Намын дарга биш Ерөнхий сайд зүгээр л“ Шалдан ноён”
Монголчууд бүгд мэддэг “Муушиг” гэдэг хөзрийн тоглоом байдаг даа.
Монголчууд бүгд мэддэг “Муушиг” гэдэг хөзрийн тоглоом байдаг даа. Энэ тоглоомоор жишиж үзэх юм бол намын даргагүй Ерөнхий сайд Сү. Батболд зүгээр л түүз ”хамгийн том тамга хөзөр”гүй байж “шалдан ноён” той муушгинд орлоо гэсэн үг. Шалдан ноёнтой тоглоомонд орно гэдэг хаанаас нь ч хөшсөн мушигсан баараггүй унана. Шалдан ноёнтой Засгийн газрыг хэзээ яаж унагахаа наян жил улс төрийн хөзрийн ширээний ард суусан МАХН-ын хашир муушигчид сайн мэдэж байгаа. Намын дарга ялангуяа ялсан намын даргын албан тушаал гэдэг бол парламентийн засаглалтай улс оронд тамга хөзөр тийм ч байх дүрэмтэй. С.Баяр Сү.Батболдод Засгийн газрыг толгойл гэж шалдан ноён атгуулчхаад намын даргын албан тушаалын тамгаа түүзээ аваад алга болов. Түүзгүй шалдан ноён одоо яах вэ. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн муушигний таван хөзөр хуваахдаа МАХН-д ёстой завсаргүй идэх таван “том”ыг хуваасан юм. Тамга, ноён, хатан, боол, сул хөзөр бүгдийг МАХН-ынхан багсайтал барьсан байв. За яахав сонгуулийн дүн тоглоом юм чинь жаахан луйвар оролгүй яахав. Намын дарга Баяр тав идэж Ардчилсан нам унадаг газар. Гэвч Баяр “Манайх гурав танайх хоёр ид” гээд Засгийн газрыг хамтран байгууллаа. Ардчилсан намынхан гартаа барьсан модгүй “хоосон байж хоёр иднэ“ их юм гээд тоглоомонд орлоо. Ардчилсан намдаа бол түүз намын дарга Н.Алтанхуяг МАХН-ын гарт нэг муу запаас хөзөр болж зарим орон нутагт запас хөзрийг завхай хөзөр гэж нэрлэдэг Г.Д. очих нь тэр. Яг одоо МАХН-ын гарт тамга хөзөр байхгүй байна. Ноён хөзөр Ерөнхий сайд Сү.Батболд гол ажлаа нугалж, Хатан хөзөр МАХН-ын генсек Хүрэлсүх гал тогооны ажлаа хийж. Боол хөзөр шадар сайд М.Энхболд зуд муд ханиад хамуунд зүтгэж явна. Ийм гурван том хүн хөзөртэй муушгинд ороход Засгийн газар унахгүй нь унахгүй. МАХН-ын гурван том хүн хөзөр салаагүй хамт байсан нөхцөлд шүү дээ. Гэхдээ бодлого нь явдаггүй ээ. Яагаад гэвэл намын дарга гэдэг түүзгүй учраас шалдан ноён яах юм бэ хэнч үгэнд нь орохгүй. Улс төрийн хувьд намын дарга гэсэн тамга хөзөр атгасан С.Баяр Сү. Батболдын засгийн газрыг муухан хөшхөд яаран унахгүйгээр бас олигтой ажиллаж чадахгүйггээр хөзөртэй үлдээснээ сайн мэдэж байгаа. Батболдын Засгийн газрын ямар ч шинэ ажил урагшаа гишгэхгүй байгаагийн гацаа нь Баярын гарт байгаа намын даргын тамгыг харсан түүний л үгэнд ордог , түүний томилсон хуучин цагийн түшмэдүүд юм.Тэд ажлаа хийхгүй хийж ч мэдэхгүй,тэгсэн мөртлөө намын дарга томилсон байхад Шаки ноён ёстой хуцваа гэж байна. Ийм байгууллага олныг нэрлэж болно. Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн бирж, ИНЕГ, МИАТ, Монгол шуудан зэрэг байгууллагын удирдлагууд чөдөр тушаа болон Ерөнхий сайдын реформыг хөшин зогсоно. Сү.Батболд нэг хэсэг харж судалж явснаа боловсрол, эдийн засагт тодорхой өөрчлөлт хийе гэж ажиллаж эхэллээ. Гэтэл шалдан ноёны бодлогыг парламент дэмжсэнгүй. Хөрөнгийн бүртгэл хөрөнгийн зах зээлд хийх реформыг нь эдийн засагчид ч, судлаачид ч, масс ч дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото ч дэмжиж байв. Гэтэл парламент дэмжсэнгүй . Яагаад гэвэл Ерөнхий сайд Сү. Батболд намын дарга биш учраас. Үүнийг саяны болсон эдийн засгийн зөвлөлгөөнөөс харж болно.Засгийн газар нь эдийн засгийн өөрчлөлт хийх сургаар парламентын гишүүд ганц хоног хүлээж тэссэнгүй тараад алга болов. Хэрэв Батболдод намын даргын тамга байсан бол эдийн засгийн өөрчлөлтийн бодлогыг нь парламенынхан зэрэг гар өргөн баталж нэг том ажил зүг чигээ олох байв. Одоо МАХН-ын дотор бага их хурлаа хуралдуулж намын тамга хөзөр сөхөж олох гэж хашир муушигчид уралдаж байна. 