Үлгэрүүдий чинь танилцуулаад өгий
Хүүхэд багачууддаа зориулаад хэдэн үлгэрийн тухай танилцуулга бэлдлээ. Эхний хэсгий нь харуулы.
Хүүхэд багачууддаа зориулаад хэдэн үлгэрийн тухай танилцуулга бэлдлээ. Эхний хэсгий нь харуулы.
1. Өвгөн арслан 2
Тухай: Соёлтой л үлгэр дээ, бүх юм яриа хэлэлцээний замаар явагддаг.
Товч агуулга. Нэг арслан өвгөнтэй таарангуутаа зүгээр залгиж орхихын оронд одоо би хоний чинь идэхжийнэ, чамайг ч идүүл иднэ гэж чалчиж байгаад өлсгөлөн хэвээрээ үлддэг. Тэр муу өвгөнийг тийм бузгай эмгэнтэй гэж хэний толгойд орхов дээ угаасаа. Тэрээр өндөг, хөрөөдсөн мод зэрэг нь өлхөөн чулуу, булга татсан мод болон харагддаг гэдгийг мэддэг мэхт эмгэн юм. Гээд манай УИХ-н шидтэнүүдийг бараадкуу л дээ, тэднүүс чинь байгааг байхгүй, байхгүйг байгаагаар харагдуулж чаддаг улс. Заа тэр ч яахуу, тэр эмгэн үү! Гэхдээ тэр 2-н гэр бүлийн элдэв асуудлыг орхий доо яшиг, аль сэргэлэн эмгэчүүлийн маапааныг ухжаахав. Нээрээ нэг чоно гардын. Нээх оройлгүй ээ зайлуул олзонд шунаж яваад хамраараа газар шаагаа л дуусна.
Үлгэрээс авах сургамж: Тэр нэг хэдэн хонь шиг байваа! Арслан ч бай, чоно ч бай, өвгөн эмгэн ч бай, гэдсээ хагалуулаа л дуусий шд. Маниус шиг.
2. Болдоггүй бор өвгөн
Тухай: Хоорроор үлгэр.
Товч агуулга: Энэ бол харахад нэг хөөрхөн өндөр настан хэрнээ аймшигтай садист нэгний тухай юм. МАХН-г хольж хутгаж ойлгохгүй байхыг хүсий, энд зөвхөн үлгэр ярьж байгаа билээ. Түүнд уг нь хэд гуруун мал бий нь бий. Гэхдээ ямар ч юманд хүний л юм амттай байдаг ёсоор өөр амьтад, өөр шинэ шинэ таашаалын эрэлд гарна. Тэрээр нэгэн хургыг өгөөш болгон тавих арга сэджээ. Золгүй хэрээний гай таарч тэр хурганы нүдийг идээд, тэгэнгүүт өвгөн түүний хушууг амьдаар нь суга татан, нүх рүү мод шааж бахаа хангаж байгаагаар бүх юм эхэлнэ. Дараа нь 2 чонын арьсыг амьдаар нь... тэр битий хэл амьтны сүүлийг амьдаар нь.. бүр амьтны нүүрийг амьдаар нь шаз аваад.... sensored! за уншигчид минь уучлаарай. Цааш нь үнэхээр бичиж чадахгүй нь.
Сургамж: Тэр хурга шиг тэгээд дэл сул хэвтжээдэг юм гэж байдгүй юм шүү хүүхдүүд минь!
3. Улаан малгайт
Тухай: Энэ бол хоол ундны тухай нэгэн зугаатай явдлыг сонирхолтойгоор өгүүлсэн түүх юмаа гэж би ойлгож явдаг. Буруу ойлгож уу зөв ойлгож уу.
Товч агуулга: Нэг улаан малгай тавьсан охин эмээдээ хуушуур хүргэж өгжугаа тухай гарна. Гэтэл эмээг нь аль хэдийнэ чоно залгицан байдаг ба хуурч байгаад охиныг ч бас залгичдаг. Харин удалгүй 2 анчин гарч ирээд чоны гэдсийг хагалаад тэр 2-г авраад үлгэр дуусав. Жоохон товчxон л юм, гэхдээ эндээс: 1. Хоолоо сайн зажилж идэж бай. 2. Мөн муусайн олз хайгчид хаа сайгүй хэнтийнхэн шиг хэд гурваараа явж байдий шүү, сэрэмжтэй бай гэсэн сургамж авуул авхым даа.
