Дутуугийн завшаан
Дээхнэ дээ, нэг нүдээ олсон шагналын тухай мэдээ зурагтаар харсан юм. Элбэгдорж гарч ирээд, шагнал нүдээ олоод... гэх гээгүй байна аа... Зуданд малаа үхүүлээгүй малчдыг шагнаж байсан юм.
Дээхнэ дээ, нэг нүдээ олсон шагналын тухай мэдээ зурагтаар харсан юм. Элбэгдорж гарч ирээд, шагнал нүдээ олоод... гэх гээгүй байна аа... Зуданд малаа үхүүлээгүй малчдыг шагнаж байсан юм. Хажуу хавиргынхан нь зуданд байдгаа барчихаад "Тэр малнууд чинь үхээд өглөө, одоо тэгээд яах юм бэ?" гэх маягтай байхад. Тэд малаа онд мэнд оруулжээ. Хотондоо байгаа хэддээ эзэн шиг эзэн байж чадсан жирийн хөдөлмөрч хүмүүс. Хэдийгээр Улаанбаатарт "Компаниа дампууруулаагүй захирал" шалгаруулж шагнаад эхэлбэл элэг хөшөөсөн юм л болох авч малчин болохоороо өөр. Мал нь тэдний хувийн өмч, малаа үхүүлэхгүй өсгөх нь тэдний гол бизнес нь гэж бодсон ч гэсэн тэдэнд дахин баяр хүргэмээр санагдаад байсан. Баяр хүргэчихээд гол асуудалдаа орно оо. Баяр хүргэе.
Манай оронд хоёр янзын өмч, бизнес байна. Нэгдүгээрт улсын болон хувийн өмч, хоёрдугаарт хувьд байгаа бүх ард түмний өмч болон хувийн хэвшилд хийгддэг эх орны бизнес. Эхнийхийг бүгд мэднэ. Тэгэхээр хоёр дахийг нь ярьж таарна.
Цагаан сар гаруут аминдаа мал бүү хэл амбаартаа олигтойхон хулгана ч үгүй хотынхон хүртэл сүрэг, малаа онд мэнд оруулах, маш олон төл бойжуулах талаар санаа зовнино. Социализмын үед тийм байсан. Тэр үед бүх малыг эзэмшиж байсан болохоор зөв. Гэтэл одоо ч хэвээрээ. Намрын намарт л, бүх мал хувьд гараад удаж байгаа боловч хадлан тэжээл бүх нийтийн үйлс хэмээн ярьсаар байна. Газар тариалан мөн л аминд очсон. Хүнсний ногоог тоохгүй боловч тариа хураах нь "бүх ард түмний санаа зоволт" дагуулсан хэвээр.
Сонирхолтой нь бүх ард түмэн санаа зовохын хэрээр ажил хэрэг дампуу байдалтай. Жишээлэхэд ногоо тарьдаг хүмүүс түүнийгээ бизнес болгоод хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарч байна. Ард түмний анхаарлын төвд буй тариа будаа болоод ирэхээр нь бөөн маапааны уурхай. Хий тарьж, хий хадгалаад, хий муутгаад, хий устгаад мөнгөө харин бодитойгоор авсан байна ч гэх шиг...
Ер нь ард түмэн анхаарч байна гэдэг бол нарийндаа хэн ч анхаарахгүй л гэсэн үг юм шүү дээ. Орон даяараа хадлан бэлдэхэд санаа зовж байгаа боловч яг малчдын санаа огт зовохгүй байгаа. Ер нь эх орны санаа зовж байхад хувь хүн сэтгэлээ тавгүйдүүлэх ямар хэрэг байна. Малчид хадлан огт бэлдэхгүй. Яах юм бэ? Зуд болбол эх орон ард түмэн өвс ачаад ирэх юм чинь. Их хурлын гишүүн улс төрчдөд "Эх орондоо хайртай"-гаа харуулах сайхан боломж гарна. Өвс тэжээлийг цуваа, цуваагаар нь илгээж байгаагаар зурагтаар гарч, ирэх сонгуулийн саналыг урьдчилан цуглуулна. Зуд болоогүй нутгийн депутатууд дэмий л атаархан "Үүл буудаж цас оруулан хиймэл зуд сэтгэх боломж байдаг бол уу" гэх маягтай санааширна.
