ДОН
Зүүнтнүүдийн хийж чаддаг зүйл нь хувийн өмч хураах, хүний бизнесийг дээрэмдэх, онц байдал тогтоож далд эдийн засаг ноёлоох, картель, клиентүүдтэй үгсэн хуйвалдаж авлигадах арга замчиллаар тонуул хийх арга бөлгөө.
Манай улс коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт дор ороод ужгирч хүмүүс дөжирчхөв үү? Яав ?
—Эрх мэдэлд эрдэж шунасаар эвдэрч дарангуйлах дэв туссан улс төрчид ФСБ-н гар хөл болон цайчихсан нэг донтны барьцаанд орж хөдөлбөл л болохоо байчих гээд алцганаж гүйцсэн амьтад сонгуульдаж байна.
—Авлигатай тэмцэж байна гэдгээрээ алдартай болж байгаа нэг дээрэмчин бусармаг үйлдлээ нуухын тулд алуурчин, гэмт хэрэгтнүүдтэй хамсан улаан цайм гүтгэлэг, айдсаар менежмент хийнэ сурталдана.
—Алуурчдыг жагсаалтад оруулчих шахан тэднийг магтан мандуулж шүүхийг буртаглаад хаячхав аа…
—Үүнээс өмнө түүний зөвлөх нь, бараг МАН-ын дарга шахуу эрх мэдлийн дэв айхдаа өдөр, шөнө, өглөө, оройгүй төрийн хамгаалалттай яваа маньяак гаж донтон хүргэнээ тоншчихсон хүний амь хөнөөгч Хон хэрээг өршөөж фашист, нацистуудыг турхирч даврааж эхэлсэн.
—Тэд нар нь эрх чөлөөнд дайсагнаж, засгаас ёс зүй, зүй зохис шаардсан залуусыг мөчилнө, ална гэснээр барахгүй энх тайвныг хамгаалагч тэдний хувийн эрхэнд халдаж, хээв нэг мэдээллийн дэлгэцүүдээр дур зоргоороо авирлацгаадаг байна шүү !!!
—Эх орон, ард түмний нэр барьж эсрэгээрээ эх орон, ард түмнийхээ эсрэг дайсагнадаг танхай этгээдүүдтэй хамссан засаглал энэ улсад ноёрхож байна.Ард түмэн гэж эзэн биегүй үг! Үгээр тоглон хөөсрөгчдөө ?! Хариуцлагатай эзэн биетэй хүн л гэж бий.
—Зүүнтнүүдийн хийж чаддаг зүйл нь хувийн өмч хураах, хүний бизнесийг дээрэмдэх, онц байдал тогтоож далд эдийн засаг ноёлоох, картель, клиентүүдтэй үгсэн хуйвалдаж авлигадах арга замчиллаар тонуул хийх арга бөлгөө.
—22 яамны 22 сайд нар цулайж, 22 төрийн нарийн цүлийж, 270 гаруй төрийн албан хаагч цалгайрч төрд төвлөрсөн өмч рүү өлөн ноход ханцуй шамлан дайрч бие бие рүүгээ хуцалдан цүнхээ язартал дүүргэнэ.
—Өр зээлээ тэглүүлж, ёс бусаар халамжлуулсан ”улныхан”нь амьдрах, тэмцэх чадвараар доройтож залхуугийн мунхаглалд нэрвэгдэн бэлэн тэжээл иддэг мөөрөх ч чадалгүй ”үхрүүд” болно.
—Монголын эдүгээгийн нэг ноймрын хулгайн дон МАН-ын данхан дарга авлигал хээл хахуультай тэмцэж жүжиглэнэ.
—Жинхэнэ гэмт хэрэгтэн учраас хамгаалалтад байх донтой зөвлөхтэйгөө хамсан худал хуурмагаар нийгмийг хулхидаж багаар минь дэмжээрэй гээд бусармаг бузар явдлаа нууж зөв үйлдлийн баг өмсөн эрх мэдэлд донтоно.