4. Өнхрүүш -Колобок
Тухай: Гэнэн зангийн тухай гүдэсxэн өгүүлсэн драам юмаа.
Товч агуулга: Аа нэг нарийндаа гатцан хэрнээ нээх өөдрөг эмгэн өвгөн 2 коструулаа хөмөрч, сэгсэрч сэгсэрчээж гаргасан атга гурилаараа нэг бөөрөнхий боов хайраад, тэрийгээ алдаад, тэр нь баахан амьтанд сайрхаж өнхөрч явсаар үнэгний хоол болжугаа тухай гардын. Биенээсээ томдсон сайрхуу зан ингэдэг л байх нь. Маниус хятадын хамар дээр суучаа л "би Чийнгэссс хаан байна!" гээд байгаатай адил. Эвтэйхэн бууж арай урт наслахаа бодмоор юм байгаам даа.
Сургамж: Боов хайруул дөрвөлжин боов хайрч бай! Зугтааж шадкуу.
5: Манжингийн үлгэр -Сказка ряпка
Тухай: Орос ардын л үлгэр дээ.
Товч агуулга: Нэгэн нутагт яаж ийгээд амьдраад байгаа хүмүүсийн тухай хөгжилтэй мэт боловч цаанаа айдас төрүүлсэн эмгэнэлт түүх юм. Тэр нутаг цацраг идэвхт бодисоор гүнзгий хорджээ. Гэвч хүмүүс дасал болон аж төрсөөр... Хөрсөнд нь хүнсний ногоо том томoopoo ургадаг учир ганц ширхэгийг тарихад л нэг гэр бүлд жилдээ хаваасаг байх болж. Цацраг туяны хордлогод орсон хүн, амьтанд биологийн ер бусын эволюци явагдсан байна. Тэд асар бяртай болсон хэрнээ тархи нь дүйнгэтэж байгалийн хэдхэн инстинкттэйгээ үлджээ. Иймээс ч ургасан ногоогоо авахдаа элдэв арга хэрэглэхгүйгээр шууд суга суга татах гэх аж. Амьтад нь мутацид орж сэтгэхүй нь эзнийгээ дуурайв. Энэ хүмүүс цаашаа яасан тухай Манжингийн үлгэр-2 ч юмуу ямар нэг мэдээлэл одоогоор алга байна. Оросын баатарлаг ард түмний хэдэн хувийг ч эзлэж байгаа тухай таг.
Сургамж: Хүн шоолох яах вээ! Хорт утаа бас адилхан мутаген байж чадна гэсэн санаа төрсөн үү гүй юу?
6. Үнсгэлжин
Тухай: Нэгэн айл гэрийн явдлыг зөвхөн нэг талыг л барьж бичсэн шударга биш үлгэр санагддаг.
Товч агуулга: Нэг хааны хүү жижхэн хөлтэй хүүхэнд чичирдэг зантай. Гэтэл тэнд нь нэг гатцан хөлтэй хятад охин байж таараад тэр 2 учраад амар сайхандаа жаргаад дуусна. Тэр тэгээд чимээгүй царайлчаад цаанаа зивүүн, санаатай охин. Уг нь бол 2 хүүхэдтэй авгайгийн сүүлд суусан талийгаач нөхрийнх нь охин юм байгаан. Нэг л их ноомой, дуулгавартай хүн яваад байна. Яс юман дээр яажийнуу, хаантай суучингуутаа тэжээж, дулаахан байлгаж байсан хойд эхээ охидтой нь шууд жийгээд үлгэр дуусдаг. Саяны хямралаар гадны хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөө бултуулж байснархуу л юм.
Сургамж: Кюний кюү күрэнь бөйртэй, өйрийнь кyuү өйкeнь бөйртэй.