Айхавтар зуд болоод хамаг малаа барчихлаа гэхэд малжуулах төсөл гэж нэг сайхан юм байна. Үнэгүй мал өгөөд гол залгуулчихна. Мал өсөхөө болохоор цөөдөхгүй, нэг мэдэхэд овоо хэд болчихно.
Адилхан хувийн өмчтэй, тэрийгээ мачийж байж арчлан амь зууж яваа иргэд үүнд дургүй нь хүрэх боловч "Амьтны ад болох байх" гэж айгаад юм хэлэхгүй. Юм хэлэхгүй байх тусам улам оодорно. Хот нь нүүдлээ авран хамгаалах, тэтгэх үүрэгтэй мэт.
Хэрэв хүйт эхлэхийн хэрд "Нийслэлийн иргэдээ, машины тос тосоолыг өвлийнхөөр солиорой" гэж уриалаад. Засгийн газарт иргэдийн төдөн хувь нь машиныхаа аржаатарт хөлддөггүй тосоол хийж амжаад байгаа тухай сонсгол орж ирээд л. Хотын дарга "Ирэх долоо хоногт багтаан иргэдийн машиныг дулаан гараажид өвөлжүүлэх асуудлыг шийднэ" гэж амлаад эхэлбэл шууд л элэг доог болно.
Харин хөдөөгийн иргэдийн малчдыг дааруулахгүй, тураахгүй өсгөх талаар яривал улс орны тулгамдсан асуудал болоод ирнэ.
Ерийн сайхан сэтгэл, хүн хүндээ туслах уламжлалын нэг илрэл юм уу гэхээр эргэх холбоо байхгүй. Энд "Хотод орон гэргүй ядуус өчнөөн байдаг юм гэсэн. Ядахдаа дэвсээд унтаг" гээд нэхий явуулсан тухай мэдээ, "Улаанбаатарт махны үнэ тэнгэрт хадсан гэсэн. Хоногийн хоолгүй нэгэнд нь өгөөрэй" гэсэн захиастай ганц хөл мах ч болов 22-ын товчоогоор ирсэн гэх сураг ер гарч байгаагүйг л хэлж байна.
Хүний ач санадаггүй хэсэг нь хөдөө байна гэсэн үг бас биш шүү. Малчид бол хэзээ хэзээнээс ном зохиолд цайлган цагаанаараа алдаршин бичигдсэн улс.
Энд хоёр юм ажиглагдаж байна. Юуны өмнө мал маллан амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн үлэмж хувь нь түүнийхээ ирээдүйд итгэхгүй болсон шиг байна. Өөрөөр хэлбэл, амьдралынх нь чанарт мэдэгдэм ахиц гаргах, өсч дэвжих хэрэгслэл бол мал биш гэж харж байна. Харин тодорхой бизнестэй залгатал идэх уух өмсөх зүүхээр таслахгүй байх талон маягаар харж, хайхрамжгүйдүү хандаад байх шиг. Тийм болохоор тодорхой менежмент хийхгүй, хадлан тэжээл бэлтгэх, зуд турханыг давах энэ тэрд тийм ч их санаа зовохгүй байдаг бололтой. Мал өсөхийн хэрээр үнэ ханш нь багасч байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа .
Малчдын үлэмжхэн нь ирээдүйгээ хотшил, суурьшлаар төсөөлж байгаа боловч тэнд очоод хөлөө олох эсэхдээ эргэлзэж байгаа учраас л тээнэгэлзэн хүлээж байгаа. Хэзээд явна гэсэн бодолтой. Тийм болоод л хувийн өмч, хувийн бизнестээ хайхрамж муу байгаа.
