Хүн нэмбэл хүнс нэмнэ
Дэлхийн улс орнуудын дайтай хөгжье дэвшье гэхэд Монгол Улс нэг л зүйлээрээ яах аргагүй дутаад байдаг юм. Энэ бол хүний тоо. Дэндүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ амьдардаг
Дэлхийн улс орнуудын дайтай хөгжье дэвшье гэхэд Монгол Улс нэг л зүйлээрээ яах аргагүй дутаад байдаг юм. Энэ бол хүний тоо. Дэндүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ амьдардаг. 1920-иод онд бид дөнгөж 600 мянга хүрэхтэй үгүйтэй байсан. Энэ үед Монгол маань мөхлийн ирмэгт ирсэн. Урд хойд хоёр хөршийн үе, үеийн улс төрийн бодлогод "Чингэсийн Монголыг олшруулж болохгүй" гэдгийг түүхэн сургамжаараа яс махандаа тултал ойлгож байв. Оросын цагаан, улаан хаадууд ч үүнийг мэддэг. Хятад, Манжийн үе, үеийн эрх баригчдын зүрхэнд шар ус хуруулсан нь монголчууд байв. Үеийн үед энэ хоёр улсын бодлогоор Монгол Улс Москва, Бээжингийн хооронд "Бөмбөг шиг шидэгдэж" байжээ. Түүхийн туршид хоёр том гүрэн Монголыг бие биендээ бараг л падаан бичээд олгочихдог байсан юм. 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэл манайх "тоглоомын тусгаар тогтнолтой" улс орон байсан болохоос улсынхаа төрийн бодлогыг ард түмнийхээ идэж уухыг өөрөө шийдэж үзээгүй явсан гашуун үнэн бий.
Энэ жил хүнээ тоолов. Магадгүй гурван сая хүнтэй болж мэдмээр байна. Хэрвээ хүн ам маань гурван сая хүрчих юм бол үүн шиг баяр хаа байна аа. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Хүнс нь бол харин нэг байнаа. 30-40 сая толгой мал байна. Далай шиг их газар нутаг байна. Зарим улс орны амьдарч байгаа үржил шимээ барсан хөрс шороотой газар нутгаас илүү хэмжээтэй, алт, мөнгө, зэс, гууль адаглаад л нүүрсний их ордууд хаа байна, манайд байна. Эртний Хятадын уран зохиолд Хятад яагаад олон хүнтэй болсон талаар ийм нэг үг байх юм. Хүн нэмбэл хүрз нэмнэ. Хүрз нэмбэл хүнс нэмнэ гэсэн нь бий. Тариачин удамтай улс орны философи яах аргагүй мөн. Иймээс ч Хятадын хүн тэрбум хүрч дэлхийн газар тариалангийн аж ахуй эрхэлдэг газар нутгийн долоон хувь дээр, тарьсан тариа ногоогоороо дэлхийн хүн амын 22 хувийн хэрэгцээг хангаад зогсож байна. Агуу биш гэж үү. Тэд нэгэн үе хүн нэмбэл хүрз нэмнэ гэсэн сургаалаараа яваад одоо дэлхийн супер гүрэн болсон түүх энэ.
Америк ч, Европ ч зүсэн зүйлийн хүн холилдон олуулаа сайхан л амьдарч байна. Энүүхэн Япон, Солонгос нэг жижигхэн арал дээр хэдүүлээ билээ. Швед гэж нэг улс байх. 1930-аад онд ердөө хоёр саяулаа үлдэж Швед үндэстний хувьд мөхөхийн даваан дээр очжээ. Харин хаан нь ухаалаг зарлиг гаргаж амьдрал эрж бэдэрсэн дэлхийн ажилч цагаачдыг дууджээ. Одоо нийслэл Стокгольмын гудамжаар хар, шар, халтар янз бүрийн арьстай, хятад, япон, солонгос, монгол холилдон алхана. Тэд одоо есөн саяулаа амьдарч байна. Бараг хүн амын 40 хувь цагаачид байх аа. Харин шведүүд улс даяараа нэг ч төгрөгийн хөдөлмөр хийхгүй идээд л хэвтээд байсан ч гэсэн хаан нь улсаа арав гаран жил тэжээх хөрөнгөтэй болоод байна гэсэн. Хүн ам маань ганц сая биш, хоёр сая биш, гурван сая гэж хэлүүлэх сайхан сонсогдож байна. Монгол Улс ядахдаа таван сая, арван сая гэж тоологдох юмсан. 1990 оноос хойш гэхэд амьдрахын эрхээр дэлхийн өнцөг булан бүрд манайхны их нүүдэл явсан. Гадаадад байгаа монголчуудын тоо гараагүй, гарахгүй байна гээд байгаагийн учир энэ. Эднийгээ бүгдийг нь зүс танихгүй харь хэлтэй хүргэн бэрүүдээ даллаад ирэх юмсан даа. Энд тэнд хэлээ мэдэхгүй ч өвөг дээдсийн цус гүйж байгаа монголчууд бий тэдэндээ эх орныхоо хаалгыг нээж өгөх юмсан. Дараа нь хамаагүй Монголд элэгтэй бүгдийг авч ирмээр байна. Нүүдэлчид бид чинь тариа мод тарьж ургуулж ерөөсөө сурахгүй юм шиг байна. Тэгвэл үржил шимтэй Булган, Сэлэнгэ, Төв аймгийн эртний тариалангийн газар нутагт хадан дээр ч хамаагүй ургуулдаг мэргэжлийн тариачид ирж амьдраг. Хөрсний доройтолд орж хатаж ангасан их тал нутагт мөнх ногоон мод ургуулж тэрнээсээ жимс авч чаддаг мэргэжлийн жимсчин модчингууд ирж амьдраг. Монголчууд нэг л зүйлийг сайн чадна. Энэ бол бэлчээрийн мал маллах ухаан. Дэлхийгээс ийм мэргэжилтнийг ямар ч өндөр цалин хангамж өгнө гэж хайгаад ч олдохгүй. Бас ийм хэмжээний цэвэр экологийн бүтээгдэхүүн хаа ч үйлдвэрлэж чадахгүй. Монголчууд бидний хамгийн дутагдалтай тал бол дэндүү цөөхүүлээ. Гурван сая болоод ч цөөднө. Хүнс байна аа бидэнд. Харин хүнээ яаж нэмье дээ байз. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг өвөг дээдсийн сургаал ердөө энэ. Монголчуудын хүчирхэгжиж хөгжихгүй байгаагийн шалтгаан нь хэтэрхий цөөхөндөө юм. Гэхдээ монголчуудыг олон сая болгохоос болгоомжлох гүрнүүд олон байгаа. Тэдэнд монголчуудын тоо нь дэндүү цөөхөн, газар нутаг нь дэндүү том байх нь ашигтай. Товчхон хэлэхэд дэлхийд хүн нь олондож, хүнс нь ховордож байхад манайд хүнс байна аа, харин хүн нь цөөдөөд байна.

хэй
хэй
GEbBDGZIJTh
Зочин
Зочин
chono
Ah
Ард
Ард
Lee ovogt Gombojav
zochin
zochin
tamir
bi
aaa
aa
GOOD IDEA
GOOD IDEA
GOOD IDEA
GOOD IDEA
ZOCHIN
Ganzorig
Зочин
Зочин
Tudevdorj
mnxbat
уншигч
europe
Зочин
hey