Нэг сайд хоёр гишүүнийг хянаад эхэлбэл асуудал хүндэрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, парламент нь Засгийн газраа бус Засгийн газар нь парламентаа хянадаг болчихоод байна.
-Сүүлийн үед та энэ асуудалд нэлээд цухалдангуй байгаа харагдсан?
-Тиймээ. Энэ бол яах аргагүй 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс болсон алдаа. Тэр алдаагаа шуудхан хэлэхэд би өөрөө үүрэлцэнэ. Жишээ нь УИХ-ын хуралдаанд суудаггүй олон гишүүд байна. Тэдгээр хүмүүс үнэн хэрэгтээ Засгийн газарт суух гэж л УИХ-д орсон байна. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын сайд болох л шат дамжлага болж хувирсан байна. Сайд болж аваад л УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоод байдаггүй болчихоод байна. УИХ-ын гишүүн болъё гэсэн хүмүүс биш сайд болох хүсэлтэй хүмүүс парламентад орж байна.
-Засгийн газар нь УИХ–аа хянадаг гаж тогтолцоо юунаас болоод бий болчихов оо?
-Жишээ нь М.Энхсайханы Засгийн газар нь УИХ-ын доор байдаг байсан юм. Учир нь сайд нар нь УИХ-ын гишүүн байгаагүй.
-Тэгэхээр одоо сайд нараа УИХ-аас томилдог байдлыг халах ёстой гэж хэлэх гээд байна уу?
-Хэрэв 2000 оны өөрчлөлтийг болиулчих юм бол Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх боломжгүй. Харин намаас УИХ-ын гишүүн биш хүмүүсийг нэр дэвшүүлж болно. Эсвэл сайд болох хүсэлтэй байгаа хүн УИХ-д орохгүй байх хэрэгтэй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг эцсийн хувилбараар батлахдаа аймаг, дүүрэг нийслэлийн 3/1-ийн саналаар баталгаажина гэсэн байсан?
-Хуулийн төсөлд тэгж яригдаж байгаад одоо хасагдсан байгаа. Мэдээж хэрэг аль ч улс эх оронд Үндсэн хуульдаа хүрэх асуудлыг маш их зовлонтой зам туулж ярьдаг. Үндсэн хууль гэдэг бол тухайн улсын бичмэл хэлбэр. Монгол Улсыг үзье гэж байгаа хүн бол Үндсэн хуулийг нь хардаг байх учиртай. Үндсэн хууль гэдэг бол улс.
-Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх эхний алхам хийгдэж байна гэдэг нь Улсыг өөрчлөх гэж байна гэсэн үг хэмээн ойлгож болох нь ээ?
-Тэгж ойлгож болно.
-Гэтэл зарим гишүүн улс, нийгэм өөрчлөгдөөд байгаа учраас хуулинд гар хүрэх цаг болсон гэж ярьж байна. Тэгэхээр нийгэм өөрчлөгдсөн учраас Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болоод байгаа юм уу? Үндсэн хуулиа өөрчилж улсаа өөрчлөх шаардлагатай болоод байгаа юм уу?
-Олон гишүүд нийгэм их өөрчлөгдлөө. Тиймээс Үндсэн хуульдаа гар хүрэх цаг боллоо хэмээн ярьж байгаа. Харин тэгж ярьж байгаа хүмүүстэй тулаад ярихаар Үндсэн хуулийнхаа агуулгыг ойлгоогүй байдаг. Зарим нь бүр хувийн сонирхлоор тус хуульд гар хүрэх гээд байдаг. Гэтэл нэг хүний битгий хэл нэг намын сонирхлыг ч барьж хандаж болохгүй шүү дээ. Монгол Улсыг хэн нэгэнд зориулж өөрчилж болохгүй. Харин яг бодит амьдралаас болж өөрчилж болно. 2000 онд журамгүй хууль оруулж ирсэн тухай дээр ярьсан. Тэр бол Улс төрийн тохиролцоо буюу Н.Энхбаярыг үндэсний удирдагч болгоход зориулагдсан өөрчлөлт байсан.
-Та тэр үедээ түүнийг нь мэдээгүй юм уу?
-Би тэр үед нь нэг хүнд зориулж байгааг нь мэдээгүй. Нээрээ л сайд нь парламентаас гарах ёстой гэж бодоод байсан.
-Энэ удаагийн өөрчлөлтөд бас хэн нэгний ашиг сонирхлын зүйл орж ирэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ?
-Яг тодорхой хуулийн төсөл орж ирээгүй байгаа учраас сайн мэдэхгүй байна.
-Тус хуулийг баталгаажуулахад цэц хамгийн гол үүрэг гүйцэтгэх байх тийм үү?
-Цэц зөвшөөрөхгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэсэн зүйл огт байхгүй. Тиймээс цэцийн үүрэг их байна.
-Үүнээс гадна Сонгуулийн тухай хууль яригдахгүй удаж байна. Энэ юутай холбоотой юм бэ?
-Ер нь бол надад яавал ашигтай гэдэг талаас нь тус хуультай харьцаж болохгүй гэдгийг хэлээд байгаа. 2012 онд сонгууль будлих юм бол манай улс асар том мөргөлдөөн рүү орно. Долдугаар сарын 1 юу ч биш. Яагаад гэхээр өнөөдөр баялагийнхаа төлөө ил далд хоорондоо тулалдаад эхэлчихсэн байна. Тэгэхээр улс төрийн сонгууль будлиад хоёр том хүчин будлиад эхэлбэл, энэ улс хэцүү байдалд орно. Тийм учраас сонгуулийг шударга явуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Шударга явуулахын тулд санал тоолох ажлыг маш зөв хийх хэрэгтэй. Саналыг тоолох үйл ажиллагааг ил тод байлгах хэрэгтэй. Болж өгвөл машинаар тоолбол сайн байна.
-Тус хуулийн хэлэлцэх эсэх нь юунаас болоод удаашраад байгаа гэж та харж байна?
-МАН л удаашруулаад байгаа шүү дээ. МАН-д ирээд л хоорондоо тохирохгүй байгаа юм уу, мэдэхгүй, асуудал гацчихаад байна. УИХ-ын дарга оруулж ирээгүй байна. УИХ-ын дарга чинь МАН-ын хүн шүү дээ.
-Хоёр нам гэхээсээ илүү нам доторх санал нэгдэхгүй байна гэсэн яриа байна?
-Гишүүн бүр өөр өөрийнхөө саналыг хэлэх боломжтой. Хамгийн гол нь бүлгийн хурадааны үеэр юу нь тохирохгүй байгаа гэдгийг ойлгохгүй байна. Манай намын хувьд санал нийлцгээсэн гэж хэлж болно.

Ярилцсан Б.Даваа