Өмнөд Африк: Аян замын тэмдэглэл №1
Ертөнцийн чихийг дэлдийлгэж дөрвөн жилд нэг удаа болдог Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “амьдаар” нь үзнэ гэдэг хүн болгонд олдоод байдаг завшаан биш.
Ертөнцийн чихийг дэлдийлгэж дөрвөн жилд нэг удаа болдог Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “амьдаар” нь үзнэ гэдэг хүн болгонд олдоод байдаг завшаан биш. Миний хувьд 2006 онд тайлбарлагчаар ажиллаж байхдаа “2010 онд арай л чадахгүй байх, тэрний дараагийхийг нь заавал очиж үзнэ дээ!!! Газар дээрээс нь шууд тайлбарлагч харин хэзээ хийх бол доо” гэсэн бодол өвөрлөж байсныг нуулгүй хэлэхэд үнэн. Харин Тайгэр брэнд, Боловсрол телевизийн хамт олноос хүслийг минь дөрвөн жил урагшлуулж өгч, дэлхийн хамгийн том баярыг биеэр мэдрэх боломжыг олгосон юм.
Манай аяллын баг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 сарын 25-ны өдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас хөдөллөө. Монголоос Дэлхийн аваргыг зорьсон “манай баг” “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Г.Ганхүү, Тайгэрийн азтан Т.Гансүх, UBS телевизийн гадаад мэдээний редактор Д.Жаргалсайхан, найруулагч Б.Чингүүн, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр, хөтөч Тамир, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудаас бүрдсэн байв. Миний бие өөрөө зураглаач, зурагчин, сэтгүүлч гээд бүх ажлаа хийх болохоор хамгийн их ачаатай нь байлаа. Онгоцны ачаанд өгч болохгүй “эмзэг” багаж камераа нэг гартаа, нөгөө гартаа нөүтбүүк, зургийн аппаратаа барьсаар “хар” тивийг зорих аялал минь эхэллээ.
Бээжин рүү “Air China”-гийн онгоцоор хөдлөв. Ихэнх нь онгоцонд явж сураагүй бололтой амарч чадахгүй байхад, багаасаа “тэнэж” сурсан Г.Ганхүү ах маань нэг харахад Айн Рэндийн “Эх сурвалж” номоо барьчихсан, нэг бол унтчихсан ёстой л нэг дураараа явж байв. Хоёр цаг нисээд Бээжинд буусаны дараа Бангкок руу хөдөлж дөрвөн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 23 цагт газардлаа. Онгоцноос буунгуут л халуун агаараар үлээж Монголын минь зун “сэрүүн” санагдах болов. Бангкокын буудал дээр 4 цаг орчим холхисны эцэст Тайландын онгоцонд сууж ӨАБНУ-ын Иоханнэсбүрг (Johannesburg) явах сунайсан 11 цагийн аяллаа эхлүүлэв. Урт аялал болохоор мань мэт шиг онгоцонд амарч сураагүй хүмүүст зориулсан телевиз, тоглоом, кино мэт байгаа нь аян замын зугаа байлаа. Манай цагаар 15 буюу орон нутгийн цагаар өглөөний 9 цаг орчимд үүр цайж (нар дэлхийн бөмбөгцөгийн хойд хагаст байгаа учир өмнөд хэсэгт өвөл болж буй) Мозамбикийн газар нутаг харагдаж эхлэв. Миний бие саваагүйтэж Өмнөд Африк, Мозамбик хоёрын дунд орших Свазиланд улс харагдахна уу гэж цонх ширтсэн болов юу ч харагдсангүй. Арай л хойгуур нь явсан юм билээ. Удалгүй ойр ойрхон хэдэн тосгон харагдаж байснаа томоохон хотын бараа харагдаж эхэлсэн нь бидний очих газар байв. Иоханнэсбүргийн нисэх онгоцны буудалд буунгууд хөлбөмбөгийн уур амьсгал угтаж энд тэнд л Africa Uinted гэсэн бичигтэй Майкл Эссьен, Стэфэн Аппиа, Самуэл Это’О, Жон Оби Микэл, Саломон Калу гэх мэт тамирчдын зураг өлгөөтэй байв. Манай аяллын багийг авч явах Африк хөтөч ирэлгүй 1 цаг гарантаа хүлээсэн учир Дэлхийн аваргад зориулсан дэлгүүрт “алдарт” вүвүзэла сонирхож, бидний дараа орж ирсэн Бразилын фанатуудтай зургаа авахуулав. Хөлбөмбөгийн эх орон Бразилчууд дуулалдаал орж ирэхэд онгоцны буудлын бүхий л “нүд” тэдний зүг чиглэсэн юм.
Удтал хүлээж, утсаар яриулсан эцэст махлаг хар (уучлаарай би арьс өнгөний үзэлтэй биш шүү) африк нөхөр ирж авав. Манай жуулчины “Нью жуулчин турс” компани тун хариуцлагагүй байсан нь явсан зочдын уурыг олон ч зүйл дээр багагүй хөдөлгөсөн юм.
