Н.Энхбаяр- эв нэгдлийн баталгаа
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч (баярлаг, хөөрхий!) Н.Энхбаярыг магтах гэж байна. Монголчуудын өнөөгийн ололт амжилтыг түүнгүйгээр төсөөлөх аргагүй гэдэг нь үнэн юм шүү
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч (баярлаг, хөөрхий!) Н.Энхбаярыг магтах гэж байна. Монголчуудын өнөөгийн ололт амжилтыг түүнгүйгээр төсөөлөх аргагүй гэдэг нь үнэн юм шүү.
Энэ хүний үе буюу 1997-2009 оны хооронд тэр ямар алба хашина, тэр нь улсын хамгийн том алба болон хувирч байлаа. Анх түүнийг УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байхад Монгол улс дахь хамгийн том шийдлийг сөрөг хүчин л гаргадаг байсан. Хоорондоо алалдаж байсан эх баригч Ардчилсан холбоо эвслийн аль дийлдсэн талд нь орж дийлэгч болтол нь туслана. Дараа нь дийлдсэн талыг гижигдээд эхлэх жишээний. Сөрөг талынхнаараа ингэж дамшиглаж бах таваа хангаж, шороотой хутгах тавилан ямар ч баатарт олон олдохгүй бизээ?
Дараа нь түүний эрхэлсэн ажлыг дагаад Ерөнхий сайд, Их хурлын дарга, улмаар Ерөнхийлөгчийн албууд дэс дараатайгаар “улсын толгой” болж явсан байх юм. “Гүтгэгч” нарын ярьдгаар бол томоохон тендерүүд 1997 оны хавьд МАХН-ын бүлэг дээр шийдэгддэг байснаа, 2000 оноос Ерөнхий сайдын зөвшөөрөл чухал болж. Энэ байдал 2004 оноос жаахан өөрчлөгдөж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг дээр очсон гэнэ.
Аргыг нь олбол ямар ч албан дээрээс төр жолоодож болохыг нотолсон тэрээр арван нэгэн жил, уламжлалт тооллын “хий настайгаа төд” гэдгээр бол Дорнын 12 жилтэй тооллын нэгэн цикль эргэх хугацаанд төр барьжээ. Газар зүйн хүчин зүйлээс үл хамааран дэлхийн хэмжээний бизнес хийх боломж гарсныг “даяаршлын үр дүнд дэлхий хавтгай болов” хэмээн үзэж байгаа бол сандал ширээ нь хаа байгаагаас үл хамааран төр жолоодож болохыг нотолсон энэ явдлыг “ энхбаярын үр дүнд төр хавтгай болох” гэмээр ч юм уу?
Үндэсний “Хавтгай төр”-ийг үндэслэгч бээр манай улс төрд чамгүй их өв үлдээжээ. Түүнийг авилгалын загалмайлсан эцэг энээ тэрээ л гэдэг. Мань хүн замыг нь жаахан засаад өгсөн үү л гэхээс биш, манайх шиг хөрсөнд Энхбаяртай, Энхбаяргүй авилгал цэцэглэх л байсан даа.
Сайн ч юм бишгүй л байх. Газрыг хувьчилж эргэлтэд оруулсан, Их өрийг учир битүүлгээр “тэглэсэн” энээ тэрээ гээд. Даанч биеэ магтсаар байгаад хамаг юмаа баллачихснаас биш. Уул нь аливаа магтаалыг өөрөө хэлснээс өөр хүн хэлж байвал зүгээр гэдэг шалихгүй үнэнийг огоорсноос болсон хэрэг.
Түүний эзэгнэлийн он жилүүдэд Монголын үндэсний ухамсар сонгуульд “эрлийзээрээ дуудуулсан хүнийг унагаадаг” байснаа өөрчлөгдөж “эрлийзээр дуудсан хүн” унадаг болтол хувирсан. Чухам энэ хувирлыг л тооцоолж хараагүй учраас тэр халаагаа өгсөн дөө. Гэхдээ энэ бүгдийг энд ярих гэсэн юм биш.
Яг нарийндаа үндэсний удирдагч (урамшиг, зайлуул!) Н.Энхбаярын үлдээсэн хамгийн том өв бол үндэсний эв нэгдэл болж таараад байна.
Сөрөг хүчнээ хагаралдуулан сульдааж, толгой эргэм амжилт олж засгийн эрхэнд гарсан аргаа тэрээр нам дотроо туршиж эхэлсэн юм. Учир нь 2000 оноос засаг төрийн үнэмлэхүй эрх түүний гарт орж, сөрөг хүчинсээд байх юм алга болов. Ингээд нам доторх эрх мэдэл, байр сууриа улам баталгаажуулахын тулд тэрээр жижиг бүлэг болгон харгалдуулж, ялагдах цагт нь тусалж, харин ялаад ирвэл хандыг нь дарах замаар номхон томоотой төдийгүй, дуулгавартай байлгах гэж үзлээ. Ахин ахин хийгээд явсныг бодоход амжилт олж амтшсан хэрэг юм болов уу?