2008 оны сонгуулийн тоглоомонд олигтой модгүй мөртлөө аз үзэн орж унасан шатсан, муушигчид ч ил далд оролцож эхлэлээ. Парламент завсарлахынхаа өмнөхөн Шалдан ноёнтой Засгийн газрыг эмтлэх гэж “Арвингийн арав”-аар Эрүүл мэндийн сайд Ламбааг хөшиж мушгиж нэг үзэв. Мэдээж цаана нь нэг үе МАХН-ын дарга байхдаа завсаргүй таван том хөзөрийг олон жил атгаж суусан экс Ерөнхийлөгч байгаа.Муушигаар бол экс ерөнхийлөгч маань орж болохгүй өнждөг газар орж хоёр дараалан унасан, одоо намынхандаа шаралхахдаа тохиролцооны засгийн газрыг “Арвингийн Араваар” түншиж туршсан нь тэр. Засгийн газрыг сулын арваар биш жаахан том модоор ядаж сулын тамгуудаар хөшвөл тамга хамгаалалтгүй ноён унах юм байна гэдгийг ойлгов бололтой. Бас дараагийн сонгуулийн муушгинд хотоос биш Аавын нутаг Архангайгаас орвол дахин түүз атгана гэж аз үзэн цасан дунд тамга хайна.. Одоо том хөзрүүдийг атгаж байгаа ч тамга хөзөр хаа байгаа нь мэдэгдэхгүй болохоор МАХН-ын дотоод байдал хүнд байна. Хатан хөзөр намын генсек Хүрэлсүх ноён тамга хөзөр олж авч засгийн газар тэргүүлэх нэг хувилбар бий. Энэ хувилбар их хүндрэлтэй төдийгүй нэг мушгихад л унах магадлалтай. Харин нэгэнт боловсрол, уул уурхай, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг зорьж суурийг тавьсан тамга хамгаалалтгүй л болохоор ноён болсон Сү.Батболдод хамгаалалтын тамгыг Баяраас авч өгөх. Энэ бол хамгийн зөв тоглоом байж магадгүй. Тамга ноён атгасан Ерөнхий сайд Хатан Боол хамгаалалттай байхад хэзээ ч ойчихгүй. Улс төрчдийн дараагийн 2012 муушиг эхэлжээ. Харин тамга хамгаалалтгүй шалдан ноён атгасан Сү.Батболдын засгийн газрыг унагаж тоглохнээ. Хуучны хашир муушигчид яаж тоглож байсан жишээг авья. Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой буюу тамга ноён хоёрыг нэг гарт атгуулахгүй бол засгийн газар тэсдэггүй. Н.Багабанди бол улс төрийн сайн муушигчин. Түүнийг Ерөнхийлөгч байхад сөрөг хүчин байсан ардчилсан нам Багабанди зөвшөөрч Ерөнхий сайд болсон хүнд хамгаалалт болгож намын даргаа өгдөг байв. Энэ бол дүрэм ёсны тоглоом байлаа. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын даргыг ямар хүнээр тавихыг Багабанди мэддэг байв гэж ардчилсан намын муушигчид түүх өгүүлдэг. Ерөнхий сайд намын дарга байх тамга түүз хоёр нэг гарт атгуулах дүрэм МАХН-д байгаа. Тэгсэн мөртлөө Сү. Батболдод шалдан ноён өгчихөөд суугаад байдаг. “Тамга” хөзөр” аваад хол явсан намын дарга Баяр, удирдах зөвлөлийн хашир мушгиачид цаашид яаж тоглохыг хэн мэдлээ. Муушиг гэдэг чинь мушгихын нэр гээд Монголын төр засгийг мушгиад муриад унагаад гарах юм биш байгаа. МАХН-ынхан хашир мушгиачид эвгүйгээ хүрвэл эвгүй шүү. Ерөнхий сайд Сү.Батболд ямарч ажил хийх гэсэн түүзийн тамга хамгаалалтгүй Шаки ноён шиг байна. Намын дарга биш Ерөнхий сайд гэдэг нэг л мушгианд унадаг Шалдан ноёнтой адилаа.
haha
MAHN gishuun
Зочин
Зочин
Zorig
х
Зочин
Энээ
Энээ
Sainaa
Цэрэн
hehe
Зочин
Enkhbayar
Zorig
Batjargal Gochoosuren
Зочин
Болдоо
Зочин
Buugee
enhbayariin gai odoo yrgeljij baigaa uim bishyy
Уулынөвгөн
Болдоо
Дүүдий
Зочин
Зочин
Зочин
Зочин
Орс сүх
Зочин
Зочин
Зочин
Зочин
orgil
Даашкад
Зочин
kkkkk
Chu
Энхүүш
Зочин
Зочин
Буурал
Niisleliin irgen
Зочин
hiit
spirten D
дугар
Urnaa
Urnaa
Urnaa
Дүүрэн
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
Зочин
Зочин
Зочин
БААБАРЫН ТЭНЭГҮҮДЭД
Адууч
Томор очир
Sainaa
hudalch
naiz
unench
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tom
Ахмад гишүүн
Зочин
zochin
Зочин
bayar darga ch aihtar hundee ta nariin snaa ch bu
ss
Tonshuul