—ҮАБЗөвлөлд байсан,одоо байгаа хоёр луйварчин ҮАБайдалд заналхийлэн гадны хөрөнгө оруулалтыг үргээж шударгын дүрд хувиран юу л бол юуг шудрах дондоо хөтлөгдөн тоолж барахааргүй олон олон, орчлонд багтахааргүй ”ИХ НАЯД”-ын хөрөнгийг бас мөнгийг тонон дээрэмдсэн нь илт болой.
—Баригдана даа баригдана үнэнд гүйцэгдэнэ.Гэмт эдгээдүүдийн буруу үйлдлийг нуун дарагдуулагчид, хам хэрэгтэн, бүлэг этгээдүүд дээлээ толгой дээгүүрээ нөмрөх үедээ ухаарах байхдаа.Тэр үед их оройтсон байх вий дээ…
—1990 оны цагаан моринд жил ЗХУ-аас улс үндэстнээ тусгаарласан эрх чөлөөний их үйлсийн эздийг гутаан доромжилж гүтгэн амь насанд нь заналхийлж, эрх мэдэлд эрхээгдсэн донтон(КГБын)ФСБ н яндангаар гарах аюулаас айхдаа сөөнгөтөн уйлагнаж ард түмээн авраарай хэмээн царай алдаж сонгоод өгөөч гэж гуйж байхыг харахаар өрөвдмөөр…
—Тэр донтон одоо болно.
Зогсоосон нь дээр хамаг том албан тушаал эрх мэдлээр гул барьж хантлаа цусалсан.
Энэ орчлонд өөр хүмүүс амьдардаг юм шүү !!!
Бусдын боломжийг хулгайлах донгоо зогсоо !!!
—Сүрхий улаан, ногоон хадмынхаа заавар даалгаврыг дуулгавартай тун сайн биелүүлэгч тэр вээр өөрийг нь өөрийн мэдрэлгүй дагаж бохир бодол, хиртэй хорон мөнгөнд нь хууртан идэгдсэн бөөн сүрэгтэй болж авсан.
—Сүргээсээ нам болгонд шургуулжээ. Тэд нар нь ФСБ-ын боол донтны хэлдэг үгийг тоть мэт давтан хэнийг ч, юуг ч хамаагүй шамшигдуулах дон тусан дэвтэж харагдах нь гашуудалтай.
—Авлигал дээрэм тонуулд гаршсан нэрт ”бөлдөгдөгч” Дон Корлеоне буруу мугуйдын дон тусан тэр хүндэрсээр эмгэг болж буй бөлгөө…
—Эрхэм авлигачдаа!? Авлигалтай тэмцэгч хүндэт авлигачаа !!? Ичгүүр сонжуургүй бүр гайхмаар тонуулч дээрэмчдээ?! Хулгайч мөрт лөө хулгайтай тэмцэгчдэдээ?!
—Төрд төвлөрсөн өмчийг ил тод нээлттэй хувьчилж арилжсан цагт авлигал аяндаа устана.
—Засаг төр эдийн засаг бизнест хөндөлсөхөө зогсоосон үед өрсөлдөөн жамаараа явна.
—Үнэ чөлөөлчихөөр ирэлт нийлүүлэлт зах зээлийг аваад явчихна.
—Татварын дарамтыг эрс бууруулж заримыг нь тэглэвээс бизнест таатай орчин бүрдэнэ.
—Хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх байгууллага. Элдэв маргааныг зөв зүй зохистой шүүн тунгаадаг хараат бус ёс зүйт шүүх.
—Улс орноо хамгаалах батлан хамгаалал энэ гурав л засгийн хийх ажил нь үүрэг нь …
—Laisse-Faire.
Ингээд ирэхээр авлигач, хулгайч, тонуулч, дээрэмчид хоргодох газаргүй болно.Мэдэж ав хоноцын сэтгэлт дээрэмчдээ ?!!? Элдэв муу дон тусагчдаа ухаараач ?!!?
2024-06-26 нд
Улаанбаатар