Мууг тэсч чаддаггүй хүн сайныг үзэхгүй
Авьяас билиг, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нь амжилт ололтын тулгын гурван чулуу мөн гэдгийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Авьяас билиг, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нь амжилт ололтын тулгын гурван чулуу мөн гэдгийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гайхамшигтай авьяас билигийг уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр тордолгүй зөнд нь орхивол, хавар эрт гарсан ногоо хурын шимээр тэжээгдэхгүй бол хатаж хагдардагтай адил хөсрөн зэвэрнэ. Амьсгалахад агаар хэрэгтэйн адил уйгагүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэхийн тулд тэсвэр тэвчээр хэрэгтэй. “Тэсвэртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг”. Авьяас бол бурхны хишиг. Надад заяасан ховорхон авьяас нь бусад хүмүүст байх ёстой авьяасын хэлтэрхийнүүд. Тэдгээрийг цуглуулан бурхан бөөн цулаар нь надад харамгүй хайрласан гэж бодон авьяас билигээ тордон хөгжүүл. Нэгэнт бусад хүмүүст бага багаараа ч болов байх ёстой эрдэнэсийг чамд ахиу өгсөн болохоор чи авьяасаа бусдын төлөө харамгүй зориулах үүрэгтэй. Зурах авьяас заяагаагүй хүнд зуун сайн зураач өртөөчлөн багшлаад ч нэмэр тусыг олохгүй, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй. Авьяас төгөлдөр зураачийн зурсан зураг зуун зууныг илээн түмэн олонд сэтгэлийн таашаал хүртээж урлаг, гоо сайхны гайхамшгийг мэдрүүлж баясгана. Нэгэнт авьяас заяагаагүй бол түүнийг орлох зүйлийг эрж хайх хэрэгтэй. Авьяасыг бүрэн биш ч, тодорхой хэмжээгээр орлох зүйл нь хичээл зүтгэл. Төрөлх авьяасаар маруухан гэдгээ мэдвэл уйгагүй хичээн зүтгэж, ухралгүй оролдоод үзэх хэрэгтэй. Миний амжилтын арван хувь нь авьяас, ерөн хувь нь хичээнгүй хөдөлмөр, хичээл зүтгэл гэдэг үгийг олон удаа сонссон байх. Уйгагүй оготоно уул нүхлэнэ гэх үг бий. Оготоноос л дор байв гэж дээ. Уйгагүй хичээн зүтгэ, үр дүнг нь үзнэ гэдэгтээ эргэлзэлгүй хүлээ. “Хүлээж чаддаг хүний хувьд бүх зүйл цаг хугацаандаа ирдэг”.
Ямар нэг хүндрэл бэрхшээлгүй бүтдэг зүйл энэ хорвоод бараг үгүй. Бэрхийн өмнө туйлбаргүйтэн шантарч, өвдөг сөхрөн бууж өгөөд байх юм бол амжилтын тухай бодож санагалзахын ч хэрэггүй. Аманд ороод ирсэн ч зажлахад хатуу хоол байдаг юм. Шүд зуун тэвчиж, өвдөг тэнэгэр тэсвэрлэж байж бэрхийн ард гаран нуруугаа амраана. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Тэсвэр тэвчээрийг хэн нэгэн ачтан бэлнээр нь май гээд бэлэглэхгүй. Мөнгөөр худалдан авах буюу зээлээр хэрэглэж болдоггүй зүйлүүдийн нэг нь тэсвэр тэвчээр. Харин тэсвэр тэвчээртэй хүн л мөнгийг буй болгон, үр ашигтай зарна. Ном уншиж, сургаал сонсоод тэсвэр тэвчээр аяндаа сууна гэж үгүй, элдүүр нь ханасан сур мэт болтлоо амьдралд нухлуулж, үзээгүйгээ үзэж, хүнд хүчрийг тэсч тэвчин, давж гаран хат суун хатуужина. Хүн амьдралаасаа ургуулан, сэтгэл итгэлийн хүчээр өөртөө алхам алхмаар төлөвшүүлдэг олон сайн чанаруудын нэг нь тэсвэр тэвчээр. Алдарт тамирчид бусдаас давсан тэвчээртэйгээр махран хичээллэж, маш их хөдөлмөрлөж, эн тэнцүү буюу илүү хүчтэнийг ялан дийлж, алдрын тавцанд хөлс дуслуулан, хөөрч баярлан зогсдог. Нэрт эрдэмтэд, гайхамшигт авьяастнууд, ер нь амжилт олсон, сайн яваа хүн бүхэн хүндрэл бэрхшээлийг шүд зуун тэсвэрлэсээр амжилтын оргилд гарч, алдар нэрээ цуурайтуулна. Ажилчин, малчин, тариаланч бүгд л халуунд халж, хүйтэнд нь хөрж, хичээн зүтгэснийхээ үрээр баялгийг бүтээнэ. Аяга будаа ургуулахын тулд аяга хөлс урсгах хэрэгтэй болдог.
