С.Баяр намаа янаглан хорлож байна
Төрийн эрхийг бүрэн барина гэдэг ерөөсөө л төрийн өдөр тутмын ажлыг Монгол даяар хормын төдий ч гацаахгүй явуулах нүсэр харилцааг зохицуулна гэсэн үг.
Төрийн эрхийг бүрэн барина гэдэг ерөөсөө л төрийн өдөр тутмын ажлыг Монгол даяар хормын төдий ч гацаахгүй явуулах нүсэр харилцааг зохицуулна гэсэн үг.Зөвхөн ийм ажилд гацаа саад болохгүйн тулд л Намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэдэг гурван том албан тушаалыг нэг хүнд овоолж байж төрийн машиныг бүрэн бүтэн хөдөлгөж хяналтандаа авч чаддаг. МАХН-ын дарга С.Баяр онолын хувьд ч практикийн хувьд ч үүнийг дээд зэргээр мэддэг ч, хэрэгжүүлдэг ч улс төрч. Баяр анх засгийн эрхийг авахдаа намынхаа ээлжит бус их хурлыг М.Энхболдоор зарлуулж байгаад эхлээд намын даргын ажлыг авсан. Дараа нь Ерөнхий сайдын ажлыг авч үндсэндээ эрх баригч намын хүчээр төрийн эргэлт хийсэн өнгөрсөн түүхийг МАХН-ынхан мартаагүй баймаар. Тэрнээс биш Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хүнд яаралтай өгөхгүй бол болохгүй чухал албан тушаал, УИХ-ын гишүүн нь байж ч байж болдог байхгүй ч байж болдог, их л удаж сонгогчид хохирхоос төр хохирохгүй чухал биш албан тушаал, Намын дарга яахавдээ АНУ-аас удирдаад байсан ч болдог, өвчтэй ч байж ч болдог албан тушаал биш.Ингэж болдоггүйн жишээ олон байна. Нийслэлд төр байхгүй болсон юм шиг. Дүүргүүдэд МАХН задрав. Хотын засаг дарга ч Ерөнхий сайд ч засаглаж чадахаа болилоо.Төрийн албаар хувийн бизнесийг цэцэглүүлэгчид Ерөнхий сайдын үгийг авахаа болив. Ашигт малтмалын ураны ордыг зүгээр хадаг шиг бэлэглэсэн том том хэргүүд шил шилээ даран илэрсээр.Өнгөцхөн харахад хотын Засаг дарга ажлаа хийж чадахгүй байгаа мэт харагдана. Ерөнхий сайд С.Батболд авилагчидтай хариуцлага тооцож мэдэхгүй байгаа мэт үзэгдэнэ. Яамны сайдаас агентлагийн дарга нарыг бүх удирдлагыг, 80 хувийг нь МАХН томилсон. Өөрөөр хэлбэл МАХН-ын дарга томилсон. Хотын даргаас авахуулаад дүүрэг хорооны Засаг дарга хүртэл МАХН томилгоо хийсэн. Нэгэнт томилогдсон дарга нарын хувьд нэгэнт намын дарга өвчтэй эргэж ирэх ирэхгүй нь мэдэгдэхгүй байгаа учир яасан ч болно. Ажиллахгүй ч байж болно. УИХ ч ялгаагүй. Хэлэх хүнгүй дээ эзгүй дээ гарч бузгай даа жаргахаас. Төсвийн алдагдал арав гаруй хувь болчихоод ёстой нэг замаа алдаж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлаад өгөөч. Ядаж энэ хуулийг баталчихаад УИХ-ын чуулганаа завсарлуулаад өгөөч гэж Ерөнхий сайд нь Сангийн сайдтайгаа УИХ-ын гишүүдийг хоёр ч удаа хошуу дэвсэн гуйв. Хүнд ойлгогдохоор тайлбарлая гэвэл эрхэм гишүүд төсвийг ямарч хяналтгүй замбараагүй болгож дураараа аашлахын тулд дээрх хуультай цуг төсвийн багц хуулийг хойшлуулсаар. Хэрвээ МАХН-ын дарга өөрийнхөө гэгээн дүрээр юмуу, ядаж албан тушаал нь парламентад өөдөөс нь хараад сууж байсан бол ингэж эзэнгүйдүүлж чадахгүй байлаа. Одоогийн улс төрийг авч яваа хоёр намын тухайд АН дотроо хуваагдан ахин эвлэрэхгүйгээр хагарч цуурч байгаа бол МАХН бүүр удирдлагагүй жолоогүй болоод байна. С.