“Алтан тариа”-г хадаж байгаа нь
Сүүлийн хэдэн хоногт дотоодын нэгэн шинэ дайсан олдов. Тэр нь дотоодынхоо гурилаар дотоодоо хангадаг ”Алтан тариа” компани. Дотоодын дайсныг тодруулах, дарах ажиллагаа их системтэй явагдсан даа.
Сүүлийн хэдэн хоногт дотоодын нэгэн шинэ дайсан олдов. Тэр нь дотоодынхоо гурилаар дотоодоо хангадаг "Алтан тариа" компани. Дотоодын дайсныг тодруулах, дарах ажиллагаа их системтэй явагдсан даа.
Ард түмнээ шударга бус үнэтэй гурил идэж байгаад хилэгнээд нойр нь хүрэхээ байсан хэдэн шударга иргэн зөвхөн "Алтан тариа"-тай тэмцэх нарийн мэргэжлийн иргэний хөдөлгөөн байгуулсан байна. Түүнийгээ "Алтан тариа"-гийн гурилын үнийг хянах үлэмж шударга (арай л улам нэмэх, саруул сайжрах, хуурнин шуугих... гээгүй санагдана) хөдөлгөөн гэх маягаар нэрлэж хэвлэлийн хурал хийлгэв. "Алтан тариа" гурилаа хэдээр зарахыг ард түмэн мэдэх юм гэнэ ээ. Ард түмэн засгийн эрхийг аваад 20 жил болж байна. Харин одоо ард түмэн үнийн эрхийг авч байгаа болтой, бурхан өршөөг.
Системтэй тарааж буй суртал нэвтрүүлэгт итгэх юм бол "Алтан тариа" компани монголчуудыг хорлох ажлаа ихээхэн төлөвлөгөөтэй хийж байгаа аж. Тэд эхлээд гурилаа "бодигүй үнэ" гэдгээр зарж байсан бол сүүлдээ мөнгөн ус холих болсон гэнэ. Тэр мөнгөн усыг илрүүлэхэд мэргэжлийн хяналтынхны хоншоор дутах ба зөвхөн "монгол буузны жигнэх урвал"-аар илрүүлж болдог аж.
Туршлагагүй л байна даа. Нэгэнт л тариа ургуулах, хураах, тээрэмдэх савлахад ордоггүй "гадаад хор" сэтгэх гэсэн юм бол бараг л айл болгоны гэрт халууны шилэнд нь байдаг мөнгөн усыг сонгодог нь юу билээ? Цацраг идэвхт тоорий, полоний, радий, уран 238, иод 23, фосфор 32 эсвэл гурилтай холилдмогцоо өрнөх гинжин урвал нь дөнгөж эхлээд байгаа буцламгай халуун цөм энээ тэрээ гээд дорвитойхон, олон түмнийг эцээхэн шуугиулаад өгөх юм бодож олохгүй, таарсан гэдэг нь.
"Алтан тариа"-н гурилаас ардын жигнэх урвалаар мөнгөн ус нэрэхтэй зэрэгцээд шударга бус авлигыг хянан зохицуулах тэмцэх (билүү?) газар бас нөгөө талаас нь заазуур бариад орчихлоо. Газрын оноосон нэрийг алдаатай ч бичсэн байж магадгүй шүү, сүүлийн хэдэнд сар "Авлигатай тэмцэх газраас шалгаж байна", "Авлигатай тэмцэх газрыг шалгаж байна" гэсэн мэдээ чийрлэснээс болоод энэ үг бүр чихнээс салахаа байчихаж.
Тэр газар эдийн засгийн ухааныг шинэ ойлголтоор баяжуулж ч байх шиг. Зах зээлд бөөний үнэ, жижиглэнгийн үнэ гэж байхаас гадна шударга үнэ, шударга бус үнэ гэж байдаг болохыг тэдний явдлаас мэдэв. Манай дэлгүүрүүд баяр ёслолын үеэр үнийн шударгажилт зарлаж, бараа бүтээгдэхүүнийг 10 хувь, 20 хувийн шударга үнээр зарах нь байна.
