Ленин ба Сото
Бидний хэдэн сэтгүүлчид цөөхүүлээ Эрнандо дэ Сото-той уулзах боломж олдсон юм.
Бидний хэдэн сэтгүүлчид цөөхүүлээ Эрнандо дэ Сото-той уулзах боломж олдсон юм. Би энэ уулзалтад оролцхоор явж байхдаа асуулт асуух аз таарвал юугаа асууж хуйхаа маажна даа гэж бодож явав. Тэр жил Элбэгдоржтой хамт хэд хоног Дорнод аймаг явахдаа Сато гэдэг нэрийг түүнээс анх дуулсан төдийгүй сүүлдээ бүүр залхууг минь хүртлэл давтагдсан санагдана. Элбэгдорж яриа хийх, лекц тавих, болгондоо л Сотогийн тухай заавал оруулна.Сототой уулзсан, олон цаг ярьсан, бүүр найзууд болсон, энэ зууны гайхамшигтай ухаантай хүн гэж гайхуулна. Намайг Дорнодоос ирхэд Мягмарсүрэн Өдрийн сонины ерөнхий эрхлэгч Эбээ улс төрийн талаар шинэ юу ярьж явна гэж илүү үгэнд дурлахад би мэдэхгүй ээ мэдэхгүй Сато гэж нэг их ухаантай Америк багштай бараг аав хүү болсондогоо гэснээс хойш Эрнандо Де Сото гэдэг хүнийг “Элбэгээгийн аав “гэдэг байв. 2004 онд билүү Дэ Сотогийн “капиталын нууц” номыг “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн,”Эдмон” компаний захирал Р.Энхбат нарын ивээн тэтгэж орчуулуулсны буянаар монгол хэлээр уншсан. Монголд хөрөнгө мөнгөтэй сэхээтнүүд чамлахааргүй олон болсон.. Тэд цуглуулсан хөрөнгөө голдуу л хурдан морь,үнэтэй хөөрөг, эсвэл өөрөө улс төрд орох албан тушаалд очход хайрлахгүй үрж зарна . Харин Баавар, Цэнгүүн, Энхбат нарын номонд дурласан цөөхөн нөхөд олон сайхан ном орчуулан хэвлүүлж дэлхийн томчуудтай танилцуулсний нэг нь энэ Дэ Сото гуай байсан юм. Ерөнхийлөгч Дэ Сотог Монголд урьжээ. Би хүртэл тэр аугаа хүнтэй уулзаж бас асуулт асууж зураг татуулав. Миний асуусан асуулт гадаад дотоод явж гахай тахианы мах идсэн хэлтэй устай томчуудад бол мэдээжийн зүйл хийгээд инээд хүрмээр тэнэг асуулт байгаа л даа. Бодож очсон асуултаа асуухын өмнө Дэ Сотог баахан шохоорхон харлаа. Их ухаантай хүн ямар байдаг юм бол гэж бодсон хэрэг. Ленинтэй адил халзан толгойтой, үрчлээгүй хөнхөр магнайтай,эрүү шанаагаараа өнгөлөг хар хүрэн хууз сахалтай, зүүн тал нь бага зэрэг даруу, тогтуухан харцтай гүн хүрэн нүдтэй, дунд зэргийн нуруутай харимал насны эр юм. Миний мэддэг нэг л хүнтэй их төстэй санагдаад болж өгдөггүй ээ. Яагаав нөгөө дэлхийн хөдөлмөрчдийн их багш, Орсын хувьсгалч, манай орны жолоодогч Ленинтэй төстэй юмаа. Дэ Сото өмч хөрөнгийн тухай, түүний бүртгэлийн тухай, дэлхийн олон зуун сая ядууст асар их хөрөнгө нуугдаж байдаг тухай, тэр олон зуун сая ядуусын бүтээсэн бүтээж чадах хөрөнгийг бүртгэвэл ядуу улс орон хөгжиж болох тухай яриад л байлаа. Асуулт асуух миний ээлж ирэв. Би түгдчин байж. Ленин мөн л “социализм бол бүртгэл тооцоо мөн” гэж сургадаг байсан. Манай коммунистууд ч сайн бүртгэлтэй байсан. Бүх өмч төрийнх гээд ягштал бүртгэсэн.Ардчилагчид өмч хувьчилсан. Ядуус хөрөнгөгүй үлдсэн. Та Ленинтэй адилхан шиг санагдаад байна.. Халзан бол халзан. Ядуучуудыг судалсан нь ч адилхан. Өмчийг бүртгэ гэдэг сургааль нь ч адилхан санагдаад байна. Юугаараа ялгаатай байнаа гээд тавьчихлаа. Хариулт нь: Хуультай болох, хуулийг биелүүлэх , өмчийг хүн болгон дээр ягштал бүртгэхээрээ ялгаатай гэсэн юм. Дэ Сотогийн амнаас Ленин гэдэг үг гараагүй. Харин Марксын хий үзэгдэл тэнүүчилж байгаа улс оронд хүн бүрийн өмчийг бий болгож бүртгэх тийм ч амар биш гэж бичсэн нь буй. Тэрээр цааш нь миний найз Жорж Жорж Сорсыг хэлж байгаа бололтой. Тэр уулзалт Сорсын сангийн байранд болсон юм. Г.