Баяр Ерөнхий сайдаа өгөөд УИХ-ын гишүүн намын дарга хоёроо тас зуураад өвчилж байх нь зөвхөн өөрийх нь улс төрийн нэр хүндэд ашигтай, харин улс оронд бол даахад хэцүү хохирол учраад байгааг олон зүйлээр нуршиж болно. МАХН-ын удирдах зөвлөл аргаа барахдаа хаа холын АНУ явж даргадаа бараалхаж байх вэ дээ. С.Баяр төрийг удирдлагагүй болгоод АНУ явахдаа өөртөө чиглэх бүх шүүмжлэлийн өөр тийш нь хандуулж чадсан. Тухайлбал тэрээр эрхгүй дархгүй Ерөнхий сайд, өөрийн мэдэлгүй намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хэл ам хийжтөрд төлөөлөх хүнээ нэхэж мэдэхгүй тойргийнхоо сонгогчийг хаяж явснаас төрийн ажил түжигдчихээд байна. Гэхдээ Баяр явахдаа нам доторхи шүүмжлэлийн галыг хааш нь чиглүүлэхийг сайн мэдэж тооцоолсон юм. Бүх мэдээллийн систем Баярын асаасан галыг тойрон бүжиж байна. Баяр эргэж ирэх ирэхгүй нь мэдэгдэхгүй хол явахынхаа өмнө бүх галыг экс Ерөнхийлөгч рүү чиглүүлсэн байдаг. Тэрээр явахынхаа өмнөх нэг ярилцлагадаа “Энхбаяр гарч ирсэн бол сүйдлэх байлаа” гэсэн мессеж онцлон үлдээсэн. МАХН Баяр нарт итгэгсэд үнэхээр Энхбаяр гэдэг хүн төр сүйдэлчих юм шиг бодож байна. Гэтэл нөгөө Энхбаяр нь зүгээр л нэг дугаар хорооны иргэний эрхтэй үлдсэн сул иргэн. Ядаж намын гишүүн мөн ч юмуу биш ч юмуу. Намынхаа бага хуралд л лав багтаж чадаагүй яваа шүү дээ. Өөрөө хэлбэл Баяр Энхбаяр гэж нэг намыг цаашлаад төр сүйдэлчхээд байгаа том мангасын дүр босгож ирээд харин өөрөө МАХН-ыг удирдлагагүй жолоогүй болгочхоод биеэ эмчлүүлхээр сураг төдий явна. Одоо эрх мэдэл бүхнээ шувтлуулсан дугаар хорооны иргэн Энхбаяр гарнат бүслээд ордон руу ордоггүй л юм бол нам төрөө сүйдлэхгүй. Харин УИХ-ын гишүүн эрх баригч намын дарга гэдэг албан тушаалтайгаа сулдаа ганхаж яваа Баяр бол .. Ээ мэдэхгүй юм даа.Парламентын засаглалтай орны эрх баригч намын хувьд Ерөнхий сайд нь биш намын дарга нь, УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал хөхүүл хүүхэдтэй хүн шиг хоромхонч хөндийрч болдоггүй байнга асуудал шийдэж байдаг албан тушаал гэдгийг харамсалтай нь цөөхөн хүн ойлгож байгаа. МАХН-ыг нэг бол хуучин дарга байсан хүн нь сүйдэлж,хорлох гээд, нэг бол хуучин дарга нараа нам нь хорлочих гээд нэг л эвгүй болоод байна. Баярын энэ үйлдлийг иргэдийн дунд янаглан хорлох гэж ярьдаг юм билээ. Баяр Монгол төрийг ч намаа ч янгалан хорлоно гээч нь болоод байгаа юм биш байгаа.
jahEsFrpBnwUAhV
Pharme127
Pharmb995
sain
Ts
solongo
solongo
gudamj
gudanjnaas za
BGudamj
Дашрэнцэн-д
коммунист
Зочин
Даваасамбуу
Зочин
ochir
S.Bayar
S.Bayar
Зочин
ard
dashka-d
Bi
irgen
ganbaa
Зочин
Зочин
Зочин
mongol
dashrentsen guiad
zocin_d
Зочин
zocin _d
Микки Маус
Микки Маус
bayraa
XY namd bayr heregtei
Зочин
bayriig demjij baina
Зочин
Ug
zochin
ene nam
shonkhor
zahialga
Зочин
Enkhbayar
korea
Зочин
Зочин
Зочин
nohoijav
Зочин
duulian
duulian
DAMIRAN
Зочин
кккккк
ul tanih
кккк
x
Зочин
Зочин
kk
kk
kk
irgen
irgen
Зочин
Зочин
Зочин
huts
ug
balt
Bold
Бүтэмж
zochin
Zahialgat niitlel
Nambar
babar
bataa
Uran
bat
kakaka
bold
hen be chi?
Дорж
unen
Зочин