Зах зээлд чанаргүй бараа, хуурамч бүтээг­дэхүүн нийлүүлж байгаа тохиолдол хаа сайгүй л бий. Жаахан яваад элэгд­чихдэг машины тоормоз­ний жийрэг, наклад, дуу­раймал жинсэн өмд, тар­ваган малгайг булга, зэ­сийг алтан бөгж гээд мо­лиг­одох бол дүүрч. Авах гэж байгаа бараагаа та­ниа­гүй бидний л хохь юм даа.


Сүүлийн үед манай эмийн бизнес эрхлэгчид хуурамч эм ихээр оруулж ирсэн мэдээ шил дараа­лан сонсдох боллоо. Оро­­­соос орж ирж байгаа эм бэлдмэлийн 80 хувь нь хуурамч байдаг гэж хүртэл ярьж байна. Өн­дөр үнэтэй аминд тулсан ховор эмнүүдийг гадна өнгийг нь дуурайлгаад хийдэг болсон гэнэ. Саяын гахайн ханиадны гол эм болох терафлю хул­хи, орги гэсэн хоёр янз байсан гэнэ. Хулхийг нь уусан хүмүүсийн бие дор­дож улмаар олон хүн нас барсан ч үүнтэй хол­боо­той болов уу. Энэ мэт­чилэн эм биш хор орж ирээд байгааг  эмийн сан, эм ханган нийлүүлэгчид мэдэж л байгаа ш дээ.     


Хөөрхий ядарсан ша­нал­сан хүмүүсийн зов­лон­гоор наадан, ашиг олж сайн сайхан амьдра­на гэж юу гэсэн үг вэ? Тэдний энэ нүглийг бид­нээс өмнө бурхан цээр­лүүлэх нь  мэдээж.


Ямар эм уугаад бай­гааг эмч, эмийн сан хоё­роос бусад нь мэдэх бо­ломж байдаггүй. Үүгээр далим­дуулан хуурамч эм өгнө гэдэг нэг ёсондоо хүн алах зорилготой гэж ойл­гогдож байна. Ийм то­хиол­долд зүгээр торгоод, хаагаад л болоо юу?

Ж.ГАНГАА