7. Эрхий мэргэн
Тухай: Хараацайны тухай сэтгэл хөдөлгөм дүрсэлсэн яруу туульс юм.
Товч агуулга: Гол үйл явдал нь гэвэл нэгэн хараацай зайлуул сүүл рүү гээ харвуулаад салаа сүүлтэй болчдог тухай гардаг. Тэр өөрөө л харвагдаад явжээсэн сумны урдуур орчиж байгаам л даа яс юман дээр. Тэр сум нар луу явжээсэн байгаам. Тэр сумыг Эрхий мэргэн гэдэг залуу тавьсан. Өмнө тэр залуу бас 6 удаа харваад 6 нар унагаасан гэжугаа. Тэр өглөө нь тэнгэрт 7 нар мандаад хүн амьтан цангаад байсийм байлээ л дээ.
Сургамж: Сумны урдуур битий нисжээ л даа.
8. Царцаа Намжил
Тухай: Юу гардгий нь мартчаад байнаа :D
Товч агуулга: Энэ одоо царцааны нүүдэл гардаг билүү юүвлээ. Эсүүл Царцаа Намжил гэдэг чинь нэг сайн эр ч билүү манай Улаан гуай, Шаагаадорж гуай, Будаа гуай, Гүнээ гуай эднүүс шиг. За мэдкүэ мэдкү.
Сургамж: Одоо юугий нь сургамжлахав дээ. Яахуу ёс болгож, эрхэм гишүүдийнхээ авилга, идлэг уулгын үйлсэд нь өндөр амжилт хүсч, үл цадхын авшиг хайрлы даа.
9. Бөгтрөгтэй морьхон -Лошадька Ворбунок
Тухай: Бас ер нь орос л үлгэр.
Товч агуулга: Нэг хэлбэр муутай жижхэн морь, бас нэг залуу 2-н тухай гардийн. Залуугийн нэр Иван. Хоч нь дурак. За аль нь ч нэр, аль нь ч хоч нь юм үнэндээ сайн мэдкү байна л даа. Тэхдээ тэр морьных хажууд манай гишүүдийн маниусын мөнгөөр зодож авсан араб азарганууд үүнэн гоё амьтад байгаам даа. Энэ 2 явсаар байгаад морь нь яг араб азарга шиг болоод, залуу нь бас нэг мийс залуу болоод хатантай суугаад дуусдийн. Бодуул морь бас хатны гүүтэй суух байх. Тэр хатан нь мань эртэй нийлээд хөгшин хааныг чанаад алчна. Харин мань эр нэрээ сольсон гэж гардаг билүү юу билээ? Царь Иван Дурак гээ явчдаг ч билүү.
Сургамж: Өвөө нар минь залуу авгай аваад дэмий ш дээээ!
teneg
bolor
Tsky
zaya
booloo nene
Зочин
gan
Dondog
artanyan
Зочин
buriad
7501
1234
ddg
Зочин
Зочин
eebii
alna shu
Sarannazi
Зочин
bayaraa
JUGER
June
БЖ
зарим шүүмжлэлд
ха ха ха
Md
ddg
зочин
зочин
монгол хүн
gana
chamaas bolj...
unshiw
Зочин
bi chamaig uzen ydaj bna hairan saihan heliig min
bi chamaig uzen ydaj bna hairan saihan heliig min
bi chamaig uzen ydaj bna hairan saihan heliig min
bi chamaig uzen ydaj bnahairan saihan heliig mini
bi chamaig uzen ydaj bnahairan saihan heliig mini
bi chamaig uzen ydaj bnahairan saihan heliig mini
bi chamaig uzen ydaj bnahairan saihan heliig mini
hairan saihan heliig mini yarin bolgood
bi chamaig uzen ydaj bna
bi chamaig uzen ydaj bna
bi chamaig uzen ydaj bna
bi chamaig uzen ydaj bna
bi chamaig uzen ydaj bna
olloo iim yum tabihaa bolii guij bna bas husej bna
МОНГОЛ
shinee
shinee
mundur
Саруул
Bold Otgonbayar