Д ын өмч олон давхар байшин энд байна. Би очоод Жоржид хэлнэ. Чиний өмч байшин тэнд байна. Тэр бүртгэлтэй юу. Өмч нь чиний нэрнийх боловч Монголын олон хүнд ашиг өгөх хөрөнгө мөн гэлээ. Би ингэж ойлгов. Өмч гэдэг нь төрөлхийн шинж чанараараа эзэмшиж байгаа хүндээ ашиг өгч нэмүү өртөг болгодог байна. Тэр өмчийг хурааж авч болохгүй. Харин эзэн дээр нь бүртгэж эзэнтэй нь цуг хамгаал гэснээрээ Ленинээс ялгаатай юм байна . Ленин хувьсгал хийж баячуудад байсан хөрөнгийг хурааж аваад ядуучуудад өгчихсөн,Сото болхоор ядуучуудад баячуудын хөрнгөнөөс илүү хөрөнгө нуугдаад байна. Тэр “нууцлагдсан капитал”ыг олоод бүртгээд баялаг бий болгох ёстой гэж байлаа. Би гэртээ ирээд Де Сотогийн “капиталын нууц” номыг дахин уншлаа. Ленин, Сото хоёр их ялгаатай байна шүү. Энэ ялгааг төр засаг эрдэмтэн мэргэд тайлбарлах хэрэгтэй юм даа. Монгол улсад Лениний ном зохиол сургааль олон зуун мянган хувь ,хэдэн зуун тонн бий. Манайд хүртэл 20-30 кг байгаа. Харин Сотогийн хуруу хэртэй зузаантай нимгэн ном хэдхэн хувь хэвлэгдсэн бололтой юм.
Сото маргааш өдөр нь зөвлөлгөөн хийж байгаа манайдаа л “гавал” эдийн засагчдидтай уулзав. Тэд Сотог эсэргүүцсэнгүй. Харин манай их мэдэгчид Би УИХ-ын гишүүдийг хэлж байгаа юм Де Сото-г тоосонгүй ээ тойрог руугаа өвс ачаад алга болов. Харин Ерөнхий сайд Батболд хүндэтгэн халуун дотно хүлээн авч байгаа харгдсан Хэрвээ Дэ Сото 1990 ээд онд ирж иргэн бүрийн өмч хөрөнгийг өөр дээр нь бүртгэх тухай ярьсан бол өдийд халзан толгойгоо хаг цохиулах байсан юм. Хэцүү үе байж дээ. 1990 оны 4 сард байхаа Бямбасүрэнгийн засгийн газарын шадар сайд Д.Ганболд Зах зээлийн эдийн засгийн ухаанаар Монголдоо л Сото Г.Д удирдан эдийн засагчдын анхдугаар зөвлөлгөөнийг хийсэн . Тэр үед төрийн өмчийг, малыг хувьчилж малчдад өгөх боллоо. Ленинизмийг баримтлагчид ёстой боож үхэх шахсан. Хэрвээ малыг хувьчилж малчдад өгвөл ийм болно гэж биетээр үзүүлж эсэргүүцэл зарлахаар үхсэн малын толгой шийр ачсан машин хотод ирүүлж байв.. Хэнтий аймгаас үхсэн малын толгой шийр дүүрэн ачсан машин, ачаагаа Сүхбаатарын талбай дээр асгана гэж засгийн газрыг айлгадаг байгаа. Ленинизмээ хамгаалж байгаа царай нь тэр гэнээ. Дэлхийн хөгжилтэй том гүрний удирдагчид хүндэлж иш сургаалийг нь баримталдаг Дэ Сото гэдэг аугаа ухаантан Монгол оронд нууцлагдсан хөрөнгө их байна гэж хэлээд бас сэтгэл гарган судалгаа хийж өгөөд буцлаа. Харин манай их мэдэгчид дараагийн сонгуулынхаа саналыг худалдаж авах аяндаа морджээ. Тэд Монгол орныг Ленинизмээр Лениний сургаалиар ч биш, Сото измээр ч биш амлалтизмаар санал авч өглөгизмээр удирдаж байх шиг. Улс орныг удирдхад онол бодлого хэрэггүй гэжүү.
Зочин
Зочин
Зочин
galaa
mongol
Zochin
Орсоо
hitler
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
жужу
ew
Зочин
Зочин
зочин
zochin
zochin
s.byamba
Цогтоо байна
Болоож
GALAA
ubman
pkxny
viamin D3
Зочин
УУХАЙ
Зочин
Зочин
dsugar
çî÷èí
Зочин
Зочин
ШДХ 20 жил
Bitgii magt
Mongol xuu
Zaya
Зочин
Bat-erdene
g
зөнөг
zochin
Tseenee
spirten D