Улсын наадмын хөлд Улаанбаатарчууд үрэгддэг
Богд Жавзандамбын хаант үе төгсөж, Ардын хувьсгалчид Нийслэл хүрээг эзлэж 1921 оны долоодугаар сарын 11-ний морин цагт төрийн яамдын тамга тэмдгийг хурааж авсандаа бид жил бүр баярлан улс даяараа наадаж байгаа юм.
Улсын наадам ойртож байна. Амьд явсан хүн улсын наадам үзнэ гэж хуруу даран хоног тоолж наадмын өдрүүдийг хүлээх хүн тун цөөхөн болсон ч юм болгоныг наадмаас нааш наадмаас хойш болно гэдэг цаг хугацаа үйлчилсэн хэвээр. Монгол улсад зуны богинохон улирал бол ердөө л найр наадам амралт зугаа цэнгэлийн улирал болно. Наадмуудын нээлт улсын наадмаар эхэлнэ. Улсын наадам нь “Долоодугаар сарын 10,11, 12, 13,14-нд Улаанбаатар хотод болно. Бүх аймаг сумд зэрэг наадна. Улсын хэмжээний том наадам гэж тэмдэглэн түүнийг Ардын хувьсгалын яруу алдарт ойн баяр гэж сүр дуулиантай болгодог юм. Улс төрийн ач холбогдол нь ийм юм билээ.
Богд хаант Монгол Улсыг хувьсгалчид устгасны их баярыг тэмдэглэж байгаа нь энэ. Богд Жавзандамбын хаант үе төгсөж, Ардын хувьсгалчид Нийслэл хүрээг эзлэж 1921 оны долоодугаар сарын 11-ний морин цагт төрийн яамдын тамга тэмдгийг хурааж авсандаа бид жил бүр баярлан улс даяараа наадаж байгаа юм. Оросын хувьсгалчид их цагаан хаанаа гэр бүлээр нь хүйс тэмтрэн цааш нь харуулсан бол Монголын хувьсгалчид Богд хаанаа цааш нь харуулаагүй зүгээр л тамга тэмдгийг нь хурааж эрх хэмжээг нь хассан. Их хааныхаа гэргийг сүүлд нь бүүр Богд хааныг нас барсны дараа хамтран зүтгэгчдийн хамт цааш нь харуулсан байдаг юм билээ.
Анхны наадмаар Намын Төв хорооноос тогтоол гарч Орос Монголын улаан цэргүүдийн сүр хүчийг гайхуулах гэж хөдөө сумдаас иргэд ба морь, бөх дуудан хувьсгалт улаан цэргийн наадам гэж хийснээр нийслэлийнхэн жил бүр Улсын наадмын хөлд дарагдан үрэгддэг болжээ. Ийм түүхтэй наадмын улс төрийн ач холбогдол нь байхгүй болох юм бол морь бөхөөс өөрөөр жирийн иргэд үзэж баясах юм тун ховор доо.
Ерөнхийлөгчийг цагаан эсгий дээгүүр явахыг харах гэж наадам үзэх үү. Худлаа барилддаг бөхчүүдийг үзэх гэж халуун наранд цэнгэлдэх хүрээлэнд суух хэрэг үү. Арван мянган адууны хөлөөр боссон сул шороонд дарагдах гэж морь харж шийтгүүлэх үү. Хордлого болох гэж шороо тачигнасан хуушуур эргүүлэх хэрэг үү. Наадм гэж нэг иймэрхүү юм болдог учраас ихэнх иргэд “за наадмаар ч үзэх юм ховор, зусландаа мах чанаад л телевизээр сүүлийн дөрвөн бөх харна даа” гэдэг биз дээ. Харин хохирол нь тун их. Нийслэл хотынхоо яг салхин дээр нь “Мянган морь” уралдуулж дөнгөж гарсан нялх ногоог устгаж газрын хөрсийг сулласны буянаар нийслэлчүүд дөрвөн улиралд утаа түйрэнгээр амьсгалдаг. Ямар олон машин сүлжилдэн давхина гэж санана. Төв цэнгэлдэх, Хүй долоон худгийн наадмын хог хаягдал вогон вогоноороо үлдэнэ, Жалга гуугаар үхсэн малын сэг, муудсан хоол ундны үлдэгдэл, олон хоногийн хүн малын ялгадас , суларсан шороо дараа жилийн наадмыг хүртэл хангалттай өв үлдээдэг. Нийслэл хотын төсвөөс бидний мөнгөнөөс жил бүр улсын наадмын зардал гарч байгаа харагддаг юм билээ. Цагдаа, цэрэг,, нийслэл хотын маань албан хаагчид,, шар хантаазтангууд, хэвлэл мэдээллийнхэн гээд улсын наадам хэмээх энэ улаан шорооны уурхайд хэдэн өдөр л нойр хоолгүй ажиллана шүү дээ. Тэгээд дэнж хотойтол наадна, дээлээ гандтал наадна гэж баярлан хөөрөхийг нь яана гээч. Дэнж хоотойтол гэдэг үг нь нь наадмын дэнжийг морины туураар ухаж хотойлгоно гэснийг үлгэрийн их хэтрүүлгээр яруу найргийн хэллэгээр зүйрлэж байгаа хэрэг. Харин дээлээ гандтал наадна гэдэг нь долоодугаар сард улсын наадмаас эхлээд тэр даншиг энэ даншиг, тэр бүсийн наадам энэ уулын наадам, овооны наадам, адууны наадам ямааны наадам гээд намар болтол найрлан жаргахад дээл гандах нь битгий хэл улс орон сульддаг юм байгаа биз дээ. Улаанбаатарын өнөөгийн удирдлагуудаас улсын наадмын хөлд үрэгдэхээс нийслэлчүүд биднийгээ аварч өгөөч гэж хүсэх л үлдэх шив. Ядаж хотын төсвөөс мөнгө гаргахыг нь болиулж наадам хийх дуртай юм бол Засгийн газар нь хөрөнгө мөнгөө гаргаад өөрснөө зохион байгуулаад хотоос холхон гараад наадаач гэж болдоггүй юм уу. Бид телевизээр наадам үзээд л болно доо. Долоон сарын 10 –наас эхэлдэг” ардын хувьсгалын их ой” гэдэг улсын наадам ямар үзэх юм баярлах бахархам түүхтэй өдрүүд биш дээ..
qNgbpHhI
áîëä
zuv
Зочин
Зочин
зочин
Жавзаа
Зочин
LEE SHI HUI
moligo ochir
Зочин
Зочин
sodbayar
mr ha ha
MNED
Зочин
VIRUS
MGL
Зочин
Зочин
Зочин
gg
guest
èðãýí
гадаадааc
Зочин
naadam
Зочин
Зочин
Зочин
Наадм
hm
Зочин
Зочин
мад.
z
çî÷èí
nana
ñóìûí íààäàì÷èí
Зочин
jjj
d
ХР
Зочин
Уншигч