Тэвчээртэй байна гэдэг нь юу ч хийхгүй хүлээгээд суугаад бай гэсэн үг биш, тэвчихгүй яаран сандран огло харайгаад бай гэсэн хэрэг ч биш. Юм бүхэн эхлэх дуусах цагтай, өөрийн гэсэн хэмжээ хязгаартай. Тэвчээрт хэмжээ хязгаар бий. Тэвчээрийг барах хэмжээнд хүртэл цухалдуулж болохгүй, дэлбэрч мэднэ. Тэсвэр алдан яарах сайн юм биш. Яарвал даарна. “Яаралгүй аажуухан яваа хүнд ямар ч зам урт биш. Аян замд тэвчээртэй бэлтгэсэн хүн зорилгодоо заавал хүрдэг”. Тэвчээр баяр баясгалангийн түлхүүр, мэргэн ухааны үндэс. “Гагцхүү тэсвэртэй хүн үйл хэргээ дуусгадаг, харин яарамтгай хүн ойчдог”.
Бодож төлөвлөсөн ажил чинь бүтэхгүй хад мөргөн цөхөрч цухалдах цаг үеийг тэвчээр заан, тэсэн өнгөрөөж, урьд урьдаас эр зоригтойгоор ажил үйлстээ шамд. Том зорилго өмнөө таьсан хүн зах зухын бэрхшээлд сөгдөн зориг мохвол цааш явах зам нь туулж давахын аргагүй бартаа саадтай мэт төсөөлөгдөн урам хугална. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлагч бэрхийг тэвчин, хол явж, ихийг бүтээнэ гэж байхгүй, шалтаг шалтгаан тоочин зүгээр суугч болон хоцорно. “Өөрийн хүсэл биелэгдэхийг хүлээж чаддаг хүн амжилтгүй болсон ч цөхөрдөггүй, хэтэрхий тэвчээргүйгээр зорилгодоо тэмүүлдэг хүн хэчнээн гал дөлтэй байлаа ч ямар ч амжилт түүнийг яагаад ч баярлуулж чаддаггүй”. Хүмүүний амьдралд түмэн бэрхшээл, мянган зовлон тохионо. Зовлон зовлонгийн дотроос өвдөхийн, өтлөхийн, сэтгэл санааны гурван зовлон хамгаас хэцүү гэдэг. Зовлонг тэсэн тэвчин туулах учиртай. Зовлонг сөр, жаргалыг дага, зовлонгүй хүн жаргалгүй байдаг гэж өвөг дээдэс бидэнд сургасан. Хөнгөн хурдан өнгөрч болох зовлонг хүндрүүлэн сунжруулж л болохгүй. Дараа нь их зовохгүйн тулд одоогийн бага шиг зовлонг тэвчин тэсэх хэрэгтэй. Зовлонг туулж байж жаргалд хүрнэ. “Юу ч тохиолдлоо гэсэн бид тэвчээр болон санаа зоригийн ачаар бүхнийг дийлэх болно”.
Мууг тэсч чаддаггүй хүн сайныг үзэхгүй. Тэсвэр муутай хүн голцуу гутранги үзэлтэн байдаг. Болох юмыг болохгүй талаас нь эхэлж харна. Бүтэх ажлыг бүтэхгүй тийш нь мушгина. Гутранги үзэлтэн хоёр муу юмнаас аль нэгийг нь сонго гэхэд хоёуланг нь зэрэг сонгоно. Тэсвэр тэвчээртэй хүн ямагт өөдрөг үзэлтэй, хамгийн бэрх саадыг давах шаргуу зантай. Өөдрөг үзэлтэн бүтэх магадлал хамгийн бага ажлыг ч бүтээхийн төлөө махран зүтгэнэ. Нэг ширхэг морины тах надад одоогоор байна. Үлдсэн гурвыг нь морьтой хамт худалдаж авах л үлдлээ гэж хээв нэг хэлж суугаа нохой явган өөдрөг үзэлтний бардам үгийг үе үе бодож байхад гэмгүй. “Өөдрөг үзэлтэн бол хэзээ ч зовлон үзэж байгаагүй хүн бус, харин цөхрөлийг туулж, түүнийг ялсан тэр хүн”.