М.Энхболд Ерөнхий сайд болдог буудаг, мөнөөх Хүрэлсүх алдраа дуудуулдаг, дараа нь дуудагддаг, нэг нам доторх мөртөө нэг нэгнээ нэг нүдээрээ ч үздэггүй залуучуудын байгууллагууд энэ бүхэн түүний “нэр нөлөөгөө бэхжүүлэх”, “хашраах”, “хэр хэмжээг нь ойлгуулах”, “эзэндээ долигнох өрсөлдөөн үүсгэх” ажиллагааны үр дүн байлаа.
Гэвч тодорхой цагт “орон бүхний хүүхэлдэй”-нүүд эргээд нэгдэж эхэлсэн юм. Эргээд нэг харсан чинь Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёр дундаа нэг зовлонтой болчих нь тэр. Тэр зовлонгийн эх сурвалж нь нэг газраас үүдэлтэй аж. Ингээд зовлонгийн шалтгааныг хамтдаа арилгахаас өөр замгүй болов. Шижээргүй байрын нэгэн гүн ухаантан “Нөхөрлөлийн хамгийн том шалтгаан нь дундын найзлал биш, харин дундын дайсан” гэж эрээ цээргүй ам алдсан байдаг. Одоо тэрнийхээр болов. Нэгэн цагт түүний эзэмшлийн хана хэрмийг улам бэхэлж сүндэрлүүлж байсан арга, өнөөдөр эргээд нураах шалтгаан болох нь тэр.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шадар сайд М.Энхболд, МАХН-ын экс дарга С.Баяр нарын зэрэг биедээ таагүй байх түмэн шалтагтай лидерүүдийн ган бат найрамдлыг чухам Н.Энхбаяр л гагнаж өгөв. Тэд хоорондоо “Энхбаяр л гараад ирэхгүй бол ЧИ дарга байсан даа яахав дээ” хэмээн найр тавих болсны хүчинд төрийн машин гацаагүй ажиллаад эхлэв.
Өөрийнх нь хэлээд байдаг шиг, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нэр дэвшигчийнхээ эсрэг бол ажиллаагүй байх аа. Харин түүний төлөө хуйвалдаан, луйвар хийгээгүй, сонгуулийг жамаараа болог хэмээн орхисон гэвэл үнэнд илүү ойртох болов уу?
Түүний тоглоом болж хаширсан МАХН-ын өнөөгийн удирдагч нар “Ардчилсан намтай эвтэй байхгүй бол манай хүн очиж нийлээд биднийг баллаж мэднэ. Иймд өрсөж холбоотон болох, засгийн газартаа оруулах” тухай сэтгэхээс өөр аргагүй болж байна. АН-ын зүгээс ч гэсэн “Энхбаярын сөргөлдөгч С.Баяр, М.Энхболд, Хүрэлсүх энээ тэрээтэй сайндаж байхгүй бол “тэр маань” эргээд ирнэ” гэсэн болгоомж төрөхөөс өөр замгүй.
Энэ бүхний үр дүнд улс төрийн сөргөлдөгч хүчнүүдийн дунд ер бусын эв нэгдэл бий болов. Эвслийн засгийн газар ч байгуулагдав. Оюу толгой, Таван толгой гээд урьд өмнө нь хөлөө жийлцэж байсан асуудлаа, эв эеэ хичээн шийдэж гарлаа. Хамаагүй маргавал эв эеэ эвдэх вий гэсэн айдас төрөх тул маргаантай асуудлыг хурцатгахаас ямагт зайлсхийнэ.
Гудамжинд жагсаал цуглаан болоод ирвэл “Цаана нь Энхбаяр маань сууж байгаа” гэхээр намжаад бүгдээрээ засаг төр ба эвсэж байгуулсан засгийн газрынхаа талд орохоос өөр замгүй болж байна.
МАХН-АН-ын засгийн эрх барих хамтын ажиллагаа эхлээд хоёр жил боллоо. Уул нь монгол хүний хувьд анх яагаад эвлэснээ мартахад хангалттай хүрэлцэх хугацаа л даа.
Гэтэл Н.Энхбаяр маань үе үе “би дутуугаа гүйцээмээр байна” , “хана хэрмээ нураая” гэж орилон гарч ирээд “Өмнө зүгт Тангуд улс байгаа” гэж сануулаад өгөх юм. Тэр хэрээр нөгөөдүүлийнх нь эв нэгдэл эргээд зангидагдах аж. Өнөөдөр монголчууд эвтэй байгаа, эвтэй байгаагийнхаа хэрээр хүчтэй байгаа нь ийм л учиртай.
Уг нь “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээх афоризмыг Н.Энхбаяр өөрөө бодож олж билээ. Үнэн хэлжээ.