Бурхан бол хамгийн лаг Оптимизацчин
Оптимизаци гэдэг үгийг мэдэх үү нөхдөө. Мэдэх нь мэдэх байх мэдэхгүйд нь товчхон тайлбарлачихъя.
Оптимизаци гэдэг үгийг мэдэх үү нөхдөө. Мэдэх нь мэдэх байх мэдэхгүйд нь товчхон тайлбарлачихъя. Ерөнхийдөө бол Оптимал буюу хамгийн оновчтой сонголт гэдэг үгнээс гаралтай, тодорхой зааглалт дахь функцийн хамгийн их бага утгыг олдог математикийн нэгэн салбар.
Бид өдөр тутамдаа оптимизацын бодлогыг өөрсдөө ч анзааралгүй тархин дотроо бясалгадаг, жишээ нь чамд мянган төгрөг байгаа, нэг цаг ПС тоглоход 500 төгрөг, нэг ширхэг Кент татахад 100 төгрөг байдаг бөгөөд өөрийн авах ханамжийг энэ мянган төгрөгөндөө тааруулж хамгийн их байлгах зорилтыг тавилаа гэж бодъё. Тэгэхээр ПС -тоглодогүй зарим нь бол арван Кент авна, тамхи татдаггүй нэг нь шууд хоёр цаг тоглоно, янжуур зуунгаа баатар алж трипл килл хийн кайф авдаг нөхдүүд бол нэг цаг тоглоод таван кент татна гэх маягаар хүн болгон жижигхэн юман дээр өөрсдийн оптимал сонголтыг хийсээр байдаг.
Оптимал сонголтоо хийгч этгээдийг оптимизацчин гэж хар үгээр хэлье.
Эгэл хүмүүн биднээс илүүтэйгээр Бурхан бол нэлээд мундаг оптимизацчин байх учиртай. Түүнд там, диваажин, дэлхий гэсэн гурван газрыг байгуулах шаардлага гарсан. Бурхан бол хамгийн төгс төгөлдөр, шунал хүсэлгүй тул тамын тогооны ширэмний зузаанаас цавчаа хийж орлого олох эсвэл сахиусан тэнгэрт хулхи далавч шахаж панз үсэргэх сонирхол байхгүй.
Тэр зүгээр л хамгийн оновчтой байдлаар там диваажин дэлхий гурвыг бүтээсэн. Хүн зовох ёстой газар нь там, жаргах ёстой газар нь диваажин, аан бас утга учиргүй ч гэсэн зүгээр л амьдрах ёстой газар нь хөрст дэлхий.
Хүн заавал гал дунд шатаж байж зовлонгийн дээдийг эдэлдэг юм биш, бас нэг их сайхан цагаан гэгээлэг орчинд дээрээ алтан цагираги нисгэснээрээ жаргалтай байдаг юм биш гэдгийг тэр ойлгосон. Уучлаарай Христчидээ, гэхдээ би лав бурхан дэлхийг бүтээсэн гэж бододгүй, тэр зүгээр л нэг том бөөрөнхий зүйл олсон, олсон ч гэж дээ угаасаа лаг юм чинь мэддэг байсан байх. Тэнд нь нэг тунгалаг шингэн зүйл баахан байсан, бас хэдэн хүчилтөрөгч хийсч харагдсан, Адам Эва нар үржээский.
Там хэрэгтэй диваажин хэрэгтэй, аан бас тамд очих эсвэл диваажинд очихыг нь шийдэхийн тулд түр амьдруулдаг нэг газар хэрэгтэй. Тэр нэг том бөөрөнхий зүйлийг хүмүүсийн түр амьдруулах талбар болгосон.
Бурхан там диваажин хоёрыг хаана байгуулсан нь дээр вээ гэсэн оптимизацын бодлого бодсон. Шийд нь: "Илүү газар гарздаад ямар ч шаардлагагүй, Дэлхий дээр л хоёуланг нь барьчихъя".
Бурхан бол бүгдээс төгс, төгөлдөр тул тэрбээр хот төлөвлөлтийн асуудлыг маш сайн шийдсэн. Бид там диваажин дэлхий гурав дээр зэрэг алхалдаг.Хүн үйлийн үрээ эдэлж байвал дэлхий чиний хувьд там, эсвэл диваажин. Хүн үхэхдээ там эсвэл диваажинд очдог гэж бодож байна уу, харин ч эсрэгээрээ хүн үхэхдээ л яг жинхэнэ хөрст дэлхий дээр оршдог бөгөөд амьд байхдаа там эсвэл диваажинд оршдог, магадгүй янз бүрийн хугацаатайгаар.
Тамын хүмүүс диваажингийн хүмүүстэй зэрэгцэн чуулна. Гитлер тавин сая хүний үхэлд буруутгагдаж магадгүй, гэхдээ тавин сая хүний үхэлд таван зуун сая хүн жаргасан бол тэр диваажинд амьдрах учиртай, Гитлерийн амьдрал там байсан уу диваажин байсан уу стоо бүү мэд.
Эсрэгээрээ хамгийн буянтай хүн хэн билээ, санаанд орж ирэхгүй байх чинь. Нүгэлтэй хүмүүс гэвэл толгойн дотор оочерлоод байхын, буянтай хүний нэр л орж ирдэггүй, за байз за байз аан тийн Оскар Шиндлер. Олон мянган еврэйчүүдийг аврасан даа, гэхдээ түүний аварсан нэг еврэй өөр олон мянган хүнийг зовоосон ч юм билүү тэгэхээр тэр бас л диваажинд амьдарсан уу тамд амьдарсан уу эргэлзээтэй.
Сайхан сэтгэлтэй байх муухай санаатай байх, нүгэл хийх буян хураах энээ тэрээгээс болж хүн гэдэг амьтан жаргалын диваажинд, эсвэл аймшигт тамд амьдардаггүй байх. Зүгээр л чиний бодож буй бодол хийж буй үйлдлээс чинь хамаарч энүүхэн хажууд болон тэртээ цаана хэдэн хүн хир жаргаж, эсвэл зовж байгаа нь чамайг тамд эсвэл диваажинд амьдрах нөхцөл болдог байх.
Хууль дүрэм зөв буруу үгүй энэ орчлонд ядаж нэг зөв дүрэм байх л учиртай даа, тэр нь энэ байж магадгүй, гэхдээ би итгэлгүй байна.
lam
Jlss
unshigch
Зочин
tsende
soliorol
shawi
shawi
wow
ахе
NB
ббб
ббб
hm
hm
album
Amaraa
ganbat
balans
balans
balans
Zaya
Nonna
үнэн
brn
çî÷èí
hereggui dee
shonkhor
Saagii
GD
GD
Зочин
өөө
opt
goodboy
Barnet
Зочин
Çîðèã
Зочин
Зочин
GD
balt
irgen
irgen
Зочин
Саруул
zochin
ts
Зочин
Antichrist
zochin
Аанхаа
Зочин
Зочин
hun chanar
Зочин
dajgvi
Hehe
Boldoo
SUMTAIJAV