Тэсвэр тэвчээртэй хүнийг аз тосон хүлээж байдаг. Эрсдэл, азгүйтлээс айн бэмбэгнэж суугаа хүн гайхалтай амжилтанд хүрэх нь юу л бол. Азгүйтлээс айх нь азгүйтлээсээ долоон дор. Цагийг нь олж эрсдэлтэй зөв алхам хийж чадсан хүний хожих магадлал хэзээд өндөр. “Тэвчээр ба цаг хугацаа галзуурсан хүч чадлаас ч илүү их зүйлд хүргэдэг”. Аливаа зүйлийг хийхэд хурд хэрэгтэй ч яарах хортой. Залуудаа өлсч байгаа бол хэт эрт цөхрөх хэрэггүй, залуудаа баяжсан бол хэт эрт баярлах хэрэггүй. Хэтэрхий их тэвчээртэй хүн болох гэж битгий их хатуу бай, хугарна. Чулуу чулуугаа хага цохидог юм. Бүхний өмнө найр тавин тонгойлзож битгий зөөлөн бай, нугарна. Зөөлөн хүнийг бүгд л зөөлчлөхийг оролддог юм.
Хүзүүн дээрээ мордуулчихгүй байхыг хүсвэл хэтэрхий их битгий тонгой. Хэн нэгэн хажууд чинь инээж байхад бүү уурла, хэн нэгэн дэргэд чинь уйлж байхад бүү инээ. “Хэрэв чи яарахгүй бол бүхнийг яруу тод харах болно, хүн яарахаараа мухар сохроор бодлогогүй хөдөлдөг”. Тэвчээргүй хүн үргэлж алдааны амсар дээр дэнжигнэн зогсч, ухас ухас хийж байдаг. Тэвчээргүйгээс болж алдана алдана гэхэд алд дэлмээр алдаж арван таван тамыг туулах нь үнэхээр харамсалтай. Тэр үед, тэгэхэд л би тэвчээд өнгөрчихсөн бол миний амьдрал шал өөр байхсан даа гэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн гансрах хожимдсон халаглал чинжүү царван мэт гашуун.
Хүний амьдралд тэвчиж болох, тэвчиж болохгүй зүйл гэж байна. Үүнийг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Зайлсхийж болохгүй зүйлийг тэвчин өнгөрүүлж чаддаг байх нь онцгой чухал. “Бид тэвчээртэй зангийн төлөө байдаг ч тэсгэлгүй занг тэвчих нь маш хэцүү, тэвчишгүй зүйлийг тэвчих нь ерөөсөө бололцоогүй байдаг”.
Тэвчээргүй зангаас болж их, багаар алдаж эндэнэ. Үүнээс ангид байж ирсэн, байх болно гэж ам гаран, чанга дуугарах хэрэггүй. Гагцхүү алдсан алдаа, эндсэн эндэгдэлдээ хожуу ч гэсэн гэмшин харуусах мэдрэмжээ хаяж гээж л хэрхэвч болохгүй. «Хүлээх тэвчээр л чамд байвал, алдаа эндэгдлийг чинь ямагт уучилцгаадаг юм».
Чивэлт муу хийгээд хараал хэрүүлийн элдэв бузар үг хэлийг хэлэхгүй амаа хамхин тэвчиж, хүнтэй газар үгээ шинж. Хэлж боломгүй үгийг хэрэгцээгүй газар хэлэлгүй тэвчих нь алган дээр чинь алт мөнгө тавиад өгөхөөс илүү хэрэгтэйг чи аяндаа ойлгоно. Тэгээд ч хэлсэн үг цалин цагаан мөнгө, хэлэлгүй тэвчсэн үг шижир алт байдгийг сана. Тэнхлэг муутай тэрэг тээш даахгүй, тэсвэр муутай хүн үг даахгүй. Үг дааж, тоглоом дааж сурвал чамд насан туршид чинь хэрэг болох нүдэнд үл харагдах баялаг өөрөө гарт чинь ороод ирэхтэй адил. Зөөлөн хэлбэл тоохгүй, хатуу хэлбэл даахгүй, үнэнийг хэлсний төлөө өрвөлзөөд эхэлбэл хүнээ алдаж байна гэдгээ анзаар. Хэлэлгүй өнгөрч болох үгийг тэвчилгүй хэлснээсээ болоод асч байгаа түймрийн галд өөрийгөө үйхтэй адил аюул дуудахаас үргэлж сэрэмжил. «Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг» билээ. Нобелийн шагналт зохиолч У.Фолкнер, «Хүмүүн аливааг тэсч давдаг хийгээд ямагт ялан дийлдэг гэдэгт би итгэнэ» гэж хэлсэн үг хүн бүрт уриа дуудлага болон түгэж байг.