Нэр гарч буй өнөө шударга бус явдлын газраас "Алтан тариа"-г шударга бус үнээр гурилаа зарж, шударга бусаар өрсөлдлөө хэмээн буруушааж байгаа аж. Өрсөлдөх, шударга бус зэрэг хэллэгийг бол ойлгоод байна. Харин үнээ нэмэхээр шударга бус өрсөлдөөн болдгийн учрыг л ухахгүй байна. Өрсөлдөгчдөө зүй бусаар зайлуулах гэвэл үнэ хямдруулмаар л санагдаад байх юм. Хэрвээ "Алтан тариа" кило гурилыг нэг төгрөгөөр зараад эхэлбэл гурилын бусад компаниа зах зээлээс шахах оролдлого мөн мөн. Үнэ нэмэх замаар шударга бус өрсөлдөөн хийх тухай ойлголт нь өөрөө "аборт хийх замаар төрөлтийг дэмжих" гэдэг шиг нэг л зөрчилтэй.
Яг нарийндаа бол асуудал гурилын мөнгөн үнэнд ч, мөнгөн усанд ч байгаа юм биш л болов уу? "Алтан тариа" үнээ нэмэхээр ард түмэн аль болох үнэтэй гурилыг нь хээнцэрлэж идээд, өрсөлдөгчид нь балрах ч гээд юм биш. "Алтан тариа"-гийн буруу нь миний төсөөлж байгаагаар бол зарим нэг "иргэн хүн"-ийг гомдоосонд байх шиг ээ, янз нь.
Ардын тэмцэл гэдэг бол ардын өөрийн хэрэгцээнээс урган гардаг ихээхэн зүй тогтолтой эд л дээ. Наймдугаар сар бол ард түмэн амарч дуусаад шинэ тэмцлээ эхэлдэг улирал л даа. Учир нь ард түмэнд хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд өвөлжилтөндөө бэлтгэх төгрөг мөнгө хэрэг болчихсон байдаг үе. "Ардын тэмцэл" их төлөв хүүхдийн сургалтын, эсвэл эмчилгээний зардал гуйхаар өгөөгүйгээс үүдэлтэй байдаг юм даа.
Эсвэл ийм зардал гуйхаар орохын өмнөх бэлтгэл байдаг нь нэг бус аа. Эсвэл ийм болзолтойгоор гуравдагч этгээдийн хүслийг хангах нь ч байдаг. Ер нь бидний гараар орсон юм нэг л сонин болчих юм. Ганцхан иргэний хөдөлгөөн, ардын тэмцэл ч биш. Шашин энээ тэрээг яаж болгож тавьж байгааг хар даа. Буддизм чинь уул нь мухар сүсгийн эсрэг гарч ирсэн, хүний хувь заяанд хөндлөнгөөс нөлөөлөх аргагүй гэсэн зарчимтай сургаал шүү дээ. Гэтэл сүм хийдүүд маань зохих төлбөр хийгээд хувь заяагаа засуулах хүсэлтэй сүсэгтнүүдийн оочерт байнга дарагдаастай.
Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг гэж өвөг дээдэс сургажээ. Харин зах зээлийн сургамж бол "үнээр оролдвол үгүйрэхийн дохио" гэдэг. "Алтан тариа"-гаа эв найртайгаар хадаж буй "төр ба ард"-уудыг харахад ийн бодогдоно.
Надад жирийн нэгэн мухар сүсэгтэн ингэж хэлж билээ. Мөнгөтэй хүнийг битгий үзэн яд. Мөнгөтэй хүнийг үзэн ядсанаараа чи мөнгийг бас үзэн ядаж байгаа юм. Ингэснээр чи хэзээ ч өөрөө мөнгөтэй болохгүй. Бурхан үзэн яддаг зүйлийг чинь ямагт чамаас хол байлгана гэж...

Зочин
Áè÷ýýä áàé
Зочин
VIRUS
Зочин
NB
ganaa
Алтанхүү
Сурах шалтгаан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bold
Tuvshinbayar
Зочин
Зочин
hehe
БӨӨСТЭЙ ЦОЛМОНГ...
Зочин
bold
çî÷èíä
цолмон
Зочин
Зочин
Зочин
Зочин
User
Зочин
Зочин
óñàí òîëãîé íàðò
Зочин
Зочин
Бат
huchitei mongo
Зочин
Зочин
korea-s
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
herbalife