Харь гаригаар зочилсон Хомосапиенсийн сэтгэгдэл
Улаан хүрэн шороон дээр гишгэлэн алхахад бүдүүн ширхэгтэй тоос бучигнаж хөөрөөд гар дээр буухдаа шар өнгөтэй.
Улаан хүрэн шороон дээр гишгэлэн алхахад бүдүүн ширхэгтэй тоос бучигнаж хөөрөөд гар дээр буухдаа шар өнгөтэй. Энд ирээд миний өөрийн нүүр ногоон болсон, дуртай өнгөндөө сэтгэл хангалуун байна. Хажууд гурван хөхтэй цэнхэр нүдтэн харийн хүүхэн хөтөч хийн элдэв зүгт чиглүүлнэ, нүцгэн. Ам цангахад харь гаригийн мөсөн чихрээрээ цангаа тайлна. Энд шөнө гурван сар манддаг, ямар ч хэлбэр дүрсгүй. Гэхдээ зөвхөн зочилж ирсэн гадныхан л сарыг харах дуртай. Өөрсдөө нар дагаж нүүдэллэнэ, тэд унтдаггүй. Би харь гаригийн өргөн талд харь гаригийн нүцгэн хүүхнээр замчлуулан бас хэлмэрчлүүлэн наян наям хоносон. Харийхан эмх цэгцгүй, хувцас өмсдөггүй, хэдхэн алхамын зайнаас нэгнийхээ бодлыг уншдаг. Хүмүүс бид хоёрхон хүйстэн атал хосоо олохгүй. Харийхан таван хүйстэй, бодлоо уншдаг, магадгүй мянган хүйстэй байсан ч тэд хэзээ ч ганцаардахгүй. Замд харийнхан тааралдвал чи муухай сэтгэлээсээ ичих хэрэгтэй, яг л муухай царайнаасаа ичдэг шиг. Тэд нэг нэгнийхээ доторхийг уншиж чаддаг, яг л бид нэгнийхээ царайг уншдаг шиг. Зарим хүмүүс нүүрээ гоёдог бол зарим харийхан бодол санаагаа цагааруулах гэж амьдралынхаа талыг зарцуулдаг. Гэхдээ муухай сэтгэлтэй харийхан нэгнээсээ ичдэггүй, угаасаа мэдэж байгаа. Чи харийнхныг хэзээ ч хуурч чадахгүй, тэд чамайг уншина. Хамгийн сайхан сэтгэлтэй нь азтай, хамгийн хөөрхөн гэж байхгүй. Харь гаригт голын ус үргэлж доошоо урсдаггүй, шидсэн чулуу газарт унах албагүй. Нэг өдөр ногоон байсан өвс нэг өдөр цэнхэр болдог. Байгалийн хууль гэж байхгүй, загас нь хүртэл нисч чадна. Харийнхны нүүрлүү цохиход уурлах албагүй. Гэтэл дэлхийд хэний ч нүүрлүү цохисон уурладаг. Хүн төрөлхтөн хувь тавилангаараа амьдардаг, цаг хугацааг мянгантаа буцаасан ч нэг л хэвэндээ явсаар явсаар очдог. Гэтэл харийнхан мянган янзын амьдралыг зохиож чаддаг. Зарим нь далавчтай, зарим нь усанд үүрээ засдаг. Харь гаригийн ус чирнээлэн ягаан өнгөтэй, тэнд цагаан загаснууд сэлнэ. Дэлхийд долоон өнгийн будагийг хооронд нь холиход саарал болдог, тиймээс бидний ертөнц саарал. Харь гаригт долоон өнгийн будагийг холиход ямар нэг найм дахь шинэ өнгө гарч ирдэг. Хэрэв хүсвэл зарим нь хэдэн биесээ нийлүүлээд нэгэн шинэ амьтан болж угсрагддаг. Савангийн хөөс нь хүртэл заавал бөөрөнхий байх албагүй бас салхинд хийсэх ч албагүй, салхи хаашаа ч үлээж магад. Дайн хэзээ ч болж байгаагүй, чамайг үхээсэй гэж хүсэж байгаа хүн өөрөө хүрч ирээд эелдэгээр хэлэх болно. Зэвсэг хийх шаардлагагүй, амьдрах ёсгүй харийнхан өөрсдөө ухамсараараа бусдад зайгаа тавьж өгнө. Би гурван хөхтэй хөтөчтэй алхлан яваа, намайг нисэхийг хүсвэл далавч залгаж өгнө, би зочин. Эсрэг төрлийн амьтантай ойрын харьцаанд ормоор санагдахад тэр биелүүлнэ, би зочин. Хүчилтөрөгчөөр амьсгалмаар байна гэвэл тэр эргэн тойрныг агааржуулна, би зочин. Би энд үлдмээр байна, гуйя. Үгүй ээ үнэндээ би үзмэр, ийм сонин эрээн алаг бодол санаатай амьтан хорвоод байдаг гэдгийг зулзаганууддаа сонирхуулж буй харийнхны үзмэр. Түлхэхэд буцаж байрандаа ордог дондогмаа хүүхэлдэй шиг, миний гаргах хөдөлгөөн бүхэн миний хийх үйлдэл бүхэн тэдэнд тодорхой, би тоглоом.
Олон сая өнгө алагласан хууль дүрэм хууран мэхлэлт байхгүй энэ гариг надад диваажин шиг санагдлаа, гэхдээ би зохицохгүй. Би эмэгтэй хүний гоо үзэмжинд дуртай хомосапиенс, би юм идэхгүй бол өлсдөг хомосапиенс, би хүчилтөрөгчөөр амьсгалдаг хомосапиенс, би унтахгүй бол ядардаг хомосапиенс, би хүний бодол уншиж чаддаггүй хомосапиенс, хурдхан шиг дэлхий рүүгээ явах минь.
Зочин
дамиа
jaga
tumur87@yahoo.com
Suragchin setgegdel, Matar tsarait agaadaa
unshigch
yschin bondogmaa
oilgomjgyi dondogmaa
uuchlaarai
hooh
mgl hvn
Nonna
зочин
Solongo
oч
Зочин
Зочин
Зочин
redman
ET
ET
shawi
Зөнөг
enkhee
Өлзий
zochin
occult
bibolbi
i love
bio
zochin
P
baatar
spirten D
Зочин
шинээ
bke
Xa xa xa xa
Hangay
Эрдэнэ
Зочин
miss
sara
Зочин
Заяа
good
Бадрал