Хоёрдугаарт, малчид нийгмийнхээ бусад хэсгээс хариуцлага болон үнэлэмжээрээ ялгарч байна. Туслуулах нь өнгөн дээрээ сайхан боловч цаагуураа их урхагтай эд. Тусламж хөнгөлөлт нь хэн нэгнийг хүч чадлаар бусдаар дорой гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болж гарч ирдэг. Ингээд харахаар малчид хэмээх нийгэмд хариуцлага хүлээх чадамжаар нэг шат доогуур анги гарч ирч байгаа дүр зураг харагдана. Энэ нь мал маллан амьдарч буй Монгол Улсын иргэдийн хувьд тун тааруу зүйл юм. Хотынхон л тусалж байхгүй бол өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй бүлэг иргэн бий болж байна гэсэн үг.
Өнөөдөр малчин хүн "банкинд зээлээ төлөхгүй" гэж хэлэхэд болж байгаа төдийгүй депутат ч тэднийгээ догиож байх юм. Депутатыг ойлгож болно. Тэдэнд ухаантай сонгогч биш харин саналаа өөрт нь өгдөг сонгогч л хэрэгтэй.
Харин хотын хүн "Банкинд зээлээ төлөхгүй" гэвэл тэнэг мангараараа дуудуулна. Хориод жилийн өмнө бол гэртээ хэвлэлийн бага хурал хийлгээд "Дахин зээл өгөхгүй байгаа учраас түрүүчийн зээлээ төлөхгүй" хэмээн мэдэгдэж болдог байсан. Одоо бол өнгөрсөн.
Цаашдаа хотынхон малчдаа хайрласаар, өвс хадаач гэж үглэсээр, зуд болбол тусламж илгээсээр байх байх л даа. Гэхдээ өөрснөө бие даах, хариуцлага хүлээх чадвар бусдаас доогуур гэж хардаг болно. Ав адилхан сонгуулийн эрхтэй боловч ажилд орох болоход "За даа, хотын нөхөр нь дээр байх аа. Ядаж л хариуцлага хүлээх чадвартай. Харин энэ малчин чинь өөрийнхөө өмчийг зудаас хамгаалж чадахгүй хэвтэж, миний хөрөнгийг эрсдэлээс хамгаална гэж юу байхав" гэсэн байдлаар гадуурхагддаг болох эрсдэлтэй.
Ингээд харахаар нийгмийн тодорхой хэсэг нь иймэрхүү хариуцлагагүй байдлаар амьдарч, "дутуу төрсөн" явдлаараа түрий бариад явж таарахгүй. Бас малыг энэ байдлаар маллаад цаашаа бас явахгүй. Нэг ийм дүр зураг харагдаад байна.
Өгүүллээ нийтлэгдэхээс өмнө найзууддаа харууллаа. Нэг нь хэлж байна. "Чи өөрөө малчны хүүхэд. Малчид чамд гомдох байх даа" гэж. Малчид надад гомдохгүй ээ. Миний өгүүллийг нэг ч малчин уншихгүй юм чинь? (Малчдыг бичиг үсэггүй гэж байгаа юм биш шүү. Хамгийн гол нь тэд өдийд огт өөр юм "уншаад" завгүй байгаа юм.)

malchin
Зочин
guest
irgen
zochin
irgen-d handaya
Зочин
Зочин
Зочин
би
уулын хүн
Mal uu malchin uu?
малчин
irgen
Ленин
Зочин
enkh-amar
bat
А
munkhbayar
saikhanaa
ä¿¿ íü
eso
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
unshigch
зочин
dsf
Зочин
ty
Zochin
Зочин
gangaa
dfgdg
zaya
erka
Зочин
lumo
Зочин
Зочин
Зочин
Боржигон
би
tt
tt
Зочин
BB
Cupid
Cupid
Зочин
sansar
Bid helj baina
Зочин
Зочин
ондоод эц
Зочин
яг үнэн
нрн
Зочин
Dorj
hodoonii hun
wt
zochin
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Харинээ
Зочин
unen
Зочин
zaza
Зочин
Зочин
Citizen
Зочин
tolbo
Зочин
95128870
мөнх тэнгэр
уншигч
Зочин
ania
ania
Mgl hun
Зочин
ogl
есү
hotiin huuhed
Taivanaa
NB
baagii
mongol xun
Nasaa
Зочин
Zochin
Ajaa taij
asd
Teneg
haha
sanal neg baina
kkkk
HECTOR