Онгоцны буудлаас хоёр жижиг оврын автобусанд суун нийслэл Прэторигийн зүг хөдлөв. Иоханнэсбүргийн онгоцны буудлаас 1 цагийн зайтай. Ихэнх хүмүүс Иоханнэсбүргийг нийслэл хот нь гэж боддог боловч албан ёсны нийслэл нь Прэтори юм. Анхны Өмнөд Африк хүнтэй уулзсаных жолооч Пэдростой танилцаж шууд хөлбөмбөгийн яриа өрнүүлэв. Эхлээд нутгийн хэцүү нэртэй тамирчдыг яг яаж дууддаг талаар асуув. Нээлтийн гоол хийсэн Tshabalala-Чабалалаг ингэж дууддагийг мэдэж авав. Тэрнээс хойш Пэдрос намайг Чабалала гэдэг болсон. Миний Африк нэр болов. Мөн Dikgacoi-Дихажуа, Letsholonyane-Лэцүлүнянэ гэж шал өөрөөр хэлж байв. Мэдээж эдний зарим авиаг Англиар тэмдэглэж болдоггүйтэй адил би ч бас эх хэлээрээ дөхүүлээл буулгав. Пэдросын хэлж байгаа зарим авиа манай хэлэнд үнэхээр байсангүй. Хөлбөмбөгийн өөр юм ярихаар төдийлөн сайн мэдэхгүй байсан учир бидний яриа нэрний тал дээр дахин эргэлдэв. Монголоос явахын өмнө хүүхэд насандаа л сурахгүй бол том болсон хойноо хэзээ ч сурдаггүй түг таг гэж шүгэлдэнгүй маягийн ярьдаг хэл байдаг гэж сонсож байсан нь Тэмбү омог байв. Гэтэл Тэмбү омгоос Мандэла гаралтай байжээ. Ийнхүү ярьсаар албан ёсны нийслэл рүү нь орж ирэхэд Австрали, Америк маягийн зохион байгуулалт сайтай, хотынхоо төвд хөлбөмбөгийн том бөмбөгийг цамхагтай суурилуулсан цэмцгэр хот харагдав. Бид явсаар Сэнтинэл хэмээх гурван одтой 4 давхар зочид буудлын өмнө ирэв. Буудалдаа ирэхэд мөн л өрөө сулраагүй байна гэсэн хариулт 24 цаг замд явсан бидэнд тун хүнд туссан. Өрөө сулартал нийслэл Прэторигоор тэнэхээр болов. Эхлээд авч явсан жаал жуул хэдэн доллараа Өмнөд Африкын мөнгөн тэмдэгт рандаар солив. 17 хүн солиулах гэж бараг 1 цаг боллоо. Банк нь их хатуу. Манай тэллэрүүд тачигнатал тоолдог мөнгө тоологч машин тэнд зөвшөөрлөөр ажиллана. Мөнгөө машинд хийхдээ заавал цаанаас зөвшөөрөл авч, тоо тэг болоход мөнгөө хийн тоолно. Нэг тоолсоны дараа ахиад тэг болгох гэж зөвшөөрөл авна. Гэхдээ тэрийгээ хүн бүр дээр 2 удаа. Тэгээд янз бүрийн байцаалт авч, бичиг баримт, хаяг, яах гэж гэж ирсэн гээд бүх юм асууна. Сүүлд нь валют солиулсаны татвар авна. 1 ам.доллар, 7,5 рандтай тэнцүү. Ханш өндөр.
Банкнаас гараад машинаар явахад цагаан арьстан нэгийг олж харсангүй. Гайхаад жолооч Пэдросоос асуухад: Өмнө нь харууд нь торны цаана байсан бол одоо эсрэгээр болсооон. Цагаанууд торны цаана байгаа” гэж хошигнов. 1993 онд апартэйд дэглэм унаж Нэлсон Мандэла анхны хар арьст ерөнхийлөгч болсон. Арьс өнгөөөр ялгаварлал дуусгавар болж, далбаагаа сольсон гээд их зүйл болж өнгөрсөнийг цөөн үгээр чадварлаг илэрхийлсэн юм. Нэмж хэлэхэд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо арьс өнгөний үзлээс болоод гишүүнээр элсүүлдэггүй байсан нь дуусгавар болж Өмнөд Африк дэлхийд өрсөлдөх болсон.
Удалгүй Пэдрос төв талбайдаа (манайхаар Сүхбаатарын талбай) авчирлаа. Дунд нь анхны ерөнхийлөгч Стэфанус Иоханнэс Паулус Крүгэрийн (Stephanus Johannes Paulus Kruger) хөшөө байв. Нидерланд гаралтай түүний нэрээр Иоханнэсбүргийг нэрлэжээ. Гэхдээ Нидерландууд аль дээр үед явсан болохоор одоо Англиар Жоханнэсбүрг гэдэг юм билээ. Улаанбаатарыг UB гэж товчлдогтой адил тэд Жози гэж товчилно.